ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ

Эрхэм уншигчдадаа

2010 оны 09-р сарын 30 Нийтэлсэн erelchin

Цаг заваа гарган энэхүү блогт түр саатагч эрхэм та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

2010 оны 10 дугаар сарын 15-нээс эхлэн блогийг санаачлагч эрхлэн хөтлөгч бидний хэдэн нөхөд Тэнгэр шүтлэгийн буюу бөөгийн дахин дэлгэрэлт, түүнтэй холбоотой алдаатай оноотой үзэгдлүүд эерэг сөрөг үр дагавар, нууц үл тайлагдах өвөрмөц жигтэй үйл явдлуудын тухай баримтат судалгаанд түшиглэсэн сонирхолтой нийтлэлүүдийг хүргэхээр зорьж байна.

Та бүхэн таалан сонирхож, өөрсдийн үнэ цэнэтэй үзэл бодол, зөвлөмжийг үлдээнэ бизээ хэмээн найдна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.