ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ
Хий ертөнцтэй холбогдоно гэдэг тоглоом биш гэдгийг эхнээсээ зарим хүмүүс ойлгоод эхэлсэн байлтай. Буруу зүгийн нөхдүүдийг орой дээрээ залж өмнө нь түмэнтээ сөхөрсөн хүмүүс илбэ шидийн хуурамч үзэгдэл хэдий удаан хууртах бол. Дэлгэрэнгүй»

ӨНДӨР ТЭНГЭРИЙН АЙЛДВАР ОРШВОЙ

2011 оны 12-р сарын 14 Нийтэлсэн erelchin

Та бүхэнд тэнгэрлэг ертөнц блогоороо хэсэгчлэн хүргэж байсан өндөр тэнгэрийн айлдвар үгийг бүрэн эхээр нь эмхэтгэн гаргасан энэхүү номыг танилцуулж байна.

Өндөр тэнгэрийн айлдварыг дамжуулан хүргэсэн Эрхэс, эмхэтгэсэн бөө судлаач Д.Бадарч нарт талархая.

 Дэлгэрэнгүй»

БӨӨ МӨРГӨЛИЙН СЭРГЭЛТ 3

2011 оны 07-р сарын 07 Нийтэлсэн erelchin
Улаач замналын явцад энэ бүгдийг ухааран ойлгож, төлөвших нь бий. Цөвүүн хэмээх энэ цаг үед учрыг нь танилгүй харанхуй мухар сохроор даган дуурайх, олон талаас нь судлан танилгүй, хэн нэгний болон аль нэгэн урсгалыг туйлын үнэн хэмээн дагах нь мөн л алдаа эндэгдэлд хүргэх аюултай. Бөө бөөгийн буулт өөр бүжин туулайн дэгдэлт өөр гэдэг шиг газар газрын ёс өөр хэдий ч мөн чанар адил тул сайн мэдэхгүй бусдыгаа шүүмжлэн буруутгаж, элдэвлэн хэлцэх хэрэггүй. Өөрийн явах замыг танин ухаарах хүртлээ тал бүрээс нь сайтар суралцах хэрэгтэй бөгөөд хамгийн гол нь чин сэтгэлээсээ итгэн бишрэх хэрэгтэй билээ.  Дэлгэрэнгүй»

БӨӨ МӨРГӨЛИЙН СЭРГЭЛТ 2

2011 оны 07-р сарын 07 Нийтэлсэн erelchin
Тэнгэрлэг ёсноос хазайж, мөс жудаггүй аашлагсад хүнд тус нэмэр болохоосоо гай зовлонг учруулах нь олон. Эгэл хүнээс илүү эрдэм чадлыг эзэмших болсондоо эрдэж, өнгө мөнгөнд улайран, ид шидийг эрхэмлэн оюун санааны дээд гэхээсээ доод түвшин үрүү илүү тэмүүлэх тэдгээр улаач нар энэ бүх үйлийнхээ хариуд юуг хүртэхээ ухаараагүй л яваа байх.  Дэлгэрэнгүй»

БӨӨ МӨРГӨЛИЙН СЭРГЭЛТ 1

2011 оны 07-р сарын 07 Нийтэлсэн erelchin
Хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг гэх энэхүү хүний нийгмийн ёсонд хазгай дэндүү түрэмгий аашлах тэнгэр дээдсийн хүсэл, зарлигийн мөн чанарыг ухааран ойлгож, чин сэтгэлээсээ эрхэмлэн дээдэлж, итгэн бишрэх болтлоо ихийг ч үзэж, мэдэж, мэдэрч, өөрийн хийгээд бусдын алдаа, амжилтаас суралцан суралцах болдог. Тиймээс ч улаач хүний туулдаг хүндрэл бэрхшээл бүхэн бол гэсгээл шийтгэл биш бөгөөд үүнийг тэнгэрлэг мөн чанарын танин мэдэхүйн аялал, дадлага, туршилтын сургалт, анги дэвшин суралцах шалгалт гэж ойлгож болно.  Дэлгэрэнгүй»

МӨНХ ТЭНГЭРИЙН ГЭСГЭЭЛ 4

2011 оны 07-р сарын 03 Нийтэлсэн erelchin
Энэ цагийн аливаа үйлийг дээд тэнгэр мэдэж байгаа. Нүгэл буяныг дэнслэхийн цагт нуух хоцрох зүйл үгүй. Энэ цагт бөө нэрийг зүүн буруу ташаа зүйл хийгсэд олширсон тул тэд гэм юугаа наминчилж, дээд тэнгэрт өчин өршөөл авралыг гуйхын сацуу алдаа юугаа үйлээрээ засах учиртай. Эс бөгөөс мөнх тэнгэрийн гэсгээлийг заавал эдлэх болно. Дэлгэрэнгүй»

МӨНХ ТЭНГЭРИЙН ГЭСГЭЭЛ 3

2011 оны 07-р сарын 03 Нийтэлсэн erelchin
 Гагцхүү Монгол түмэнтэйгээ тэрсэлдсэн нь төдийгүй Монгол улсын эсрэг, монголчуудын эсрэг, монгол нутгийн байгаль, газар шороо эвдлэн сүйтгэж, хувийн эрх ашгийн үүднээс харийнхантай нэгдсэн бүхэн ч тэнгэрийн гэсгээл хүртэх учиртай аж.  Дэлгэрэнгүй»

МӨНХ ТЭНГЭРИЙН ГЭСГЭЭЛ 2

2011 оны 07-р сарын 03 Нийтэлсэн erelchin
Сүүлийн жилүүдэд дэлхий даяараа далд ертөнцийн хүч идэвхижиж байгааг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрөх болсон бөгөөд өрнө дахинд зөн билэгтнүүд олноор төрж буйн адил дорно дахинд тэр дундаа бөө мөргөлийн эртний уламжлал бүхий улс орнуудад тэнгэрийн улаач нар олноор тодрох болжээ. Нэрт зөнч Нострадамиусын зөгнөсөнчлөн “тэнгэрийн хөх цэргүүд” ирж буй хэрэг юм болов уу.  Дэлгэрэнгүй»

МӨНХ ТЭНГЭРИЙН ГЭСГЭЭЛ 1

2011 оны 07-р сарын 03 Нийтэлсэн erelchin
Нийгмийн оюун санааны амьдралд шашин өөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй, хүмүүсийн дунд зөрчилтэй үзэл хандлагууд ноёлж байх энэхүү цаг үед бөө мөргөлийн дахин сэргэлтийн түүхэн мөч тохиожээ. Уламжлал нь мартагдаж, ойлголт, төсөөлөлд бүдэг бадаг үлдсэн бөө мөргөлийн хувьд олон талын эсэргүүцлийг даван туулж өөрийн гэсэн байр сууриа эзлэн хүлээн зөвшөөрөгдөхөд амаргүй байх нь мэдээж. Дахин сэргэх энэхүү үе шатандаа алдаа оноо ч их байгаа. Алиныг нь өршөөж, алиныг нь үл өршөөхөө мөнх тэнгэр мэдэх буй заа. Дэлгэрэнгүй»

Өндөр тэнгэрийн үг захиас

2011 оны 06-р сарын 15 Нийтэлсэн erelchin

Нэгэн андын маань тэнгэрийн захиас сургаалийг та бүхэнд хүргэж байна.

 Дэлгэрэнгүй»
Ÿмартаа ч бөө болсон хүмүүсийн дотор зовлон бэрхшээл, хүндрэлийг туулаагүй хүн нэгч үгүй. Энэ нь цаанаа их учиртай юм билээ. Дэлгэрэнгүй»

Хүн бүр энэ ертөнцөд тусгай томилолттой ирдэг. Хэрэв даалгавар биелэгдээгүй бол “тушаал буурна”, “цалингаа хасуулна”, “амралтанд амрах эрхгүй”. Харин амжилттай гүйцэтгэсэн тохиолдолд яах нь ойлгомжтой.

Ингэхэд та энэ орчлонд эрдэнэт хүний бие цогцосыг эзлэн эгэл болоод эгэл бус заяатан гэгдэж явахдаа чухам ямар даалгаврыг биелүүлэхээр ирсэн гэдгээ мэдэх үү. 

 Дэлгэрэнгүй»

Эрэлчний тэмдэглэл: Бөө гэж хэн бэ?

2011 оны 04-р сарын 15 Нийтэлсэн erelchin

End bid buu gedgiig chuham yamar ontslogtoi hun baidag tuhai l uguullee. Bidnii daraa daraagiin niitleluudiig unshij taniltssanii daraa ene nuutslag eyrtunts hiigeed tuunii tuluulugch bolson "buu" buyu "tengeriin ulaach"-iig yamar uchurtai negen bolohiig iluu sain oilgoj medeh bolno.

 Дэлгэрэнгүй»
Тэнгэрийн цаг ирнэ
Тэр цаг дор
Тэргүүнтэй бүхэн мэхийж
Тэрсэлдсэн бүхэн ч дагана
Тэнгэрийн цаг ирнэ
Тэр цаг дор
Тэнэглэл мунхаглал үгүйсгэгдэн
Тэнгэрлэг суртахуун дээдлэгдэнэ Дэлгэрэнгүй»

Эрэлчний тэмдэглэлийн тухай

2011 оны 04-р сарын 14 Нийтэлсэн erelchin
Цагийн хүрдэнд хувирах орчлонгийн өнгөнд
Цаглашгүй дээд тэнгэрийн ивээлээр
Цагаан мөртэй үйлс бүхэн бүтэж
Цайлган сэтгэлийн хүсэл бүхэн биелж байг ээ.
Учир үгүй үйл гэж үгүй
Утга үгүй үг гэж үгүй
Үйл бүрийн үрийг танин
Үнэн чанарыг ухаарч ариусагтун  Дэлгэрэнгүй»

Өршөөнө үү

2011 оны 04-р сарын 05 Нийтэлсэн erelchin

Нарлаг миний бие өөр бусадтай нийлэн энэхүү ертөнцтэй холбоотой асуудлыг их чухалчлан судалж байгаа билээ. Үнэндээ судалгааны үр дүн ийм байна гээд шууд гаргахад хүндрэлтэй байгаа хэдий ч та бүхэнтэйгээ санал солилцох нийтлэл бичлэг цөөнгүйг бэлдсэн байгаа. ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ төслийн хүрээнд хийгдсэн энэхүү ажлын үр дүнг зохиомжит хэлбэрээр хэсэгчлэн хүргэх болно. Та бүхэн ч гэсэн хамтран ажиллаж хүмүүст хэрэгтэй илүү ач холбогдолтой болоход нь туслах бизээ.

Гүнээ хүндэтгэсэн

Нарлаг

Эрэлчин

Инжидээ