ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Өршөөнө үү

Өршөөнө үү

Нарлаг миний бие өөр бусадтай нийлэн энэхүү ертөнцтэй холбоотой асуудлыг их чухалчлан судалж байгаа билээ. Үнэндээ судалгааны үр дүн ийм байна гээд шууд гаргахад хүндрэлтэй байгаа хэдий ч та бүхэнтэйгээ санал солилцох нийтлэл бичлэг цөөнгүйг бэлдсэн байгаа. ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ төслийн хүрээнд хийгдсэн энэхүү ажлын үр дүнг зохиомжит хэлбэрээр хэсэгчлэн хүргэх болно. Та бүхэн ч гэсэн хамтран ажиллаж хүмүүст хэрэгтэй илүү ач холбогдолтой болоход нь туслах бизээ.

Гүнээ хүндэтгэсэн

Нарлаг

Эрэлчин

Инжидээ

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
Гантөмөр (зочин)

Энэ өдрийн мэнд хүргэе.
Таны блогыг санаандгүй олсондоо баяртай байгаагаа хэлхийн хамт судалгааныхаа ажилд амжилт гаргахыг хүсэж олонтойгоо санал солилцох бичлэгээ хурдан нийтлүүлээрэй.

Зочин

ene baahan surgaal aildvar zahiasiig haanaas yaj olj bichij siiryylsen yum be ???

ih goyo blog baina tsaashdaa olon hynd hyrch zov zamiig ni gereltyylj medleg uhaaniig ni telhed tus dem bolj bgaad ni ta bygded amjilt hysiye eee

Судлаач 3 (зочин)

Та бүхэн сайн байна уу.

Нарлаг, Эрэлчин, Инжидээ бидний хэсэг нөхөд бөө мөргөл, Мөнх тэнгэр, далд ертөнцийн зах зухаас л судлаж, танин мэдэх гэж бэдэрч яваа тэнгэрийн дор андгай нэгтэй андууд юм.
Аугаа их эх нутгийн минь өнцөг булан бүрт идтэй шидтэй, гайхмаар хүчтэй улаач нар эгэл даруухнаар, олон түмэндээ хүндлэгдэн, зарим нь эргэх цагтийн мөчлөгийг хүлээж хэн хүнд танигдалгүй тэнгэрийн үйлээ нууцаар хийж, хүч чадлаа улам бүр авч байдаг. Тэр гайхалтай хүмүүсийн ганц нэгтэй нь бид уулзаж, өндөр язгуурт дээд өвөг дээдэстэй золгон уулзах завшаан олддог билээ. Онго тэнгэрүүдийн айлдвар захиасыг нэг бүрчлэн зарлах цаг нь болоогүй бөгөөд, Их Монгол-ын үр хойчдоо эрхшээж хэлсэн захиасыг нь хэсэгчлэн хүргэж байгаа нь энэ.

Та бүхэн гэгээн оюундаа сайтар тунгаагаарай.

зочин (зочин)

энэ өдрийн мэнд хүргэе.Та бүхний ажил үйлс өөдрөг байх болтугай.Би ямар нэг далдын хүч бий гэж боддог байсан.Явсаар байгаад сахиус шүтээн саяхан залаад байна.Хэрэв хэрэгтэй бол өөрийнхөө тухай ярилцаж болох юм.Нэг юм учрыг нь олох гэхээр үл ойлгогдоод цаашлаад ямар нэг саад гараад ирэх юм.Сүүлдээ бүр энэ бүх хайсан зүйл маань өөрт минь хэсэг нь ч гэсэн байгаа юм байна гэж бодогдох боллоо.Та бүхний бичсэн нийтлэлүүдийг амтархан уншдаг шүү.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)