ТЭНГЭРЛЭГ ЕРТӨНЦ

Хүмүүний хүч ухаанаас хэтийдсэн бүхнийг тэнгэрийн нууц хэмээдэг нь учиртай
Аливаа гарамгай удирдагч хүн бодлого-зорилго-зорилт-стратегиа онож тодорхойлсон байдаг. Бусад бүх асуудлаа төлөөлж чадах гогцоо асуудлыг олж гол шугамаа болгон улс гэр. хошуу нутаг, аж ахуй. соёл боловсрол, үйлдвэрлэл үйлчилгээгээ залж жолоодох арга ухааныг холч бодлого буюу стратөги гэнэ. Энэ утгаараа Б.Тогтохтөр ван холч ухаантан байжээ. Дэлгэрэнгүй»
Ярилцсан Г.БАТЦЭЦЭГ (2008-11-30)

МУИС-ийн Нийгмийн шинжлэх  ухааны сургуулийн Түүхийн тэнхимийн багш, доктор (Ph.D) П.Дэлгэржаргалыг энэ дугаарынхаа зочноор урилаа. Завгүй ажлыг нь хойш тавиулан байж ярилцсан билээ. Тэрбээр бодож байснаас минь ч эгэл даруу нэгэн байлаа.  “Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн ” гэдэг үг үнэхээр үнэн үг юм аа  хэмээн бодсоноо ч  нуух юун. 
 Дэлгэрэнгүй»
Монголын түүхэнд нэр, мөрөө дурайтал нь үлдээсэн гайхамшигтай эмэгтэйчүүд цөөнгүй бий. Алун гоо, Өүлэн үжин, Бөртэ сэцэн, Цэвэр хатан (Чаби), Мандухай сэцэн, Ану хатан зэрэг төрөө түшилцэж явсан олон хатад, Агай шүлэгчээс эхлээд Э.Оюун, Удвалыг хүртлэх оюун билэгт монгол бүсгүйчүүд. Та бидний сайн мэдэх Мандухай цэцэн хатан бол ердийн нэг эр зоригтой бүсгүй байсангүй. Улс төрийн алсын хараатай том бодлоготон, холч мэргэн ухаантай төрийн зүтгэлтэн, цэрэг дайны гарамгай сратегич, удирдагч байлаа. Түүний хажууд өнөө дэлхий нийтээр мэддэг, гайхан шагширдаг Францын Жанна Д Арк бол зүгээр л нэг тосгоны эр зоригтой, зөн билэгтэй эмэгтэй төдийхөн юм. Тэдгээр гайхамшигт монгол бүсгүйчүүдийн нэг, Эзэн Богд Чингис хааны хамгаас хайртай Дархан бэр, Монгол төрийн нэрт зүтгэлтэн, оюун билэгт Сорхугтани Бэхи хатны тухай энд өгүүлье.
 Дэлгэрэнгүй»

Оросын алдарт Николай Рерих, Монголын тухай

2009 оны 12-р сарын 31 Нийтэлсэн erelchin

Оросын алдарт зураач, их сэтгэгч Николай Рерих бол vнэхээр ертєнц дахины их иргэн байсан бєгєєд тvvний хурц мэргэн билгийн мэлмийн харцанд тухайн vедээ хоцрогдсон бvдvvлэг, алс холын Монгол орон, монголчуудын хувь заяаны асуудал ч єртєлгvй єнгєрєєгvй билээ.

http://h-turuu.blogspot.com/2009_01_01_archive.html

 Дэлгэрэнгүй»

Чингис хаан их цэргийн хар сvлдээ хамгаалж, тахиж байх албатыг тохоон томилохдоо алтан ургийнхан даа ч итгэсэнгvй ажээ.
Учир нь хаан ширээний тєлєє єєр хоорондоо хэзээ ч хєлєє жийлцэж мэдэх хvмvvс учраас vнэнч хvлэг баатруудынхаа нэгэнд даатгасугай гэжээ.

єнєєдрийн монгол   http://h-turuu.blogspot.com/2009_01_01_archive.html

 Дэлгэрэнгүй»

Архив