ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Халимаг торгууд /Өндөр тэнгэрийн айлдвар оршвой номноос/

Эцэг тоорилын эрэмгийг өвлөсөн

Эрдэнийн биеийг нь манаж л явсан

Алтан урагтнаа ашид хамгаалсан

Алтан амийг нь сахиж л явсан

Хэрэмт улсыг хэмхчин дарагч

Хэрцгий догшин хэрэйдүүд минь

Идэт дайсны ирийг нь дарагч

Эрэмгий түрэмгий турхагууд минь

Халдах дайсныг хошуучлан дарагч

Харьшгүй хүчит хишигтэд минь

Хар цусаа өргөн зүтгэгч

Хаан эзнийхээ албатууд минь

Хааны амийг сахиж л явсан

Хатуу үүргийг хашиж л явсан

Хамаг Монголоо харамлан явсан

Халдашгүй дархан баатрууд минь

Эзний амийг сахиж л явсан

Эрдэнийн биеийг нь манаж л явсан

Эртний ерөөлөөр эерч дагасан

Эцгийн соёрхолт баатрууд минь

Олон овгоос онцгойлж шилсэн

Олдошгүй ховор баатрууд минь

Хэдэн овогтноос хэрсүүлж шилсэн

Хэтийн заяа түшээтэнгүүд минь

Түмэн цэргийн минь түрүү нь болсон

Буман цэргийн минь булчин нь болсон

Мянгат түмэдийн минь магнай нь болсон

Мянга түмээрээ тоологдож л явссан

Алтан урагтны амийг сахисан

Алтан төрийн аргамжааг бөхөлсөн

Хасбуу тамгаа халхлан хамгаалсан

Хаан эзнийхээ зарлигийг дагасан

Хатуу бэрхийг халширалгүй дагавч

Хажир догшин хэрэйдүүд минь

Толгойтныг бөхийлгөн

Тойгтныг сөгтгөсөн турхагууд минь

Хас төр минь бэхжихийн цагт

Хаан эзнээ залрахын цагт

Хандсан зүгтээ дайсангүй

Хар сүлд минь босохын цагт

Хаа байгаа газраасаа

Хаан эзнээ тэмцэн ирэгтүн

Буй бүхүй газраасаа

Богд эзнээ санан зоригтун

Хас их төрдөө

Ханьсан ойртохоо мэд

Харж манах дээдэсдээ

Ханилан дөхөхөө мэд

Хүний нутаг гэдэг

Хүүрээ тавих газар чинь бус

Хөх тэнгэрээ дээдлэхэд

Хөндий байх нутаг чинь бус

Хашир ухаандаа халжамжан санагтун

Хатан зоригоо хөвчлөн зоригтун

Хүний газарт хүчилэн дайжсан

Хүлэг баатруудын минь хойчис минь

Харийн нутагт хагацан салсан

Халуун элгийн үрсүүд минь

Холын замыг хохирч туулсан

Хосгүй тамирын идийг харуулсан

Харгуй замыг хатуужин туулсан

Хааны турхагийн хатыг таниулсан

Угтах дайснаас ухарч үзээгүй

Урагшлах зууртаан уухайлан орсон

Тоссон дайсныг тойрч үзээгүй

Торгон ирийн идийг үзүүлсэн

Хоёр талд холдон салаад

Хохирч үлдсэн үрсүүд минь

Хүний махаар хүнсээ хийж

Хөлс цусаа өргөн явсан

Хашир догшин турхагууд минь

Хаан эзнийхээ албатууд минь

Хөх тэнгэрийн зарлигийг даган

Хөл толгойдоо буцахыг мэд

Алтан урагтнаа арчлан хамгаалагч

Амь сахигч турхагууд минь

Алс газраас аярлан буцаж

Алтан төрдөө айлсахыг мэд

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
uyanga (зочин)

ondor deed tenger yum bol yagaad neg l tsag uyiig l yariaad baigaam boloo chinges haanaas urd ochnoon on jiluud zuunuud bgaa buurch tom tengeruud ert uyees buuh uchir zowhon nuuts towchoond baidag l hun bolgonii meddeg zuiliig heleed bhgui bolow uu? gej bodoj bna

uyangad (зочин)

Tiimee, ezoterikt uguuldeg shig l, 800 jiliin davtamj, 13 dugaar zuunii ued buu murgul erchimtei tarhahad ter ueiin monoglchuudiin poyun sanaand Hunnu gurnii ih haad, burte chinua chuhald tootsogdoj baisan gedeg, ter ch utgaaraa ugiin garval bolj oyun sanaag zalahad hunnu gurnii ueiinhen nuluulsen baidag, harin bid ternii daraagiin 800 jiliin daraahi ueiinhen shuu dee

Давка (зочин)

Энэ шүлгээ дахиад нэг уншаад үзвэл нэг л цаг үеийг өгүүлсэн байна гэж бодогдохгүй байна. Энэ халимаг торгууд гэдэг шүлэгт гэхэд Эцэг Тоорил хааны цэргүүд байж байгаад эртний ерөөлөөр эерч дагасан гэсэн байна. Нууц товчоонд тал нутаг дээрх олон дайсагналцсан аймгууд дотроос Хэрэйд, Хиад аймгууд эртний холбоотон аймаг байсан гэдгийг дурдсан байдаг. Энэ нь Есүхэй баатар Тоорил хаан 2 андын холбоотой байсан нь түүнээс ч өмнөх түүхнээс улбаатай гэдгийг давхар нотолж байна. Тэмүүжин овог аймаг байхгүй, Тайчууд зэрэг аймгаас үргэлж нуугдаж зугтаж явахын зэрэгцээ Бөртэгээ мэргидэд булаалгаад хүнд хэцүү байх үедээ Хэрэйд, Хиад аймгийн эртний найрсаг харилцаа болон эцэг Есүхэй, Хэрэйдийн Тоорил нарын анд барилдсан байсаныг санан найдвар өвөртлөн 2 дүүгээ дагуулаад туулын хар шугуй буюу одоогийн улаанбаатарт Тоорил хаан дээр ирсэнээр монголоо нэгтгэх үндэс суурь тавигдсан байдаг. Тоорил хаан ч найзынхаа хүүд харамгүй тусалсан байдаг. Сүүлд тэнгэрийн бошгоор Тэмүүжин Хэрэйд аймгаа дагуулсан ч хэрэйдийн үлдсэн цэргүүдийг хамаагүй устгаагүйн дээр харин ч хэрэйдийн цэргүүд дээр үндэслэн амь сахих торгон цэргээ бүрдүүлсэн нь эртний ерөөлөөр болсон хэрэг гэсэн санаа байгаа юм бишүү. Мөн холын замыг хохирч туулсан, хааны турхагын хатыг таниулсан, хоёр талд холдон салсан гэж хэлээд байгаа нь нөгөө яриад байдаг торгуудын их нүүдлийг хэлж байх шиг. Зарим нь тэндээ үлдээд зарим нь наашаа нүүсэн гэдэг байх. Надад л лав тэгж ойлгогдож байна. Энэ буцаж нүүсэн нүүдэл нь 1760-д онд болсон гэхээр энэ хооронд чинь лав л 500-600 жилийн түүх дурдагдаж байх шиг.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)