ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ

Дэлхий дээр амьдрал хэзээ vvссэн бэ?

2010 оны 03-р сарын 06 Нийтэлсэн erelchin
Атлантыг 7 дэд үндэстэн байсан гэж бичжээ. Анхны дэд үндэстэн буюу “Рмоагали” нь маш өндөр хөгжилтэй ой ухаан болон үгний шидээр ялгардаг байжээ. Хоёр дахь дэд үндэстэн буюу Тлавиатли нь үнэнч шударга зантай, үйлдсэн үйл, гавьяа зүтгэл, бүтээлээ ой ухаандаа маш сайн хадгалдаг байсан. Гурав дахь дэд үндэстэн буюу Толтекчууд нь амжилт, мэдлэгээ үр удамдаа өвлүүлэн үлдээдэг болсонтой холбоотойгоор отог омог, тэргүүлэгч үүссэн байна. Дөрөв дэх дэд үндэстэн буюу Пратуранцчууд нь өөрийн эрх ашиг хүсэл сонирхлыг хөөдөг шинж чанартай байжээ. Тав дахь дэд үндэстэн болох Прасемитчууд нь шүүн тунгаах чадвараараа ялгардаг байв. Зургаа дахь дэд үндэстэн буюу Аккадийчууд сэтгэн бодох үйл ажиллагаагаа хөгжүүлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор шинэ содон зүйл, өөрчлөлт шинэчлэлтийг хүсэх болжээ. Долоо дахь дэд үндэстэн буюу Монголчууд сэтгэн бодох үйл ажиллагааг цааш нь хөгжүүлсэн боловч хамгийн эртнийх байх тусмаа хамгийн гүн утга санаатай байдаг гэдэг дүгнэлтэнд хүрцгээжээ. Дэлгэрэнгүй»

Хүмүүний Гурван төрөл

2010 оны 02-р сарын 06 Нийтэлсэн erelchin

Xүн гээч нь гурван төрөл байх аж. Амьтанлаг, Хүнлэг, Тэнгэрлэг гэж.

http://munkhtengerniigemleg.blogspot.com/2009/01/blog-post_2335.html

 Дэлгэрэнгүй»

ТАРХИНЫ ФИТНЕСС 2

2010 оны 02-р сарын 05 Нийтэлсэн erelchin
Хүн аливаа зүйлийг танин мэдэхдээ хүн хэд хэдэн шат дамжлагыг давдаг. Тухайлбал, хүнд алим үзүүлэхэд юуны өмнө тэр хүнд харах, сонсох, эсвэл амтлах зэрэг мэдрэхүйгээр дамжаад анхны дохио тархинд очдог. Бөөрөнхий хэлбэртэй, улаан өнгийн гэх зэргээр. Дараа нь энэ дохио тархины лимбийн хэсгээр орохдоо тухайн алим нь танд сайн уу, аюултай юу, эсвэл хамаагүй гэх зэргээр боловсруулалт хийгддэг. Өөрөөр хэлбэл тархины лимбийн хэсэг нь хүний баяр хөөр, гуниг өвдөлтийн мэдрэмж, эмоцийг хариуцаж байдаг хэсэг юм.  Дэлгэрэнгүй»

ТАРХИНЫ ФИТНЕСС

2010 оны 02-р сарын 05 Нийтэлсэн erelchin
Америкийн нэртэй эрдэмтэн, тархи судлаач Ричард Дэвидсон нэгэн сонирхолтой судалгаа хийсэн нь 2004 онд тус улсын Шинжлэх ухааны Академийн сэтгүүлд хэвлэгдэн гарчээ. Тэрээр лабораторийн туршилтандаа энгийн хүмүүс болон байнгын бясалгал хийдэг буддын лам нар тэр дундаа маш залуугаараа бясалгалын мастераар шалгарсан Мингүр Ринбүүчийг Далай багшийн санал болгосноор оролцуулсан аж.  Дэлгэрэнгүй»

Зүүдэн ертөнц

2010 оны 01-р сарын 30 Нийтэлсэн erelchin
Үүнийг уншигч эрхэм хүмүүн та, ийм л ховор боломжийг олсоноо ухааран, өнө  удаан  амьдрах замналаа  чиглүүлэн хичээж, энэ насны амьдрал үнэтэй ч, хойд насны оршил энэ насны туулсан түүхээс  эрхгүй чухлаар хамаардагийг нягтлан  учрыг ухах буюу ... хэмээн мунхаглан хийсвэрлэснээ бичиглэв.

Амьд бүхэн сүнстэй, эд бүр эзэнтэй билээ.

Эх сурвалж:
 Дэлгэрэнгүй»
1990 оны 1 сарын 19 нд
Ошо энэ биеээ орхин оджээ. Түүний хамгийн сүүлд хэлсэн үг нь “Намайг одсоны дараа юу болох бол..., бүхнийг зөнд нь орхиё ахуйд итгэх итгэл минь туйлынх, миний ярьж байсан бүхэнд үнэн байсан л юм бол надаас хойш ч оршин байсаар л байх болно. Миний үг амьд.  Би сургааль айлдаагүй энэ бол та бүхэнд өгөх миний бэлэг юм” гэжээ.

Эх сурвалж:  Дэлгэрэнгүй»

Бидний өвөг дээдсүүд 73 мэдвэл зохихуй гэдгийг амьдралын хаа туршид баримталж явсан. Энэ 73 мэдвэл зохихуй дотроо хэд хэдэн хэсгээс бүрэлддэг. Энэ 73-аас 16-г бид “Хөх толбо” сонин дээр дурьдаж тайлбарласан.

http://h-turuu.blogspot.com/2009/01/73.html  

 Дэлгэрэнгүй»

Ертөнц дахины иргэн Н.К.РЕРИХ

2009 оны 12-р сарын 24 Нийтэлсэн erelchin

…1927 оны намар, түүх, угсаатны зүй, байр зүйн судалгааны том аялалыг Төв Азид зохион байгуулсан, шинжлэхүйн болон урлахуйн ухааны бүтээлээрээ дэлхийд алдаршсан эрдэмтэн, соён гэгээрүүлэгч, гүн ухаантан, ертөнц дахины иргэн Николай Константинович Рерих эхнэр, хоёр хүү, дагалдах хүмүүсийнхээ хамт Монголд иржээ.

Эх сурвалж: Д.Хатанбаатар “Хувь тавилангийн солбилцол” УБ. 2008 он

 Дэлгэрэнгүй»

Гнозис: Утга санаа ба гарал үүсэл

2009 оны 12-р сарын 24 Нийтэлсэн erelchin

AGEAC гэдэг нь испани хэлээр "Asociaciуn Gnуstica de Estudios Antropolуgicos, Culturales y Cientificos", монгол хэлээр "Шинжлэх ухаан, Соёл, Антропологи Судлалын Гностик Нийгэмлэг" юм. AGEAC нь өнгөрсөн үеийн агуу гностик мэргэн ухааныг судалж, бодит амьдрал дээр хэрэгжүүлэх зорилготой төрөл бүрийн салбарын мэргэжилтнүүдээс бүрддэг материаллаг болон оюун санааны хязгааргүй боломж, чадавхийг хөгжүүлэхэд мөн гностик судлал дахь мэдлэгийн тусламжтайгаар өөрийгөө танин мэдэхээр тэмүүлж буй бүхий л хүмүүст тусалдаг ашгийн бус нийгэмлэг юм. Тэдний бэлдсэн материалаас танилцуулж байна.

 Дэлгэрэнгүй»
Орчин үед IQ хэмээх хэмжигдэхүүнээр хүний оюун ухааныг хэмжих болсон. Зөвхөн үүнд л найдах ажил олгогчид жилээс жилд нэмэгдсээр байгаа гэнэ.
IQ гэдэг нь хүний тунгаан бодох, асуудлыг шийдвэрлэх, шинэ материалыг судлах чадварыг хэмжих ухагдахуун бөгөөд хүний танин мэдэхүйн суурь ойлголтыг хэмжих арга юм. Хүнийг IQ-гийн төвшингөөр нь 140-өөс дээш гоц ухаантан, түүнээс дал хүртэлх дундаж, далаас доош бол оюун ухааны хомсдолтой хэмээн ангилдаг байна. Гэвч хүний оюун ухааныг зөвхөн IQ- гээр хэмжих нь тун ч утгагүй асуудал болохыг эрдэмтэд анхааруулах болжээ. Хүний оюуныг хэмжих арван төрлийн арга байж болохыг Америкийн эрдэмтэд 1940-өөд оны үед гаргаж иржээ. Эдгээрийн хамгийн эхнийх нь IQ юм. Харин хоёр дахь аргыг нь EQ гэнэ. Үүгээр харилцагч этгээдийн сэтгэл хөдлөл, итгэлцүүрийг хэмждэг. Харин AQ нь бэрхшээлийг даван туулах, өөдрөг санаа сэтгэлийн хэмжүүр юм. AQ нь хөгжөөгүй хүн сэтгэлээр унамтгай байдаг гэнэ. Харвардын их сургуульд л гэхэд AQ хөгжүүлэхийг илүүд үздэг. CQ-гээр оюун санааны хүчийг хэмжиж болох аж. Энэ нь ихийг мөрөөдөж ихийг бүтээхээр эрмэлзэх чанар гэж ойлгогдоно. Хүний хамгийн их CQ- тэй үе хүүхэд нас. Хүүхдийнхээ CQ-г хүүхэд насанд нь хөгжүүлбэл ирээдүйд ч энэ чадвараа сайтар хадгалж чаддаг гэнэ. SQ нь зорьсондоо хүрэх сэтгэлийн тэвчээрийн хэмжүүр. Азгүй явдал тохиолдлоо ч сэтгэлээр тийм ч амархан унадаггүй бол та SQ өндөртэй хүн юм. Өөрийнхөө хүч чадлыг мэдэрч юу хийж чадах, юу хийж чадахгүйгээ мэддэг бол та DQ-гээ өндөр хөгжжээ гэж ойлгож болох нь. Бусдын сайн мууг ялгаж чаддаг бол MQ гайгүй хөгжсөн хүн. Харин NQ хүний мэдээлэлтэй харьцах чадварын үнэлэмж юм. Эмх замбараагүй мэдээлэл дундаас зөвхөн өөрт хэрэгтэйг сонгох чадвар ч гэж ойлгож болно. Энэ нь орчин үед ихээхэн хэрэгтэй хэмжигдэхүүн болсон учир барууны сургуулиудад энэ арга ухаанд сургах болсон байна. BQ нь хүүхдийн ертөнцийг ойлгох чадварын хэмжүүр. Зөвхөн BQ өндөртэй эцэг эхчүүд үр хүүхэддээ юу хэрэгтэйг ойлгодог. Хүүхдээ ямар ааш гаргаж буйг мэддэггүй бол мэдээж та BQ хөгжөөгүй хүн юм. Харин FQ-гээр хөрөнгө мөнгийг оновчтой захиран зарцуулах чадварыг хэмждэг.
 Дэлгэрэнгүй»

Б.Галаарид 2012 онд галав юүлэх үү?

2009 оны 12-р сарын 24 Нийтэлсэн erelchin
Дэлхий ертөнц шуугиж байна. 2012 онд ертөнц мөхнө мөхөхгүй, үлдэнэ үлдэхгүй хэмээн шуугиж байна. Инээдтэй мунхгаас сүрдмээр үнэмшилтэй хүртэлх хоёр хязгаарын дунд мянга мянган таамаг таавар дунд хүн төрөлхтний толгой эргэж гүйцээд байна. Галав юүлэх үү, гараг мөхөх үү, соёл иргэншил устах уу, дэлхий дээр амьд хүн үлдэх үү гэхчлэн мянга мянган асуулт хөвөрнө. Үүнд нь мянга мянган янзаар хариулна. Энэ бүхнийг багцалж тоймлон харах гээд үзье. Дэлгэрэнгүй»

Елена Петровна Блатавская

2009 оны 12-р сарын 14 Нийтэлсэн erelchin

Блаватская Орос гаралтай мистикч эмэгтэй. тэрбээр 1831 онд, холер өвчин тархаж гэр бүлээс нь хэд хэдэн хүн холероор үхээд байсан хүнд хэцүү үед Оросын Одесс хотын ойролцоох нэгэн тосгонд хурандаа Ганын охин болж мэндэлжээ. Тэрээр яруу найрагч байсан бөгөөд Лондон хотод Теософист хэмээх сэтгүүлийн газрыг удирдаж байсан юм. Теософийннийгэмлэгийг үүсгэн байгуулж захирлаар нь ажиллаж байжээ. Түүнийг 19-р зууны хамгийн нууцлаг эмэгтэйчүүдийн нэг гэдэг. Өнөөгийн хүмүүсийн ихэд сонирхож буй далд мэдлэг, үл үзэгдэх ертөнцийн нууцад нэвтэрсэн хүн юм. Энэтхэг, Түвд, Гималай уулнаа аялж олон гайхамшигтай хүмүүстэй уулзаж байжээ. "Разоблаченная Изида" /1875/ Тайная Доктрина /1888/ зэрэг бүтээлүүд нь нэн алдартай. 1891 оны 5 дугаар сард насан эцэслэжээ.

Теософи нь хүний сүнс бурхантай нэгдмэл болох тухай, чанагуух ертөнцтэй шууд харилцах боломжтой тухай сургааль юм.

 Дэлгэрэнгүй»

Акаша-Огторгуйн тухай

2009 оны 12-р сарын 14 Нийтэлсэн erelchin
 Дэлгэрэнгүй»