ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Хасбуу

Хасбуу


Хэлт олныг засах

Хэрсүү ухааныг шингээсэн

Хэтийн зоригийг бүтээх

Хэргийн учгийг зангидсан

Эрт цагийн өвгөдийн чинь

Эшлэн хийж гүйцээсэн

Энэ цагийн борчуудад

Эрхэмлэн тахигдахаар бүтээгдсэн

Эрхмийн дээд манлай

Эрдэнийн дээд шүтээн

Эргэн хөгжихийн зол

Эрхэм дээд язгуур

Хааны барих тамга

Хасын дээд манлай

Далай их дээдсийн чинь

Дайчин омгийг шингээсэн

Дарангуйлагч их тэнгэрийн

Дарсан тамга нь хасбуу

Далан хэлийн улс

Дагаж мөргөхийн даллагатай

Олон хэлийн улс

Онцолж мөргөх учиртай

Морь нь хэдий молор боловч

Модон ташуураар жанчуулдаг буюу

Хөх чоно
хийморьтой боловч

Хувхай ясыг л хэмлэдэг буюу

Хасбуу тамга гагцаар

Хамаг бүхнийг эрхшээж

Хаш цагаан ястны

Халуун алганд атгагдана
start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Хүрлээ (зочин)

Маш сайхан уран яруу хэллэгтэй шүлэгнүүд байнаа. Нийтэлсэнд их баярлалаа. Асуух юм их байна л да. Эдгээр шүлэгнүүд чинь зохиосон юмуу онгодын хэлсэн зүйлсүүд үү? Хэзээ хэлсийм бэ? Энэ халимаг, өвөрмонгол буриад гээд туургатангуудыг ирцгээ гээд бгаа юмуу? Энэ эрхтэн дархтангуудыг гэсгээх юмуу? Хэзээ вэ? Хугацаа энэ тэр хэлсэн үү? Хасбуу тамганы талаар хэлсэн бичсэн юм ер нь харж байгаагүй. Энд өгүүлсэнээр бол зүгээр нэг тамга биш гэсэн үгүү? Одоо олдох гэж байгаа юмуу? Хаш цагаан ястаны халуун алганд атгагдана гэхээр алтан ургийн хүн хас тамгаа атгаж төр барина гэсэн үг үү? Онгод тэнгэр бол ямар онгод тэнгэр ингэж айлдаад бгаа юм бол. Энэ шүлэгнүүдийнхээ талаар тайлбар байвал хэлж өгөөч.

Hurleed (зочин)

Buren tailbar hiih tsag ni boloogui yumaa, enehuu shadalsan ugsiig, tengeriin ulaach tavilantai negen trans helbereer damjuulsan yum, hen edgeeriig helsen tuhia tumend hurgeh tsag ni araiboloogui baigaa, gesgeel shiitgeliin huvid hediinee ehelsen baigaa, ene ni bugdiig jagsaaj baigaad yallaad baina gesen ug bish shuu dee, tamga baigaa gedeg, tuuniig oloh hun ni terhuu tamgiig hamgaalagch udmiin ulaach baih yum bolovuu l gej oilgoson, gehdee hets deldej henerhej baidag humuust iim huvi tavilan oldohgui9 yum shigbaina lr\lee, bodol setgel zurhend Mongol gesen chin bishrel baijh tuuniihee tuluu buhnee zolioglohod belen ene tsagiin erdem medleg hetiidsen tiim negen bui gesen.

Хэрлэн (зочин)

Энэ цаг нь хурдан болоосой до. Хаш ястаны халуун агрт атгагдана гэсэн бн. Тэхээр чинь олдох гэж байгаа гэж ойлгогдож байна. Тэхээр чинь Лигдэн хаан манжид ялагдсан ч хасбуу тамгаа тэдэнд алдаагүй гэсэн үг болж таарч байна. Манж нар хасбуу тамга бидний гарт олдсон болохоор бүх монголчууд бидэнд дагах ёстой гэж хуурамч тамга хийж үзүүлээд олон монголчуудыг дагуулсан юм гэнэлээ. Тэгвэл энэ луйвар байсан байх нь. Хэрвээ манж нар үнэхээр олзолсон бол одоо манжийн залгамж хятад улсад уламжилагдан үлдсэн байх ёстой. Гэтэл одоо болтол сураггүй байгаа. Хятадын гарт залгамжилагдан орсон бол хятадууд бас л манж нар шиг үзэл суртлын том зэвсэг болгож ашиглах ёстой байсан нь гарцаагүй. Нэг газар нуугаатай байгаа юм байна.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)