ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Өндөр тэнгэрийн үг захиас

Өндөр тэнгэрийн үг захиас

Алдар ихтэй дээдсүүд нь

Амсхийгээд авлаа

Алтан төрийн жолоог

Атгах цаг нь ирлээ

Энэ удаа эргэхдээ

Эрхшээж бүгдийг авна

Эзэлж чадаагүй газартаа ч

Эзний ёсоор очно

Ээрүүл шиг эргэлдэж

Эмгэн шиг мунгинаж

Элдэв хоёроор үгэлж

Эргүүтэж явахын оронд

Эртхэн шиг ухаарч

Эрслэн босохыг мэд

Эзэн их тэнгэртээ

Ивээгдэх заяатан болбасу

Алаг махны тасархай

Алтан төрлийн хэлтэрхийнүүдээ

Арчлан тэтгэж

Авралдаа багтаасугай

Өвөр зуураа эвдрэлцэн

Өш зангидан тэмцвээс

Өндөр тэнгэртээ хаягдан

Өөдлөх зам нь үгүй болно

Амьнаас тасарсан амь

Авдраас унасан алт гэж

Алсад суугаа Монголчууддаа

Алагчилалгүй хандах хэрэгтэй

Өөрийн мэт санагсад

Өндөр тэнгэрт ивээгдэнэ

Бус хүн мэт санаж

Буруу сэтгэл өвөрлөгсөд

Хүний мэт санаж

Хүйтэн сэтгэл гаргагсад

Харийн мэт санаж

Хатуу сэтгэл гаргагсад

Хөмөрсөн тогоонд дарагдсан

Хөөтэй сэтгэл агуулагсад

Хөлдүү модон толгойтонгууд

Хөшүүн хойрго биетэнгүүд

Хөсөр дор хаягдаж

Хөлийн жийрэг болно.

Ах шигээ авгайлж

Дүү шигээ дотночил

Өврийн их Монголчуудыг

Өмөг түшгээ болготугай

Баруун их Монголчуудыг

Бамбай юугаа болготугай

Хойд их Монголчуудыг

Хоромсог зэвсгээ болго

Хальж гарсан Монголчуудыг

Хавсарга хүчээ болготугай

Хамаг Монголын заяа

Хаягдсан газарт бүртээ бий

Хамж тэднийг цуглуул

Хүчтэй байна гэдэг

Бүлтэй байхыг хэлнэ

Эрчлэн босохын нигуур нь

Энэ бүхэнд шингээстэй

Харийн хүн мэт хялайж

Хармын сэтгэл гаргагсад

Бид л гэж бачуурвал

Бэлээс дээш гарахгүй

Байгаа байгаа газартаа

Бүх Монголчууд санатугай

Өөдлөн босохын заяа

Өмөг түшигт байгаа

Эрчлэн босохын заяа нь

Элгэн садандаа байгаа

Өөрийн хүчээр л явбал

Өөдтэй явахын заяагүй

Өрөөл бусдын үрийг ч

Өсгөн тэжээж явсан

Өүлэн эхийн үгийг

Өглөө үдэшгүй санагтун

Таван зүгтээ тарсан

Тархай бутархай үрс минь

Арван зүгтээ цацарсан

Адлагдаж зовсон хүүхдүүд минь

Ачит төрдөө залбирч

Аврал юугаа гуйцгаа

Айлдвар их зарлигийг нь

Амь шигээ санагтун

Асуй яваа цагийг

Аюулхай дотроо бодогтун

Даяар олон Монголчууд

Дээдэс тэнгэрээ шүтэгтүн

Өвөг дээдсээс улбаалж ирсэн

Өндөр төрийн сүлдэндээ залбир

Эвий хөөрхий үрс л минь

Эвлэлдэн нэгдээд суугтун

Элэг бөөр үгүй бол

Эндэж үхдэг хорвоо

Элгэн садан үгүй бол

Энэлэн шаналдаг хорвоо

Их Монголын заяа

Эргэн ирэхээр асуй

Дор бүрнээ тунгааж

Дотор бүртээ бодогтун

Догшин их дээдсүүд чинь

Доошлон буухаар асуй

start=-34 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

null
Монгол (зочин)

Гоё

БИ (зочин)

МӨНХ ХӨХ ТЭНГЭР МИНЬ ӨРШӨӨ. ЭНЭ ЗАХИАСАА БҮТНЭЭР НЬ ТАВЬЧИХААЧЭЭ.

Erelchin (зочин)

Butneer ni tavih tsag ni boloogui tul urshuuguurei.

ssn (зочин)

Өөрийн хүчээр л явбал
Өөдтэй явахын заяагүй

гэдэгийг сүүлийн мөр буруу бичигдээгүй биз...?

ssn (зочин)

Өөрийн хүчээр л явбал
Өөдтэй явахын заяагүй

гэдэгийг сүүлийн мөр буруу бичигдээгүй биз...?

ssnd (зочин)

ar hemeeh mongolchuud dangaaraa baij huchirhegjij chadahgui busadtai negd gesen utgaar l helsen bolov uu daa

ssnd (зочин)

Uelun ehiin tavan sumnii surgaalid uguuldeg shig dan gants gantsaar baival daisandaa hugaluulj yalagdana baglasan sum met baij l huchirheg baina gedeg ugiig l heleed baih shig

хүлэг (зочин)

Энэ удаа эргэхдээ
Эрхшээж бүгдийг авна.
Эзлэж чадаагүй газартаа ч
Эзний ёсоор очино гэдэг бол эвгүй үг байна шүү. Яг үнэн бол ямар том үг вэ. Баргийн юмны амнаас гарахгүй л үг байна даа.

hulegt (зочин)

horvoo eyrtunts haashaa ergehiig hun turulhtuniig yu huleej baigaag, hen yallaj hen avrahiig hen medlee, yamarta ch uneheer undur deed garvaluud ulaach nartaa buren uchriig ni heleegui ch yamarvaa negen zuild beldeed l baih shig, hatuu hutuug tuuluulsnaa hatuujuulj hariutslagajuulj baina geh, hund hestuug uzuulsnee huvhirhegt bailgaj surgaj baina geh

ssn (зочин)

тайлбарлсан хүмүүст баярлалаа.

хөх чоно (зочин)

энэ дэлхийгээр тарсан,цусны минь дусал,махны минь тасархай монголчуудыг минь мөнх тэнгэр ивээх болтугай

oyun (зочин)

ene delhiigeer neg tarsan mongolchuud maani medeej hawsraga bolj chadna shuu dee. bid hari orond baidag eh nutgaa gej dandaa l harj baidag . deed tengeriin urshuul yug hurten udii hurtel enh tunh baina. gehdee l suuliin yed ymarwaa negen ymand beldeed baih shig gedeg ortoi sanagdah bolson .

асууя (зочин)

сайхан тэрлэсэн байна. Энэ хэн нэгний зохиосон шүлэг үү эсвэл өндөр их дээдсүүдийн айлтгал уу

admin (зочин)

Oyun sanaanii damjlal bolgon buulgasan undur tengeriin aildvaraa

turuu (зочин)

Tenger zayat hoh tolbot Mongolchuud mini ene - chinggis-udgan.blogspot.com - ruu orj Ihes Deedesteigee zolgono uu Mongol uls mandan badartugai

erelchin (зочин)

Ene damhlal bolson aildvar buren eheeree bish buguud buren eheeree niit olond hureh tsag ni duhuj baigaa bilee. Hen buulgasan hen gedgiig medegdeh tsag boloogui tuil eldeviin taamag gargahgui baihiig husiye. mun end yamnar negen chiggis haan bolon udganii tuhai yarigdaagui baigaa shuu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)