ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ

БИД БҮГДЭЭРЭЭ НЭГЭН БҮХЭЛ

2016 оны 11-р сарын 30 Нийтэлсэн erelchin
Удам төрлөөрөө уулзан золгож, учир ёсоо таниулан өгүүлэх тэр л өдрүүдээр ухаант мэргэн сургаалийг тань, урьдын сайхан дурсамжуудыг тань, учирч байгаагүй буурлуудынхаа тухай, уламжилж авах үнэний тухай өгүүлэх бүхнийг тань хүлээх болно. Дэлгэрэнгүй»

ТЭНГЭРЛЭГ МОНГОЛ УДАМТАН

2016 оны 11-р сарын 28 Нийтэлсэн erelchin
Дэлхийн түүхийг бүтээлцсэн агуу дээдсүүдийн үргэлжлэл, дээшлэх заяаг нь өртөөлсөн угсаат удмын хойчис, эдүгээд үнэнийг бүтээж, ирээдүйдээ өвлүүлэн уламжлуулагч, эрин үеийн холбоос болсон эрхэм МОНГОЛ ХҮМҮҮН ТАНД алтан ясны тань аргамжаа нь бөх, ариун цусны тань бэхэлгээ нь цэвэр байж, тэнгэр заяагаа тэтгэн өндөрлөж, түмэн үеэр нь үрсээ тэтгэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Дэлгэрэнгүй»

ШИНЭ ЭРИНИЙ МӨН ЧАНАРТНУУД

2016 оны 11-р сарын 18 Нийтэлсэн erelchin
Тэд сүнслэг оршихуйнхаа гүнд Мөнхийн үнэн, жам ёсны тэр л үнэнийг таньж, түүгээр замнах бөгөөд сүнслэг оюунт эрчмийн хөгжлийнхөө дэвшингүй ертөнцийг бүтээцгээх болно. Дэлгэрэнгүй»

ШИНЭ ЭРИН АСУЙ

2016 оны 11-р сарын 18 Нийтэлсэн erelchin
Зөнч Вангагийн зөгнөснөөр: Дэлхий дээр нэгэн эртний сургаал заларч, цаг хугацааны шинэ өөрчлөлт болно. Ирээдүйн үрс маань буянт хүмүүсийн харьяанд орж, гайхамшигтай сайхан ертөнцөд амьдарна гэсэн байна. Дэлгэрэнгүй»

ЖИНХЭНЭ “БИ” БА ХҮН ТӨРӨЛ

2016 оны 11-р сарын 18 Нийтэлсэн erelchin
Надад, таньд байгаа МӨН өнөөдөр бусад хүн бүхэнд, амьтан бүхэнд, бидний үхсэн гэж боддог сүнс бүхэнд, харь гаригийн хэлбэр тодорхойгүй зочид бүхэнд, байгалийг эрхшээгч лус, савдаг бүхэнд, муу хар хүчнийхэн гэгддэг тийрэн, чөтгөр, албин, тамын амьтдад ч байдаг зүйл. Бид бүгд адилхан Мөнх тэнгэрээс тасарсан амь бөгөөд нэгэн цагт гэртээ харьж, дээд нэгдэлд нэгдэх оюуны эрчмүүд билээ. Дэлгэрэнгүй»

ЧӨЛӨӨЛӨГДӨХҮЙ

2016 оны 11-р сарын 11 Нийтэлсэн erelchin
Сэтгэлгээний хэвшмэл, хязгаарлагдмал, хайрцаглагдсан загварчлал биднийг бодот үнэнийг танин мэдэх хийгээд өсөн хөгжих боломжийг хязгаарлаж өгдөг. Гэхдээ хэрэв хүн өөрөө хүсвэл, өөрөө хичээвэл энэхүү хайрцагийг сэт цохин нурааж, хязгаар үгүйн ертөнцийн үнэнтэй нэгдэж, хэмжээлш үгүйн чинад бүхнийг хүртэх боломжтой. Дэлгэрэнгүй»

ТЭНГЭР ЯЗГУУРТ ХҮМҮҮН БҮРТ

2016 оны 11-р сарын 03 Нийтэлсэн erelchin

Удам гэдэг чинь угтаа

Ургаа модтой адил

Үнэний гүнд үндэслэж

Үргэлжид өөдөө ургадаг юм

 Дэлгэрэнгүй»

ХАМАГ МОНГОЛЫН ОВОО

2016 оны 10-р сарын 24 Нийтэлсэн erelchin
Овоонд нэгдсэн овог, аймаг, удмууд Мөнх тэнгэр хийгээд Монгол төрийн сүлдэд мөнхөд ивээгдэхийн соёрхолыг хүсч, үеийн үед, үр удмаараа үнэнч сэтгэл, үйл хэргээ өргөж явахаа андгайлдаг байв. Хамаг Монголын эв нэгдэл, эрх ашгийг өөрсдийн овог, аймаг, удмын дээдэд эрхэмлэх үүднээс үе уламжлан тахиж шүтдэг хайрхадын овоодоос итгэл сэтгэлийн эрчимлэг мэдээллийг шингээсэн чулууг дээжлэн залсан байна. Хан төрийн сүлд, хаад эздийн сүр орших Их халдун хайрханы Дээд цагаан аралд босгосон энэхүү овоог төрийн төвшинд тусгайлан тахиж байжээ.  Дэлгэрэнгүй»

Тархины агуа их хүч

2016 оны 10-р сарын 24 Нийтэлсэн erelchin

Ведийн соёл-Веийн мэдлэг ухаан цуврал лекц №2

2016 оны 10-р сарын 24 Нийтэлсэн erelchin

Ведийн соёл-Веийн мэдлэг ухаан

2016 оны 10-р сарын 24 Нийтэлсэн erelchin

Зөн билэг ба Пара Психологи

2016 оны 10-р сарын 24 Нийтэлсэн erelchin

Шинай буюу Самади бясалгалын үе шат

2016 оны 10-р сарын 23 Нийтэлсэн erelchin

Дээд эрүүл мэнд усны бясалгал

2016 оны 10-р сарын 23 Нийтэлсэн erelchin

ЭНЭ ЦАГИЙН ТӨГСГӨЛ ЭРИН ЦАГИЙН ЭХЛЭЛ

2016 оны 10-р сарын 23 Нийтэлсэн erelchin


Хиад Номч Дүүрэнгийн Бадарчийн судалгааны шинэ бүтээлийн танилцуулга

Энэ цагийн төгсгөл гэж гарчиг эхэлж байгаагаас та гайхаж эхэлж байх магад. "Гайхаж сур, гайхахаас шинжлэх ухаан эхэлнэ" гэсэн суутны тодорхойлолт байдгийг бид бүхэн мэднэ. Тэгвэл энэ цагийн төгсгөл гэж юу яриад байнаа гэвэл: Хүн төрөлхтөн хөгжил гэж хөөрцөглөсөөр хөрст дэлхийгээ хөнөөж байгаа нэг төгсгөл, шинжлэх ухаан технологийн дэвшлээр хүн тав тухыг олохын хэрээр байгалийн унаган чанараа хаяж, хүн дүрстэн болж цаашлаад хэрээс хэтэрсэн хэрэглээний хойноос хөөцөлдөн өрсөлдөж байгаа нь соёл иргэншлийг мухардалд оруулан цааш ямар аргаар орших, эс оршихын заагт тулж ирсний нэг төгсгөл...

Монголчууд оюун ухааны эхлэлийг галан галаваас мөн тэнгэрээс эхтэй гэж үздэг...

Судлаач Д.Бадарч гуай энэхүү шинэхэн бүтээлдээ ертөнцийн эхлэл, оршихуйн үндэс, дэлхийн оршихуйн торлог хийгээд түүнийг эрхшээгч лусын ертөнцийн тухай Мөнх тэнгэрийн элч болсон дээд онгод тэнгэрүүдээр дамжин буусан ухаан, мэдлэгийн тухай өгүүлжээ.

Номыг худалдан авах хийгээд Тэнгэр үзэл, Мөнх тэнгэрийн ухаан, монгол ёс бэлэгдэл, учиг холбоос, бөө шүтлэг, тэнгэрийн эрхшээлт эриний мөн чанарын тухай асуудлаар сургалт, зөвлөгөө, ярилцлага, дэмжлэг туслалцаа авч, үзэл бодол, санал сэтгэгдэлээ хуваалцахаар бол холбогдох утасыг авч болно.

АЛТАН ДЭЭД ҮНЭНИЙ АЯЛГУУ

2016 оны 10-р сарын 23 Нийтэлсэн erelchin
Аялгуу үнэний ухаарлаар
Адгууслагаас ч тэнгэрт мөнхрөх
Агуу дээдийн замналыг
Алтан сургаальд мөнхөлжээ
Үнэний дээдийг таньсан
Мөнийн гүндээ нэвтэрсэн
Өөрийн төрлийг зассан
Өнгөтийг залан, засагласан
Өнөд мөнхрөлийг олсон
Өгүүлэхүйн дээдэд оносон
Өвөг их дээдсийнхээ
Үлдээсэн өвийг тайлахад
Өдгөө цагийн үрсийн
Үнэний дэвсгэр нимгэдэж байна
Мөний гүндээ хүрсэн хэн ч гэлээ
Мөхөсдөн балчирдах нь үгүй билээ
Үгийн өнгөнд үнэний агуулга буй ч
Өнгөц дүрээр өнгийн нэвтэрч үл чадмой
Хэлмэл үнэнээс хэтийдсэн утгыг тайлахад
Хэнээ таньж, хүнээ засах нь чухалтай
Хөх сэрэхүйг хүчлэн өөртөө тунхаглавч
Хүн хэвээр ертөнцийн сэхээрэлд дулдуйдвал
Арга нь мухардаж, хэлбэрийг хэмлэхээс цаашгүй

ТЭНГЭР ҮЗЭЛ

2016 оны 10-р сарын 23 Нийтэлсэн erelchin

МӨНХ ТЭНГЭР ХИЙГЭЭД ОРШИХУЙГ ХОЛБООС

2016 оны 10-р сарын 23 Нийтэлсэн erelchin

ХҮН ЕРТӨНЦ БЯСАЛГАЛЫН МЭДЛЭГ

2016 оны 10-р сарын 23 Нийтэлсэн erelchin

ВИПАШЯНА БЯСАЛГАЛ

2016 оны 10-р сарын 23 Нийтэлсэн erelchin

АМЬДРАХ УРЛАГ БЯСАЛГАЛ

2016 оны 10-р сарын 23 Нийтэлсэн erelchin

ОШО БЯСАЛГАЛЫН ТӨВ

2016 оны 10-р сарын 23 Нийтэлсэн erelchin

ЖОЛЛИ БЯСАЛГАЛ

2016 оны 10-р сарын 23 Нийтэлсэн erelchin

РЕЙКИ БЯСАЛГАЛ

2016 оны 10-р сарын 23 Нийтэлсэн erelchin

АРЬЯАБАЛ БЯСАЛГАЛ

2016 оны 10-р сарын 23 Нийтэлсэн erelchin

КРИШНА БЯСАЛГАЛ

2016 оны 10-р сарын 23 Нийтэлсэн erelchin

ХӨХ ТЭНГЭРИЙН МӨНХ ХҮЧНИЙ БЯСАЛГАЛ

2016 оны 10-р сарын 23 Нийтэлсэн erelchin

ЧИНАДААС ХАЛИХ БЯСАЛГАЛ

2016 оны 10-р сарын 23 Нийтэлсэн erelchin

Ved бясалгал

2016 оны 10-р сарын 23 Нийтэлсэн erelchin

Bagvat Gita, бясалгал

2016 оны 10-р сарын 23 Нийтэлсэн erelchin

ХҮН ЕРТӨНЦ АРЬЯАБАЛЫН БЯСАЛГАЛ

2016 оны 10-р сарын 23 Нийтэлсэн erelchin

ХӨХ ТЭНГЭРИЙН ХҮЧ БЯСАЛГАЛ-ХҮН ЕРТӨНЦ

2016 оны 10-р сарын 23 Нийтэлсэн erelchin

ХҮН ЕРТӨНЦ БЯСАЛГАЛЫН ЦУВРАЛ

2016 оны 10-р сарын 23 Нийтэлсэн erelchin

СЭТГЭЛИЙН ГҮНЭЭСЭЭ ЕРТӨНЦИЙН ҮНЭНИЙГ БЭДРЭХҮЙ

2016 оны 10-р сарын 23 Нийтэлсэн erelchin
Танд ийм сайхан нэвтрүүлгүүд бүтээсэнд тань Хүн бодь ертөнц төрийн бус байгууллагын тэргүүн Л.Энхтайван таньд гүнээ талархаж байна Дэлгэрэнгүй»

ioga

2016 оны 10-р сарын 23 Нийтэлсэн erelchin

Бясалгал-1

2016 оны 10-р сарын 23 Нийтэлсэн erelchin

Богинохон бясалгал

2016 оны 10-р сарын 23 Нийтэлсэн erelchin

Byasalgal-meditation 1

2016 оны 10-р сарын 23 Нийтэлсэн erelchin

ВИПАШЯНА БЯСАЛГАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

2016 оны 10-р сарын 23 Нийтэлсэн erelchin

САНСАР ОГТОРГУЙН БҮТЭЦ #3 квантын шилжилт

2016 оны 10-р сарын 23 Нийтэлсэн erelchin

ЭРЛИЙН ҮЗҮҮРТ ҮНЭНИЙ УЧИГ

2016 оны 10-р сарын 23 Нийтэлсэн erelchin
Хэний ямар гал, бүлэг, байгууллагад хамаарагддаг тань бидэнд хамаагүй ээ, хэний ямар учиртай улаач, үүрэгтэн гэдэг чинь ч чухал биш, өмнө нь гаргасан алдаагаар тань бид таныг өөнтөгдөхгүй, өнөөдөрхөн боссон шинэхэн гэж өрөөлийг бас басамжлахгүй. Гагц мөнхийн тэр үнэнд шүтэлцэн яваагийнхаа чинад нууцыг таних гэж, цаашилж үнэнээр замнах гэсэн хэнийг ч болов бид чин сэтгэлээсээ хүндлэн угтах болно. Дэлгэрэнгүй»

ХАМАГ МОНГОЛЫН ОВОО

2016 оны 10-р сарын 23 Нийтэлсэн erelchin
Цөс Их Өвгөдийн хойчис Цус ариун Монгол удмууд Тэнгэр язгууртаа таниулан тэтгэгдэх Тэнгэрлэг үйлнээ нэгдэн чуулахтун.
Өөр өөрсдийн өвгөд дээдэс, өндөр дээд тэнгэрээсээ асуугтун, өгүүлж сургаснаар нь үйлэндээ нэгдэхтүн.
 Дэлгэрэнгүй»

ГЭГЭЭН ЕРТӨНЦ ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ

2016 оны 10-р сарын 18 Нийтэлсэн erelchin
Эрүүл ухаан, үнэний ухаарал, итгэлийн гэрэл, сэтгэлийн ариусал, эвийн хэлхээгээр өнгөрсөнг өршөөж, өдгөөг аварч, ирээдүйг бүтээж чадах билээ. Дэлгэрэнгүй»

ДУНДАД ЗУУНЫ МОНГОЛЧУУДЫН “ОВОГ”

2016 оны 09-р сарын 11 Нийтэлсэн erelchin
Эрдэмтэн судлаачдын өгүүлсэнчлэн дундад зууны овог нь нийгмийн зохион байгуулалтын үндсэн нэгж байв. Учир нь тэрхүү овог зөвхөн нэг удам, угсаанд хамаарсан хүмүүсээс бүрдэж байсангүй. Овогт овгийн удирдлага болох толгойлогч хийгээд тэдний ураг удмын төлөөллөөс гадна хожим хамжлага ард хэмээн нэрлэгдэх болсон “боол, зарц, харан” нар дийлэнх хувийг эзэлдэг байв.  Дэлгэрэнгүй»

МОНГОЛЧУУДЫН “ОВОГ”

2016 оны 09-р сарын 11 Нийтэлсэн erelchin
Хөгтэй ч гэх үү, хөгжилтэй ч гэхүү нэгэн айлын хүүхдүүд бүгд өөр “овог”-тон болжээ. Ахмад хөвүүн нь “алаг адуут”, ар дах дүү нь “харнууд”, охин дүү нь “олхунуд”, удаах нь “бэсүд”, бага дүү нь харин “боржгин” овогтой. Өөр өөр угсаа, язгуурыг “сонгож” удамласан тэдний хойчис нэгэн цагт өвөр зууртаа ураг барилдаж болох нь. Дэлгэрэнгүй»

Мөнхөд бүхнийг эрхшээгч

2016 оны 09-р сарын 11 Нийтэлсэн erelchin
Эцэстээ тэрхүү сүнслэг оршихуй дээд Мөнх тэнгэртэй яг адил агуулга, эрчимтэй гэдгээ танин, түүгээрээ өөрийгөө бүтээн, бүрэн агуулгажин орших цагтаа л дээд цөмдөө буцаж нэгддэг. Хүн төрөл нь хөгжлийн төвшингөөрөө харьцангуй доогуур төвшинд хамаардаг. Дэлгэрэнгүй»

“Мөн” голт Тэнгэрийн Монголчууд

2016 оны 09-р сарын 11 Нийтэлсэн erelchin
“Мөн”-өө голчилно гэдэг нь өөрийн нэгэн төрлийн дүрт амьдралд хэт авталгүй, сүнслэг хөгжлийнхөө үнэнээр агуулгаа бүрдүүлэн, орчлон хорвоогийн үнэний хуулийг мөрдөн, өөрсдийн үүргийг гүйцэлдүүлэн амьдрахыг хэлнэ. Ингэж амьдрагч хэн ч бай хүн төрөлтний “зовлон”-гоос ангид буюу үйлийн үрийг ариусган орших боломжтой. “Мөн”-ийг гол чиг шугмаа болгон хөгжин дэвшдэг Монголчуудын хувьд хөх тэнгэрийн дээд хүч, ухааны эрчмийн хүчирхэг холбоосыг өөрсдийн урагт уламжлан, удмын торлогийн бүтэцлэг байдлаар өвлүүлдэг байв Дэлгэрэнгүй»

УДМЫН АМИН НЭГДЭЛ

2016 оны 09-р сарын 11 Нийтэлсэн erelchin
Хэн нэгэн “хүн” төрлийг ологч ясан талын язгуурынхаа өгөгдөл, мэдээллээр ижил олон төрөл садантай бөгөөд мэдээлэлжсэн эрчмийнхээ холбоосоор бусдынхаа хувь тавиланд их, бага ямар нэг хэмжээгээр байнга нөлөөлж байдаг. Улаан цусны өгөгдөл бүхий төрөл садангуудынхаа хувь тавиланд ч мөн адил нөлөөлнө. Дан ганц өөрөө нөлөөлөөд зогсохгүй, ижил төсөөтэй бусдаасаа хамааран оршдог Дэлгэрэнгүй»