ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Эрэлчний тэмдэглэл: Бөө гэж хэн бэ?

Эрэлчний тэмдэглэл: Бөө гэж хэн бэ?

Бөө гэж хэн бэ?

“Бөө” гэж чухамдаа ямар учиртай хүн болохыг судалж танихыг оролдсон эрдэмтэн судлаачид хийгээд тэнгэрийн улаач нарын тодорхойлсон байдлаас дараахи дүр зураглалууд гарч байна.

1.      Онгодтой харьцаж, шившлэг хийдэг хүн.

2.      Энгийн хүмүүсийн нүдэнд үл үзэгдэгч их эрчим хүчийг эзэмшиж, түүнтэй харьцах авъяас билиг, ур чадвар бүхий хүн.

3.      Хүний биеийн гэрлэн болон хийн бүрхүүлийн хувьд амьд энерги нэвтрүүлэх, солилцох өвөрмөц тогтоцыг удамшуулан хүлээн авсан, нарийн мэдрэмж бүхий онцлог хүн.

4.      Удам угсааны хуримтлагдан биежсэн эрчим хүчийг уламжлан хүлээн авч, сахин хамгаалж, өвлүүлэн үлдээгч хүн.

5.      Бөө нь дээд тэнгэрийн элчийн улаач бөгөөд эрэгтэйг нь заарин, эмэгтэйг нь удган гэнэ. Онгод биедээ оруулдаггүй бөөг тахилч бөө гэнэ.

6.      Бөө гэж дээд тэнгэрээс байгаль дэлхий, хүн төрөлхтөн туслуулахаар илгээсэн элчийн хүний нартад биежин орших нэгэн хэлбэр юм.

  1. Био тог биед нь хуримтлагдсан увидаст хүмүүс бөгөөд үүнийхээ хүчээр байгалийн хуулийг ажиглан мэдэж, өөрийн оюуны хүчээр ашигладаг. Увидас чадвараа зөвхөн удмын холбоогоор өвлүүлж үлдээдэг.
  2. Бөө гэдэг нь дээд ертөнцийг мэдээллийн санд холбогдох чадвартай энергийн хүчтэй урсгал бүхий тархины өвөрмөц сувагтай хүмүүс юм.

Эдгээрт бүгдэд нь үнэн бий. Гэхдээ энэхүү ойлголтыг тайлбарлахад аль нэгийг нь түлхүү авчихвал бас их учир дутагдалтай мэт.

Ямартаа ч эгэл хүний нүдэнд үл үзэгдэгч энергийн цөм буюу хуримтлагдсан био тогийг удмаасаа өвлөн, түүнтэй харилцах ур чадварыг эзэмшсэнээр сансар ертөнц хийгээд байгаль дэлхийн эрчимд нэгдэн үйлчилж чаддаг хүн байдаг бололтой.

Бөөг ийнхүү тодорхойлох үүднээс дараахи хэдэн шинжид илүү анхаарал хандуулах боломжтой.

-          Өвлүүлэн үлдээгчтэй

-          Бие организмын хувьд эрчмийн бөөгнөрлийг ачаалах боломжтой

-          Зөн билгийн увидас, чадамжуудыг зохих түвшинд эзэмшсэн

-          Тэнгэрийн тааллыг хэрэгжүүлэгч буюу бусдад туслах үүрэгтэй

-          Ертөнцийн үүсгэл бүхий эрчимтэй нэгдэх чадвартай

-          Оюун санааны хүчтэй нөлөөлөл бүхий сувагтай

Бөөг тодорхойлогч үндсэн шинжүүдийн нэг болох “өвлүүлэн үлдээгч”-ийн асуудал өнөөдөр манайд хүмүүсийн толгойг эргүүлдэг айхтар асуудлын нэг юм. Судлаачдын болон бөө нарын хэлж байгаагаар өвлүүлэн үлдээгч нь удмынх хэн нэгэн байх нь их.

Хэн нэгнийг удмын ухаан хүчийг өвлүүлэхээр эхийн хэвлийд бүрэлдэх тэр цагт нь л тухайн цагт мөчид тэнгэрт гарсан хэн нэгэн хүчирхэг өвөг дээдэс нь өөрийн тэмдэг тамгаа тавьчихдаг гэж. Тэмдэг гэдгийг ихэвчлэн биеийн энд тэнд байрлах цуваа 3 мэнгэ болон өвөрмөц мэнгээр хүмүүс төсөөлдөг. Тэр нь бас илрэл болохынхоо хувьд зөв хэдий ч үнэндээ тэрхүү онгод болсон өвгөдийнхөө зан ааш, царай зүс, бие хааг бас их дурайдаг юм шиг байгаа юм. Тэмдэг тавигч өвөг өөрөө онгод, тэнгэр болсон байдаг бөгөөд удмынхаа дараагийн улаачийг сонгон дээд тэнгэрт мэдүүлсэн байдаг. Цаг нь болохоор тэрхүү тэмдэгт үр нь “бөө” болж тэнгэрийн улаач, онгодын унаа болох үүргээ гүйцэтгэж эхэлдэг гэнэ. Тамга тавиулагч  нь өмнөх 5 төрөлдөө тэрхүү удамд хүйсээ солилгүй төрсөн нэгэн байдаг. Гэтэл буддизм хүн төрөлөөс төрөлд төрөхдөө хүйсээ ээлж ээлжээр сольж байдаг гэдэг шүү дээ. Энэхүү хүйс солилт “бөө” болох хувь тавилант үрд хамаардаггүй мэт. Удмын энэхүү өвлүүлэгчийг “тэнгэр, онгод, сахиус” гэнэ.

Уггүй, удамгүй Монгол хүн гэж байхгүй гэдэг. Бид өөрөөс дээшхи хэдэн үеэ мэддэг билээ. Бидний мэдэх өвөө эмээ нар маань “улаан коммунист” нэгэн байдаггүй юмаа гэхэд л “сайн хүмүүс” л байсан. Гэхдээ элдвийн “үздэг, хардаг чадвартай” хүмүүс байгаагүй нь олон. Дээхэн үедээ бол мундаг сайн лам нар бол байсан хэдий ч яг “бөө” гэгч нь огт байгаагүй. За тэр дундаа говийн аймгуудад ч гэх юм уу, буддизм хүчтэй хөгжсөн нутаг усанд тэр бөөгийн тухай урьд өмнө яригдаж байхыг ч сонсоогүй байдаг.

Жишээ: Би үнэндээ ямар удамтай хүн гэдгээ сайн мэддэггүй, ээж маань өргөмөл, аав маань хар нялхаараа өнчирсөн хүн, хэн хэн нь төрсөн нутгаасаа олон жилийн өмнө гарсан бөгөөд эргээд тэр болгон холбоотой байдаггүй. Аав маань төрсөн эцгийнхээ нэрийг л мэднэ, харин ээжийнхээ нэрийг ч мэдэхгүй. Харин ээж маань төрсөн эцгээ огт мэдэхгүй, төрсөн ээжийгээ өсгөсөн ээжээсээ муу мэднэ. Эрэг үгүй гол гэж үгүй, эцэг эх үгүй хүн гэж байхгүй болохоор осолдохгүй л удамтай л байх. Гэтэл ээж, ааваасаа дээшхийг танихгүй надад улаач байх тавилан оногддог юм байна. Бүр эцэг, эхийн 2 талаасаа шүү. Ингээд чадлаараа л мөшгиж судлав. Түүхийн ном судар, архивын баримтад ч хэрэг болчихоор зүйлс бага байх юм. Ийм үед хүн үнэхээр өөрийгөө уг, удамтай улаач болох нэгэн гэдэгтээ итгэж болно гэжүү.

Иймэрхүү жишээ олныг дурьдаж болно. Гэхдээ үүнд нэг л хариулт байдаг. Та таньдаг ч бай, таньдаггүй ч бай аавтай бас ээжтэй, аав тань, ээж тань бас адил, 2 өвөө, 2 эмээ тань ч мөн адил, тэдний дээр 4 өвөө, 4 эмээ, бүр цаашлаад 8 өвөө, 8 эмээ гээд л дээшээ үргэлжилнэ. Гэтэл бөөгийн удам 9 үе дотроо үргэлжилдэг гэх юм. Энд би өөрөөс дээшхи 4 үеийг л тоочлоо. 4 дэх үеийн 8 өвөө, 8 эмээ ямар хүмүүс байсныг мэдэх хүн хэд байх бол. Тэднээс дээд үеийнхэн дунд хуяглаж, хэц дэлдэж явсан нэгэн байдаггүй юмаа гэхэд хар домын шидээр олон үйлийг хийдэг “харлаг”-ууд, увидас чадвартай, буянтай буурлууд байгаагүй гэж батлах аргагүй.

Удмын улаачдаа өвлүүлэн үлдээгч маань эдгээр үеүдийн алинаас ч ирсэн байж болно.

Судлаачдын тэмдэглэснээр “удмын” бус өвлүүлэн үлдээгч бас байдаг байна. Лус савдагтай нөхцөж, зүйрлэшгүй хүч чадалтай бөө болсон тухай түүх ихэвчлэн ёс уламжлалаа алдаагүй ирсэн дархадуудын дунд олон бий. Зарим тохиолдолд бөөгийн удамгүй болон удамтай ч удмын онгодыг хүлээн авахаар сонгогдоогүй хүмүүс хээрийн буюу удам нь тасарсан онгод, хараал хорлолоор ирсэн онгод, тийрэн, лус савдагтай холбогдсоноор бөө болох тохиолдол бий бөгөөд ийм бөө нарыг удмын биш бөө гэдэг. Удамд нь хараалаар ирсэн онгодыг шүтээн болгон залж, хорлогч биш, аврагч болгон үйл лайг нь эдлэгч нэгнийг улаач болгож ирсэн түүх мэр сэр байдаг юм билээ.

Ямартаа ч өөрийн ч бай хүний ч бай хэн нэгэн өвлүүлэн үлдээгчтэй л байж “улаач” болдог ажээ.

“Бөө” хэмээгдэгч нь үнэхээр биеийн гэрлэн бүрхүүл, эфир, ментал бүрхүүлийн хувьд өөрийн гэсэн өвөрмөц тогтоцтой байх боломжтой. Энэ нь асар их энергийн цөмийг өөртөө татан шингээх чадвартай нь холбоотой. Тэр хэрээрээ татах хүчийг агуулсан дотоод цөмийн ариун цэврийн асуудал нэн чухалд тооцогдоно. Тэрхүү цөмд нь сөрөг эрчмийг татах өгөгдөл их байх аваас нөгөө айхтар “тээгий”, “чөөгий” нартай нөхөрлөх, харин эерэг эрчим их байх аваас “онгод”, “тэнгэр”, “сахиус”, “бурхад”-ын унаа болно доо.

Ер нь бол хүн бүр л ямарваа нэгэн хий биетийг өөрийн биед нэвтрүүлэх чадвартай. Цөвүүн ч гэдэг шилжилтийн ч гэгддэг энэхүү цагт янз бүрийн эрчим бүхий хий биетүүд бүгд сэрсэн бөгөөд бүгд “шилжилт” хийхээр ангуучилж яваа.

 Тэнгэрийн улаач, бөө нар зөн билгийн увидас, чадамжуудыг зохих түвшинд эзэмшсэн байдаг.

Зөн билэг 6 төрөл зэргэмжтэй бөгөөд рид, хувилгаан чадвар, тэнгэрийн нүдний, тэнгэрийн чихний, бусдын сэтгэлийг мэдэх, өмнөх түүхийг үзэх, ирээдүйг зөгнөх чадварууд байдаг ажээ. Зөн билгийн чадамж бүрэлдэн бий болсноор өөр бусдад тус бүхнийг хүргэх чадвартай болдог.

Хувилаан чадварт юмсын бүтцэд нөлөөлөн өөрчлөх, ид шидийн гэмээр өөрчлөлтүүдийг буй болгох зэргээс гадна ёогачдын хийж чаддаг нисэх, хувирах, үл даарах, үл норох, үл шатах гэсэн гайхамшигтай чадварууд орно. Ертөнцийн алив бүхнийг тольдон харах мэлмий, анирдан сонсох сонсгол, өнгөрснийг сэргээн сануулах, ирээдүйг зөгнөн тайлах чадварууд бөө хүнд харилцан адилгүй хөгжсөн байдаг. Улаач замналын эхэн үед энэ бүхнийг зөвхөн онгодууд л хийж харин улаач аажмаар суралцаж, дадах явц үргэлжилдэг бөгөөд тодорхой шалгуур бүхий мэдлэг, хандлага, төлөвшил, чадварыг эзэмшсний дараа энэ бүгдийг онгодын оролцоотойгоор болон өөрийн энергийн хуримтлалыг зөв залан ашиглах байдлаар хийх чадвартай болно.

           

Бөө нар тэнгэрийн тааллыг хэрэгжүүлэгч буюу бусдад туслах үүрэгтэй. Буруу зөрүү бодол үйлтэй нэгэн тэнгэртээ хаягдах нь бий. Улаач тааруухан байвал дээд тэнгэрт байгаа тэдний байр суурь ч ганхдаг тул жаахан тааруухан улаач дээрээ томоохон тэнгэр онгодууд нь тоож буухгүй шинэ улаач сонгох, муу улаачаа онгодууд нь хаях, орхих, эсвэл сайтар хүмүүжүүлэхийн тулд их л шахдаг аж.

Ертөнцийн үүсгэл бүхий эрчимтэй нэгдэх чадварын тухайд бөө хүн тэнгэрийн эрхэс, байгалийн их хүч болох лус савдагтай харьцан тэдний хүчээр хүч нэмэгдүүлдэг байна.

Оюун санааны хүчтэй нөлөөлөл бүхий сувагтай. Бөө хүнд биеийн гаднах гэрлэн бүрхүүлээс илүү оройн хүрдний асуудал энд чухалчлагдаж байна. Тэрхүү оройн хүрдээр хэнтэй хаанахтай холбоо барьдаг билээ дээ. Акашийн товчоон, ведийн сан, сансарын хүрд гээд л олон байдлаар нэрлэгддэг тэр нэгэн ертөнцтэй холбогдоно. Үүнийг Монголчууд тэнгэртэй холбогдох буюу мөнх тэнгэртэй харьцах гэдэг. Тэгэхээр яг үнэндээ “бөө” гэгч нь тэнгэрийн ертөнцтэй холбоо барьж, дамжуулагч хийж чаддаг хүн байх нь.

Эзотерик хийгээд сүнс судлалын түвшинд авч үзэхэд “бөө” гэдэг нь хэн байх боломжтой гэдгийг арай өөр маягаар тодорхойлж болох мэт.

Бясалгагчид хойд төрөлдөө тэнгэрийн оронд очиж амжихгүй бол Монголд л төрмөөр байна гэдэг тухай сонсоод гайхдаг байлаа. Тэнгэрлэг Монголчууд ч гэдэг шүү дээ. Гэтэл үнэн хэрэгтээ сүнсний хөгжлийн тодорхой түвшинд хүрэгсэд Монголд илүү мэндэлдэг. Тэдэн дундаас зовлонт төрлийн дунд түвшинд хамаарах “хүн” гэдэг төрлөөс илүү дээш ахин төрөх цаг нь болсон сүнснүүдийн шилжилтийн хувилбаруудын нэг нь “бөө” байх нь. “Бөө” хүн дахин хүн болж төрдөггүй гэдэг. Сайн бөө байсан бол тэнгэр, онгод болно. Муу байсан бол онгод, савдагийн зарц, зарим нь бүүр хэн ч биш завсрын хий биетэн болдог. 

Бөө болох заяатай ч болоогүй хүмүүс бас завсрын биетэн болж их зовлон үздэг гэсэн. Ÿмартаа ч тэрхүү дараа төрөлдөө шат ахин төрөх заяатай хүмүүсийг “маш их буян заяатай хүмүүс” гэдэг юм билээ. Энэ нь өмнөх төрлүүддээ хуримтлуулсан буяны хэмжээнээс гадна тухайн төрөл авч төрсөн удмын нэгдмэл буяныг нэмж авах заяатайг хэлдэг бололтой. Буян заяа гэгч их байх тусам тэнгэрийн буюу дээд хүчин, за бас бурхан ч гэдэг тэр хүү хүчний ивээлийг хүртэх боломж тэр хэрээр нэмэгдэнэ. Ийм буян заяатангууд хүний дээд 3 хүрдний заяагдмал чадвар өндөртэй гэмээр. Тиймээс ч тэдний дунд мэдрэмж өндөртэй хүмүүс буюу урлаг уран сайхан, утга зохиолын авъяас чадвартангууд, сэтгэгчид олон бий.

Хүн төрөл гэдэг хамгийн гайхалтай төрөл. Учир нь чухамхүү энэ төрөлд байх хугацаандаа дараа дараагийн төрөлдөө хэн ч болох боломж байдаг. Хүн байгаад чөтгөр болж болно. Хүн байгаад адгуус ч болж болно. Хүн байгаад онгод ч болж болно. Хүн байгаад тэнгэр ч болж болно. Хүн байгаад бурхан ч болж болно.  Виз авах зөвшөөрөл гагцхүү хүн төрөлд л илүү боломжтой байдаг.

start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

null
Зочин

Үнэхээр сайхан мэдээлэл байна. Маш их баярлалаа.

tenger (зочин)

bayalalaa shan medeelel bna nadad 1 asuult bnaa manai nz zaluug nads salgachih yumaa 1 buu gua yaaj bgan boloo bi neriin ch medegu gtel 1 nzda uzuultel anhnaasa iim yum hiih tuluwluguute bsan bn bs chini talaar chinii meddeggui ch medne geh yum ingeed huni amidrald gai bolood bga zarim 1 ulaachdiig yaah we manai nz zaluu ter huni shawi ni bga ma bi yum hiiged bn gher nadad itgehgu ma bi ingeed hohirood uldeh uu eswel bi shangiin uguh hergtei yu (uuru sahiustai)

erelchin (зочин)

Tengert; tani emailaar tani hariu bichlee huleen avna uu.

oyu (зочин)

sain bna uu. saihan medeelel bnaa. nadad asuult bna. minii huu dorligiin sahiustai. odoo 6 sard sahiusaa buulgana. ulaach huu maani sahiusaa medersen bolovch medleg jaahan taaruu yum shig sanagdah yumaa. bi jaahan sanaa zovj l bna. yah yostoi be. hariu ugnuu

uga (зочин)

Erdenetiin zundui zairangiin utas baina uu humuusee

gerelmaa (зочин)

e mailer yum yawuulla huleen awnu uu

Naraa (зочин)

sain baina uu.ene site-d zochilloo. ih yum bic sen bna. ih yum oilgoloo. gehdee nadaad asuuh zuil bnaa. hariulj ogno uu. Manai udmiig hongod sahiustai gesen. tegeed ene zuiliig zalguulah ulaach ni uul ni manai duug gej helj baisan yumaa. getel manai duug arhi ih uudag, horlol ihtei uchraas ene hun zov saihan avch yavj chadahguigeer bna. Iimees neg egchiig ni ulaach bolj ahan duusee hamgaalj yavah heregtei, chi l chadahaar hun yum geh yum . ingej boldog yum uu.
Mon sahiusaa zalah uiliig ehleed gertee hiih yostoi yu? esvel odoo lus neegdsen uchraas lusad shuud garch hiih uu.
Lusad shuud avbal ih huchtei orj irdeg yum geh yum. ene unen uu. minii asuultand zaaval hariulaarai

tenger (зочин)

uul ni ongo chine ulaachaa tamgaldag genet naraad tengerin tamgatai bolj tursun ni bol ongo tengeriinhe bool ni boldoggu bish bilyy bi tegj bodohin. horlol ntr tailj bologu yaahawde sntai muutai bdag horwood horlogdool biz gargaj bolisdee tiim biz bi bol gargaj hayad awah yostoi hun ni awl gj helmeer bnda zuwhun mini l bodol shu

momi (зочин)

chanaer gj yu yum hariulaadah daa
hudlaa l neg saitaas bichleg huultsan baina sh dee mal mine bitgii mayaglaad bai za
uuchlaarai jamd uuraa gargachihlaaaaa

momi (зочин)

chanaer gj yu yum hariulaadah daa
hudlaa l neg saitaas bichleg huultsan baina sh dee mal mine bitgii mayaglaad bai za
uuchlaarai jamd uuraa gargachihlaaaaa

tenger (зочин)

momi yamar atman yum be engiiner oilgohod zereg dew nemeh har uhaanar oilgowol

Судлаач 3 (зочин)

naraa-д улаач болох тамгатай төрсөн боловч тухайн хүн онгод залж авч явах ухаан, сэтгэл дутуу эд мөнгөнд шунамтгай, өс хонзон санамтгай, ирдэж даварч ойворгон зан араншин гаргах хүн байвал онго тэнгэрт нь мэдүүлж давуулдаг учир бас байнаа.
энэ орчлонд далдын тайлагдашгүй их хүчийг хэний гарт атгуулах вэ гэдэг бас л их учиртай юм. онгод хэдийн хүч эрэмбэ их ч улаач нь худрага, жудаг, ухаан муутай хүн бол зовлонтны жолооч золгүйтний хэлмэрч болох нь бүү хэл харин ч өвөг дээдсийн сургаалийг сөргөж, мөнх тэнгэрийг санааг үл мэдэж өөрийн удам угсаандаа бүү хэл өрөөлийн амьдрал ахуйд том хор хөнөөл үзүүлдэг. иймээс улаач болгох хүнийг маш сайн харж, таньж байж тэнгэрт босгодог. тэхээр тамгатай болгон бө болдоггүй, ташууртай болгон онгод байдаггүй гэсэн үг юм даа

momi-д чанар бол буриадын бөөгийн ёс заншил хүч авах, зэрэг дэв ахих үйл явц юм.

Mongolian male (зочин)

Sain bn uu? Ta bvhnii hiij bgaa vil neg ch negdehgui dusal ch dusaldahgui asar ih undrashgui ih oyun uhaand tsar hvch nemj bvhniig tuulahad mash ih ach holbogdoltoi ym boljee.... Vneheer ih bayrlalaa ta bvhend az jargal sain saihan bvhniig hvsye? Mongol tvmend harsan zaya tawilan bii... Hamgiin gol hvn ta ooriin oyun uhaan bodoldoo l itgeltei baih heregtei... Mongol oron mini mandan badarch ard tvmen mini vyiin vydee jargan delgereh boltugai....... Sain vils bolgon delgertvgei ???

boloroo (зочин)

hi tanii ene saitaas mash ih zuiliig medej avlaa.tanii bichsen zuiliig harahad ta ooroo ih bolovsroltoi humuujiltei es zuitei zov sain hun bna.oshoo ihiig mede buteegeerei tanid amjilt husei.bichsen yum bolgon chin ih saihan sanagdlaa

Зочин

Даяндээрхийн гэх бөө нарын талаар мэдээлэл авах маш чухал байнаа. Манай ойрын хамаатны охин тэдэн дээр бөөлүүлэд байгаа юм аа. Тэгээд надад нэг л биш санагдаад байгаа юм л даа. Тэгээд л үнэн мөнийг мэдмээр байнаа. Дүү охиноо алдаж эндэхээс болгоомжилмоор байна. Гартаа хар улаан эрх зүүсэн их том юм ярьцгаасан л улсууд байх юм. Даяндээрх тэнгэр ч гэх шиг. Энэ заслыг буриадууд дархдууд чадахгүй даяндээрх бид л чадна гэсэн хүмүүс байдаг. Тэгээд үхээртэй газраар бөөлж хүчээ авдаг гэсэн. Миний муу жаахан дүүгий минь янз бүрийн газраар аваачиж бөөлүүлж байна гээд алчих вий л гэж санаа их зовж байна даа. Үнэн сэтгэлээсээ туслахыг хүснэ. Чин сэтгэлээсээ хандаж мэдэх бүхнээ бичихийг хүснэ. Таньж мэдэх хүмүүс шууд үнэнийг хэлэхээс зайлсхийгээд байнаа. хэл ам хараал энэ тэрээс айж байгаа байх л даа. Туслаач. Миний хаяг jagaagerel@yahoo.com шүү. тусалж мэдээлэл өгнө гэдэгт итгэнэ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)