ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : БӨӨ МӨРГӨЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД: Айдас дагуулсан баримтууд
Бөө гээч зүйл сүүлийн жилүүдэд эрчимтэй тархах болжээ. Гэвч түүнийг дагаад олон саар муу зүйл тохиолдох болсон нь харамсалтай. Өчигдөрхөн нэгэн залуухан бүсгүйтэй уулзав. Сүүлийн үед бөө болох ёстой гэсэн айдаст автан яваа ажээ. Зөн совин багагүй, бас ч гэж ойр хавийн найз нөхдөөс нь бөө улаач болсон хүн цөөнгүй гэнэ. Анх ойрын нэгэн танилаас бөө болох учиртай хэмээн сонсоод бүүр шоконд орж байсан ч одоо болох ёстой юм бол ч болчихье гэж бодох болсон байна. Харин нэгэн зүйлийн учир үл олдох аж. Нилээд хэдэн сайн гэх бөөд үзүүлсэн авч зарим бөө болно, нөгөө хэсэг болохгүй гэж, бас болоогүй ээ бөө болно гэсэн хүмүүс нь ээжийнхээ талаас, бас аавын талаас гэхчилэн зөрүүтэй хэлж байгаа нь эргэлзээ төрүүлэх болж. Гэвч эцэстээ үнэн тодорч. Тэр бүсгүй тэнгэрийн тамгатан байж болох хэдий ч буулгах ёстой онгодууд нь тэнгэрт дэгдэж онгод дүрдээ ороогүй байгаа ажээ. Харин биеийг нь өвтгөж, ажлыг хааж бухимдуулан шахагч нь “буруу” зүгийн нэгэн байсан нь тодорхой болсон юм. Хэрэв энэ бүсгүй эхний хүний үгээр онгод сахиусаа буулгасан аваас түүнийг юу хүлээж байсан бол? Өнөөдөр сайн муу бүх сүнсэн биет эрчимтэй хөдөлгөөнд орж нартын хүмүүст нөлөө үзүүлэх болсон цагт онгод сахиусаа хэмээн буруу зөрүү зүйл буулгасан хүмүүс маш олон бий. Харамсалтай нь тэд өөрийгөө юу буулгачаад яваагаа огт мэдэхгүй төдийгүй ачтай буянтай багш хэмээгч нь мөн л шавиасаа ялгаагүй нэгэн байдаг аж. Хий ертөнцтэй холбогдоно гэдэг тоглоом биш гэдгийг эхнээсээ зарим хүмүүс ойлгоод эхэлсэн байлтай. Буруу зүгийн нөхдүүдийг орой дээрээ залж өмнө нь түмэнтээ сөхөрсөн хүмүүс илбэ шидийн хуурамч үзэгдэл хэдий удаан хууртах бол. Нэг л өдөр улаач нь шуналын тулам, мөнгөний төлөө хэнийг ч хорлохоос сийхгүй, алдар нэр, алба тушаал, эд хөрөнгийн боол нэгэн болох төдийгүй, хар хүчний удирдлагаар бусдад төдийгүй өөртөө ихээхэн нүгэл үйлдэх нь бий. Хатуу тоглоомоор тоглогчид амиа хорлох, цаг бусаар хорвоог орхих, бусдын аминд хүрэх нь энүүхэнд. Энэ мэт олон жишээ баримт бий. Тан бүхэнд сэрэмжүүлэн сануулах үүднээс энэхүү сэдвээр цуврал бэлтгэн хүргэх болно.
start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
хөөрхөнөө (зочин)

ene busguin omnoos bayrlchilaa. Olon buud uzuuleed bugdeeree l oor oor zuil heldeg uneheer hetsuu shuu. Hend n itgehee yaaj medeh we? Ene buruu zugiin buruu nohduud bas tegj humuusiin ajil amidral setgel sanaand n noloolj shahdag hereg uu? tegeed herwee albin tiiren naalgasan bol ter n her udaan heden jil boloh boloo?

Хүн (зочин)

Тийрэн бол хүний биед ороод их л сайндаа 3,4 жил л болно.Гэхдээ энэ хугацаанд хийх юмаа ихэнхийг нь хийчхнэ.Хэдий таны биеэс гарсанч салгуулаагүйл бол танийг даган явсаар байх агаад нэгэнт хүчээ авсан тул голомтыг чинь самрана

Томхүү (зочин)

Үнэн зөвийг бичиж байгаа гэдэгт итгэж байна.
Уншаад байхад муу зүйл их сонсогдох юм. Ер нь эдгээр худал хуурмаг санаа муутыг сайнууд нь олсон бол тэр доор нь зохих шийтгэл эсвэл тэр тэнгэрийн гэсгээл гэгчийг нь хүртүүлж болдоггүй юмуу? Зөндөө олох бөөгийн байгууллагууд байх юм. Бөөгийн дэлхийн академи ч л гэх юм, тийм ч доктор иймч профессор гэх юм. Эд нар юу хийж эдгээр нэр цолуудыг хүртсэн юм болоо, бодвол зүгээр нэг бие биендээ бэлэглчихээгүй л байх.

Томхүү (зочин)

Тэгээд эдгээр мундаг хүмүүс нь, том том хүч чадал ихтэй сахиусууд нь нийлж байгаад сааруудыгаа нээлттэй ил тод хариуцлага тооцож, устгасан үгүй гээ түмэн олондоо мэдэгдээд байж болдоггүй юмуу даа. Сүүлдээ бүүр нөгөө төрийн маань тахилагат Бурхан Халдун уулыг жинхэнэ Бурхан Халдуун уул биш гэлцгээх юм. Энэ мэтээр сүсэглэж бишэрч байсан зүйлүүд маань үгүйсгэгдээд ирэх юм, намайг хүртэл бөө болох ёстойм гэхийм.

Томхүү (зочин)

Үнэн юмуу худлаа юмуу гээд сайн гэлцэх хүмүүс дээр нь очихлээр худлаа, үнэн худлаа, үнэн гээд тоголцгоогоод байгаа юм шиг хэцүү юмаа. Ажил үйлийг чинь хааж л гэх юм, нэрээ тийм болову гэхлээр үгүй ч юм шиг. Үнэхээр л та бүгд Тэнгэрийн элч, улаач хүмүүс мөн юм бол Мөнх тэнгэрийн сүр хүчийг үзүүлэн, үнэн худлыг ялгаж ил тод харуулаачээ гэж хүсэх байна! Хамаагүй зүйл айлтгадаггүй юм, хэлэх ёстой ёсгүй юм байдгым гээд л тэгэх юмаа. Тэгсээр байтал түмэн олон зовж байна ш дээ. Та бүгд үнэн зөвийг хэлж байхгүй бол, муу хүмүүсийг цээрлүүлж байхгүй бол Энэ Мөнх тэнгэр Бөө мөргөлийг хүмүүс худал хуурмаг зүйл, сүлжээний бизнес гэх мэт тоглоом тохуу хийж байна шдээ. Өшөө хэлх үг зөндөө байна! Ширүүн бичсэнд өршөөгөөрэй.

ulaanaa (зочин)

bi ch bas boo murguliin tuhai zuw oilgolt awch chadahgui l bn. ehleed manai huug gsn. daraa ni manai nuhur bolson. ingesneeree amjiltand hurch chadaagui amidral ulam hetsuu bolj buh yum sahiustai holbootoi blj taarsan. ger buleeree ug ni amgalan taiwan amidarmaar bn.ymar negen setgel zuich bwal tuslaach.

Томхүү (зочин)

Та бүхэн Өдрийн сонин дугаар 003(4018) 2012.01.05-ны өдрийн хэвлэл дээрх 6-р нүүрэнд
Бөө заслаа хийлгээгүйнх нь төлөө машиныг нь дэлбэлснээ хүлээжээ.

гэсэн нийтлэлийг уншаад үзээч
Энэ мэтээр бичиж байна

munhuu (зочин)

Тэр бүсгүй тэнгэрийн тамгатан байж болох хэдий ч буулгах ёстой онгодууд нь тэнгэрт дэгдэж онгод дүрдээ ороогүй байгаа ажээ. Харин биеийг нь өвтгөж, ажлыг хааж бухимдуулан шахагч нь “буруу” зүгийн нэгэн байсан нь тодорхой болсон юм...............
Сэтгэгдэл№1 “ Хэрэв үнэн зөвийг ялгаж байгаа бол, хэрэв үнэн зөвийг ялгахгүй байгаа бол хэрхэн биеийг нь өвтгөж байгааг яаж мэдэж хэлэв. ” Бөө олон болсооон.Олооон бөө дотор сайн ч бий саар нь ч бий.Гагцхүү энэн хоёр тэнцвэрт байдлыг хадгалав.

muugii (зочин)

sahiustai ym shig ymar neg medremj turj bsan uu vil yvdal; garaa tvleg geh met

Болд (зочин)

Хүн өөрөө өөрийгөө нээн, танин мэдэж, бие сэтгэлээ ялан дийлж, удирдан, захирч сураагүйн улмаас лам, бөө, үзмэрч, бариач, сэтгэл зүйч гэгчлэн хүмүүст хандан, хамаг байдгаа тоочин сүсэглэснээр, бие сэтгэл болоод ганц тохиолдох амьдрал гээч киноны азгүй, золгүй дүрүүдэд тоглочихдог юм байна даа гэж бодогдох юм.

Болд (зочин)

Хүн өөрөө өөрийгөө нээн, танин мэдэж, бие сэтгэлээ ялан дийлж, удирдан, захирч сураагүйн улмаас лам, бөө, үзмэрч, бариач, сэтгэл зүйч гэгчлэн хүмүүст хандан, хамаг байдгаа тоочин сүсэглэснээр, бие сэтгэл болоод ганц тохиолдох амьдрал гээч киноны азгүй, золгүй дүрүүдэд тоглочихдог юм байна даа гэж бодогдох юм.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)