ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : БӨӨ МӨРГӨЛИЙН СЭРГЭЛТ 3

БӨӨ МӨРГӨЛИЙН СЭРГЭЛТ 3

Шинээр тодорч буй улаач нарын хувьд шахаа бариа гэдэгт автан зохих бэлтгэлгүйгээр босох гэж яарах хэрэггүй бөгөөд үнэн үг, учир байдлаа зөв өгүүлбээс өвөг дээдэс чинь юу юугүй зовоогоод бас үхүүлчихгүй. Үнэхээр л онгод тэнгэрийн бариа, шахаа мөн л бол тэр шүү дээ. Харин онгодын бариа мэт тайлбарлагдаж байгаа зовлон бэрхшээл хар муу хорлолын үр уршиг байхыг үгүйсгэхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Улаач заяатан дээд тэнгэрт мэдүүлэн босохын өмнөх бэлтгэл гэж юу вэ?

 Энэ нь оюун сэтгэлгээ, сэтгэл санаа, бие махбодийн хувьд яригдана. Үүнийг улаач болох тавилантан эхлэн судлахын сацуу улаач болох явцдаа хэрэгжүүлсээр байх хэрэгтэй билээ.

 Эргэн төрөх заяа гэдэг нь

Энгүүн орчлонгийн тавилан юм

Эрчлэн буух тэнгэрүүд гэдэг нь

Эрт үеэс байсан юм

Утга ихтэй орчлонд

Учраа ололгүй яваа

Удам сайтай үр минь

Ухаарч бүгдийг тань

Учир утгыг таниагүй байж

Уйлгамчилж дайрах хэрэггүй

Өөрийн тэнгэрээ буулгана гэдгийг

Өглөө үдэшгүй болгоож

Угтаж түүнийг тосч

Урьдаас их бэлтгэ

 Оюун санааны хувьд бэлтгэгдэнэ гэдэг нь өөрийн алдаа дутагдлыг ухааран засаж, залруулж,тэнгэрлэг мөн чанар, ёс суртахууныг судлан өөртөө төлөвшүүлэх хийгээд үнэт зүйлсийн хэм хэмжээнд хүлээн зөвшөөрч дээдлэхийг хэлнэ. Би мөнх тэнгэрийн улаач хэмээн цээжээ дэлдэн, өөрөө ч учрыг нь таниагүй байж их зүйлийг өгүүлэн, өрөөл бусдыг шүүмжлэх нь тэнгэрлэг суртахуунд нийцэхгүй. Наанаа үнэнийг өгүүлэвч цаанаа өөрөө үл үйлдэх нь төлөвшиж гүйцээгүйн шинж. Улаач замналын явцад энэ бүгдийг ухааран ойлгож, төлөвших нь бий. Цөвүүн хэмээх энэ цаг үед учрыг нь танилгүй харанхуй мухар сохроор даган дуурайх, олон талаас нь судлан танилгүй, хэн нэгний болон аль нэгэн урсгалыг туйлын үнэн хэмээн дагах нь мөн л алдаа эндэгдэлд хүргэх аюултай. Бөө бөөгийн буулт өөр бүжин туулайн дэгдэлт өөр гэдэг шиг газар газрын ёс өөр хэдий ч мөн чанар адил тул сайн мэдэхгүй бусдыгаа шүүмжлэн буруутгаж, элдэвлэн хэлцэх хэрэггүй. Өөрийн явах замыг танин ухаарах хүртлээ тал бүрээс нь сайтар суралцах хэрэгтэй бөгөөд хамгийн гол нь чин сэтгэлээсээ итгэн бишрэх хэрэгтэй билээ.

 Сэтгэл зүйн бэлтгэл хангах нь мөн л алдаа гажуудлыг засах, төлөвших, бүрэн хүлээн зөвшөөрөх үйлдлүүдээс бүрдэнэ. Төөрөгдөх, гэгээрэхийн аль аль нь санаа сэтгэлээс ургаж, аливаа юм санаа сэтгэлийн үйлдлээс үүднэ. Бузартсан сэтгэл эргэн тойрондоо бузартсан ертөнцийг болгоно. Сэтгэл цаг үргэлж айн эмээж, гунин гашуудаж, догдолж, шунан тэмүүлж, уурлан хилэгнэж, өөрийн бий болгосон “би” хэмээгч дүрийг хамгаалах нь дээд мөн чанараас хол байгааг илэрхийлдэг байна. Тэнгэрлэг мөн чанар буюу бурханлиг мөн чанарт ойр үед сэтгэлийн хуурмаг байдлаас ангижран түүнийг хазаарлан захирах боломжийг олгодог. Хэт хөөрөл бүхий сэтгэл хөдлөлд автах нь хүний энергийн хамгаалалтыг сулруулдаг бөгөөд энэ үед муу зүгийн хий биетнүүд үүнийг ашиглан эзлэхэд хүргэх талтай. Хорвоо ертөнцийн мөн чанарыг танин ухаарахын хэрээр бидний айн эмээдэг зүйлс айгаад байхаар зүйлс биш, үхэл хагацал гэдэг ч сүнсний хөгжил дэх шилжилт юм гэдгийг ухаарах бөгөөд сэтгэл хөдлөлөө л хянан зохицуулах чадвартай болно. Тэнгэрлэг мөн чанарт ойртон өөрийн сэтгэл хөдлөлөөс үүдэх алдаа дутагдлыг засан залруулан зөв төлөвшсөнөөр бие сэтгэлийн хувьд ариусах бөгөөд ариун гэгээн эрчмүүдтэй харилцахад хүндрэлгүй болно. Уурлан бухимдах сэтгэлийн долгисол нь харьцагч нэгэнд хорлол болон очдогийг бүү март.

 Сэтгэл хир үгүй болбаас биенд бузар үгүй гэдэг. Улаач замналын явцад энэ бүхнийг ухааран ойлгож, зөв ариун үйлийг дэлгэрүүлэх хэрэгтэй юм. Энэ тухай өндөр дээд гарвалууд улаач үрдээ сургамжлах олон байдаг.

Бага башир

Балчир улаач минь

Бодол хүсэл чинь

Богинохон л байна шүү

Үг үйлээ

Үргэлж л хянаарай

Үнэн мөрөө

Өнөд л санаарай

Хүсэл ихтэй нь

Хүний л ертөнцийнх

Хясал ихтэй нь

Хилэнц нүгэлийнх

Зовлон байхад

Жаргал нь ирнээ

Зориг нь байхад

Зорисон нь бүтнээ

Мөнх тэнгэрийн таалал оршиг.

start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

null
хөхчоно (зочин)

баярлалаа.үнхээр сайхан ухаарал өгөхөөр бичлэг байна.мөнх тэнгэр таалал мэдэг

Би хэн бэ (зочин)

баярлалаа. их зүйл мэдэж ойлгож авлаа. Би үнэхээр хэн гэдгээ мэдмээр байна надад туслаач. Гуйж байна. блог дээрх бүх зүйлсийг уншиж судлаж байгаа ч яг яахаа мэдэхгүй байна. НАДАД ЗӨВЛӨӨЧ.

Тenger (зочин)

saihan bichleg bna uhaaral hairlaj bna deedsiin helsen ugiig olond damjuulj bwal negiig tungaah bolow uu

Би хэн бэ -d (зочин)

Bi hen be gedgee tiim ch amarhan olj medej chadahgui ee, olontoo sonsoj, medreh ch ergelzee gedeg zuil tiim amarhan salahgui, hun bur l ter dundaa mongol hun bur l harsan daasan tengertei, tedgeer ni buulgaj tsaildag ch baina, tahij shutdeg ch baina, zuvhun urgul urguj zalbirch yavah eyostoi ni bii. Ene tsagt edgeeriin yalgaag haralgui hun buriig l chi yumtai geed l buuluuleh geed baidag bolchihoj, chi uneheer hen gedgee medehiig husch baigaa bol ehleed uuriiguu sonsoj zurah heregtei.

Робинзон Крузо

nmg bas neg hun chamd neg yum bgaa gesen bi ih udaan bodoj bna haana hend handah we eswel zugeer bgaad bhu

Munhuun (зочин)

Сүүлийн үед өөрийгөө бөө гээд нэрлэчихсэн нэг их өглөг барьц нэхсэн хүмүүс байх болсон. Би бөөгийн талаар нилээд судласан, одоогийн энэ бөө нар арай л биш ээ. Уг нь өөрийн чинь бичсэн шиг оюун санаагаа цэвэрлэвэл сайн бөө болох байх. Гэтэл онгод нь орж ирэхгүй байна гээд багш нэртэй юм нь хаа явсан газраа дагуулаад хэнгэрэг нүдүүлээд явдаг. Тэгээд болоогүй, ийм юм зүү гэж байна гээд л өчнөөн үнэтэй юм авахуулна. Тэгэхдэ заавал тэр хүнээс ав гэж хэлнэ. Сүлжээний бизнес болчихсон.
Харин өөрөө жинхэнэ бөө ямар байх ёстой талаар бичсэн чинь их сайн байна. Бүгдийг нь уншлаа, баярлалаа.

бөө (зочин)

тиймэ,бөө хүн эхлээд өөрийгө хэн бэ гэдгэ сайтар ойлгосон бх ёстой юм лда,тэнгэрлэг бна гэдэг нь орчин үеийн хэлдгээр ёс суртхуунтай бай л гэж бгаа бх лда,сайхан сургамжтай үг бна.баярлала

бөө (зочин)

тиймэ,бөө хүн эхлээд өөрийгө хэн бэ гэдгэ сайтар ойлгосон бх ёстой юм лда,тэнгэрлэг бна гэдэг нь орчин үеийн хэлдгээр ёс суртхуунтай бай л гэж бгаа бх лда,сайхан сургамжтай үг бна.баярлала

bazasad (зочин)

VNHEER SAIHAN BICHLEG BN TANID IH BAYRLAA GOE BLOG BN BIDNIIG ODOO TSAG OLON HVMVVS YNZ YNZAAR BODOJ SAIN MUUGAAR HELEH YM BID GOL IN NGDEJ SAIN SHNII TOLOO BAIDAG GDGEE BUSDAD OILGUULAH HEREGTEI YM SHIGEE

zolboo (зочин)

tanid ih bayarlla minii bodloor end bichegdsen surgaal ugsiig zuvhun gants ulaach bloh hun ulaach bish egel humuus bid ch bas heregjuulen oorsdiigoo zasaj oorsdoo uhaarwal ih heregtei sanagdlaa.. bi urid n boo hun gheer ih l ooroor oilgoj bsan.. nadad neg asuuh zuil bainaa...
ih sahius tengeruud bolon gegeereld hursen humuus yamar yalgaatai baidag ym bol gadaadad gegeereld hursen ih bagsh nariig mongold bid nar tenger sahius gj nerlej baina gj oilgoj bloh uu esuul oor oilgolt ym bolow uu? bobo_hack10@yahoo.com ruu bodloo helwel ih bayarlah bolnoo bayarllaaa

zolbood (зочин)

Deed eyrtuntsud orshigchid oyun sanaanii hugjliin tuvshinguuruu uur uuriin davhargad bairshdag. Horvoo eyrtuntsud 7 turliin undesten baidag gedeg, ted bugd uur uuriin gesen eyrtuntsiin ungu tuyand erhsheegddeg buguud ter hereeree uur uuriin gesen hugjliin zamtai horvoo eyrtuntsud buyu munh tengeriin eyrtuntsud uur uuriin gesen uuregtei orshdog bilee, mongolchuud bol huh tuyag ezemshigvhid buyu er zorigiin tuyanii ard tumen, iluu tsagaan tuyanii ard tumnuud bisalgal bodliig barin zogsoon zeregtsee eyrtunts hiigeed deed oyunii tuvshind huregch argaar iluu devshdeg bol mongolchuud baigali delhiin huchiig iluutei ezemshih zamaar oyunii deed tuvshind hurdeg baina, ene ni ih tuluv gedeg tuvshind hereglegdeh buguud mongolchuud ch bisalgalaar iluu deed tuvshind hurch bolohgui gesen ug bish, deed eyrtunts gedeg ni manai ene delhiin eyrtunts shig gantshan zuil bish buguud ene met heden mayngan eyrtunts bii. tiimdee oyunii hugjliin tuvshinuus gadna oyun tusuulliin itgel unemshilees hamaaran hunii daraahi tuvshind huregsed uur uur zeregtsee eyrtuntsud ochih bolomjtoi baidag. ene tuhai iluu ihiig medehiig husvel ezoterikiin nom zohiol iluu unshih heregtei bilee.

aaaaAaaaa (зочин)

boo hyn ooriinhoo ed zyilsiig hiij boldoggyi geed ter ene hyneer hiilge geh yum bodhoor biznes hiigeed bgaa yum shig baidag

harin ter ooriinhoo zyilsiig oorsdoo hiij boldoggyi geed baidag ni her ynen yum boloo

hariulj tuslaach

aaaaAaaaa d (зочин)

Ug ni eyosooroo bol buu hunii edlel hereglel huvtsasiig mash utga uchriig shingeen hiideg buguud henii huvtsasaas hamaarch iveel jil, hiih hunii huis, too geed l asuudaltai baidag gesen, harin ene tsag ued ter ulamjlal tasarcihsan tul hun bur l dur meden duurailgan hiigeed buuur suljee bolchihson baigaa yumaa, 2n hoorond buruu huneer hiilgej baihaar uursduu hiichihsen baihad ch neg ih asuudal baihgui met, gol ni ongod tengeruud chini uuniig herhen huleej avahaas ih hamaarna daa, tsuvuun tsagt tarchighan ulaachdaa achaa bolohguin tuld zarim ni bas uuruu hiihiig ni zuvshuurdug gesen, gol ni zuv utga uchiriig shingeen hiih, setgel gargan amiluulahad baidag baih gej bodoj baina daa,

Arig (зочин)

tsaatan buugiin talaar bicheerei

unen setgeleesee tuslah buu hun haij bna tuslaach (зочин)

unen setgeleesee tuslaj chadah buu hun haij bna bi gadaadad baidag buguud 2007 ond anh chanar avsan bolovch sain uchraa olohgui bna 2udaa bagshaa solison bolovch mungu avhaas bish nemer boloh yum heleh in ugui yumaa tantai yaj holbogdoh ve minii hayg unen_0410@yahoo.com

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)