ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ

Аура = Чакра = инерги

2012 оны 06-р сарын 22 Нийтэлсэн erelchin
Аура нь хүний эрүүл, өвчтэй, амжилт уналт, хайр, үзэн ядалт бүхнийг харуулна. Түүнчлэн аураг хүний өнгөрсөн одоо ирээдүйн мэдээллийг хадгалагч банк гэж үздэг хүмүүс бий. Аура нь биднийг хүрээлэн өндгөн хэлбэртэй оршиж байдаг. Дэлгэрэнгүй»
Бидний бие өөрийнхөө бодь биеэс харьцангуй өргөн, том гэрлэн бүрхүүлээр хамгаалагдаж байдаг бол тэрхүү гэрлэн бүрхүүлийг бий болгогч зүйл бол хүний биеийн ДОЛООН ХҮРД буюу ЧАКРА билээ. Эдгээр бүх хүрдүүд мөнхийн эргэлтэнд оршиж бидний гэрлэн бүрхүүлийг энергиэр хангаж байх  Дэлгэрэнгүй»

Тэнгэр

2012 оны 06-р сарын 22 Нийтэлсэн erelchin
Тэнгэрүүд илт мэдлээр (зөн билгээр) үхээд хаана төрөхөө урьдчилан хардаг. Хүнд төрөхөөр бол олон зовлонтойд харан нүдэндээ итгэхгүй. 3 муу заяанд төрөхөөр бол амсах зовлонг нь мэдсэнээр сэтгэлийн тэвчишгүй зовлонтой болдог. 3 муу заяаны үйлийн зовлонгоос түүний сэтгэлийн зовлон нь их. Дэлгэрэнгүй»

Хүн төрөл

2012 оны 06-р сарын 22 Нийтэлсэн erelchin
Бид хийсэн үйлийн үрийн эрхэнд 6 төрлийн аль нэгэнд төрөл авдаг. . Хүнд төрөх, өтлөх, өвдөх, үхэх гэж 4 том зовлон байна.  Дэлгэрэнгүй»

Адгуус

2012 оны 06-р сарын 22 Нийтэлсэн erelchin
Эсрүн тэнгэр, хурмаст ч юмуу. Хүрдэн орчуулагч хаан шиг нь ч аварч чадахгүй юм чинь хэн аврах вэ? Эрхэм дээд 3 эрдэнэ л аварч чадна. Бурханыг багшаа, номыг зарчмаа, хуврагыг номоор явагч найзаа гэж бод. Бурхан аврагч мөн ч номоор авардаг юм. Дэлгэрэнгүй»

Бэрд

2012 оны 06-р сарын 22 Нийтэлсэн erelchin
Ам нь зүүний сүвэг шиг жижиг учир идээ унд багтаж орохгүй. Завьж, хацар нь том хөндий болохоор багтаж орсон хоол унд нь орсон үгүй нь мэдэгдэхгүй замхарна. Залгисан ч нумын хөвч шиг нарийхан хоолойгоор нь явахгүй. Явсан ч уул шиг том ходоодыг нь цатгахгүй.  Дэлгэрэнгүй»

Сансарын хүрд

2012 оны 06-р сарын 22 Нийтэлсэн erelchin

Буянд хичээн гаргаж үйлд

Бурханы шашинд орон үйлд

Зэгсэн төгөл дөх заан мэт

Эрлэгийн аймгийг даран үйлд

Сэрэмж ихтэй хэн нэгэн

Сэтгэлээ номхотгон явж үйлдвэл

Төрөх хүрдийг машид тэвчин

Эцэст нь зовлонгоос ангижирч үйлдэнэ.

 Дэлгэрэнгүй»

Нүглээ наминчлах арга

2012 оны 06-р сарын 22 Нийтэлсэн erelchin
Арван буянаар хязгаарлагдахгүй бусдын амийг аврах, амьдралд нь туслах, эд зүйл өгөх, сахил санваар сахих, гурван эрдэнийг тахиж тахил өргөх, сүжиглэх хэрэгтэй. Бусдын хийж буй буянд даган баясан, хөхүүлэн дэмж.  Дэлгэрэнгүй»

Ойр орчмын там

2012 оны 06-р сарын 22 Нийтэлсэн erelchin
Хутганы ирт зам

Хутганы ирт зам гэдэг нь холоос сэтгэлд нийцсэн зүлэг ногоог харан гүйн очвол бүх газар нь хутганы ир болон хувирч хөлийг нь тасдах мэтээр зовоодог.

 Дэлгэрэнгүй»

Хүйтэн там

2012 оны 06-р сарын 22 Нийтэлсэн erelchin
Хүйтэн тамын орны газар шороо уул мөрөн нь цас мөстэй хонгил хөндий цөөтэй.Маш хүйтэн салхи шуургаар үргэлж шуурсан,хүйтэн салхи нь арьс махыг нэвтлэн ясанд тултал дааруулдаг.Эдгээр 8 там дээрээс доошлох тусам хүйтэн нь 7,7 дахин нэмэгддэг. Энд төрсөн амьтад нь анх завсрын төрөлд байх үедээ галд шатаж байгаа юм шиг халууцан, хүйтэн сэрүүнийг хүсэх үед хүйтэн тамын орныг харна. Дэлгэрэнгүй»

Халуун Там

2012 оны 06-р сарын 22 Нийтэлсэн erelchin

Тамд халуун 8, хүйтэн 8, ойр орчмын 2 гээд 18 там байна. Халуун найман там нь дээрээс доош дараалан оршино.

1. Дахин эдгэрэгч

2. Хар шугамт

3. Хураан эвдэгч

4. Уйлан дуудагч

5. Их уйлан дуудагч

6. Халуун

7. Маш халуун

8. Аюуш  Дэлгэрэнгүй»

Дагина

2012 оны 06-р сарын 22 Нийтэлсэн erelchin
Гэгээрлийн ноён сарьдгуудын оргилд хүргэх онгодын жигүүр, шууд онох эрдмийг , Шакти хүч чадлын хамт, хайрлагч Дагинасын соёрхол дор йогич бээр хорвоо, эго үзлийн бүх хүлээс боолтуудаа таслан хаяж, төгс гэгээрэлд хүрсээр иржээ. Дагинас нь тааварлашгүй, урсгал зөнгөөрөө, нөхцөл болзолгүй, догшин хүчирхэг бөгөөд төгс баясгалангаар Бурханлиг үнэний бодит биелэл болон хязгааргүй огторгуйгаар цэнгэн бүжигчид юм Дэлгэрэнгүй»

БУЯН

2012 оны 06-р сарын 22 Нийтэлсэн erelchin

Амь таслалгүй амьтны амийг аварснаар урт насална.

Хулгай үл хийн өглөг өгсөнөөр эд хөрөнгө цогцолно.

Ариун явдлыг сахиснаар дайсангүй байх

Үнэнийг хэлж ярьснаар магтуулах

Хов эс зөөснөөр олон найз, садантай болох

Хараал эс хэлснээр сэтгэлд таатай яриа сонсох

Дэмий үл чалчин, хэрэгтэй юм ярьснаар үгэнд цэцэн болох

Шуналгүй байснаар санасан хэрэг нь бүтэх

 Дэлгэрэнгүй»

НҮГЭЛ

2012 оны 06-р сарын 22 Нийтэлсэн erelchin

Эс өгснийг авснаар эд зүйлээр хоосрох

Буруу хурьцал үйлдсэнээр дайсан олширох

Худал өгүүлснээр доромжлол олон амсах

Хов зөөснөөр найз нөхөд, садантайгаа хонзогнох

Ширүүн үг хэлснээр таагүй үг яриа сонсох

Дэмий чалчсанаар бусад хүмүүс үгийг нь үл тоох

 Дэлгэрэнгүй»
үн болгоноос чи зовох уу гэхэд зовохгүй л гэдэг. Жаргах уу гэхээр жаргана гэж хэлдэг. Хүн битгий хэл араатан жигүүртэн бүгд ганцхан зүйлийг мөрөөдөж, хэлбэрээрээ үзүүлдэг. Энэ бол жаргал юм. Хүн төрөлхтөн яах гэж мөнгөний төлөө зүтгээд байгаа билээ. Эцсийн дүндээ жаргахын төлөө шүү дээ. Жаргалтай сайхан амьдралыг мөнгөөр бүтээж болдоггүй. Дэлгэрэнгүй»
Гэвч энэхүү нууц мэдлэг гэдгийн хүнд оногдсон язгуур үүрэг нь ХҮН ЁСООР ЗӨВ АМЬДРАХ гэдэг хэдхэн үгэнд багтсан ухагдахуун бөгөөд монголчуудын цэцэн билэгт сургааль үгсэд шингээстэй, шигтгээстэй байгааг төдийлөн анзаарахгүй байх шиг. Үүнийг би сайндаа ч олж анзаараагүй бөгөөд бөө мөргөлийг сонирхох ялдарт олон сайхан онгод тэнгэрүүдтэй хөөрөлдөж явах зуур бага багаар ухаарч мэдсэн үнэн билээ. Дэлгэрэнгүй»

ГЭГЭЭРЭЛ: Үйлийн үрийн тухай : Др Д.Жаргал

2012 оны 06-р сарын 16 Нийтэлсэн erelchin

Хүн “Би”-ийн хоосон чанарыг олбол сайн сэтгэлтэй болж зовлонгоос ангижирч жаргаад үхсэн хойноо төрөл дээшилдэг ба улмаар Бурхан болдог, “Би”-ийн хоосон чанарыг олоогүй бол муу сэтгэл үүсдэг бөгөөд тэр нь зовлон болгодог ба үхсэн хойно төрөл доошлуулдаг, тэр ч бүү хэл чөтгөр болдог

http://www.mongoliantemple.com/Article.aspx?MenuId=3&CategoryID=14

 Дэлгэрэнгүй»
Хойд нас нь мөн шударга байхыг шаарддаг. Кармагийн (дэлхий ертөнцийн алагчилдаггүй, гуйвшгүй зарчим болох үйлийн үрийн ёс) хуулийн дагуу бол амьдрал бүрт бид хүртэх зохистойгоо л хүлээн авдаг. Нэг төрлөөс нөгөө төрөлд шилжих бүрт бидний хийсэн сайн үйл бүр сайн үр дүнг, харин муу үйл бүр муу үр дүнг бий болгодог. Дэлгэрэнгүй»
Дэлхий дээр ээлжит төрлөө авч, хүн болон төрөх явдал нь ухамсар оюунаа сайжруулахын төлөө биш юмаа гэхэд үр хүүхдийнхээ төлөө ухаалаг байхыг шаарддаг. Бидний физик бие үйл ажиллагаагаа зогсоосон бол анагаах ухаанд "Клиник үхэл" гэж нэрлэгддэг.
 Дэлгэрэнгүй»
Жаргал, зовлон учир шалтгаангүй бий болдоггүй. Мөн Вишну, Ишвара тэнгэр мэтийн хобогдолгүй хөндлөнгийн шалтгаанаас ч үүсэхгүй. Их, бага аль ч үйлийн үр нь мөн тийм хэмжээний зөв, буруу үйлийн өгөгдөл байдаг. Энд ямар нэг алдаа эндэгдэл гарахгүй.  Дэлгэрэнгүй»
Муу үйл хийсэн зарим хүмүүс сайн сайхан амьдарч явах нь бий. Магадгүй урьд насандаа хийсэн ямар нэг гайхамшигт сайхан үйлийнхээ үр өгөөжийг эдэлж яваа нь тэр байж болох юм. Гэвч үйлдсэн муу үйлийнх нь үр хараахан боловсорч эхлээгүй байгаа хэрэг. Тиймээс насныхаа эцэст юмуу дараа төрөлдөө тэр хүн гарцаагүй шийтгэл хүлээх болно. Дэлгэрэнгүй»

ГЭГЭЭРЭЛ: Үйлийн үрийн тухай : Далай Лама

2012 оны 06-р сарын 16 Нийтэлсэн erelchin

Үйлийн үр гэдэг бол урьд төрлүүдийн үйлдсэн нүгэл хилэнцийг энэ биеэр эдэлж буй хэрэг хэмээдэг. Өвчин зовлон, уналт ухралт, азгүйтэл гээд олон зүйлийг үйлийн үр буюу лаймбра намшид хэмээх сударт өгүүлсэнтэй холбон тайлбарлаж болно.

http://budda.mn/index.php?option=com_content&view=article&id=217:2011-01-04-12-16-49&catid=48:uiliinur&Itemid=79

 Дэлгэрэнгүй»
Бүтэлгүйтлийг ердийн, жам ёсны зүйл гэж үзээрэй. Хөлд орж байгаа хүүхэд үе үе тэнцвэр алдаж унадаг. Гэлээ ч унаж байгаагаа бүтэлгүйтэл гэж боддоггүй. Хөл дээрээ хэсэг хугацаанд зогсоод буцаж унах нь түүний хувьд ердийн зүйл байдаг. Дэлгэрэнгүй»

ГЭГЭЭРЭЛ: Хүсэл: Их багш Шири Чинмой

2012 оны 06-р сарын 16 Нийтэлсэн erelchin
Жинхэнэ эрэлчин хүн харин хорхойсол гэгч тэр зүйлийг тойроод өнгөрч болдгийг ухаардаг. Түүний хувьд тойрч өнгөрч болшгүй зүйл гэвэл бие махбодын ахуй чанар болон ухамсрыг хувиргах хувиргалт билээ. Ийм хувиргалтыг тэрээр хэрхэвч тойрч өнгөрөхийг хүсэхгүй. Дэлгэрэнгүй»

ГЭГЭЭРЭЛ: Төвлөрөл Их багш Шири Чинмой

2012 оны 06-р сарын 16 Нийтэлсэн erelchin
Төвлөрлийг ямар ч үед, ямар ч газар, ямар ч байрлалтай үйлдэж болдог. Дотоод орших ахуй маань биднийг төвлөрөл үйлдэхэд хүчлэхэд бид төвлөрдөг. Төвлөрлийг зөвхөн зогсож байхдаа, эсвэл лянхуа суудлаар сууж байх үедээ үйлдэх ёстой гэсэн хатуу журам байхгүй. Дэлгэрэнгүй»

ГЭГЭЭРЭЛ: Самадын тухай: Шамбал нийгэмлэг

2012 оны 06-р сарын 15 Нийтэлсэн erelchin
          Самадиг бясалгаснаар хүн нисванисын үндэст зовлонгоос эгнэгт ангижирах юм.

     Түүнчлэн зөн билгийн чадварууд бүрэлдэн тогтоно.

     Мөн бурханлиг мөн чанарууд бүрэлдэн тогтох болно.

 Дэлгэрэнгүй»
Мөнхийн Диваажин нь тэмүүлэлт зүрхнийх нь гүнд байдгийг мөнхийн Үнэний эрэлчид ухаардаг. Хором бүхэнд дотроо бид Диваажинг юмуу тамыг бүтээж байдаг. Өргөжин тэлэх чанартай, сэтгэлийг хангагч бурханлаг бодол бодохдоо бид дотроо Диваажинг бүтээж, бурхангүй харанхуй, ариун бус муу муухай бодол бодохдоо бид дотроо буй тамын ертөнцөд хөл тавьдаг. Дэлгэрэнгүй»

ГЭГЭЭРЭЛ: Нирвааны тухай: Их Багш Шири Чинмой

2012 оны 06-р сарын 15 Нийтэлсэн erelchin
Нирваан бол хорвоо дэлхийн үйл хэргийн төгсгөл, хүсэл зовлон, хүлээс аргамж, үхэл мөхөл бүгдийн эцэслэл. Тэнд хүрсэн хүн цаг хугацаа, орон зайн хязгаараас чанадад оршино. Манай энэ дэлхий бол сансрын хүчнүүдийн наадан бүждэг газар билээ. Хүн нирваанд хүрэхийн цагт сансрын хүчнүүд туйлын дээд Үнэний өмнө номхон хүлцэнгүй болж хувирах ба Мэдэгч хийгээд Мэдэгдсэн түүнчлэн Мэдлэг буюу Мэргэн билиг эдгээр гурав нь нэгэн дүрд уусан шингэсэн мэт болдог. Дэлгэрэнгүй»

ГЭГЭЭРЭЛ: Самадын тухай: Их Багш Шири Чинмой

2012 оны 06-р сарын 15 Нийтэлсэн erelchin
Самади, гэгээрэл хоёр бол жишиж зүйрлэхийн аргагүй асар их ялгаатай зүйлс. Самади гэдэг нь ухамсрын орон, ертөнц бөгөөд тэнд хэдэн цагаар эсвэл хэдэн өдрөөр саатах боломжтой. Харин хүн нэгэнт гэгээрэлд хүрсэн бол энэ нь үүрд хадгалагдана. Дэлгэрэнгүй»
Би хэмээх бодлыг сэтгэлдээ үүсгэхдээ, бид автоматаар, би – д атгалах атгагийг үүсгэдэг, энэ нь Би г өөрөөрөө оршин байдаг хэмээх үзлийг атгалан барих явдал юм. Энэ бол мунхаг бодол. Энэ бол сансрын уг ёзоор бөгөөд бидний хамаг зовлонгийн үндсэн гол шалтгаан болно. Дэлгэрэнгүй»

ГЭГЭЭРЭЛ: "Би"-гийн тухай: Их Багш Шири Чинмой

2012 оны 06-р сарын 15 Нийтэлсэн erelchin
Эрдэм чадлаараа надаас илүү гарах хүн бий, миний чадахгүйг чадах хүн бий гэж бодохыг “би”-гийн үзэл хүсдэггүй. Тэрээр нэг болохоор өөрсдийг маань юу ч биш гэж бодуулна, эсвэл бид бол юм бүхэн гэж бодуулна. Өөрсдийгөө чухал, чухал биш гэх хоёр үзлийн аль алинд нь маш болгоомжтой хандах хэрэгтэй. Дэлгэрэнгүй»

“Бясалгах” гэдэг нь сэтгэлээ байнга зөв дадалд хандуулан, сэтгэлдээ түүнийг тогтоон барьж сурахын нэр юм. Тэр гэхийн тэмдэггүй цаг хугацааны эхлэлээс бид сэтгэлийнхээ эрхээр явж ирсэн бөгөөд түүнийг хэзээ ч захирч байсангүй. Харин сэтгэл маань сэтгэлийн гэм мэтийн хирэнд баригдаж гэм буруу бүхнийг өдөөж, биднээр хийлгэсээр ирсэн. Иймээс сэтгэлээ захирч өөрийн хүссэнэээр зөв дадалд хандуулж, улмаар гарын аясаар залах чадвартай болохын тулд бясалгадаг юм.

 Дэлгэрэнгүй»

ГЭГЭЭРЭЛ: Бясалгалын тухай: Их Багш Шири Чинмой

2012 оны 06-р сарын 15 Нийтэлсэн erelchin
Бясалгал гэдэг хүмүүний өөрийгөө сэрээхүй ба Бурханы Өөрийгөө өгөхүй юм. Бясалгал бол Бурханы хэл. Хэрэв бид өөрсдийн маань амьдралыг Бурхан ямар байгаасай хэмээн таалж буйг мэдэхийг хүсвэл, хэрэв бид Бурханаар жолоодуулахыг хүсвэл, бид бүгдийг төгөлдөржүүлж, бидний дотор Өөрийнхөө Тааллыг биелүүлээсэй гэж хүсвэл Түүнтэй хэлэлцэн хүүрнэх ёстой хэл нь бясалгал юм. Дэлгэрэнгүй»

ГЭГЭЭРЭЛ: ОЧИР ОГТЛОГЧ СУДАР (Доржодва)

2012 оны 06-р сарын 15 Нийтэлсэн erelchin
Магтаал муушаал хоёрыг адилхан хүлээж авах
Сайн муу цуу үгсийг үл тоомсорлох,
Цэцэн тэнэг хэнийг ч болов ялгалгүй хайрлах
Дээдэс доодос хэнтэй ч болов алгачлалгүй харьцах
Хүндэтгэх, эс хүндэтгэх алинд ч сэтгэл хоёрдохгүй байх
Бусдын гэм алдааг доог тохуу эс болгох,
Элдэв зүйл хөлгөн сургаалийг нэг л хөлгөн гэж үзэх
Гаслан цөхрөлийн дууг сонсовч айн жихүүцэхгүй байх,
Бодь сэтгэлтнүүдийг Бурхан адил үзэх,
Цөвт будангуй цаг үед гэгээрэгч залрахыг гайхамшиг гэж бишрэх.
 Дэлгэрэнгүй»

ГЭГЭЭРЭЛ: Их Багш Шири Чинмой

2012 оны 06-р сарын 15 Нийтэлсэн erelchin
Жинхэнэ гэгээрэл санамсаргүй байдлаар ирдэггүй. Аажим аажмаар Бурханы гэгээрэлд бид хүрдэг. Гэгээрлийн торгон ирмэгт хүрсэн хүн, хэдхэн хоног, сар эсвэл хэдхэн жилийн дараа түүнд хүрнэ гэдгээ мэдэж байдаг. Гэгээрэл гэдэг бол Бурхантай ухамсартай, бүрэн төгс нэгдэхийн нэр.  Дэлгэрэнгүй»

ГЭГЭЭРЭЛ: Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

2012 оны 06-р сарын 15 Нийтэлсэн erelchin
Гэгээрэл агшин зуур ирдэг, Багштайгаа хамт суугаад чин сэтгэлээсээ хүсэхэд л нүд ирмэхийн зуур ирдэг, заримдаа бүр авшиг өгөхөөс ч өмнө гэгээрчихдэг. Хааяа, заавраа өгч дуусахаас минь урьтаад хүмүүс аль хэдийн гэгээрлийг амсчихсан байдаг. Зарим хүн яардаг учир тэдэнд хүлээх цаг гардаггүй. Дэлгэрэнгүй»

Бурханы шашны олон салбар, урсгалын тухай

2012 оны 06-р сарын 07 Нийтэлсэн erelchin

Энэтхэгт бурханы шашин нь гүн ухааны үндсэн дээр аливаа юмсын хэрхэн оршихыг тайлбарлах, үзэл баримтлалаараа 4 хэсэг болно.

1. Өвөрмөц өгүүлэгч (шинжээчид)

2. Судрын аймагтан (уламжлалыг баригч)

3. Сэтгэл төдийтөн (идеалист)

4. Төв үзэлтэн (төвийг баригчид)

эх сурвалж    http://buddhist.blog.gogo.mn/read/entry199320

 Дэлгэрэнгүй»

Бурхадын Санскрит Төвд Монгол нэрс

2012 оны 06-р сарын 07 Нийтэлсэн erelchin

Нэр

Санскрит

Төвд

Монгол

Бурхан багш

Шагжамүни

Муниндра

Годамсидхарт

Шагжатүв

Түваан

Шонудондүв

Шагжаан чадагч

Шагжийн эрхэт

Залуу тус бүтээгч

 Дэлгэрэнгүй»

Бодь сэтгэлт Саран хөхөөний намтар

2012 оны 06-р сарын 07 Нийтэлсэн erelchin
Орчлонгийн орноос уйсагч хэн нэгний
Уйсал магад гарахуйг арвидуулах тэргїїтэн
Сайн тус буй тул орчлонд тэнїїчлэх їедээ
Саран хєхєє болсоны туужийг энд бичие
 Дэлгэрэнгүй»

БУРХАД Ч ГЭСЭН АГУУ ХҮМҮҮСИЙН СҮНС: Арван хангал

2012 оны 06-р сарын 07 Нийтэлсэн erelchin
Бурхадыг амирлангуй, догшин гэж хоёр хуваадаг. Амирлангуй бурхадын өлмий нь аливаа нүгэл, бузаргүй ариуссан тул бадамлянхуа цэцгийн хучлагатай байдаг. Догшин бурхадын омог хилэн бадарсан нүүр нь энэ хорвоо ертөнцийн хуурамч самуунд илт дургүйцэн, эдийг эрхэмлэх сувьдаг сэтгэл, нүглийг даран наманчлах эрмэлзлэлийн шууд илэрхийлэл байдаг. Дэлгэрэнгүй»
Аливаа гарамгай удирдагч хүн бодлого-зорилго-зорилт-стратегиа онож тодорхойлсон байдаг. Бусад бүх асуудлаа төлөөлж чадах гогцоо асуудлыг олж гол шугамаа болгон улс гэр. хошуу нутаг, аж ахуй. соёл боловсрол, үйлдвэрлэл үйлчилгээгээ залж жолоодох арга ухааныг холч бодлого буюу стратөги гэнэ. Энэ утгаараа Б.Тогтохтөр ван холч ухаантан байжээ. Дэлгэрэнгүй»