ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ

ЭРЛИЙН ҮЗҮҮРТ ҮНЭНИЙ УЧИГ

2016 оны 10-р сарын 23 Нийтэлсэн erelchin
Хэний ямар гал, бүлэг, байгууллагад хамаарагддаг тань бидэнд хамаагүй ээ, хэний ямар учиртай улаач, үүрэгтэн гэдэг чинь ч чухал биш, өмнө нь гаргасан алдаагаар тань бид таныг өөнтөгдөхгүй, өнөөдөрхөн боссон шинэхэн гэж өрөөлийг бас басамжлахгүй. Гагц мөнхийн тэр үнэнд шүтэлцэн яваагийнхаа чинад нууцыг таних гэж, цаашилж үнэнээр замнах гэсэн хэнийг ч болов бид чин сэтгэлээсээ хүндлэн угтах болно. Дэлгэрэнгүй»

МОНГОЛЧУУДЫН “ОВОГ”

2016 оны 09-р сарын 11 Нийтэлсэн erelchin
Хөгтэй ч гэх үү, хөгжилтэй ч гэхүү нэгэн айлын хүүхдүүд бүгд өөр “овог”-тон болжээ. Ахмад хөвүүн нь “алаг адуут”, ар дах дүү нь “харнууд”, охин дүү нь “олхунуд”, удаах нь “бэсүд”, бага дүү нь харин “боржгин” овогтой. Өөр өөр угсаа, язгуурыг “сонгож” удамласан тэдний хойчис нэгэн цагт өвөр зууртаа ураг барилдаж болох нь. Дэлгэрэнгүй»
..Энэ цагийн хүн үр

Элч тэнгэрийн улаач заяатан

Үсэрсэн цусны тань дусал

Сацарсан ёсны тань хэлтэрхий

Угаас тэтгэсэн заяатан

Удмаас тамгалсан тэмдэгтэн

Улаач тавилантай жолоотон...

...Өдгөө цаг дор та нартаа

Өчин мэдүүлэх үгс байна

Өндөр дээд тэнгэрүүддээ

Өргөх тангараг бас байна

 Дэлгэрэнгүй»
Ийм тийм хараал гээчийн тухай өгүүлбээс олон. Харин хүмүүс яагаад хараалгахад хүрдэг хийгээд хараал хүрч болохгүй байх боломж бий эсэх тухай энд өгүүлье.  Дэлгэрэнгүй»

ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ: ТЭНГЭРИЙН УЛААЧИЙН ҮҮРЭГ

2014 оны 01-р сарын 08 Нийтэлсэн erelchin
Харин ирээдүйн хойч үеийнхэнд зориулж, удамд мунхаг ухаан, өвчин зовлонтой хүүхэд төрөх замыг засч залруулах, удмын хүүхдүүдийн үүрэх ёстой муу үйлийн үрийг нь хөнгөлөх зэргээс гадна удам, зөв амьдрах ухаан, ертөнцийн мөн чанарыг тухай гэр бүлийн хүрээнд суралцаж, мэдэх залгамжилсан уламжлалыг бий болгох ёстой.  Дэлгэрэнгүй»

ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ: МУУ НЭРТНҮҮДИЙН ТУХАЙ

2014 оны 01-р сарын 08 Нийтэлсэн erelchin
Я.Цэвэлийн монгол хэлний тайлбар толинд өгүүлснээр чөтгөр хэмээгч нь нас барсны дараахи төрлөө олоогүй үлдэж хоцорсон сүнс бөгөөд албин, тийрэн, буг, бирд бүгд түүний дотоод дахь хэлбэрүүд хэмээжээ. Дэлгэрэнгүй»

ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ: ЖИНХЭНЭ ХАЛХ БӨӨ ХЭМЭЭГЧ

2013 оны 11-р сарын 17 Нийтэлсэн erelchin

Бага хаадын үеийн үймээн самуунт жилүүд үргэлжилсээр байсан тэр цагт үнэндээ халх хэмээх ойлголт байгаагүй билээ. Учир халх буюу халхавч, бамбай гэдэг нэрийдлийг бидний сайн мэднэ гэж боддог ч үнэндээ тун тааруухан мэддэг Мандухай сэцэн хатан, Батмөнх даян хаан нарын үед ашиглах болсон.

 Дэлгэрэнгүй»

ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ: БӨӨ МӨРГӨЛ БА БУДДИЗМ

2013 оны 11-р сарын 17 Нийтэлсэн erelchin
Оршин амьдрахуйн хэв шинж хийгээд энергийн уламжилсан төлөв, дээд ертөнцийн эрчмийг хуран хүртэхүйн оюуны чадамжаас хамааран хүн бүрт харилцан адилгүй байдлаар хүртээх зорилго нь явсаар өөр хоорондоо ялгаа бүхий сургааль номлолыг буй болгон шашин хэмээгчийг үүсгэсэн билээ. Анхны зорилго ижил бөгөөд ертөнцийн нэг хуулийн хүрээнд ажилладаг эдгээр шашинууд бүгд дээрээ нэг дээд хүчинд зангилагддаг хэмээн бөө мөргөл үздэг. Дэлгэрэнгүй»
Сүнс;

-          Сүнсний амьдрал;

-          Үхлийн дараахи ертөнц;

-          Зүүдний зөн билэг;

-          Зүүдээр аялсан ертөнц;

        Клиник үхэл;

 Дэлгэрэнгүй»

Тэнгэрийн удаахи хүсэл- Тэнгэрийн албанд тэнцэх

Энэ нь томилогдсон албат тухайн үүрэгдсэн зарлигийг биелүүлэхэд хүрэлцэхүйц ухамсар, ёс суртахуун, оюун хийгээд эрдэм, хүч чадварыг эзэмших явдал юм.  Үүнийг тухайн албат өв уламжлах замаар эзэмшинэ. Өөрөөр хэлбэл өөрийн удмаас эрт нэгэн цагт дээрх үүргийг гүйцэтгэж явсан “нэгнээс” суралцан, уламжуулан авна гэсэн үг.

 Дэлгэрэнгүй»

ЧӨТГӨР МИНИЙ ХУУЧИНЫ АНД /болсон явдал/ -5

2013 оны 08-р сарын 19 Нийтэлсэн erelchin
Бүх зүйл хүний дотоод мөн чанараас үүдэлтэй бөгөөд хүн дотоод сэтгэл оюундаа буруу зөрүү бодолтой, хүсэл, шуналын боол болж, атаа жөтөө, уур хилэн, өшөө хонзон, бардам сэтгэлд автаж, нүгэл үйлдэх тэр цагаас “чөтгөр”-тэй нөхөрлөдөг ажээ.  Дэлгэрэнгүй»

ЧӨТГӨР МИНИЙ ХУУЧИНЫ АНД /болсон явдал/ -4

2013 оны 08-р сарын 19 Нийтэлсэн erelchin
Би үе үе биенээсээ гарч аялал хийдэг юм. Заримдаа өнөөх гайхлууд намайг биенээс минь хүчлэн гаргана. Хүчээр гарах үед бие ямар аймаар зовиурладаг гээч. Гэхдээ махан бие биш. Хий бие минь өвддөг. Маш зовиуртай.  Дэлгэрэнгүй»

ЧӨТГӨР МИНИЙ ХУУЧИНЫ АНД /болсон явдал/ -3

2013 оны 08-р сарын 19 Нийтэлсэн erelchin
Би байнга л үхлийн тухай бодно. Урт иштэй хутга барьж байгаад үүнийг гэдэс үрүүгээ дүрвэл нуруугаар нэвтэлж гарч ирэхийг нь харж амжих болов уу, тагтан дээрээс үсэрвэл унах хүртлээ нисээд гоё байх болов уу, яг одоо унтаад л тэр чигтээ хэзээ дахин сэрэхгүй байх сан гээд л.  Дэлгэрэнгүй»

ЧӨТГӨР МИНИЙ ХУУЧИНЫ АНД /болсон явдал/ -2

2013 оны 08-р сарын 19 Нийтэлсэн erelchin
. Миний дургүй хүрч, тэр даруйд л зайл хэмээн хашгирахыг завдсан ч дуу үл гарах ажээ. Хичнээн хүчлэвч дуу гарсангүй, тэгэхээр нь хамаг бодол ухаанаа төвлөрүүлэн байж бодлоороо “зайл” хэмээн хашгирав.  Дэлгэрэнгүй»

ЧӨТГӨР МИНИЙ ХУУЧИНЫ АНД /болсон явдал/ -1

2013 оны 08-р сарын 19 Нийтэлсэн erelchin
Нэгэн удаа би түүнтэй ярилцаад зогсож байтал өнөөх бүсгүйгийн царай цонхийж, дуу хоолой нь эвгүй болсноо “миний ард хэн нэг хүн байнга зогсоод, миний үйлдэл бүрийг харах болсон, би айгаад байна, хүмүүс надад итгэхгүй ш дээ” гэж нулимс дуслуулав.  Дэлгэрэнгүй»