ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Идуган зайрангууд сонсогтун /Өндөр тэнгэрийн айлдвар оршвой номын хэсгээс/
Энэ цагаас эхлэн

Идуган зайрангууд сонсогтун

Дугуй дугуйгаараа нийлж

Дур зоргоороо аашлагсад

Дээд тэнгэрийн хүчийг

Дэмий юманд зарагсад

Дэвжид найман лусыг

Дурын мэт санагсад

Мөнх тэнгэрийн зарлигаар

Мөглөнд орохоор яарагсдын

Хийсэн үйлийг хэлэлцэж

Хэцүү гашууныг нь ялгана

Хэрцгий явсныг нь хэрчинэ

Хомхой явсныг нь хуйхлана

Хүүрээр идэш хийснийг нь

Хөвчлөн дарж хүүлнэ

Хөх тэнгэрийн зарлигаар

Хөл хучигсад үлдээхгүй

Мөнх тэнгэрийн зарлигаар

Мөчир салаа үлдээхгүй

Очирт тамд түлж

Орших газаргүй болгоно

Оломгүй далайд үйж

Олиггүйн идэш болгоно

Арга заль хийн

Амин хувиа хичээснийг

Аргын зэвээр сүлбэж

Алсын дайдад дарна

Ард олондоо туслаж

Ачит төрдөө зүтгэснийг нь

Арчлан тэтгэнэАвран нигүүлсэнэ

 Угаас хийх үйлэнд чинь

Угсаа дээдэс чинь халдах гэсэнгүй

Өөрийн хийх үйлэнд чинь

Өндөр тэнгэр чинь халдах гэсэнгүй

Өнгөтөд элээх жам дор чинь

Өнгө гэрэл нэмсэн төдий

 Нартад элээх заяан дор чинь

Нарнаас илч нэмсэн төдий

Зайран гээд займарч байгаагүй

Зарлиг юуг дагаж л явсныг

Удган гэж уухилж зогсоогүй

Угийн үйлээ хийж л явсныг

Угсаа залгасан үрс минь

Угаас тэтгэсэн улаачууд минь

Уужуу ухаандаа дээдэлж

Учир ёсоон ухагтун

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
Зочин

Энэ одоо ямар гайхалтай шүлэгнүүд гараад ирэвээ. Онгодын буултнаас юмуу?

zochin (зочин)

vneheer goe shvleg bna ene erhem gaihamshigt shashin manai ulsad iheer todorch bgaad baharhaj yawdag

Pапука

yasan shan vgnvvd we

Зочин

За за бөө нар төрөөд байгаа нь нэг иймэрхүү л учиртай байсан юм байна.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)