ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Эрэлчний тэмдэглэл: Энэ цагийн шинэ “бөө нэрт” анддаа
Мэргэн дээдсийн айлтгасан “цөвүүн” гэх энэ цагийн өнгөнд нийгмийн сэтгэл зүйд “айдас” төрүүлэн гарч ирсэн зүйлийг “бөө” гэх.
Хүмүүсийн дунд тэрхүү “бөө”-гийн тухай тун бүрхэг, таагүй сэтгэгдэл төрүүлэмц ойлголт төсөөлөл л байлаа. “Бөө бол хүй нэгдлийн үеийн мухар сүсэг бөгөөд эрдэм мэдлэг үгүй эртний хүн төрөлтөнгүүд байгалийн сүр хүчний өмнө өвдөг сөгдөн элдвийн хүчнээс тусламж эрэх болсонтой холбоотой үүссэн”, “Бөө мөргөл нь 13 дугаар зууны үеийн Монголчуудын шашин шүтлэг бөгөөд байлдан дагуулал, эзлэн түрэмгийллийг дэврээгч харгис үзлийг бий болгодог”, “Үеэ өнгөрөөсөн бөө мөргөл нь харьцангуй дэвшилтэт буддын шашинд байраа тавьж өгсөн”, “Бөө нар хүмүүст тус хүргэдэггүй харин ч хүнийг хорлох хараал хийдэг”.
“Бөө” гэхлээр л хаа ч билээ нэг хар зурагнаас харсан үс нь ширэлдэж, хувцас нь навсайсан халтар өвгөнийг санах, их л сайндаа “Зэрэг нэмэхийн өмнө” инээдмийн киноны онгироо сагсуу, мунхаг тайжаар төсөөлөх. Бид энэ ертөнцийг ийм хэмжээнд мэддэг байв. Тиймдээ ч ардчиллын буянаар эрх чөлөөтэй болсон шашин шүтлэгийн хүрээнд харийн шашины хамтаар олныг айлган гарч ирсэн “бөө мөргөл”-ийг бид тун таагүй угтацгаасан билээ.
Хүмүүсийг хамгийн ихээр айлгах басхүү зэвүүцүүлэх болсон зүйл нь эртний энэхүү шүтлэг сэргэсэнд биш харин нөгөө л борооны дараахи мөөг мэт олноор төрөх болсон олон “бөө” нэртүүд юм. Бараг л айл болгонд бөө төрөх нь энэ бол завхрал хэмээн шүүмжлэгсэд ч хэсэг хугацааны дараа өөрсдөө “бөө” болчих нь бий. Айл бүрт нэг бүү хэл нэг айлынхан бүгдээрээ ч бөө болцгоож байна.
Энэ нь зөв, тэр нь худал гэж ялгаж мэдэх мэдлэг, туршлага бидэнд огт байхгүй. Учир нь энэ уламжлал тасраад дэндүү удчихаж. Өв уламжлалаа харьцангуй хэмжээнд авч үлдсэн буриад, дархадууд шийр зааж “бөө” мөргөлийн дахин сэргэлтийн үед үнэд орцгоож байгаа ч мөн л “будилаан”-тай нөхдүүдийн бизнес ч нилээд газар авсан бололтой. Бидэнд үнэнд илүү дөхүү, мэдлэг мэдээлэл өнөө хэр хэрэцээтэй л байна.
Эрэлчний тэмдэглэл цувралын хүрээнд бид бөө нэрт тэнгэрийн улаач гэж чухам хэн болох, “улаач” болох тавилантай нэгэн гэдгээ хэрхэн мэдэж болох, амаргүй энэ замаар замнахад тулгардаг олон олон бэрхшээлүүд, тэдгээрийг хэрхэн давж туулж болох, эхлэн судлагчаас улаач болох замд анхаарах зүйлс, зөн билгийн чадвар, түүний төрлүүд, тус хийгээд буяны тухай зөрүүтэй ойлголтууд, бөө мөргөлийн бусад шашин хийгээд шашинлаг замналуудтай холбогдох байдлууд, энэ цагийн “бөө нэрт” хүмүүсийн тэнгэрийн даалгавар буюу үүргийн тухай товчхон дурьдах болно.
Төслийн судалгаа үргэлжилсээр байгаа бөгөөд цаашид ч үргэлжилсээр байх болно.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
bayarlalaa (зочин)

ug n zowoor l oilguulah heregtei shu de buu gedeg zuiliig oilguulah gej bgaan gsen neriidleer ene biznes shig boltson ulaach hun gedeg ooriin huselteer bish gedgiig oilguulah heregtei durtaidaa hussendee mongo olohiin tuld ingej yawagui gedgiig amarhan bj boloh ch hetsuu zuil bas baidgiig oilguulah heregtei

narlag (зочин)

bayarlalaad bayarlalaa

hatagtai udganmaa (зочин)

bayarlalaad bayarlasan narlagt bayarlalaa

chonongoo (зочин)

bayarlalaa-d bayarlalaa. bayarlalaa-d bayarlasan narlagt bas narlagt bayarlasan udganmaad bayarlalaa.

oko (зочин)

Бүгдэд нь баярлалаа. бас крилл үсгээр бичсэн өөртөө баярлалаа. Ажилт хүсье

хэхэ (зочин)

Бүгдээрээ баярлаж байгаад баярлалаа. Око надад баярлана даа гэхээр баярлалаа.

Зочин

Даяндээрхийн гэх бөө нарын талаар мэдээлэл авах маш чухал байнаа. Манай ойрын хамаатны охин тэдэн дээр бөөлүүлэд байгаа юм аа. Тэгээд надад нэг л биш санагдаад байгаа юм л даа. Тэгээд л үнэн мөнийг мэдмээр байнаа. Дүү охиноо алдаж эндэхээс болгоомжилмоор байна. Гартаа хар улаан эрх зүүсэн их том юм ярьцгаасан л улсууд байх юм. Даяндээрх тэнгэр ч гэх шиг. Энэ заслыг буриадууд дархдууд чадахгүй даяндээрх бид л чадна гэсэн хүмүүс байдаг. Тэгээд үхээртэй газраар бөөлж хүчээ авдаг гэсэн. Миний муу жаахан дүүгий минь янз бүрийн газраар аваачиж бөөлүүлж байна гээд алчих вий л гэж санаа их зовж байна даа. Үнэн сэтгэлээсээ туслахыг хүснэ. Чин сэтгэлээсээ хандаж мэдэх бүхнээ бичихийг хүснэ. Таньж мэдэх хүмүүс шууд үнэнийг хэлэхээс зайлсхийгээд байнаа. хэл ам хараал энэ тэрээс айж байгаа байх л даа. Туслаач. Миний хаяг jagaagerel@yahoo.com шүү. тусалж мэдээлэл өгнө гэдэгт итгэнэ.

lolo (зочин)

dayn deerxiin boo nert xvmvvs bvgdeerei albin tiirentsen xvmvvs l bdg ym bna lee shd ted nar ch oodloxgvi baix oooooo vxeeriin gazar ochij booldog boog bi law medexgvi l ym bna tedniig tsagdaad xeleed shorond suulgawal taarna

Зочин

бөө бол зан үйл хэн ч хичээвэл сүнстэй учирч болно түүнтэй адил удмынх нь хүмүүс удам судараа дуудаад байхаар хүрч ирдэг шиг байгаан тэгээд тэд тэдэнд зөвлөдөг гэхдээ тэд өөрсдөө юм хийхгүй харин тэр дуудсан хүмүүс зөвлөгөөг нь сайн аваад хэрэгжүүлэх хэрэгтэй юм шиг байналээ тэр ирсэн сүнс хэзээ ч муу юм зааж өгдөггүй амьдралдаа гаргаж байгаа алдааг нь л хэлж сургадаг тэрийг нь сайн дагавал сайхан амьдрал ирэх ёстой гэтэл монголын хууль 3 хоног гэгчээр сонсоод л орхидог учраас тэд өөдөлдөггүй зөв зааж байгаа зүйлийг нь буруу ойлгож сайн ажилла гэхэд нь сайн ажиллаж байна гээд буруу зүйл хийж эхэлдэг шуналтаад хуурч мэхлээд л эхэлдэг юм шиг байгаан тэрнээс биш тэр удамд ирсэн бөө хэн нэгний талаар хэлж өгдөг нь худлаа тэгэж байвал тэр харин бизнес

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)