ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ

ЭНЭ ЦАГИЙН ТӨГСГӨЛ ЭРИН ЦАГИЙН ЭХЛЭЛ

2016 оны 10-р сарын 23 Нийтэлсэн erelchin


Хиад Номч Дүүрэнгийн Бадарчийн судалгааны шинэ бүтээлийн танилцуулга

Энэ цагийн төгсгөл гэж гарчиг эхэлж байгаагаас та гайхаж эхэлж байх магад. "Гайхаж сур, гайхахаас шинжлэх ухаан эхэлнэ" гэсэн суутны тодорхойлолт байдгийг бид бүхэн мэднэ. Тэгвэл энэ цагийн төгсгөл гэж юу яриад байнаа гэвэл: Хүн төрөлхтөн хөгжил гэж хөөрцөглөсөөр хөрст дэлхийгээ хөнөөж байгаа нэг төгсгөл, шинжлэх ухаан технологийн дэвшлээр хүн тав тухыг олохын хэрээр байгалийн унаган чанараа хаяж, хүн дүрстэн болж цаашлаад хэрээс хэтэрсэн хэрэглээний хойноос хөөцөлдөн өрсөлдөж байгаа нь соёл иргэншлийг мухардалд оруулан цааш ямар аргаар орших, эс оршихын заагт тулж ирсний нэг төгсгөл...

Монголчууд оюун ухааны эхлэлийг галан галаваас мөн тэнгэрээс эхтэй гэж үздэг...

Судлаач Д.Бадарч гуай энэхүү шинэхэн бүтээлдээ ертөнцийн эхлэл, оршихуйн үндэс, дэлхийн оршихуйн торлог хийгээд түүнийг эрхшээгч лусын ертөнцийн тухай Мөнх тэнгэрийн элч болсон дээд онгод тэнгэрүүдээр дамжин буусан ухаан, мэдлэгийн тухай өгүүлжээ.

Номыг худалдан авах хийгээд Тэнгэр үзэл, Мөнх тэнгэрийн ухаан, монгол ёс бэлэгдэл, учиг холбоос, бөө шүтлэг, тэнгэрийн эрхшээлт эриний мөн чанарын тухай асуудлаар сургалт, зөвлөгөө, ярилцлага, дэмжлэг туслалцаа авч, үзэл бодол, санал сэтгэгдэлээ хуваалцахаар бол холбогдох утасыг авч болно.

АЛТАН ДЭЭД ҮНЭНИЙ АЯЛГУУ

2016 оны 10-р сарын 23 Нийтэлсэн erelchin
Аялгуу үнэний ухаарлаар
Адгууслагаас ч тэнгэрт мөнхрөх
Агуу дээдийн замналыг
Алтан сургаальд мөнхөлжээ
Үнэний дээдийг таньсан
Мөнийн гүндээ нэвтэрсэн
Өөрийн төрлийг зассан
Өнгөтийг залан, засагласан
Өнөд мөнхрөлийг олсон
Өгүүлэхүйн дээдэд оносон
Өвөг их дээдсийнхээ
Үлдээсэн өвийг тайлахад
Өдгөө цагийн үрсийн
Үнэний дэвсгэр нимгэдэж байна
Мөний гүндээ хүрсэн хэн ч гэлээ
Мөхөсдөн балчирдах нь үгүй билээ
Үгийн өнгөнд үнэний агуулга буй ч
Өнгөц дүрээр өнгийн нэвтэрч үл чадмой
Хэлмэл үнэнээс хэтийдсэн утгыг тайлахад
Хэнээ таньж, хүнээ засах нь чухалтай
Хөх сэрэхүйг хүчлэн өөртөө тунхаглавч
Хүн хэвээр ертөнцийн сэхээрэлд дулдуйдвал
Арга нь мухардаж, хэлбэрийг хэмлэхээс цаашгүй

Бодь сэтгэлт Саран хөхөөний намтар

2012 оны 06-р сарын 07 Нийтэлсэн erelchin
Орчлонгийн орноос уйсагч хэн нэгний
Уйсал магад гарахуйг арвидуулах тэргїїтэн
Сайн тус буй тул орчлонд тэнїїчлэх їедээ
Саран хєхєє болсоны туужийг энд бичие
 Дэлгэрэнгүй»

АЛТАН ДЭЭД ҮНЭНИЙ АЯЛГУУ: Номын тухай товчхон

2010 оны 02-р сарын 26 Нийтэлсэн erelchin
Хөх нохой овгийн 14 дүгээр үеийн өртөөлөгч Увс аймгийн Сагил сумын харъяат өвгөн лам, маарамба Лэгжин Төгс буянтын хийдэд сууж байсан бөгөөд эсэргүү хэмээн хэлмэгдэж явсан нэгэн аж. Түүний өвөг дээдсээсээ сонсож, сурч явснаа өөрийн дараагийн өртөөлөгчид хэлж дамжуулсан сонирхолтой түүхээс энд өгүүлье. Дэлгэрэнгүй»