ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ

БӨӨ МӨРГӨЛИЙН СЭРГЭЛТ 3

2011 оны 07-р сарын 07 Нийтэлсэн erelchin
Улаач замналын явцад энэ бүгдийг ухааран ойлгож, төлөвших нь бий. Цөвүүн хэмээх энэ цаг үед учрыг нь танилгүй харанхуй мухар сохроор даган дуурайх, олон талаас нь судлан танилгүй, хэн нэгний болон аль нэгэн урсгалыг туйлын үнэн хэмээн дагах нь мөн л алдаа эндэгдэлд хүргэх аюултай. Бөө бөөгийн буулт өөр бүжин туулайн дэгдэлт өөр гэдэг шиг газар газрын ёс өөр хэдий ч мөн чанар адил тул сайн мэдэхгүй бусдыгаа шүүмжлэн буруутгаж, элдэвлэн хэлцэх хэрэггүй. Өөрийн явах замыг танин ухаарах хүртлээ тал бүрээс нь сайтар суралцах хэрэгтэй бөгөөд хамгийн гол нь чин сэтгэлээсээ итгэн бишрэх хэрэгтэй билээ.  Дэлгэрэнгүй»

БӨӨ МӨРГӨЛИЙН СЭРГЭЛТ 2

2011 оны 07-р сарын 07 Нийтэлсэн erelchin
Тэнгэрлэг ёсноос хазайж, мөс жудаггүй аашлагсад хүнд тус нэмэр болохоосоо гай зовлонг учруулах нь олон. Эгэл хүнээс илүү эрдэм чадлыг эзэмших болсондоо эрдэж, өнгө мөнгөнд улайран, ид шидийг эрхэмлэн оюун санааны дээд гэхээсээ доод түвшин үрүү илүү тэмүүлэх тэдгээр улаач нар энэ бүх үйлийнхээ хариуд юуг хүртэхээ ухаараагүй л яваа байх.  Дэлгэрэнгүй»

БӨӨ МӨРГӨЛИЙН СЭРГЭЛТ 1

2011 оны 07-р сарын 07 Нийтэлсэн erelchin
Хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг гэх энэхүү хүний нийгмийн ёсонд хазгай дэндүү түрэмгий аашлах тэнгэр дээдсийн хүсэл, зарлигийн мөн чанарыг ухааран ойлгож, чин сэтгэлээсээ эрхэмлэн дээдэлж, итгэн бишрэх болтлоо ихийг ч үзэж, мэдэж, мэдэрч, өөрийн хийгээд бусдын алдаа, амжилтаас суралцан суралцах болдог. Тиймээс ч улаач хүний туулдаг хүндрэл бэрхшээл бүхэн бол гэсгээл шийтгэл биш бөгөөд үүнийг тэнгэрлэг мөн чанарын танин мэдэхүйн аялал, дадлага, туршилтын сургалт, анги дэвшин суралцах шалгалт гэж ойлгож болно.  Дэлгэрэнгүй»

МӨНХ ТЭНГЭРИЙН ГЭСГЭЭЛ 4

2011 оны 07-р сарын 03 Нийтэлсэн erelchin
Энэ цагийн аливаа үйлийг дээд тэнгэр мэдэж байгаа. Нүгэл буяныг дэнслэхийн цагт нуух хоцрох зүйл үгүй. Энэ цагт бөө нэрийг зүүн буруу ташаа зүйл хийгсэд олширсон тул тэд гэм юугаа наминчилж, дээд тэнгэрт өчин өршөөл авралыг гуйхын сацуу алдаа юугаа үйлээрээ засах учиртай. Эс бөгөөс мөнх тэнгэрийн гэсгээлийг заавал эдлэх болно. Дэлгэрэнгүй»

МӨНХ ТЭНГЭРИЙН ГЭСГЭЭЛ 3

2011 оны 07-р сарын 03 Нийтэлсэн erelchin
 Гагцхүү Монгол түмэнтэйгээ тэрсэлдсэн нь төдийгүй Монгол улсын эсрэг, монголчуудын эсрэг, монгол нутгийн байгаль, газар шороо эвдлэн сүйтгэж, хувийн эрх ашгийн үүднээс харийнхантай нэгдсэн бүхэн ч тэнгэрийн гэсгээл хүртэх учиртай аж.  Дэлгэрэнгүй»

МӨНХ ТЭНГЭРИЙН ГЭСГЭЭЛ 2

2011 оны 07-р сарын 03 Нийтэлсэн erelchin
Сүүлийн жилүүдэд дэлхий даяараа далд ертөнцийн хүч идэвхижиж байгааг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрөх болсон бөгөөд өрнө дахинд зөн билэгтнүүд олноор төрж буйн адил дорно дахинд тэр дундаа бөө мөргөлийн эртний уламжлал бүхий улс орнуудад тэнгэрийн улаач нар олноор тодрох болжээ. Нэрт зөнч Нострадамиусын зөгнөсөнчлөн “тэнгэрийн хөх цэргүүд” ирж буй хэрэг юм болов уу.  Дэлгэрэнгүй»

МӨНХ ТЭНГЭРИЙН ГЭСГЭЭЛ 1

2011 оны 07-р сарын 03 Нийтэлсэн erelchin
Нийгмийн оюун санааны амьдралд шашин өөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй, хүмүүсийн дунд зөрчилтэй үзэл хандлагууд ноёлж байх энэхүү цаг үед бөө мөргөлийн дахин сэргэлтийн түүхэн мөч тохиожээ. Уламжлал нь мартагдаж, ойлголт, төсөөлөлд бүдэг бадаг үлдсэн бөө мөргөлийн хувьд олон талын эсэргүүцлийг даван туулж өөрийн гэсэн байр сууриа эзлэн хүлээн зөвшөөрөгдөхөд амаргүй байх нь мэдээж. Дахин сэргэх энэхүү үе шатандаа алдаа оноо ч их байгаа. Алиныг нь өршөөж, алиныг нь үл өршөөхөө мөнх тэнгэр мэдэх буй заа. Дэлгэрэнгүй»