ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Эрэлчний тэмдэглэл: Тэнгэрийн улаач гэдгээ хэрхэн таних вэ?

Хүмүүсийн дунд эргэлзээ тээнгэлзэл үргэлж дагуулсан нэгэн асуудал бол би хэн бэ?

Санамсартай хийгээд санамсаргүйгээр хэн нэгнээс өөрийгөө бодож явсанаасаа эсвэл хүсэж явснаасаа огт өөр хувь тавилантай нэгэн гэдгийг сонсох сэтгэл санааны хүндхэн дарамтад оруулдаг. Сүүлийн жилүүдэд иймэрхүү хямралд орсон хүмүүс их олон болжээ. Энэ нь бөө мөргөлийн дахин сэргэлтийн үе эрчимтэй хөгжиж байгаатай холбоотой. Сайн зүйлийн хажуугаар саар ч зүйлс их байдаг тул “чи бөө болох ёстой хүн”, “ямарваа нэгэн тэнгэртэй”, “онгодтой”, “сахиустай”, “шүтээнтэй”, “дагасан, харсан даасан юмтай” гэсэн үгийг сонссон нэгэн шууд итгэх аргагүй. Итгэхгүй байх шалтаг, шалтгаан, үндэслэл ч их.

- Огт мэдэхгүйгээр минь далимдуулж, хэн нэгэн луйвардах гэж байна

- Би өөрийгөө тийм гэж огт төсөөлж чадахгүй байна

- Нэг л худлаа юм шиг эргэлзээ их төрөх юм

- Манай удамд ийм тиймээ юм байхгүй, энэ лав худал

- Ингэхэд яагаад заавал би гэж

- Ийм юм сонсчихоод яаж хүний нүүр харнаа, аймаар юм

- Би тийм бөө мөө болмооргүй байна

- Худлаа, худал би иймэрхүү юманд итгэдэггүй

гээд л. Хэдийгээр итгэхийг хүсэхгүй ч сэтгэл дотор нэг л “асуудал” өдрөөс өдөрт хүндэрсээр л, шаналгасаар л байдаг.

Хүн ядарсан, зовсон, аль эсвэл өрөөлийн хүчинд найдахыг илүүд үзсэн, яах учраа олохгүй болсон үедээ л лам, бөө, үзмэрчид ханддаг. Олны дунд лам, үзмэрч нарын нэр хүнд харьцангуй сайн тул тэдний хэлсэн үгэнд илүү итгэх бөгөөд тун аргагүйдсэн үедээ л бөө гэх нэгнийг зорино. Заримдаа бидний өмнөөс очиж үзүүлэх, засал ном хийлгэх ажлыг хариуцаад хийлгэхээр энд тэнд сайн, мундаг гэсэн хүн амьтныг зорих хайх хүмүүс бас бий.

Хэн нэгэн “улаачаас” мөн “улаач” болох тавилантай гэдгээ сонссон хүмүүс энэхүү “шинэ мэдээ”-нд хандах, хариу шийдвэр гаргах байдлаараа хэд хэдэн хэв шинжит бүлэгт хамаарна.

  1. Шууд дагагчид: Ихэнхдээ итгэхээс өөр гарцгүй болсон мөн эргэн тойронд нь “улаач” олон төрж, энэ талын мэдлэг, мэдээлэл харьцангуй сайн болсон, өөрөө ч гэсэн тийм байж магадгүй гэж дотроо цөөнгүй удаа бодож байсан хүмүүс энд хамаарна. Гэхдээ ийм итгэлтэйгээр орсон ч заримдаа зам мөр нь тэгшрэхгүй удах нь бий.
  2. Нягтлан судлагчид: Дотоод сэтгэлийн зөрчилт байдал хурц явагдаж буй хүмүүс, байж болох үндэслэлүүдийг хөөгөөд үзэхээр үнэнч юм шиг, тэгсэн хэр нь өөрийн энэ бодолд мөн л итгэхгүй. Сайн, чадалтай гэсэн хүн бүрт үзүүлээд бүгд л тийм гэж хэлбэл мөн гэдэгтээ итгэмээр санагддаг ч ганц хүн л биш гэчихвэл анхныхаа эргэлзээнд буцаад оччихдог. Энд тэнд холбогдолтой бүхнийг уншиж, ойлгочих гэж тэмүүлнэ.
  3. Тайван ажиглагсад: Тэдэнд эргэлзээ ч, бас итгэл үнэмшил ч бий. Гэхдээ л улаач болоход ч, татгалзахад ч, судлахад ч хойрго ханддаг. Үнэхээр гарцаагүй болбол л тэгээд болдог л байхдаа.
  4. Үгүйсгэгчид: Тэд үүнд огт итгэхгүй бөгөөд өөрйн зөрүүд бардам зан нь ийм зүйлгүйгээр би ажилтанд хүрч сайхан амьдарч чадна гэдэгтээ өөрийгөө ч өрөөлийг ч итгүүлэхийг чармайдаг. Тэд “бөө”-тэй холбоотой юуг ч мэдэхийг, сонсохыг ч хүсдэггүй.
  5. Үл мэдэгчид: Тэдний хувьд янз бүрийн шалтгаанаар өөрийнх хувь заяа, түүнд хамаарах шийдвэрүүдийг гаргахад өөрөө оролцох боломж хязгаартай болсон байдаг. Энд нэг талаар ухаан санаа нь солиорсон хүмүүсийг оруулж болох ч, их бага ямар нэг хэмжээнд эрхээ хязгаарлуулсан хүмүүс орно. Тэдний хувь заяа асран хамгаалагч хийгээд гэр бүлийнхнээс л хамаарна. Тэд яах хэрэгтэй гэнэ, түүнийг л дагах болдог.

Ерөнхийд нь авч үзвэл эдгээр бүлгүүд байх бөгөөд мэдээж арай өөр өвөрмөц хүмүүс байхыг бас үгүйсгэхгүй.

“Тэнгэрийн улаач” гэдгээ мэдэхийн тулд нийтлэг тавигддаг хэдэн шалгуурыг өөр дээрээ дахин дахин тааруулж бас тааруулахгүй байх гэж үзэх нь олонтаа.

Эдгээр шалгуурт

- Хэн нэгэн болон олон хүн “онгод, тэнгэр, сахиустай” гэж хэлсэн байх

- “Бөө”гийн өвчин гэдгээр өвдсөн байх

- Зөн билгийн ямарваа нэгэн өвөрмөц мэдрэмжтэй эсэх

- Бөөгийн удамтай эсэх

- Өөрт нь бөө мөргөлтэй холбоотой байх өөр ямар нэгэн үндэслэл бий эсэх

Хүмүүсийн дунд тэр дундаа “улаач” эрхмүүдийн айлдаж байгаагаар Өөрийгөө улаач мөн эсэхээ тодруулахын тулд олон “бөө”-д үзүүлэх нь нэг талаар зөв зүйл ч нөгөө талаар бас тийм ч зөв арга биш бололтой.

Аль болох олон бөөд үзүүлэхийн сайн тал нь

- Олон сайн бөө өөрийг тань “онгод, тэнгэртэй, сахиустай” гэж хэлбэл тэр нь үнэн байх магадлал маш өндөр.

- Олон бөөд үзүүлж мөн гэж сонсож байх нь өөрийн итгэл үнэмшлийг нэмэгдүүлж өгдөг.

- Олон бөөд үзүүлж шалгуулангаа өөрийн дотоод дуу хоолой, зөн совин давхар харьцуулан байж шийдвэр гаргахад тустай

- Олон бөөд үзүүлснээр ядаж зан үйл, мэдлэг, ойлголтын түвшин сайжирна.

- Олон бөө дотроос өөрийн жинхэнэ явах зам, багшийг олж чадна.

Харин олон бөөд үзүүлэхийн сөрөг тал нь

- Үзүүлсэн бөө нар өөр дээрээ эргүүлэн дуудах сонирхолтой байдаг тул төөрөх магадлал их.

- Чаддаг чаддагүй олонд үзүүлснээр онгод тэнгэрээ хилэгнүүлдэг.

- Зарим бөө нар төөрч будилж яваа нэгэнд өөрийн “хар муу юм”-ыг дагуулаад явуулчихдаг тул, тухайн хүн улам их сэвтдэг.

- Их эргэлзэх тусам төөрдөг.

- Үзүүлсэн бөө нарын онгодууд өөрсдийг нь сорих, шалгаад байгаа нэгэнд таагүй ханддаг.

Ямартаа ч “шинэхэн улаач”-дын дийлэнх нь хоёроос дээш бөөд хандаж шалгуулсан байдаг байна. Эргэлзэх үндэслэл хангалттай байгаа тул эргэлзсээр өөр өөр хүмүүст хандсаар байдаг. Үнэхээр онгод мөн гэж үү, хар юм дагасныг онгод гээд андуурчихаагүй байгаа, энэ үзсэн бөөгийн онгод нь өөрөө жинхэнэ онгод мөн үү, энэ бөө бизнес хийх гээд худал ярьж байвал яана, онгод юм бол яг ямар гэдгийг нь хэлсэнгүй ш дээ гээд л түгшүүр их.

Хүмүүсийн дунд “тийрэн” гэгддэг зүйлийг онгод хэмээн залж боссон хүмүүс бас байдаг. Харин тэр “тийрэн” гэх “онгод” нь өөрийн ижил олон сүргээ ч эзэн биеэтэй болгохыг хичээдэг тул огт онгод тэнгэргүй хүнийг ч “бөө” болгочихдог гэмтэй. Хөөрхийлөлттэй нь тэр “тийрэн” гэгддэг бөө нар өөрсдийгөө мөн л жинхэнэ онгодтой гэж бодож явдаг. Өдгөө тэр “тийрэн”-үүд бүр их туршлагажиж, чадваржаад “ардын жүжигчин” цол өгчихмөөр ч мундаг жүжигчид болсон гэдэг.

Тэгэхээр олон бөөд очиж үзүүлдэг юмаа гэхэд “хэн” дээр очих вэ гэдгээ анхаарах хэрэгтэй байгаа биз. За тэгээд үнэхээр сайн гэгдэх жинхэнэ бөөд очиж үзүүлсэн ч хариу нь өөр өөр гарах нь бий. Нэгэн цагийн бөө нарын хоорондох үл ойлголцол үүнээс хамаарч байсан байж ч магадгүй. Хоёр ижилхэн бөөд үзүүлтэл нэг нь онгодтой, нөгөөх нь огт онгодгүй хар юм дагуулсан гэх нь бий. Яагаад хэн хэн нь сайн бөө хэн хэнийх нь онгодууд хүчтэй байтал өөр өөр хариу гардаг хэрэг вэ.

Энэ нь өөрийгөө таних гэж хичээж яваа нэгнийг бүрч ихээр хямраадаг. Хүчтэй сайн онгод бусдын онгодыг олж харж чадахгүй, удам судрыг нь мөшгиж чадахгүй байж чадах уу. Ихэнх сайн бөө нар “үгүй, тийм зүйл байхгүй, онгодууд хэзээ ч худал хэлдэггүй” гэх байх. Үнэндээ тэдгээр бөөгийн буруу гэж байхгүй. Энэ нь онгод гээчийг тодорхойлж буй тэрхүү тодорхойлолтоос бас хамаарна. Уламжлалаа хадгалан ирсэн бөө улаачид, тэр дундаа дархад ёсонд онгод гэдгийг өмнө нь бөө хүн байж бусдад хийсэн сайн үрийн үрээр онгод болсон нэгнийг хэлэх бөгөөд тэдгээр нь хэц дэлдэж, хуяглаж явсан байдаг. Хэц хуяг хэрэглээгүй явсан нэгнийг тэнгэрийн газрын хүчтэй нэгдэн хүчирхэгжиж, гайхамшгийг үзүүлж чадахгүй гэж үзэх нь бий.

Ертөнц гэдэг үнэхээр бидний төсөөлж ч чадамгүй хязгааргүй уудам бөгөөд нууцлаг шүү дээ. Бид хорвоо ертөнцийг өөрсдийн хүлээн авч чадах тэр хэмжээгээр л хүлээн авч танин мэддэг.

Хуучин хүү зохиолын баатар “тэртээ уулаас цааш газар үгүй, тэнгэрийн хаяанаас цааш ертөнц үгүй” гэдэг шиг л. Боломжгүй гээд итгэчихвэл боломжгүй л байдаг. Онгод гэж яг үүнийг хэлнээ гээд хатуу тодорхойлчихвол тэрхүү тодорхойлолт нийцсэн нэгнийг л онгод гэнэ. Бөө гэдэг нь “гэгээрсэн тархитан” гэсэн утгатай бөгөөд тухайн цаг үедээ ийм тэнгэр тархитангууд түвшин түвшиндээ өндөр төр, өргөн түмэндээ тус буяныг үйлдсээр ирсэн байдаг тул “онгод, тэнгэр” хэмээх тэрхүү ойлголтыг зөвхөн хэцтэй улаач байснаар тодорхойлох учир дутагдалтай мэт. Бөө мөргөлийн дахин сэргэлтийн энэ үед оюунлаг, тэнгэрлэг эрчимтэй өвөг дээдсүүд маань эргэж удамдаа ирэхдээ Монголчуудын уламжлалт шүтлэг бөөгийн зан үйлийг сонгох нь бий. Дээр бидний таашгүй нэгэн зүйл бол мөнх тэнгэрийн хууль. Мөнх тэнгэр биднийг хэн бай гэж, хаана хэнтэй очиж нөхөрлө, хэн хэнд туслах ёстойг ямар нэг хэмжээнд зохицуулсан байдаг.

Үүнээс үүдээд хэрвээ

- Чиний жинхэнэ үнэнг нарийн мэдэх цаг болоогүй бол

- Хэрэв чиний үүрч дуусах ёстой, үйлийн үр дуусаагүй бол

- Хэрэв чиний өвөг дээдэс тухайн хүнээр дамжуулан чамд үнэнийг хүргэх хүсэлгүй бол

- Хэрэв тухайн бөө зөвхөн өмнө нь бөө байсан нэгний онгод болсон дүрийг л онгод гэж хүлээн зөвшөөрдөг бол

- Хэрэв чи буруу зөрүү хүнд очоод буруу замаар явчих гээд байгаа бол

онгодууд чинь хаалт тавиад хэн болох, үнэхээр онгодтой эсэхийг чинь харуулахгүй. Анхааруулан хэлэхэд үнэхээр чадалтай улаач хийгээд онгодуудаас энэ нь шууд хамаарахгүй шүү. Онцлох ёстой бас нэгэн зүйл бол онгодууд дээгүүрээ бас жаахан хуйвалдаан зохиогоод энэ удаад ингээд хэлчихье гэдэг тал бас байдаг юм билээ. Энэ нь эргэлзэн шаналах нь тухайн хүний эдлэх ёстой үйлийн үр ч байх, төөрч будилах замдаа өвөг дээдсийнхээ ойлгуулахыг хүссэн “тэр” нэгэн зүйлийг ойлгож, төлөвших учиртай байхыг үгүйсгэхгүй.

Дараагийн нэг шалгуур үзүүлэлт бол Бөөгийн өвчнөөр өвдсөн байх.

Өнөөдөр хүмүүсийн таамагладаг эхний шинж тэмдгүүд нь

- онош нь тодорхойгүй эдгэрдэггүй өвчнөөр өвдөх

- онош нь тодорсон боловч аймшигтай өвчүүдээр дахин давтан өвдсөөр байх хэр нь үхэж үхэхгүй тэсээд л байх

- клиник үхэл, олон удаагийн осол гэмтлээр үхээд боссон байх

- бүх зүйл нь будаа болж нэг талаар зүгээр хөлтэй байвч дөнгөтэй мэт, гартай байвч гавтай мэт, санасан зорьсон бүгд нь санаснаар нь бүтэхгүй, хичнээн хичээгээд ч бүтэхгүй байх

- өөрөө гайгүй ч гэр бүлийнхэн, хайртай дотны хүмүүсийнх аж амьдрал уруудаж, өвчин зовлон, үхэл ээлж дараалан ээрэх

- гэнэт хий юмс харж, элдэв дуу чимээ сонсож, өөрийгөө танихгүй болтлоо өөрчлөгдөх

- ухаан санаа хэвийн бус болж, галзуурлын шинж тэмдэг илэрхий болох

- шөнө зүүдэндээ нисэх, баавгай, чоно, могой, бүргэд болон хэцтэй зайран удган, эсвэл нэгэн эмээ өвөөг зүүдлэх, заримдаа унтаа сэрүүн хоёрын хооронд хэн нэгэнтэй хуучлах бөгөөд чухам юу гээд байгааг нь тодорхой санахгүй тохолдолд ч бий

- өөрт болон ойр орчны хүмүүст тохиолдох зүйлийг түрүүлэн мэдрэх, зөгнөж хэлэх, зарим тохиолдолд ямарваа нэгэн асуудал тулгарахад “яаж” гэдгээ мэдэхгүй ч цаад учрыг олчихсон байх

- өөрөө хэзээ ч уншаагүй, мэдээгүй зүйлсээ хэзээний мэддэг байсан мэт санах

- заримдаа “өөрийн бодлоор ч юмуу” ямар нэгэн ер бусын зүйлийг тэр дундаа ховсын ч гэмээр зүйлийг хийчихэж чадах юм шиг санагдах гэх мэт, өөрөөр хэлбэл ямар нэгэн хүнд эсвэл ямар нэгэн үйл явдлын үр дүнд би оюун санаагаараа нөлөөлж чадах юм шиг санагдах

- гэнэт үзэж, хардаг, мэддэг, мэдэрдэг болох

эдгээр шинжүүд бүгд нэг хүнд тохиолдохгүй л дээ.

Хараалтай хүн, хар юманд эзлүүлсэн хүнд бас ийм шинж тэмдгүүд тодрох нь бий тул зүгээр “хэвийн бус” байснаараа “бөө” мөн юм байна итгэж болохгүй.

Тэнгэрийн улаач гэдгээ тодорхойлон мэдэх өөр нэгэн шалгуур үзүүлэлт бол зөн билгийн ямарваа нэгэн өвөрмөц мэдрэмжтэй эсэх билээ. Зөн билгийн мэдрэмж гэхээр ихэнх хүмүүс зөн билгийн тулаанд оролцогчдын чаддаг мэддэг тэр бүхнийг чадах эсэхээр ойлгох нь бий. Зөн совин хүн бүрт байдаг. Тэр дундаа эрин шилжих энэ цаг үед төрсөн бүхэн, мөнх тэнгэрийн ивгээлт Монголчууд зөн билгийн мэдрэмж өндөртэй. Харин хүмүүсийн зөн совингоо хүсэл хийгээд ухаанаасаа салгаж мэдэрч сонсч сурсан түвшин харилцан адилгүй. Энэ нь зөн билэг, зөн совингийн тухай бидний ойлголт, итгэл үнэмшлээс шууд хамаардаг.

Зөн билэг гэдэг нь ухамсар ба дотоод ухамсарын хоорондох саадыг нэвтлэх чадвар бөгөөд хүний санаанд урьдаас сэрэгдэн төсөөлөгдөх гоц авьяас, хүний мэдрэхүйн дээд шат, хүний оюун ухаанаас гадуур сэргээгдэг төсөөлөгдөх сэтгэхүй юм.

Мэдэхгүй зүйлсээ үгүйсгэдэг “ухаан”, үр дүнг төлөвлөн тэмүүлэх “хүсэл”-ээс үл хамааран оршигч энэхүү зөн совингоо сонсож чаддаг хүмүүсийн хувьд “дотоод дуу хоолой” ямагт үнэнийг өгүүлдэг билээ.

Тэнгэрийн улаач болох цаг нь болсон ч иймэрхүү зүйлст огт итгэдэггүй хүмүүст өвөг дээдэс нь зөн билгийн чадварыг бий болгон мэдрүүлэх, итгүүлэх замыг сонгосон байдаг нь цөөнгүй. Нөгөө талаар хүний хүсэл шуналаас үүдэх алдаа эндээг үнэн зөвөөр ухааран ойлгож, төлөвших үед нь зохих байдлаар эдгээр чадваруудыг уламжуулах нь бий. Үүнийг улаач хийгээд онгод нь мундаг хүчтэй болохоороо төрүүлээд зөн билэгтэн болсон гэж ойлгож болохгүй. Эцэг эх нь хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж, юугаа өгөх нь тэнгэр болсон тэдний л мэдэх зүйл.

Би зөн совингоо, зөн билгийн мэдрэмж, чадвараа хөгжүүлж байна гээд л юм бүрийг туршиж, өөрийгөө байнга шинжиж, өвөрмөц санагдах бүхнийг дөвийлгөн үнэлээд байх нь эргээд нэгэн төрлийн шинэ “бөө”-гийн өвчинг бий болгох аюултайг санаад зүгээр өөрийн дотоод дуу хоолойг л сайтан чагнаж, дагаж сурах хэрэгтэй юм.

Бөөгийн удамгүй Монгол хүн гэж нэгээхэн үгүй тул өөрийн мэдэх таних тэр хэмжээнд байхгүй гэдгээр үгүйсгэх хэрэггүй. Энэ тохиолдолд зүгээр тамга тэмдэг тавиулан улаач болох ёстой тэр хүн нь мөн эсэхээ л бүрэн таньж мэдэх нь чухал.

Ижил зүйл ижлээ татдаг гэдэг. Тэр утгаараа улаач болох тавилантай хүмүүс хань бүл, найз нөхөд, хамтран ажиллагсад болон хамгийн зөрчилтэй өрсөлдөгчид байх нь олон. Тэр дундаа “бөө”-гийн гэх өвчнөөр өвдсөн хүндхэн үеүүддээ хамтран ажиллаж, хамтдаа унаж босч, дурлалцаж, үзэн ядалцаж явсан хүмүүсийн хувьд энэ нь бүүр ч их байх нь бий.

Энэ бүгдээс үүдээд үнэхээр “тэнгэрийн улаач” тавилантай нэгэн мөн эсэхээ мэдэхийг хүсч, бас үнэхээр зорьж байгаа бол дараахи хэдэн зөвлөгөөг дагаад үзэхэд гэмгүй.

  1. Үнэхээр энэ асуудлын үнэн мөнг танин мэдэхийг хүсч байх хэрэгтэй. Тэр ч үүднээс өмнөө үүнийг зорилго болго.
  2. Зөв замаар явж, зөв сайн хүмүүсээс үнэнийг мэдэхийг хүс.
  3. Үнэний замд өөрт тань саад болж мэдэх бэрхшээлүүдийг арилгах буюу саадын хүчийг сааруул
  4. Уг удамгүй хүн үгүй тул өөрийн таних танихгүй, мэдэх мэдэхгүй бүх өвөг дээдсээс тэр дундаа тэнгэр болсон дээдсүүдээсээ дэмжлэг тусламж хүс
  5. Эргэлзээ хийгээд эргэлзэх асуудалд хандах хандлагаа өөрчил
  6. Өөрийгөө танин мэдэж, өөрийн совин хийгээд хүчинд итгэ

Хэрэв дотоод ертөнцөд тань эргэлзээ хийгээд үгүйсгэл хэт давамгайлж байвал та энэ бүхнийг дагахад амаргүй байх болно. Та дээрх бичлэгүүдийг бүрэн уншсан бол өөртөө зохих тэр жорыг өөрөө зохиох хэрэгтэй.

Үнэхээр энэ “асуудал”-ыг нэг тийш нь болгоё гэж бодож байгаа бол үймэрч шаналахаа больж, сэтгэлээ чангалж, зорилгодоо хүрч чадна гэдэгтэй итгэлтэй бай.

Хүн сэтгэлдээ айдас болгоомжлол их агуулах тусмаа л азгүйтэлд илүү өртдөг. Тиймээс өөрт тань зөвхөн сайн хүмүүс таарч зөв замаа олж чадна гэдэгтээ итгэлтэй болохоос нааш хэн нэгэнд итгэж хайж гүйх хэрэггүй.

Хайлт хийхийн тулд бас хэд хэдэн зүйлд анхаарах хэрэгтэй.

  1. Ямар замаар хайх вэ?
    1. Мэддэг чаддаг гэх хүмүүст хандаж тодруулах
    2. Холбогдох мэдээлэлд дүн шинжилгээ хийх

Энэ 2 аргыг хослуулах хэрэгтэй бөгөөд эхлээд алиныг нь дагах вэ гэдгээ та өөрөө тодорхойл. Учир нь та бусадтай яг адилхан нэгэн биш учраас бусдын хувьд амжилттай байсан тэр зам таньд бас бүхэн таарах эсэхийг баталгаатай хэлж чадахгүй.

Зохих түвшний мэдээлэлтэй байх нь харанхуйд хаашаа явж, юу хайж байгаагаа мэдэхгүй байдалд хүргэхгүй. Ингэхдээ та олон талт мэдээллийг шууд хуулбарлан ойлгохгүй харьцуулан шинжилж, авах гээхийн ухаанаар хандах нь чухал.

  1. Хэнийг хайх вэ
    1. Хэнийг гэдэг нь үнэхээр чухал зүйл. Та бөө удган хүмүүст хандах нь мэдээж гэх байх. Ямар бөөд гэвэл хамгийн сайнд нь гэх байх. Тэгвэл ийнхүү сонгохынхоо өмнө та “хамгийн сайн”, “хамгийн хүчтэй” гэдэг ойлголтуудын талаар эргэцүүлээд үзээрэй. Хамгийн сайн, хүчтэй гэх нь таны хувьд яг ямар шалгуураар хэмжигдэх вэ, та хүмүүсийн сайн гэгддэг тэр бүхнийг сайн гэж тооцох уу, бусад хүмүүсийн сайн гэж тодорхойлох болсон тэр шалгуур нь юу вэ, таныхтай нийцэж байна уу, сайн гэдгийг бусдын дунд нэр нь тархсанаар уу, олон хүнд жинхэнэ тусыг хүргэж чадсанаар уу, олон шавьтайгаар нь, эсвэл зөв сайн зүйл ярьдгаар нь уу, үүнийг та дахин нэг тунгааж үзээрэй. Хүмүүсийн дундах “сайн бөө” гэх төсөөлөл нь олон хүн очиж засал хийлгэдэг гэдгээр хэмжигдэх нь их гэдгийг санахад илүүдэхгүй.
    2. Танд “хүчтэй сайн” хэрэгтэй юу, таныг таны явах ёстой тэр зөв замаар замнуулж чадах, үнэнийг хэлж чадах, таны хувьд зам нь нээлттэй ээлтэй санагдах нэгнийг хайх хэрэгтэй юу.
    3. Зөвхөн нэгэнд хандах уу, эсвэл хэдэн газраар орж давхар шалгуулах уу,

Энэ бүхэн одоогоор зөвхөн таны л асуудал бөгөөд таны уг, удмыг тодруулж буй нэгний асуудал биш гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс хэн дээр очих нь таниас өөрөөс тань л хамаарна.

Таны итгэл үнэмшил, зорилго тодорхой болж та хаашаа, яаж хайхаа мэдэх болсон бол өөрт тань саад болж мэдэх хэд хэдэн хүчин зүйлсийн хамаарлыг багасгах хэрэгтэй.

  1. Бусдын мэдээлэл, ятгалганд авах гээхийн ухаанаар хандаж,сэтгэлийн хэт хөөрөлд автахгүй байх хэрэгтэй
  2. Өөрийгөө тайван байлгаж, энергийн алдагдлаа хязгаарла: бүү шанал, бүү эргэлз, бүү уурла, бүү уйл
  3. Өөртөө гарц бий болго: Мөнгөгүй, боломжгүй, чадалгүй гэдэг үгнүүдийг март, боломжгүй зүйл гэж үгүй бөгөөд шинэ шинэ гарцууд ямагт байж л байдаг.
  4. Өөрийгөө муу ”энерги”-ээс чөлөөл. Бүү дийлд, ямарч муу энерги, стрессийг хүн ялж дийлж чаддаг. Дийлж гаршгүй бэрхшээлийг дээд тэнгэр, бурхад хүнд өгдөггүй. Үүний тулд бясалга хий, азгүйтэл, бүтэлгүйтэл, хүндрэлийн тухай биш өөдрөг сайханг бод, хэрэв бодлыг тань дайраад зовлон шаналал эзлээд байвал, анхаарлаа огт өөр зүйлээр сатааруул. Ном унш, тарни тоол, залбир, бясалга, хүйтэн усанд ор гэх мэт.

Уг удамгүй хүн үгүй тул өөрийн таних танихгүй, мэдэх мэдэхгүй бүх өвөг дээдсээс тэр дундаа тэнгэр болсон дээдсүүдээсээ дэмжлэг тусламж хүс.

Чин сэтгэлээсээ залбирч гуй. Бусдыг дуурайж, хэн нэгний хэлж өгсөн уран цэцэн үгийг хэлэх гэж цээжлэх хэрэггүй. Өөрийн өвөө, эмээд ач нь үнэн сэтгэлээсээ хандаж, үнэхээр ямар учир таивлантай хүн гэдгээ мэдэхийг хүсч байна. Та нар минь үнэн мөнийг олоход туслаач, алдаагүй зөв замаар явж, үнэнийг хэлэх ёстой зөв хүнтэй уулзуулж учруулж өгөөч, болох болохгүйг бодол санаагаар минь, зөв бурууг зүүд нойроор минь хэлж хайрлаач гэх мэт.

Үүний хариуд магадгүй зүүдээр чинь хэн болохыг чинь ойлгуулах, хаана ямар хүнд очих, эсвэл хайлт дундаас чинь ямар нэгэн онцлог шинж тэмдгээр таних эсэх тухай хэлж өгч магадгүй. Заавал зүүдээр тодорхой хэлэлгүй хэрэгтэй үед тань мэдрэмж, совингоор тань ойлгуулж ч мэднэ. Эсвэл буруу зөрүү замыг тань хааж, зөвхөн зөв хүн дээр очих замыг нээх ч боломжтой.

Гэхдээ таны үнэн сэтгэлийг ганц нэг удаагийн гуйлтаар чинь мэдэх, итгэх бэрх байж мэдэх тул та үүнийг өөртөө одоо хайж эхлэх цаг нь боллоо гэж мэдрэх, итгэх хүртлээ өдөр бүр залбирч бай.

Хэрхэн залбирах вэ хүмүүс их асуудаг. Хэрхэн залбирвал танд илүү үнэмшилтэй, та чин сэтгэлээсээ хандаж чадах вэ гэдгээс энэ хамаарна.

Ихэнх тохиолдолд хүмүүс өвөг дээдсийн нутгийн зүгт сүү, цайны дээжээ өглөө бүр өргөхийн хамтаар залбирч даатга гэдэг. Энэ нь сайн үр дүнтэй. Та үгээрээ ч үйлдлээрээ ч өргөлөөрөө ч нэгдэж байгаа учраас тэр.

Түүнчлэн ганцаараа байхдаа төвлөрч байгаад чин сэтгэлээсээ оргилох үгээ хэлж, нулимсаа урган байж залбирах нь бий. Энэ ч гэсэн үр дүн сайн.

Эргэлзээ хийгээд эргэлзэх асуудалд хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Эргэлзэл нь таны үнэн гэдгийн талаарх тогтсон ойлголт, анхны төсөөлөлөөс их хамаарах нь бий. Тиймээс Та бөө мөргөл нь аль нэгэн шинжлэх ухааны туршилтаар батлагдсан шиг туйлын үнэн үгүй бөгөөд шинжлэх ухааны онолууд шиг тогтсон нэг баримтлалгүй гэдгийг санаж, хэн нэгэн хүний хэлсэнг үнэн гэж бусдыг нь хэт үгүйсгэх хэрэггүй. Гагцхүү мөнх тэнгэр хийгээд түүний таалал л үнэн. Хэрэв хандсан бүхнээсээ “өө” хайвал бүгд л өөтэй. Итгэхийг хүсвэл бүгд л үнэнтэй тул. Та аливаа мэдээлэл шууд дүгнэлт хийж, шийдвэр гаргах гэж бүү яараарай. Шийдвэр гаргах, итгэхэд хамгийн чухал дагах зүйл бол таны ухаан, хүслээр хөтлөгдсөн сэтгэл биш, зөн совин шүү.

Өөрийгөө танин мэдэж, өөрийн совин хийгээд хүчинд итгэ. Ихэнх хүмүүсийн дунд түгээмэл ажиглагддаг зүйл бол өөрийн хувь заяа, өөрийн асуудлыг бусдад хэт найдан даатгаад, өөрийгөө энэ хариуцлагаас чөлөөлчих гээд байдаг хандлага.

Хамгийн сайн, хамгийн хүчтэйг зоригсод бүгд өөрсдийн асуудлыг тэрхүү хамгийн сайн хүчний тусламжтайгаар шийдвэрлэх гэж хүсдэг. Хэрэв та улаач болох ёстой хүн мөн бол бусдын их хүчинд хэт найдаад өөрийн тэнгэрүүдийн хүч, өөрийг тань ивээсэн тэр ивээлийг, өөрийн хүчийг дутуу үнэлэх хэрэггүй. Эцсийн дүндээ та жинхэнэ бөө болоход мундаг багш зөвхөн замчлах л үүрэгтэй бөгөөд жинхэнэ хүчээ олж авахын тулд та өөрөө бүгдийг хийх хэрэгтэй болдог юм. Түүнчлэн алив бүхнийг аль болох хурдавчлах, түргэвчлүүлэх гэсэн оролдлого их бий. Яарвал даарна гэдэг шүү дээ. Хурдан биш зөв байхад л хамгийн чухал нь байдаг.

Магадгүй энэ бүхэнтэй холбоотой нэмэлт зөвлөгөө авахыг хүсч байвал erelchin_temdeglel@yahoo.com хаягаар хандаж болно. Чин сэтгэлээсээ зөвлөж туслах болно.

start=50 , cViewSize=50 , cPageCount=2

Сэтгэгдэл: 100-с 51-100 харуулж байна

null
erdenebat (зочин)

humuuc ee asuult bn aa bi ongopogch 5 6 n caraac l zuudend 3 n boo boolood l egts uruu hadtai uulruu boolood opchiloo gej zuudlceneec hoish l boogiin cedevtei zuud ih zuudleh bolcon ene namar bur zuudend maani 1 udgan opj ireed namaig tataad uulzaadah geed ene zuud tegeh dee mash todorhoi zuud baican cayhan bup niceed l yavna gej zuudlev ene zuudnuud maani ugtain shinj yum bol uu

erdenebatad (зочин)

zarim shinj te,deguud ni abian l daa., gehdee chi sain meddeg humuust uzuulsen ni deer baihaa, herev buriad darhad halh yanz buriin sain gegdeh buud uzuulj asuuya gevel email hayagaaraa offline uldeene bizee

newhappy09 (зочин)

Sain bna u,asuult bna ,.Shar tenger gej bdag u shariin shashin bish zugeer l Shar tenger nariig belegdsen.,bi tegej zuudelsen yum neg uvuu neree heleed bas ter tengeriig helj bsan.,

dentist (зочин)

sain bna uu...bi tanii blog deer uldeesen haygiin daguu handaj bna l daa..tanii hiij buteej bui ajil amjiltaar duuren bh boltugai...bi er ni bagin l buu murguliin talaar sain oilgodoggui ch hunii niigemd amidrahaas iluu zuv amidarch sunsen biyend ochihdoo shuultend ordog gdgt itgedeg uuriiguu bnga bldseer irsen..gehdee buu ulaach boloh talaar neg ih boddoggui bla getel ungursun 7.8sariin ued bi neg uzmerch deer ochson tegsen ter hun namaig ulaanii sahiustai bilgiin melmii neelttei tursun 16medrehuitei hun bna gsentgeed teriigee medeegui yvsar hagdsan bna gj helsen tgeed 9.uy geluu 7uyiin haraal tailuulhaar ilgegdsen geh uhaanii ym yrisan tm ym bdag ymuu ...tged bi oiriin uyd neg sonin untahgui tgeed l yg zuudee sanahgui murtluu zuudneesee neg ym huleegeed bdag bolchihloo yu gdgiig medehgui ym...bi buud uzuulj shalguulah shaardlagatai yu esvel ter hunii helsen zgeer neg ug gj bodood unguruuhuu..nadad zuvluuch..!!

цацаа (зочин)

сайн байцгаануу би 2 сарийн өмнө нөхөрийн маань талаас гаралтай бөө ахыгаа гэртэ залсан юм гэтэл тэр хүн намайг угтай юм бна сарын дараа дараа шүтээнтэй чинь уулзуулна гэсэн, гэтэл би өөртөө огт итэгдэгүй нэгэн өөр буриад бөө дээр очлоо гэтэл тэр хүн намайг 24 хоногйн дотор угаа наалгахгүй бол бараг л үхнэ гэлээ эргэлзээ юунд вэ гэвэл анх намайг улаач гэж хэлсэн ах бөө болоод жил гаран л болж бгаа харин нөгөө хүн 7н жил бөөлсөн тэр буриад бөө надад эхийн талаас гаралтай эмгэн бууна гээд буруу харж суучаад тийм ийм хувцас хэрэглэл бэлд гэлээ тгд багшдаа 3н бод буюу 3н шар нэхсэн би бүүр учираа олохоо болиод нөгөө бөө ах дээрээ очоод бүх үнэнгээ хэлж уучилал гуйж тусалхыг хүслээ үүний дараа ах маань намайг дагуулан 3н хүн дээр очтол тэд бүг д л тийм гсэн удалгүй ах өөр дээрээ надад буух шүтээнийг буулгаж надтай уулзуулсан тэр үед нүднээс нулимс мэлмэрсэн одоо би хувцас хунараа бараг л бэлдцэн надад цэгээний шүтээн бууна гэсэн,,, тэгсэн хэрнээ би өөртөө ч юумуу тэр ахтаа ч юумуу нэг л итгэж өгөхгүй бна сүүлийн үед бие маань бага зэрэг өвдөөд шөнө дө ер унтахаа болилоо айхтар юм зүүдлээгүй гэхдээ л надад хэцүү бна надад ямар нэг оновчтой хариу өгөөч

Хайрхан (зочин)

Эрэлчинд хандаж асуух нь:
Би 2-3 бөөд хандсан угтай гэсэн гэхдээ 2 онгод байна, нэг нь улаан сахиус, нөгөө нь харын сахиус гэсэн. Таны нийтлэлдээ бичсэн шинж тэмдгүүд бүгд биш ч надад илэрч байгаа. Ялангуяа, таяг тулсан царай нь харагдахгүй байвгайг араас нь уулзах гээд яваад гүйцэгдэхгүй байна гэх ч юмуу, эсвэл хамаатан садны хүнд байдаг хувцас эдлэлийг мэдэхгүй хирнээ хүн хулгайлж байна ч гэх юм уу зүүдэлдэг. Гэтэл тэр эдлэлийг хулгайд алдсан, эсвэл гээгдүүлсэн байдаг.
Харин улааны сахиус гэдгийг сайн ойлгохгүй байгаа юм. Миний ойлголтоор бол өмнө нь сайн номтой лам удам сударт минь байж байгаад онго болж хувирсан тийм онгодыг улааны сахиус бууж ирэх гээд байна гэж ойлгоод байгаа, зөв үү. Тийм ч учраас багш намайг лам өмсгөлтэй болгож сахиустай минь золгуулсан байгаа.
Судлаач хүний хувьд тайлбарлаж өгвөл гүнээ талархах болно. Судалгаанд танд амжилт хүсье

Shandas (зочин)

sain baitsgaanuu tvmen olon mine uguisgeseer baigaad vnen hudaliin zaag hudal n ikh baina daa BUGDEEREE ASUR sh dee ongod gej hvnii bietee negdej baigaa l bol sudlaach ulaach gej baigaa hvmvvs ongod tengereesee ooriinhoo urid torloo hen baisan be gedgee asuugaad 1 uzne bezdee Dald uhaanii aylal Mandan badarag...

ul medegch (зочин)

sain baitsgaana uu? eh egch nar mini bi odoo 15tai boo,udgan,zairan gedgiig baragtai tiim sn medehgui.. manai naiz yum hardag sahiustai l daa.. tegeed nzaara oir zuurin yumiig garaa bariulj haruldag .. getel 1 odor naizdaa haruulad suuj bhad minii garnaas nziin maani garluu medeelel ch yum shig eswel ymar 1 yum guigeed bgam shig sanagdsan.. tgd heseg hugatsaani daraa nadad shanalj bgaa ohin huwguun haragdaad bsniig nzdaa helseen.. tgd oroi gertee ireed eejiinhe garnaas bariad yu bodoj bgaag ni yg unen helseen ghdee itgeegui... tgd bi ch gsen zgr l tohioldol bh gej bodson.. za tgd neeh toosongui getel bs l hed honogiin omno nztaigaa yum yrij suuj bhad namaig gedsen deere temdegtei yum bn tod bsnaa budgersenuu ntr geh met olon yum asuusnaa jii j gsen hardag yum shig bn udahgui ongod jini buuj irne geh met zuil yrij ogow... ter ued bas l shanalj bgaa humuusig mon hen negen namaig daldaas haraad bgaam shig setgegdel torson.. tgd oroi ni nziigaa yu hiij bgaag udahgui yu hiine gedgiig ni harad nzdaa heltel bs l unen garaw.. bi tgd yaha medehgui bn unen gedgiig ni bs sn mkumaaa ene tuhai joohon medeelel bolon zowlogoo ogooch?

zochin (зочин)

сайн байна уу та бүгдийн энэ өдрийн мэндийг дэвшүүлье жоохон ойлгомжгүй бичсэн бол уучлаарай гэхдээ хариулж өгөөрэй намайг угтай гэсэн манай эгчийг харин чагтанд ороогдсон хүн байна гээд байхаар нь яавал дээр вэ гэтэл намайг сахиусаа авах юм бол засагдана гэх юм тэгээд би нөгөө бөөгөө багшаа болгоод сахиусаа түр дэгдээлэгсэн юм гэтэл эгчийн маань танил удган эгчийг маань сахиустай юм байна тэр дүүгээ надтай уулзуул гэхээр нь би яах гэж байгаа юм бол гээд жоохон багшийнхаа сахиуснаас эмээгээд би очихгүй ээ нэгэнт багшаа сонгочихоод болохгүй гэсэн юм эгч харин зүгээр очоод уулзий гээд байхаар нь дүүрч гээд л очлоо гэтэл өмнөх багшийг маань миний угийг буруу залгах гэж байсан байна халхаар босно гэсэн арай гэж багшаа сонгочихоод удаагүй байхад ийм юм сонссон хүн бүр гайхаад байна надад шавь ор өөрөө л мэд гэж хэлсэн тэгээд хэд хоног уулзаж үзлээ нэг л сонин буцаад нөгөө багш дээрээ очвол яадаг бол би бүр эргэлзээд байна нэг гэрээс 2 хүн авах хэрэг байдаг юмуу бас майхавчны өд нь тас гэсэн нөгөө удган болхоор бүргэдийн өд хий гэсэн аль нь зөв бэ яахаа мэдхээ байгаад байна хувцас хэрэглэл нь өөр өөр гараад байхын яавал дээр вэ

zochind (зочин)

Bugdiig ni orhiod oyun bodloo tsegtselbel yasiim hu, buu boloh yarah hereg baina uu, busdiig bolgoh uileer dontson yumnuud haa saigaui bii shuu, egch chini ch chi ch uuruu togloomiin huuheldei bish uchraas asuudliig saitar tungaan, uur zugiinuur humuus deer ochod uzuulcihbel yasiim hu

амьдрал сайхан (зочин)

сайн байцгаана уу.хүний орчлонд хүн болж төрсөндөө баярлаж хүн хүнээрээ л энэ насаа элээвэл болох бус уу.одоо болоод байгаа энэ их бөөгийн тухай сайн мэдэхгүй ч багш гээд байгаа хүмүүс нь тэнгэрийн хуулиар шийтгэгдэх байха гэж боддог.минии нөхөр бөө болсон.хамгийн гол нь эхнэр хүүхдээ хөсөр хаяад ах эгчийгээ удам угсаагаа хамгаална гээд явчихсан.ийм амьдрал гэж байдаг юм уу.ингэж бөө болдог юм уу.би үнэхээр гутарч байна.хүн өөрөөрөө байх шиг сайхан зүйл гэж хаана ч байхгүй ээ.өөрийнхөө сэтгэлийг дагаж бүгдийг бусдаас биш,өөрөөсөө хайж өөрийгөө захирч өөрийгөө эзэмдэж сурах хэрэгтэй.хүн өөрийгөө бусдад алдаж болохгүй ээ.

Tsatsaad Ogiigoos (зочин)

Chin uneng helehed tiim yum gej baihgui, uhne hatna gej surduuleh jinhene ongod tengeriin ug bish shuu, minii bodloor chi aldchih geed l baina,

Hairhand Ogiigoos (зочин)

Ulaan sahiusnii tuhai anz bureer l yaridag, aimaar mundag enee teree gesen murtuu yanz uriin l yum baidag, lam ni ch baidag baatar ni ch baidag buu ni ch baidag, tednii huvid galiin tarnitai lam galaar uil hiideg baisan domch humuus orohoos gadna uul usnii ezen suusan sahiusuudiig bas ulaan sahius gesen ni bii shuu

энэрэл (зочин)

бөө мөргөл ионголчуудын гэгээрлийн эх үндэс гэж би боддог тэр утгаараа монгол хүн бүрт зөн совингийн мэдрэмж байдаг бага байхаас зүүд биелж анх удаа харсан хирнээ өмнө нь харсан юм шиг хэн нэгэн дуудаад байгаа юм шиг санагддаг төсөөлөлөөсөө болоод байна гэж өөрийгөө тайтгаруулахыг хүссэн ч тийм биш юм санагдаад байхын өөр олон зүйл бичихийг хүссэн ч айгаад байна аа би яах вэ

zochin (зочин)

estoi mundag bichsen bayarlalaa!!! iim l zuv medee heregtei baina.bi ch bas ih budilj olon hun deer ochson odoo bol haritsangui gaigui bolj uchraa olj baigaa. talarhaj baina.

Алтаа (зочин)

би бас хаана хандахаа мэдэхгүй байна. Манай хүнийг онгодтой гэдэг. Онгод нь охиныг маань шоглоод аваарт хүртэл оруулсан. Бид нарын очдог удган маань сахиус чинь шоглоод байна гэж хэлдэг боловч манай хүн огт тоодоггүй.

Түмэн (зочин)

Сайн байцгаана уу? Намайг бөө болох байсан бна, гэхдээ одоо өнгөрсөн яагаад гэвэл ирэх үед нь аваагүй гомдоосон бас нас тань хөгширсөн бна гэсэн. Ийм зүйл байж болох уу? Яах вээ? Амьдрал хэцүүдээд ядарч бнаа, туслаарай олон түмэн минь.

city (зочин)

sain baitsgaanuu namaig odoogoor yag 3 boo ugtai gej heleed baigaa. Humuusiin blog uudaar orj uzej ih ch unshlaa. Yaj eniig yag jinhene uchriig oloh ve? Ugtai geed hamaa namaagui yum oruulchdag geed humuus bichsen bn uunees herhen seremjleh ve?

энхээ (зочин)

Сайн байна уу. Би бөөгийн талаар сайн мэдэхгүй л дээ. Урьд нь үзүүлж байсангүй. Нөхөр бид 2 нэг үздэг хүн дээр очсон юм. Тэр эмэгтэй онгодтой бөө л гэсэн. тэр үед онгод нь буугаагүй л энгийн эмэгтэй л байсан. тэгсэн манай хүнийг чимэг зүүгээд ирчихэж, лус савдагтай нөхцсөн байна, намайг харсан тэнгэргүй утаа манан татаад байна гэсэн. энэ юу гэсэн үг вэ. бүр толгой эргэчихлээ. Энэ талаар сайн хэлж өгч тус болооч. гуйж байна

City-d (зочин)

YUn turuund huvi zaya chini chinii gart baigaa gedgiig l sanuulaya, hun hunii amaar yavj uuruuruu buu togluulaarai, herevzee uneheer jinhene ongod tenger mun bol yu yugui ulaachaa uhuulchihgui harin chamaar zovlon gedgiin mun chanar aldaa onoog taniulahiig l husdeg gedgiig uhaarch eldev muu yumand avtalgui uuriiguu oyun bodol setgel sanaa energiin tuvshind tseverlej tsegtsel, tegj chadval chi uuriinhuu hen be yah eyostoi ve gedgee ayandaa oilgood irnee

Enheed (зочин)

Lus savdagtai hun bur nuhtsuud baidaggui yum daa, herev tegsen tohioldold ger bulee orhiod uul hadaar teneed baidag bolchihdog gedeg yum, zugeer end tendees lustai holbootoi yum tatchihsan baihiig uguisgehgui, harsan tengergui hun gej haa baihev dee, ter buu-d chinii yum uzegdeed baih albagui sh dee, hun burt harsan tenger bii, tuuniihee hucheer aztai hiimoritoi sain saihan yavdag uchirtai, ali hund itgej demii yumand sanaa zovj yavah ve dee, tuunii orond chin setgeleesee naran saran munh tengert ch yumuu zalbiraad yavj baihad bolnoo

ideree (зочин)

goy zowlgoo bn tehdee udamd 2 yum uu 3 n boo baij bolh uu 1g udamd

ideree (зочин)

goy zowlgoo bn tehdee udamd 2 yum uu 3 n boo baij bolh uu 1g udamd

ideree (зочин)

goy zowlgoo bn tehdee udamd 2 yum uu 3 n boo baij bolh uu 1g udamd

цогчин (зочин)

Сайн байцгаануу?.Та бүхнээс зөвлөгөө авах гэсэн юм . 2 жилийн өмнөөс надад сонин хачин зүйлсүүд мэдрэгдэж, Янз бүрийн хий юмс хардаг болсон. Тэгээд энэ учир явдалаа өөрийн ахдаа хэлэхэд ах мань багш дээрээ намайг аваачиж үзүүлсэн. Тухайн үед янз бүрийн л хий юмс үзэгдэж харагдана, нэг удаа унтаж байхдаа таазан дээрээ дулаахан инергитэй бүсгүй хүнийг харсан юм.Дараа нь ахынхаа багш дээр очиход яагаад ч юм ахын мань багш тэр таазан дээр харсан хүнтэй адилхан юмшиг санагдсан.Тэр багш намайг онгод тэнгэртэй юм байна хурдан авах хэрэтгэй гэж хэлсэн.Харин би нэг л итгэж өгөхгүй байсан юм .Түүний дараахан санаа дагаад ч тэрүү өвдөн ,ажил төрөл бүтэлгүйтэх ,гадаадад сургуульд явах гэж байсан боловч мөнгө төгрөг ч бүтэхгүй ,гэр орны амьдралд өрнөж ихэлэхэд бөөтэй холбоотой юм болвуу гэж бодож ихэлсэн. Зорилгодоо хүрэхийн тулд заавал гадагшаа явж сурах ёстой байлаа.Явахын тулд шүүс хөндүүлж, тэнгэртээ мэдүүлэн зөвшөөрөл аваад явах хэрэгтэй, үгүй бол үлдэж буй ар гэрийнхэнд мань муу зүйл тохиолдох юм гэнэ.Удалгүй хайрт өвөөгийн мань бие гэнэт муудаж нүдэндээ итгэмээргүй хурдан бурханы оронд очсон. Өвөө чинь чиний амь насыг хаалаа гэсэн. Би ахынхаа багшаар шүүс хөндүүлье гэсэн боловч бие чилээрхүү эмч домчоор явж байсан тул арга буюу гэр бүлийн нөхөрлөлийн хүрээний нэгэн багшаар шүүсээ хөндүүлээд , жилийн дараа ирж чанараа хийх ам өчиг айлдаад сургуульд сурахаар явлаа.Сурч байх хугацаанд нэг л сэтгэл тэнэгэр бус толгой тархи ч олигтой ажиллахгүй мөн ар гэрийн асуудал улам зовооно.Товлосон хугацаа мань болж чанарын бэлтгэх ажлаа базаагаад хээр гарч гэр бариад , тахилаа засаад ном журмаар нь хийлээ.Хамаатнууд найз нөхөд мань ирвийх дэрвийхээрээ тусалцгааж бүх зүйл жин болж ганцхан миний хийх ажил л үлдсэн юм. Би хэцээ бариад шөнөжин нүдлээ, газар хэдэн ч удаа өнхөрч унав яг үнэндээ биед онго орохгүй байх шиг санагдсан. Сүүлд нь тодруулахад хувцас хуяг дутуу байна гэсэн. Би ч дур мэдээд өөртөө таалагдах хэлбээрээр загвар гаргаад жаахан өөрчлөөд хийлгэчихсэн л дээ.Хамгийн гол нь миний тэвчээргүйгээс болсон байх гэж боддог гэхдээ уул нь чадахаараа л хичээсэн.Яагаад дотор минь орохгүй байсан юм.Ямарч байсан салгалаад мэдээтэй байсан дотор минь ороод ухаан санаагаа алдаж өөрөө юу ч санадаггүй гэсэн . Миний хувьд хийж буй бүх үйлдлээ санаж байсан харин хэц нүдэх тусам үйлдлээ захирахаа больж өөрийн мэдэлгүй салгалаад нүдээд байх шиг санагдсан. Хүмүүсээс асуухаар бүгдээрээ ядах юмгүй, хүч зарцуулалгүй биедээ оруулсан гэх юм. Би багшаа буруу сонгосон юм болвуу, анх таазан дээрээ харсан тэр хүн багш мань юм болвуу.Үнэхээр онго тэнгэрээ мэдэрмээр байна яаж мэдрэх вэ , эрэх , хуур татаад мэдрэмж төрдөг гэсэн надад юу ч мэдрэгдэхгүй юм. Би яах ёстой вэ, чанар хийлгэж тусалсан багшийгаа сонгосон ,харин таазан дээрээ ахынхаа багшийг харсан. Хүн гомдоохоос санаа зовоод байх юм. Зөв шийдвэрт хүрч чадахгүй юм.

idereed (зочин)

Unendee neg udamd yag teden ulaach baih eyostoi gesen hatuu durem baihgui, gehdee uureg huvaarilalt gej baigaa, ene tsagt yagaad tengeriin ulaach iheer turuh bolson gedeg ni mongol undestenii usun devshih hugjliin tsag ue irsentei holbootoi tailbarlagdaj baigaa yum, Udam ugsaad sergen bair suuria ahuilan usun devjih heregtseetei uyaldan uhaan bileg erch huch saitai, ene tsagiin erdem bolovsrol ezemshin surah chadvar undurtei hen negniig songon uhaan bilig uvidas erdem huch chadlaa ulamjuulj bui negen helber bii, iim baidlaar songogdson ulaach nar busad ulaachdiin adil buun huyag huvtsas ed hereglel bololgui oyun sanaanii tuvshind hariltsaa holboogoo batjuulah bolomjtoi baigaa, haramsaltai ni ene tsagiin buu nertuud tengeriin tamgatai l bol hets nuduulen heer gadaa tenuulen eldev buruu zuruu yumnuudad ezluulen tiim emee iim uvuugiin huuhduud bolgochih yum daa, tuunees gadna yadarch zovson ur udamdaa tuslan anagaan edgeeh argalan tuslah8 harj hamgaalah, hariig taslah zereg erdemee uvluuleh baidlaar hen negniig nemj songoson baidag,

Tsogchind (зочин)

Chi busdaas bish uuriinhuu dotood mun chanaraas erel haiguul hiin oyun sanaagaaraa deed tuvshind uvug deedesteigee hariltsah arga uhaand suralts daa, herev chi tiim oyun bilegt negen mun bol ug udmiin jinhene tengeruud hezee ch ursee zovoodogguig, ted uuriin ulaachaa horvoo eyrtuntsiin mun chanariig taniulan huchirheg negen baigaasai gej husdegiig, bashuu humuusiin haraal zuhel zovlon gachaal gedeg terhuu zuilsiin uchriig uhaaran zuv bair suurinaas handaj chadval aimaar zuil bish gedgiig hichneen aihtar haraaliig ch hedhen honogiin dotor busdiin tuslamjguigeer tailj boldgiig uhaaran oilgoj bas hugjin devshih bizee, herevzee chamd ergelzee baigaa l bol tuunii uchriig tanih ereld uuruu gar, busdiin amaar buu yav, hen negen hii biytniig harsnaar buh zuiliin uchig tailagdahgui, uchir ni haa saigui l sunsen biytnuud zunduu l baidag, bashuu haa saigui busdiin huvi zayagaar togloh sonirholtoi humuusiin husel shingesen hii hovsiin biyetnuud zunduu baidag, eruul uhaaniihaa udirdlagiig uurtuu av, tegj chadval buh uchiriig chi uuruu tailj chadna,

dorj (зочин)

Sain bnuu ta bvhnees asuuh yum bnaa bi hed hongin umnu nziha nz ulaach der ochiloo tgsen namaig ongod tengrtei yum bn geh yum bi eroso itgedguiee oortoo ahid oor hvn der ochij asuuh shardlgtai yu ywaal der we ta bvhn nda helj tuslaach ochij vzvlhees bs hed hongin umnu hii yum hum hraadl shunu hvrtel untad bga hernee untsan bish servvn baidaltaij bgam shk ihel sonin bn uchgdur shunu hvrtel sonin zvvd zvvdleel mori ntr unaad nisej bh yum erelchin ta nada zowlgo ogooch mail hygru min

Angel (зочин)

Sn baitsanuu ta bvxend ene odoriin mendiig xvrgii.Minii xubid bol boo morgoliig mongoliin ertnees damjij irsen shashin gj itgedeg gexdee bi tm xvnd eroosoo vzvvlj baigaagvildee gexdee xvn bolson xoino vzvvlj vzex ymsan gj bodoj bsn Xvvxedee oi xvreegvi bxd ni gaduur daguulaad ywj bsn chine tanixgvi owoo nadad xvvxed chine ix shvteentei xvn boloxnee gj xelj bsn bi terxen vedee ym bodoogvi noxortoo ireed xvvxediig maani xvn tegj xelj bnlee gj xeleed ongorson getel manaid sayxan neg toxioldoloor neg ulaach ax ireed ywsan noxor xvv xoeriig maani xoyulaa saxiutai gj xelsen ter ni manai noxort ch nadad ch taalagdaxgvi bgaa ongod tenger daxiusiig argaduulaad saxiusaa awaxgvi bj boldog gj sonsoj bsiin tegj bolox bolowuu?Vneniig xelxed bi noxor xvvxed xoeriinxoo ali ali ni saxius buulhamaargvi bna xani mine ch gsn nadtai adilxan bodoltoi bgaa.Ywal deer bol zowolgoo ogj tuslaach.

yahaa medehgui bna (зочин)

sain baitsgaana uu bi ih gaihaj shanalaj bodoj 2 jil garan yavj bna. nadad tus bolooch minii tuuhiig yarival denduu urt yumaa hend bugdiig ni helj yaj yarihaa ch medehgui bna. tengeriin ulaagch bolohgui hun yamar negen yumg medetdeg heldeg bj boloh uu. jishee n manai neg tanidag egch bdg ter hun nmg joohn yum hardg ged haaya yum asudn neg udur nadruu shunu 12 tsagt zalgad manai ohin suns harsan gene aigad bna gsn tgd bi bj bgad ergej zalgad uurn medelgu zuger l ter huni nas barsan aav yamar hun bsng helj nudendee tod harj bsn bs gernhen zohion bguulalt geed l gants ch udaa orj uzegu yagad hamtran amidragchtaiga niileh talaar ged l helsen ter egch bi ch uurigu gaihsan ene engiin jishee. bs uur neg egch bdg ter egch nads bi huuhedtei boloh uu gehd n bi ta jiliin daraa ohin huuhedtei bno harin ter ohindoo 2turliin nernii negg uguurei gsn. tgsen ter egch 8n sarn daraa nmg duudaj egch n jiremsen bolsn taliigach aavin suns huu bna gej ter egchg daatgaj avsan ongoduud n helsen gesn tgd nads asuuhar n bi, tm mundag shuten huu gej bhad adgn yuga medku bi yu geh ve dee huu l bh ghdee yag turuhd ni l harya gesn harin ter huuhdg huu gd l bsn miniher ohin garsn odoo huurhun ohin bgaa kk ene yu ve tgd bs humuus nads yum asuuval hariulad l bvl huchtei bolj haychval muuschhdg bi uuruu buu murgul bs zurhai zun bilegt itgedeg hun nadad dorvitoi yum heleed uguuch guij bna

deegii (зочин)

Sain bn uu. Bi ug avaad 2 jil bolj bn ih olon bagsh damjsan golomt tovd ch ochij zondoo mongoo aldsan. Harin jiliin omno neg bagshtai bolson yum. Za ene ch yaahav. Bi mergejliin sudlaach hun baival bas ongodtoi humuusiig nadad hariult ogooch gej guij bn. Bi boolohoor erdoo ter humuusiin yriad bga shig uhaan medrel aldaj tasardaggui yum. Zugeer hengereg deldej bgaad yum yrimaar sanagdaad ooriin erhgui oor hooloigoor yrimaar sanagddag. Gehdee bi yrij helj bga yum ergen toirnii orchinoo bugdiig mederdeg ene zov uu. Zarimdaa ch ooriigoo jujigleed bn uu gej bodhiim. Ongod oroogui ch yum boluu gj bodhiimaa. Ta buhen nadad todorhou hariult ogooch

yahaa medehgui bainad (зочин)

Zun sovin medremj yanzburiin shaltgaanaar hurtsdah iluu medreg boloh ni bii. zun sovin undurtei hun buhen buu boloh albagui ene tsagt deed oyun sanaatai hariltsah buh l suvag neegdsen shuu dee, chinii huvid aij sandralgui uuriiguu hen bolohiig uuruutanih geed uzeh heregtei, magadgui bisalgal hii, bas lovon lam huntei uulzaad uzehed gemgui, tegeed uuriiguu ariusgan tseverleed baij baital ayandaa hen gedeg chini todroh bizee

deegiid (зочин)

trans helbereer iinhuu buuluh tohioldol baidag, ene gaj buruu zuil bishee, oyun sanaagaa chuluulj hugjuulj chadval zaaval biyendee buulgalgui haritsaj surna, amjilt husiye

Болдоо (зочин)

Sain bnuu?
Bi neg ym asuux gsiim xariulj tuslax xvn bwal xeleed ogoorei bi eroosoo ym haaya medeed hvnii harhaar ali ni sain ali ni muug ylgaad bgm.
ghdee boo nart vzvvlxed nmg boo boloxgui xarin chini oxin dvvd ongod sahiu irex bsim gsin daanch mini dvv torj chadalgui ood bolsim.. bi ooriin udmiin sahiusa oor dre buulgaj bolox bolwu??? heleed ogooch hvmvvse bi ymr ch bartaad zam bsan bi diilxiin tuld xiichen gj oorto itgeltei bgama nadaa heled tus bolooch

dj (зочин)

өвөг дээдсийн сүнс бидэн дээр бууж ирэн сургаалиа хэлнэ гэдэг үнэхээр гайхалтай санагддаг.

hi (зочин)

сайн байцгаана уу та бүхэнд энэ Өдрийн мэнд хүргэе миний асуух асуултанд мэддэг зүйлээ хэлж өгөхийг хүсье би жилийн өмнө гэр бүлийнхэнтэйгээ нэг бөө дээр очсон юмаа. Тэгтэл намайг бөө болох юм байна дараа надтай ирж уулзаарай гэж хэлсэн би ч уулзаж амжилгүй яваад л байна. Тэгэхдээ очиж уулзмаар санагдаад байн байн бодогдоод байна. Бас нэгэн хачирхалтай зүйл нь манай аавыг бөө болох хүн байсан гэсэн тэгээд хүнээс асуухад тийм байна гэсэн аав маань өндөр настай байсан болохоор сахиусаа авч чадалгүй саяхан бурхан болсон. Ингэж бодохоор манайх удамтай юм байна гэж би бодсон л доо.надад ч гэсэн хачирхалтай үйл явдалууд их тохиолддог заримдаа тэр бүхнээс их айдаг ярилцах хүн хэрэгтэй байна гэхүү дээ. Би ганцаараа сууж байхдаа хэн нэгний дуу хоолойг сонсдог, ганцаараа байж байхад хэн нэгэн намайг хараад байгаа юм шиг санагддаг яг одоо үүнийг бичиж суухдаа ч айж байна тиймээс олон хүнтэй газар бичиж байна. Энэ бүхнээс хэрхэн гарах вэ? Зөвөлгөө өгөөч

Zochin (зочин)

Saon bna uu? Bi uneheer sain buu udgand uzuulmeer bna. Sain medehgui bolhoor hen gedeg hund handajaa medehgui bna. Uzuulj yah iihee zaalgahgui bol udur bur haranhui setgeliin shanalantai amidarsaar bna. Ta buhnees guij bna. Hend handajh ve, tuslaarai?

дээгий (зочин)

энэ блогт хүн байдаг юм уу

zochind (зочин)

email haygaa uldeene uu, hayagaar tani holbogdoj sain buutei uulzuulaya daa

долгорсүрэн (зочин)

би багаасаал өөрийнхөөрөй явж сурах мэдэх хүнд туслах сайхан сэтгэлтэй явдаг байсан.Тэгээд эмч болсон.33жил эмчийн ажлаа хийж ард түмэндээ туслаж байна.Гэтэл 2011онд тэнгэрийн элч гэж нэг хүн надтай уулзаж та өөрийгөө тэнгэр заяатай хүн гэдгээ мэдэхүү гэж асуусан би итгэхгүй гайхаж ухарч хойшлоход аргагүй таны зөв гээд намайг өвчлөж байхад туслаж байсан лам,дарь эх хүмүүсийн нэрийг хэлсэн тэгэхээр нь итгэсэн.Би 3дахь удаагаа туслах гэж ирлээ гээд засал хийж өгсөн.Тэгээд намайг ажлаа хий гэсэн үүнээс хойш бие минь эрүүлжиж хүсэл минь биелэж эмчилсэн хүн болгон эрүүлжиж байгаа.бурхан тэнгэр минь их олон янзаар ивээж том цагаан гэрэл ба солонгийн бүх гэрлээр харагдаж явдаг байсан одоо нар дээш хөөрч 2 болж харагдах,тэнгэрийн хүнгэнэсэн дуу чимээ сонсогдож,зөн совинд тэнгэрийн зарлигаа түгээ гээд байх юм би хаана хандах вэ?

Majaasuren (зочин)

sain bnuu tanii niitleluudiig unshlaa ih taalagdlaa nadad neg asuudal tulgaraad bgamaa tantai uulzaj zovlogoo tuslamj avch bolohuu yaj holboo barih ve helj ogooch

Majaasurend (зочин)

erelchin_temdeglel@yahoo.com hayagaar holbogdono uu

buka (зочин)

Бөө дээр очихгүйгээр өөрийгөө сахиустай гэдгийг яаж бат сайн мэдэж болох вэ туслаач яаж зүүдэндээ сахиустайгаа уулзаж болох вэ

бааскаа (зочин)

онгод тэнгэртэй гэдгээ яаж мэдэх вээ зөв сахиусаа буулгаж чадахгүй хүмүүс их байгаа юм биш үү

Erelchin (зочин)

солонго

erelchin_temdeglel@yahoo.com hayagaar asuuh zuil baival asuuna bizee, zun sovingoo sonsoj zuv hunee bagshaaraa sonogooroi. Herev dotood duu hooloi chini ene mun geheer huntei taarahgui bol ulaach boloh gej yaralguigeer biye, setgel, uiliin uree ariusgan uurt tohiroh bisalgalaar hicheelleh ni zuv. Ingej chadval jinhene bagsh boloh hunteigee tuuruldui uulzah bolno

солонго (зочин)

сайн байнуу эрэлчээн танаас нэг юм асуух юм байна би сахиустай гэдгээ мэдсээн одоо багш болох хүнээ хайж байна олон 3 хүн дээр очсон нэг л таалагдаж өгөхгүй байна гаддуур зөндөө л бөө байна гэх надад ер олдохгүй юм тантай холбоо барьж уулзаж болох уу

nomin (зочин)

Baaskad
En niitleld bichseni daguu boo hun der ochih heregtei bha mon zuudee manah geh met

Эргэлзээ (зочин)

Уншлаа. Ер нь бол хэрэгтэй сайхан мэдээлэл байна. Манайх удмын Удгантай л даа. Тэгээд олон сахиус буудаг бараг одоо 10 болсон байх. Хамт байдаггүй хол байдаг болохоор сайн мэдэхгүй байна. Гэтэл манай удмын удган дүү минь манай үед Дошгин Дорлигийн сахиус буух юм байна. Тэгээд эр хүнд л буудаг тийм сахус онгод тэнгэр гэсэн. Тэгээд мань мэтийн эрэгтэй үеэлүүд түгшиж эхэллээ. За тэгээд тэрнээс хойш нэлээдгүй хугацаа ч өнгөрлөө тэгсэн чинь манай эхнэр хамаатныхаа бөө дээр намайг авч очлоо. Их л сайхан санагдлаа. Тэгсэн чинь 3 билүү 4 дэх очилтон дээр намайг маш том тэнгэртэй гэдэг байгаа. Ёстой л тэнгэр хөмөрчих шиг л болсон. Бид 2 -г 2 ланг нь харын тэнгэртэй гэдэг байгаа. Учрах ёсгүй хүмүүсийг дээд тэнгэрүүд нь учрах ёстой замналаар нь учруулсан гэдэг байгаа. Тэгээд бодлоо л доо би арай тэр Дошгин Дорлигийн сахиустай юм биш байгаа гэж бодлоо. Үе үе өдөр бүр л тийм бодол хамаг бодлыг минь эзэмдээд хэцүү юмаа. Зввлөгөө өгч туслаач хариу хурдан байвал таатай байна.

мөнх сайхан (зочин)

Nadii dandaa sansan bvh zvvl boldogvv hiin ym harz bn oiriu untah geherel bga hv ereed harad bgaa ym shiig bn ym shiig haragdaad bn

hgkjhkjhlglhguijhkjhljh (зочин)

ym asuuyaa ongodtoi esehee uneheer sn mdhgui bnaa gehdeel suuliin heden jil uurtuu yu bolood bgag oilgohgui bnaa ern zun bilgee yaj hugjuuleh ve yunaas ehleh estoin be helj ugch tuslaach

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)