ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ

Аура = Чакра = инерги

2012 оны 06-р сарын 22 Нийтэлсэн erelchin
Аура нь хүний эрүүл, өвчтэй, амжилт уналт, хайр, үзэн ядалт бүхнийг харуулна. Түүнчлэн аураг хүний өнгөрсөн одоо ирээдүйн мэдээллийг хадгалагч банк гэж үздэг хүмүүс бий. Аура нь биднийг хүрээлэн өндгөн хэлбэртэй оршиж байдаг. Дэлгэрэнгүй»
Бидний бие өөрийнхөө бодь биеэс харьцангуй өргөн, том гэрлэн бүрхүүлээр хамгаалагдаж байдаг бол тэрхүү гэрлэн бүрхүүлийг бий болгогч зүйл бол хүний биеийн ДОЛООН ХҮРД буюу ЧАКРА билээ. Эдгээр бүх хүрдүүд мөнхийн эргэлтэнд оршиж бидний гэрлэн бүрхүүлийг энергиэр хангаж байх  Дэлгэрэнгүй»

Тэнгэр

2012 оны 06-р сарын 22 Нийтэлсэн erelchin
Тэнгэрүүд илт мэдлээр (зөн билгээр) үхээд хаана төрөхөө урьдчилан хардаг. Хүнд төрөхөөр бол олон зовлонтойд харан нүдэндээ итгэхгүй. 3 муу заяанд төрөхөөр бол амсах зовлонг нь мэдсэнээр сэтгэлийн тэвчишгүй зовлонтой болдог. 3 муу заяаны үйлийн зовлонгоос түүний сэтгэлийн зовлон нь их. Дэлгэрэнгүй»

Хүн төрөл

2012 оны 06-р сарын 22 Нийтэлсэн erelchin
Бид хийсэн үйлийн үрийн эрхэнд 6 төрлийн аль нэгэнд төрөл авдаг. . Хүнд төрөх, өтлөх, өвдөх, үхэх гэж 4 том зовлон байна.  Дэлгэрэнгүй»

Адгуус

2012 оны 06-р сарын 22 Нийтэлсэн erelchin
Эсрүн тэнгэр, хурмаст ч юмуу. Хүрдэн орчуулагч хаан шиг нь ч аварч чадахгүй юм чинь хэн аврах вэ? Эрхэм дээд 3 эрдэнэ л аварч чадна. Бурханыг багшаа, номыг зарчмаа, хуврагыг номоор явагч найзаа гэж бод. Бурхан аврагч мөн ч номоор авардаг юм. Дэлгэрэнгүй»

Бэрд

2012 оны 06-р сарын 22 Нийтэлсэн erelchin
Ам нь зүүний сүвэг шиг жижиг учир идээ унд багтаж орохгүй. Завьж, хацар нь том хөндий болохоор багтаж орсон хоол унд нь орсон үгүй нь мэдэгдэхгүй замхарна. Залгисан ч нумын хөвч шиг нарийхан хоолойгоор нь явахгүй. Явсан ч уул шиг том ходоодыг нь цатгахгүй.  Дэлгэрэнгүй»

Сансарын хүрд

2012 оны 06-р сарын 22 Нийтэлсэн erelchin

Буянд хичээн гаргаж үйлд

Бурханы шашинд орон үйлд

Зэгсэн төгөл дөх заан мэт

Эрлэгийн аймгийг даран үйлд

Сэрэмж ихтэй хэн нэгэн

Сэтгэлээ номхотгон явж үйлдвэл

Төрөх хүрдийг машид тэвчин

Эцэст нь зовлонгоос ангижирч үйлдэнэ.

 Дэлгэрэнгүй»

Нүглээ наминчлах арга

2012 оны 06-р сарын 22 Нийтэлсэн erelchin
Арван буянаар хязгаарлагдахгүй бусдын амийг аврах, амьдралд нь туслах, эд зүйл өгөх, сахил санваар сахих, гурван эрдэнийг тахиж тахил өргөх, сүжиглэх хэрэгтэй. Бусдын хийж буй буянд даган баясан, хөхүүлэн дэмж.  Дэлгэрэнгүй»

Ойр орчмын там

2012 оны 06-р сарын 22 Нийтэлсэн erelchin
Хутганы ирт зам

Хутганы ирт зам гэдэг нь холоос сэтгэлд нийцсэн зүлэг ногоог харан гүйн очвол бүх газар нь хутганы ир болон хувирч хөлийг нь тасдах мэтээр зовоодог.

 Дэлгэрэнгүй»

Хүйтэн там

2012 оны 06-р сарын 22 Нийтэлсэн erelchin
Хүйтэн тамын орны газар шороо уул мөрөн нь цас мөстэй хонгил хөндий цөөтэй.Маш хүйтэн салхи шуургаар үргэлж шуурсан,хүйтэн салхи нь арьс махыг нэвтлэн ясанд тултал дааруулдаг.Эдгээр 8 там дээрээс доошлох тусам хүйтэн нь 7,7 дахин нэмэгддэг. Энд төрсөн амьтад нь анх завсрын төрөлд байх үедээ галд шатаж байгаа юм шиг халууцан, хүйтэн сэрүүнийг хүсэх үед хүйтэн тамын орныг харна. Дэлгэрэнгүй»

Халуун Там

2012 оны 06-р сарын 22 Нийтэлсэн erelchin

Тамд халуун 8, хүйтэн 8, ойр орчмын 2 гээд 18 там байна. Халуун найман там нь дээрээс доош дараалан оршино.

1. Дахин эдгэрэгч

2. Хар шугамт

3. Хураан эвдэгч

4. Уйлан дуудагч

5. Их уйлан дуудагч

6. Халуун

7. Маш халуун

8. Аюуш  Дэлгэрэнгүй»

Дагина

2012 оны 06-р сарын 22 Нийтэлсэн erelchin
Гэгээрлийн ноён сарьдгуудын оргилд хүргэх онгодын жигүүр, шууд онох эрдмийг , Шакти хүч чадлын хамт, хайрлагч Дагинасын соёрхол дор йогич бээр хорвоо, эго үзлийн бүх хүлээс боолтуудаа таслан хаяж, төгс гэгээрэлд хүрсээр иржээ. Дагинас нь тааварлашгүй, урсгал зөнгөөрөө, нөхцөл болзолгүй, догшин хүчирхэг бөгөөд төгс баясгалангаар Бурханлиг үнэний бодит биелэл болон хязгааргүй огторгуйгаар цэнгэн бүжигчид юм Дэлгэрэнгүй»

БУЯН

2012 оны 06-р сарын 22 Нийтэлсэн erelchin

Амь таслалгүй амьтны амийг аварснаар урт насална.

Хулгай үл хийн өглөг өгсөнөөр эд хөрөнгө цогцолно.

Ариун явдлыг сахиснаар дайсангүй байх

Үнэнийг хэлж ярьснаар магтуулах

Хов эс зөөснөөр олон найз, садантай болох

Хараал эс хэлснээр сэтгэлд таатай яриа сонсох

Дэмий үл чалчин, хэрэгтэй юм ярьснаар үгэнд цэцэн болох

Шуналгүй байснаар санасан хэрэг нь бүтэх

 Дэлгэрэнгүй»

НҮГЭЛ

2012 оны 06-р сарын 22 Нийтэлсэн erelchin

Эс өгснийг авснаар эд зүйлээр хоосрох

Буруу хурьцал үйлдсэнээр дайсан олширох

Худал өгүүлснээр доромжлол олон амсах

Хов зөөснөөр найз нөхөд, садантайгаа хонзогнох

Ширүүн үг хэлснээр таагүй үг яриа сонсох

Дэмий чалчсанаар бусад хүмүүс үгийг нь үл тоох

 Дэлгэрэнгүй»
Гэвч энэхүү нууц мэдлэг гэдгийн хүнд оногдсон язгуур үүрэг нь ХҮН ЁСООР ЗӨВ АМЬДРАХ гэдэг хэдхэн үгэнд багтсан ухагдахуун бөгөөд монголчуудын цэцэн билэгт сургааль үгсэд шингээстэй, шигтгээстэй байгааг төдийлөн анзаарахгүй байх шиг. Үүнийг би сайндаа ч олж анзаараагүй бөгөөд бөө мөргөлийг сонирхох ялдарт олон сайхан онгод тэнгэрүүдтэй хөөрөлдөж явах зуур бага багаар ухаарч мэдсэн үнэн билээ. Дэлгэрэнгүй»