ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Эрэлчний тэмдэглэлийн тухай

Эрэлчний тэмдэглэлийн тухай

Бид уг нь мэргэжлийн судлаач хүмүүс. Хэдхэн жилийн өмнө “Бөө мөргөл бол балар эртний мухар сүсэг, энэ дэлгэрвээс нийгмийн оюун санаанд маш муугаар нөлөөлнө” гэж ирээд л ярьцгаадаг байв. Тэнгэрт тэрсэм үг хэлж байсны хариу ч юмуу сүүлийн 2 жилд хүссэн хүсээгүй “өнөөх айхтар” бөөгийн ертөнцийн тухай судлахаас өөр аргагүй боллоо. Боловсролтой, эрүүл саруул оюун ухаантай, дайчин хөдөлмөрч нэгэн байсан ч цаг нь ирээд нөхцөл нь бүрдэхэд мөнх тэнгэрийн дор хүчин мөхөстөж, өвдөг сөхөрдөг ажээ.
Мэдээж судлаач хүний “мэргэжлийн өвчин” улаач болох замналд ч замхарсангүй. Зүгээр л нэг хэн нэгэн сайн гэх “удган, зайран”-д итгээд хувь заяагаа даатгачихаж чадамгүй санагдаж, олон хүнтэй уулзаж, олон ном зохиол уншиж, хамгийн гол нь өөрсдийгөө “туршилтын туулай” болгон байж багагүй зүйл судлав.
“Шинжлэх ухаан”-д үнэнч зангаа тавилгүй барьцгүй гэмээр ертөнцийг аль болох олон талаас нь харьцуулан, үнэлэн дүгнэхийг хичээсэн ч үнэхээр нэгэн насаар бүү хэл хэдэн төрлөөрөө ч судлаад ч үл дуусах энэхүү ертөнцийн жинхэнэ мөн чанарт өчүүхэн ч гэсэн дөхөх гэсэн оролдлогыг минь дээд тэнгэр таалах эсэхийг мэдэхгүй л байна.
Ямартаа ч хязгаарлагдмал нөөцөд тулгуурлан хичээл зүтгэлээрээ баяжуулсан бяцхан туршлага маань Мөнх тэнгэрийн улаачийн замналыг сонирхсон, шинээр замнагчидад бага ч гэсэн тус болох байх гэдэгт найднам.
Судлан буй ертөнцийн тухай мэдлэг, ухаарал дусал дуслаар нэмэгдэх хэдий ч хүн бүрийн хэрэгцээт мэдлэгийг бүрэн таньж чадаагүй л байна. Тиймээс улаач хүнд хэрэгтэй бүхнийг биш харин улаач хүн бүрт хэрэгтэй тэр зүйлсийг л энд өгүүлэх болно. Эрэлчний тэмдэглэл төслийн хүрээнд цуврал ном хэвлэлтэд бэлтгэгдэн байгаа ч энэхүү блогийн уншигчдадаа амалсан ёсоор хэсэгчлэн хүргэе.

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Зочин (зочин)

Таны нийтлэлүүд их таалагдлаа.Би бас хүүхэд насанд өөрт тохиолдсон зүйлүүдээс болж чинагш ертөнцийн тухай их сонирхож учрыг нь мэдэх гэж их хичээдэг байлаа.Тухайн үед мэдээлэл их хомс голдуу орос хэл дээр жаахан зүйл олж мэддэг байсансан.Ийм сайхан блог нээж мэдэж судалснаа түмэн олонд хүргэж буй тань бахархмаар сайхан байна.Эрэлчин таны хайгуулын ажилд өндөр амжилт хүсэн ерөөж сайхан сэтгэлийнхээ дээжээс цацлага өргөн залбиряа.Тэнгэр ивээг.

zochind (зочин)

bayarlalaa, taniig ch mun munh tenger iveeg.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)