ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ

ЭВЛЭЛДЭХҮЙН УЧИР үргэлжлэл

2017 оны 01-р сарын 05 Нийтэлсэн erelchin
Өөрийгөө голох гэдэг нь үүрэгжин хариуцлагажих талаасаа муу зүйл биш ч өөртөө итгэх итгэлийг алдагдуулдагаараа сөрөг нөлөөтэй. Тиймээс танд чадахгүй зүйл байна уу, заавал суралцах хэрэгцээ байна уу, тэгвэл сурч л орхи. Өнөөдөр та бусдаасаа жаахан дутуу дулимаг байж болох ч өнөөдөр бол өнгөрсний үр тул та маргаашдаа зөв бэлтгэхэд л илүү анхаарах хэрэгтэй.  Дэлгэрэнгүй»

ЭВЛЭЛДЭХҮЙН УЧИР

2017 оны 01-р сарын 05 Нийтэлсэн erelchin
Бодлын үйл бодитой байдаг бөгөөд хүний далд ухамсар хийгээд сэтгэлд бугшсан иймэрхүү өгөгдлүүдийн дагуу төлөвлөгдөж, учиглагдсан таныг илт үгүйсгэх, татгалзсан, муулах, буруутгах, эсэргүүцэх, дорд үзэх, үл итгэх хандлагууд танд дараалан тохиолдож байдаг гэдгийг ойлгож, оюун бодолдоо энэхүү хүлээсийг өөрчлөх хэрэгтэй. Та өөрийгөө хүлээн зөвшөөрсөн тохиолдолд бусад хүмүүс таныг хүлээн зөвшөөрнө. Дэлгэрэнгүй»

ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ

2017 оны 01-р сарын 03 Нийтэлсэн erelchin

Урт холын бодлоор

Ухааны цараагаа тэлж

Учигт үнэний тайллаар

Ухаажин, эрчимжиж

Эрт цагийн дээдээс

Эгнэшгүй бүхнийг таньж

Эрдэмд хөглөгдсөн эрмэлзлээр

Эрсэн бүхнээ олох болтугай

 Дэлгэрэнгүй»