ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : МӨНХ ТЭНГЭРИЙН ГЭСГЭЭЛ 3

МӨНХ ТЭНГЭРИЙН ГЭСГЭЭЛ 3

Дэлхий дахиныг эзлэн явсан Монголчуудын үр сад энд тэндгүй үлдэж хоцорсон байдаг. Одоо дэлхийд Монгол гаралтай нийт 8 сая хүн байдаг тухай өгүүлсэн нь бий. Тусгаар улс Монголд 2,7 сая нь бий гэвэл оросын, хятадын хэмээх монголчуудтэднээс дахин илүү тоотой байх нь. Гэтэл дээд тэнгэрт нартын ертөнцөд 8 живаа Монгол бий хэмээдэг аж. Бид л зөвхөн Монголчууд гэж цээжээ дэлдэн, түүхийн алдаа оноо, атираа нугачаанд тасраад үлдчихсэн Монголчуудыгаа адлан үгүйсгэх хандлага их болжээ.

Энэ тухай өндөр дээд гарвалууд:

Өвөр найман түмэн

Өнчирч хоцорсон үрс

Ар найман түмэн

Авралыг хүртсэн удам

Өвгөдийнх алдаанаас үүдэлтэй

Үсэрсэн цус, тасарсан ясны хэлтэрхий ч

Авраад авъя гэхээр

Авралт тэнгэрээ танихгүй

Адлаад хаяаяа гэхээр

Адагт нь Монголын л удам

Эрт цагийн Монголчууд

Эргэх түүхэндээ алдаатай

Энэ цагийн Монголчууд

Эмхэлж засах үүрэгтэй

Энэ алдааг засвал

Эргэх цагийн өнгөнд

Элэг нэгтэй Монголчууд

Энэлэн харуусах учиргүй

хэмээсэн байдаг.

Гэтэл харь улсын хавсарга болсон тэднийг хүлээн зөвшөөрөх бодол хийгээд чадал энэ цагийн бидэнд бий юу. Харьд байгаагаа бүү хэл хажуудаа байгаа нэгэнтэйгээ хот хөдөө, жалга довоороо талцан сөргөлцөх олонд Мөнх тэнгэр өөрийн сануулгыг хүргэж байгаа бололтой. Дэлхийн Монголчуудын дунд яг адилхан тэнгэрийн улаач нар олноор төрж байна. Учир нь тэд ч бас Монгол. Тэд ч бас Мөнх тэнгэрийн хөх толбот үр сад. Энэ тухай өндөр дээд гарвалууд:

Эзэн их тэнгэртээ

Ивээгдэх заяатан болбасу

Алаг махны тасархай

Алтан төрлийн хэлтэрхийнүүдээ

Арчлан тэтгэж

Авралдаа багтаасугай

Өвөр зуураа эвдрэлцэн

Өш зангидан тэмцвээс

Өндөр тэнгэртээ хаягдан

Өөдлөх зам нь үгүй болно

Амьнаас тасарсан амь

Авдраас тасарсан алт гэж

Алсад суугаа Монголчууддаа

Алагчилалгүй хандах хэрэгтэй

Өөрийн мэт санагсад

Өндөр тэнгэрт ивээгдэнэ

Хүний мэт санаж

Хүйтэн сэтгэл гаргагсад. . .

Хөсөр дор хаягдаж

Хөлийн жийрэг болно.

Ах шигээ авгайлж

Дүү шигээ дотночил

Хамаг Монголын заяа

Хаягдсан газарт бүртээ бий

Хамж тэднийг цуглуул

Хүчтэй байна гэдэг

Бүлтэй байхыг хэлнэ

Эрчлэн босохын нигуур нь

Энэ бүхэнд шингээстэй

гэсэн бөгөөд Монголчуудыг өвөр хооронд нь хагаралдуулж, өс хонзон зангидуулах нүгэл гэмийг үйлдсэн хүмүүн дээд тэнгэрийн гэсгээлийг хүртэх учиртай гэжээ. Жижиг овог, ясаараа хуваагдан хоорондоо яс хаялцах нь мөн л дээд тэнгэрийн таалалд нийцэхгүй бөгөөд алтан урагийн хэлхээтнээс бусад нь адилхан заяатай, зиндаатай гэдгийг мэдвэл зохино.

Дэлхий даяар тарсан Монголчууд аль ч улсын иргэн бай адил Мөнх тэнгэрээ шүтэн, Монгол төрийн амилсан их сүлдэнд сүслэн залбирч, “НАРМАЙ ИХ МОНГОЛ НАДААС ЭХЛЭЛТЭЙ” хэмээн сэтгэж явахыг сургасан өндөр тэнгэрийн сургаалийг хүн бүр санаж явах хэрэгтэй юм.

 Гагцхүү Монгол түмэнтэйгээ тэрсэлдсэн нь төдийгүй Монгол улсын эсрэг, монголчуудын эсрэг, монгол нутгийн байгаль, газар шороо эвдлэн сүйтгэж, хувийн эрх ашгийн үүднээс харийнхантай нэгдсэн бүхэн ч тэнгэрийн гэсгээл хүртэх учиртай аж.

 Мөнх тэнгэрийн зарлиг хүслийг биелүүлэн Монгол түмнийг оюун санааны түвшинд нэгтгэх, тусгаар Монгол улсаа засаглан, хүчирхэгжүүлэх үүрэг дээд тэнгэрийн ивээлтэн дундаас төрөх нь лавтай.

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
munkh nar (зочин)

tiim shuu munkh tenger etseg buxniig xarj baigaa.xarin mongoldoo baigaa xalxuud uursduu urbagch baij buriaduud bolon uvur mongolchuudiig ad uzexiig ni yanaa.jinxeneeree bol xamgiin adgiin urvagchid shuu dee xudlaa gevel tuuhee unsh.oirdiin chingunjav bolon galdan boshigt zereg aldart xumuusiin tuuh baina.

munkh nart (зочин)

ene ug buh mongol hund heregtei, zuvhun halhuudad helsen yum bish shuu. nomond bichigdsen tuuh geechiig unshaad hen negniig buruutgah amarhan, tuuhen tsag muchid mongoloo herhen avch uldvel heden zuunii daraahi mongoliin ur sadad heregtei baisan be tiim l zuil bolson gej tengeruud heldeg. Tegeheer tengeriin husleer chi ch gesen ush honzon sanaj buhimdan busdiig buruutgahaa bolison ni deer baihaa, ter ni zuv gedgiig mud hun buhen medeh tsag ni irne.

Судлаач 3 (зочин)

Халхчуудын өвөг дээдэс нь VIII-XII зууны үед Хэрлэн, Онон, Туул гурван голын саваар төвлөрөн нутаглаж байсан.
XIII зууны эхээр Монголын нэгдсэн тулгар төр улс байгуулагдахад гол цөм нь болж тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн язгуурын Монгол аймгуудаар бүрэлдэн тогтсон.
XIV зууны хагасаас хойших Монголын арван түмэн улсын Зүүн 6 туг түмний төвийн түшиг түмэн нь байж.
Түүх шастирт Монгол орны төв болсон халх орон, Аглагийн арван хоёр хүрээ халх, Арван хоёр халх, Арван хоёр отог халх хэмээн алдаршжээ.
Халхын язгуур эх орон нь Монгол улсын төв нутаг байсан.
Хэрвээ munkh nar та түүхийг дахин сайн уншаад тэнгэр ухаанаар тайлвал өнөөгийн тусгаар тогтносон Монгол улсын иргэн байгаадаа халхчуудад талархах болно.
Ямар замаар явах нь чухал биш ямар үр дүнд хүрсэн нь чухал.Мөнх тэнгэрийн тааллаар болсон хэрэг.
заримдаа урхана гэдэг урагшлахын эхлэл болдог гэдэг.

тулга (зочин)

энэ сайтад бичигдсэн зүйлийг хэрвээ Цайдамын нутагт байгаа ах дүү монголчууд минь уншвал сайхан байнаа. Цайдам, Хөх нуурын Монголчуудтай холбоотой байдаг хүмүүс байвал дээд их шүтээн чинь халх нутагтай монгол нутагтай заларцан байгаа шүү гэж дамжуулья

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)