ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Д. ЛХААШИД МОНГОЛЫН “ХЭЦҮҮ” ТОВАНГИЙН менежерийн ур ухаан
МОНГОЛЫН “ХЭЦҮҮ” ТОВАНГИЙН менежерийн ур ухаан
 Д. ЛХААШИД  Эдийн засгийн ухааны доктор, профөссор Засгийн газрын Төрийн захиргаа удирдлагын  хөгжлийн институтын менежментийн тэнхмийн эрхлэгч

Ач холбогдол
Хүн төрөлхтний хөгжилд Монголчуудын оруулсан гайхамшигт хувь хандивын нэг нь нүүдлийн соёл иргэншлийг төлөвшүүлэн хэрэгжүүлсэнд оршин, Ялангуяа түүхийн ямар ч нугачаанд босоод ирдэг босоо бичиг маань нэн гайхамшиг. Байгалийг онгон төрхөөр нь  хадгалан орчинтойгоо эохицон бүтээж амьдрах философи бол нүүдлийн соёл иргэншлийн амин сүнс мөн. Мүнзүг хааны хүү Атила хааны удирдахуйн 17 зарчим. Эзэн Чингисийн жолоодохуйн урлаг.  Өгөөдэй хааны шинэчлэлийн бодлого. Хувилай цэцэн хааны соёлын хувьсгалыг бид судалж удирдлагад харгалзах учиртай. Эдийн засгийн аргаар хошуу нутгаа удирдаж байсан Б. Тогтохтөр вангийн сургаалыг орчин үөийн менежментийн ухааны үзэл бариитлалуудтай дүйцүүлэн судлах явдал өөргийгөө тэтгэж амьдрах орчинг Монголдоо бүрдүүлэхэд нэн ач холбогдолтой юм.
Хэцүү То Ван түүний сургаалыг судласан тойм
Академич Ш,Нацагдорж 1968 онд ном гаргасан байна. Эдийн засагч Д, Төмөртогоо багахан хэмжээний ном мөн элчин сайд Б,Жаргалсайхан " Дурдатгал* , эдийн засагч сэтгүүлч Б.Сэмбээжав аятайхан ном 1993 онд хэвлүүлжээ. Судлаач
Л.Мягмарсүрэнгийн То Вангийн сургаалыг 1991 онд крилл үсгээр буулгасан матөриалтай тус тус танилцлаа. Сэтгүүлч мөнөжөр Б.Нямаа 1995 онд То Вангийн менежерийн  ур ухаанаар урьдчилсан судалгаа явуулж 1996 онд үргэлжлүүлэн дипломыи цэгцтэй ажил хийж байна. 1926 онд Оросын эрдэмтэн Казакович Халх голын орчимд хийсэн Шинжилгээний зкспөдийн тайланд То Вангийн аж ахуйн Шинэтгэлийг өндрөөр үнэлсэн байдаг ажээ. 1936 онд Оросын эрдэмтэн Тубянский түүний аж төрөхүйн сургаалын мал маллагааны хэсгийг Орос уруу хөрвүүлсэн тайлбартайгаар гаргасан. Мөн тэр онд нь Монголын шинжлэх ухааны хүрээлэн мал маллагааны сургаалийг тусгайд нь хэвлүүлсэн байна. Гэвч 1990 оноос өмнө хэвлүүлсэн материалуудад То ванг  фөодал, мөлжигч хэмээн үзэл сурталжуулж коммунист дарангуйлалд нийцүүлсэн дүгнэлтүүд шинжлэх ухаанч бус болж байсныг дурдсу.

Нэг. То вангийн хувь хүний онцлог төрх
Сэцэн Хан аймгийн хошуу ноён, угсаа эалгамжилсан Ван Тогтохтөр аймгийн чуулганы дарга Баточир Вангийнд 1797 онд төрж, 1835 онд чуулган даргаар сонгогдон. 1868 онд таалал төгссөн тухайд, судлаачдын  санал нэгджээ. Судлаач ахмад дипломатч Б.Жаргалсайхан гуайн дурсамжаас үзвэл Чуулган дарга То ван Бээжинд очоод буцах замдаа Өвөрмонголын нутагт 71 насандаа " хятадууд алчих вуу" гэсэн сэжигтэйгээр нас барсанд Сэцэн хан аймгийн комисс хуралдсан гэжээ. (ЗГТ.ЗЛ993)
Урд хойт хоёрын  зүгээс Монголийн  сэхээтнүүдийн  сорыг  түүн тоншиж ирсэн, одоо ч тоншиж байгаа түүхийн гашуун сургамжаас үзвэл тунч магадтай баримт байж болох талтай. Тэрээр 1822 оноос хэргэмийг залгамжилж хошуу засаг ноёны албыг хашдаг болмогцоо эцгийнхээ Манжийн ноёрхолд тал зассан арга ажиллагааг эрс өөрчилж ард түмнээ залж жолоодсон  хүн юм. Акедекич Ш.Нацагдорж. эдийн засагч сэтгүүлч Б.Сэмбээжав нарын нотолсноор их ном. манж. хятад, түвд хэл мэддэг, ажигч гярхай. овсгоотой. ажлын эв дүй сайтай. гарамгай зохион байгуулагч байсан гэжээ.
Монголийн нэрт дипломатч судлаач Баярөлзийн Жаргалсайхан гуайн нотолсноор То ван засаг ноён. улс төрч, төрийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч. эдийн засагч, зохион байгуулагч, дипломатич хүн байжээ. Богд Жавзандамба хутагт То ванг өөрийг нь төдийгүй Илдэн. Вангийн хошууны номтой мэргэдээс авч ажиллуулдаг байсан талаасаа төрийн зүтгэлтний сургууль бүрдүүлсэн бололтой юм. Эдийн засагч-сэтгүүлч Б.Сэмбээжав түүнийг Монголын нийгмийг шинэчлэн өөрчлөгч, улсаа өөд татах гэсэн дэвшилт үзэлтэн бөлгөө гэж дүгнэсэн. Г7-13 дахь тал)
Миний энэ бяцхан судалгаа бол урьд өмнө хөндөгдөж байгаагүй сэдэв болох Хэцүү То вангийн менежерийн ур ухааныг орчин үеийн хөгжил дэвшилд санаа авч хэрхэн ашиглах тухай товойлгон харуулахыг хичээсэн судалгаа дүгнэлт болой.

Хоёр. Хэцүү То ван бол төрийн холч бодлоготон байжээ.
Аливаа гарамгай удирдагч хүн бодлого-зорилго-зорилт-стратегиа онож тодорхойлсон байдаг. Бусад бүх асуудлаа төлөөлж чадах гогцоо асуудлыг олж гол шугамаа болгон улс гэр. хошуу нутаг, аж ахуй. соёл боловсрол, үйлдвэрлэл үйлчилгээгээ залж жолоодох арга ухааныг холч бодлого буюу стратөги гэнэ. Энэ утгаараа Б.Тогтохтөр ван холч ухаантан байжээ.
Улс төрийн холч зорилго нь :
Түүний Манжийн талхигдал( хараат байдлаас гарч улсаараа бүрэн тусгаар тогтнох явдал байжээ. Үнэхээр голч шугамаа олж чадсан зүтгэлтэн мөн юм. Тусгаар тогтнол үгүй бол Монгол хүнд юу ч байхгүй гэсэн үг-Тусгаар тогтнолоо алдаад зуун хөлтэй үлдлээ ч тэдгээр хөлөөрөө юун дээр гишгэх юм бэ гэсэн Монгол угсаатан Татарын  баатар Найрагч Мусажилидын сэтгэж байсныг одоогоос 170 гаруй жилийн тэртээ То ван олж харсан байна
Эдийн засгийн талаар өөрөө өөрийгөө тэтгэдэг эдийн засагтай болж тусгаар тогтнолоо баталгаажуулах боддогыг одоогоос 150 орчим жилийн өмнө
Хэцүү То ван дэвшүүлж байжээ. Энэ бодлого өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүйгээр барахгүй Монголын төр нийгмийн тулгамдсан асуудал хэвээрээ
байна.    ,
Түүний нийгмийн эорилго нь хошуу нутгийнхаа ард түмний амьдрах чадварыг сайжруулан хүнээ өөд татаж хөгжүүлэх явдал байжээ.
Ер нь Чингисийн үеэс авахуулаад Монголын төрийн гол үүрэг бол Монгол хүнийг хамгаалах үзэл байсныг То ван даган мөрдөж уг асуудлыг тодорхой орчинд хэрэгжүүлэх арга замыг олсон хүн юм. Манжийн хааны тамгыг хулгайлан авч эрх эүйн үндэсгүй болгох бодлого явуулж байсан гэсэн домог ч ортой байж болох талтай.
Улс төр эдийн засаг, нийгэм, соёл, түүх, шашны олон талт асуудлуудыг тусгаар тогтгнолоо бататгах эорилго руу зангидан чиглүүлж байснаараа түүний үйл ажиллагаа,үзэл онол цогц иж  бүрэн агуулгатайгаас үзвэл тэрээр гарцаагүй холч бодлоготон байсан ажээ. Аргачлалын хувьд ерөнхийгөөс тодорхой руу шилжүүлж чаддаг утгаараа тухайн үедээ тактиктай-овсгоотой удирдагч Хэцүү То ванг нэрлэж болмоор санагдана.

Гурав. То вангийн удирдахуйн ухаан бол цаг үеийн нөхцөл байдлын  захиалга мөн.
XIX дүгээр зууны тэргүүн хагаст Монголд тухай үеийн нийгмийн байдал То вангийн сургаал гаpax нөхцөл бүрэлджээ Нөхцөл байдал, ард түмэн, өөрийнх нь онцгой чанар гурван хүчин зүйл байж гэмээн аливаа хошуучлагч, манлайлагчийг цаг үе төрүүлдэг байна. То вангийн амьдарч байсан цаг үеийн төрх нь:
-Нийгмийн зөрчил нэн  хурцадсан
 -Манжийн эсрэг тэмицэл ширүүссэн
-Манж хятадын албан татвар. гувчуур дарлал мөлжлөг ширүүсч арга нь  нарийссан
-Монгол түмний аж байдал туйлдаа хүртэл доройтон нийгмээрээ ядуурсан
-Монгол үндэстэн эрх чөлөө тусгаар тогтнолоо бүр мөсөн алдаж болох аюул тулгарсан үе байжээ.Тийм нөхцөл байдал дунд
-Улс үндэстнээ гэсэн эх оронч үзэл бодол төрийн зүтгэлтэн тэргүүний сэхээтний сэтгэлийг доргиосон.
-Хийж бүтээх гэсэн чин эрмэлзлэлтэй дэвшилтэт удирдагч үгүйлэгдэх болсон үе болов.
-Ард түмнийг аж төрөх, арвилан хэмнэх арга ухаанд сургах явдал нийгмээрээ ядуурах аюулаас аврагдах нэг зам байжээ.
Ийм цаг үед улс төр нийгэм эдийн засгийн сэтгэлгээгээр То ван бусдааас ялгаран товойсон жолоодогч болон тодорсон байна. Цаг үеийн мэдрэмж зөв шийдвэр гарах нэг үндэс байдгийг То вангаас сурах учиртай юм.

Дөрөв .То ван хошуу нутгаа залж жолоодоход эдийн засгийн сэтгэлгээгээ арга болгосон нь:
Түүний сургаал нь цэгцтэй онол практикийн нэгдэл бүхий үзэл бодлын мэдлэгийн сан байсан байна. Тухайлбал:
-аж төрөхүйн ухаан
-амьдрахын ухаан
 -аж ахуй эрхлэн хөтлөх ухаан
-эдийн засгийн талаар хэний ч хараат бус байхын  ухаан
-нүүдлийн мал аж ахуйг эрхлэх арга ухааны 11 бүлгээс бүрдсэн энэхүү     онол   арга    зүйн  сургаалаа тэрээр туурвисан байна.
Хэцүү То вангийн эдийн засгийн сэтгэлгээний амин сүнс нь  түүний газрын цэгцтэй үзэл баримтлал гэж үзэх үндэстэй юм. Улс гүрэн  гэдэг бол сайхан хүүхний царай дээр биш сайн хөлгийн нуруун дээр биш газар шороон дээр тогтдог " Логикоор Манжийн түрэмгийлэгчдэд сөөм газар, өнчин ишиг ч өгөхгүй байхыг хичээнэ харин авч болох юм бүхнийг салгаж авах түүний бодлого тухайн үедээ төдийгүй одоо ч ач холбогдлоо алдаагүй байна.
Тэрээр Цэцэн хаан болон Манжийн захиргаанаас нэг үхрийн ширэнд багтах хэмжээний газар тасалж өгөхийг хүссэн нь Мэнэнгийн тал, Буйр нуурыг багтаасан их том нутаг байсныг судлаачид дурджээ. Бас гэрээнд заасан хугацаанаас хожимдож ачуулсан давсыг Сангийн далай руу хийлгэж нутагтаа давстай болсон домог То вангийн холч бодлогын баримт мөн . Тэрээр зах зээлийн харилцааны арга механизмыг хөгжүүлэх эорилт тавьж байжээ.
Ер биеийн  амрыг харан дэмий сул сууваас нойр хүрч унтаад аж төрөхийг алдах, бас байсан бүгдийг идэж, магад гурван өдөр уух цай, идэх хоолыг нэгэн дор барна. Гэрт бараа. мөнгө боловч үржихгүй байсаар хоцорно.
Хэрэв мөнгийг хүүлвээс нэг лан ихэдвээс нэг жилд мөн гурван зургаан фүн хүү төрнө. Таван цэнгийн үнэтэй эм хонь нэгэн жилд таван цэнгийн үнэтэй  хурга нэг хоёр хуpгална. Хурга үхэвч арьсыг нь зургаан цэнгээс худалдана. Хурга нь  байтугай арьс нь боловч мөнгөний хүүгээс үнэ илүү гаргах тул ийм их мөнгийг алдах гэх төдийгүй төрийн. тэнгэр таалахгүй. элдэв муу ёр болно. Олсон юмаар хонь авахад үнэ багатай эс зарваас өсөх нь хурдан. үс сүү тэргүүгэн хэрэглэх юм элбэг. Баахан өсгөвөөс бод авч болно. Түүнийг зээлд өгөхөд эрхбиш орыг нь авч өг. ортой бол тоо дутахгүй, хурдан нэмэр болно хэмээн сургасан.
То вангийн сургаал бол бизнөсийн • цar хожвол бүхнийг хожно. Цаг бол мөнгө" гэсэн зарчимд нийцэж байна. Ухаалаг хэрэглээ хэмнэлт холч бодлого нь хөгжсөн хүний үйл ажиллагааны зарчим болохыг нотолно. Эдийн засгийн түгээмэл хуулинд захирагдах учиртай.
То вангийн энэхүү сургаал зах зээлийи эдийн эасгийн харилцааны орон зайд аж ахуйгаа дампууруулахгүй байх арга ухаантай дүйж байна. Монголчуудын шашныг шүтэх үзэл дээд цэгтээ тулсан байсан XIX зууны дунд үед нийгмийн сэтгэл зүйн уур амьсгалыг зөв мэдэрч шашны далбаан дор одоо цагийн  татварын
бодлогыг хэрэгжүүлдэг байжээ. Тэрээр энэ " цөвүүн цагийн хүн буян бага, тул өөрийн хүчээр баяжих бэрх. харин эзэн хааны алба дээш сайн бариваас түүний буянаар баяжих нь олон. Ер үнэн  санаагаар сүслэн албаа барьдаг хүн хоосорсон удаа урьд үгүй хойно ч гарахгүй нь маш үнэн. Тиймийн тул албан өгсөн хүнийг тэнгэр тэтгэдэг. Бурхан үйлдсэн хүнийг бурхан авардаг хэмээн хуучин бий шүү дээ гэж сургана. Их бурхныг бүтээхэд жилд 3400. лан- мөнгө зарж өдөр бүр хүмүүст нэг цэнгийн хөлс олгодог байснаас үзвэл суртал ухуулга. бодит урамшуулал хоёрыг хослуулдаг байжээ.

Тав. То вангийн үйлдвэржүүлэх бодлого
То ван хошууныхаа ардуудаар ногт чөдөр зангидуулах, хом дээс томуулах, сур татлага үйлдвэрлүүлж, эсгий хийлгэж. туйпуу цохиулж байсан байна. Цэмбэ, хивс нэхэгчдийн хэсгийг тус бүр 15 хүнтэй байгуулсан. Жасын төвийг түшиглүүлэн араг, савар. ор хийдэг үйлдвэрийг, 10 хүнтэйгээр байгуулж. ажиллуулсан.
Хошууныхаа уран дархчуудыг цуглуулан авъяас билэггэй залуучуудыг дагалдуулан сургаж эрдэм авьяасыг өвлүүлж байв. Алт. мөнгө. төмрийн дархан, мужаан, оёх. наах үйлчин, сийлбэрчин чулуучны ажлыг өргөжүүлж тээрмээр гурил үйлдвэрлэж байжээ, Манай улсын хувьд үйлдвэржүүлэлтийн бодлого ач холбогдолтой хэвээрээ байна. Сүүлийн 40 жилд Зөвхөн Хөдөө аж ахуйгаар үндэснийхээ нийт бүтээгдэхүүнийг 3 дахин нэмэгдүүлсэн орон дэлхийд нэг ч алга байна. Харин өндөр төхнологитой үйлдвэржүүлэлтийн үр дүнд үндэснийхээ' нийт бүтээгдэхүүнийг 100 дахин ахиулсан орон олон байгаа юм.

Зургаа. То вангийн Хөдөө аж ахуйн бодлого
То вангийн хөдөө аж ахуйн бодлого, ер нь түүний үзэл онолын нэлээд цэгцтэй бодитой үнэлсэн судлаачид бол Б.Сэмбээжав. Б.Жаргалсайхан нар юм. Энд мөнөжментийн  онолын үүднээс сэдвийн их бүрдлийг харуулах зорилгоор ганц хоёрхон жишээ дурдсу.
Б.Сэмбээжавын туурвиснаас үзвэл Халх голд сайн үүлдрийн хонин сүрэг буй болгож будаа тариалж, ардуудаа чангаамлаар хангаж байсан байна. Хошуугаа өөрсдийн түүж ургуулсан цайгаар хангаж байжээ. Түүний дэвшилттэй бүтэц бүхий аж ахуйтай болгосон түүхийг хүн бүр .мэддэг.
Долоо. То вангийн соёлын болон Эрдэм мэдлэг. ур ухаан бүтээх чадварыг эрхэмлэх бодлого
То вангийнхаар бол Монголын  ард түмнийг мэдлэг, соёлын дархлал эдийг засаг гурав аврах байжээ. Тиймээс хошууныхаа ард иргэдийн боловсрол соёлыг дээшлүүлэх. гар урлал, бүтээн байгуулах, тариалангийн аж ахуй эрхлэх, хөтлөх хийж бүтээх замаар хүнээ хөгжүүлэхэд шинэчлэл хийсэн төрийн их зүтгэлтэн юм.

Долоо.   To вангийн эрдэм мэдлэг ур ухаан арга билэгийг эрхэмлэх үзэл

"То вангийн хийж бүтээсэн соёлын зүйлс
1.       Бичиг үсгийн сургууль 1864 онд сургуульдаа үзэх цагаан толгойг өөрөө зохиожээ.
2        Шашны сургаал, зан үйлийг дан ганц төвд хэлээр биш бичгээр явуулахыг эрмэлзэж орчуулга хийсэн
3        Хөгийн найман багачуудын дэг, 8 бүжигчин дугуйлан ажиллуулсан
4        Цамын бүжгийг байгуулж өргөтгөсөн. 8 дуучин. 8 хөгжимчин гэх мэт онцлогоос бүрдсэн
5        Хошуунхаа алт, мөнгө, төмрийн дархан. оёх наах, үйлчин. сийлбэрчин хивс, цэмбэ нэхэгчийн зэрэг багууд ажиллуулсан байна
6        Даш-Зундуй,, ДашГалсан, Даш-цэрэн , Даш-Равдан гэсэн 4 том жас аж  ахуй байгуулсан
7        Уран гоё хийцтэй олон олон  дуган тансаг сайхан орд харш байгуулсан
8        Хошууны гол сүм хийдүүдийг бариулсан
9.       Өөрийн суух ордыг гоёор бүтээлгэсэн
10      Утай 5 уулийг дуурайлган үйлдүүлсэн Вангийн уул хэмээх хиймэл уул нуур
11      Өнгөт чулуугаар 80 тохой өндөр их бурхан Жанрайсигийг бүтээсэн
12 .    Аймгаар байгуулсан сүм 73 өрөө тасалгаатай
13.    Малчин ард түмний олон зуун  жилийн турш хуримтлуулсан бэлчээрийн мал маллалагааны шилдэг ур ухаан аргыг судалж аж төрөх үйлийг   НЭГТГЭСЭН  онол гаргажээ.

. Найм. То вангийн шашныг төрөөс удирдахуй   
      А.То ван нутгийнхаа 1000 ламыг 10 дахин цөөрүүлж зуун хүнтэй болгосон. Ард түмнээс лам хувраг, жас сүм хийд давхар давхар барьц авч. дарамт үзүүлж байгааг болиулж 4 жас болгон төвлөрүүлсэн То вангийн эсрэг лам нарын бослого дэгдэж байгааг тэмдэглэж үлдээжээ. Бишрэлийн хажуугаар үл тэвчих сөргөлдөөнд хүргэдгийг Энэтхэгт болж байгаа шашны урсгалууд. Босни  Гөрцоговинд болсон цус урсгасан мөргөлдөөнөөр жишиж болно.
       Б. Шашин бол баялаг бүтээдэггүй, харин хүний сэтгэхүйд нөлөөлдөг.
 Энэ бүхнээс үүдэн шашныг удирдах төрийн үүргийг амьдрал дээр зөв чиглэлээр хэрэгжүүлсэн төрийн зүтгэлтний жишээнд Хэцүү То ванг оруулах учиртай. Тэрээр айлын  ганц хүүг лам болгохгүй байх. гурван хүүхдийн нэгийг хийдэд суулгаж болохыг эөвшөөрдөг байсан явдал бүтээж амьдрах явдлыг урьдал болгох оновчтой бодлого байжээ.
      В. Шүтлэг бишрэлдээ хөтлөгдсөн үй олон хүмүүс Төвдийн Лхас  Утай Гүмбэн гэх зэрэг шашны төвүүд рүү мөргөлөөр -явж Монголын  нутгаас алт, мөнгө. морь мал эрдэнэс баялаг урсан гарч байгааг хязгаарлах арга нь хүчээр түрүү барих биш амьд ажлаар шийдэх явдал гэж үзээд Вангийн цагаан уул хэмээн алдаршсан овоо тахилгын уулыг бүтээсэн. Жалгын хийдийг тарааж 4 сүм мөн их дуганд төвлөрүүлэн байгуулснаар орон нутгийн баялаг гадагш урсах аюулаас сэргийлж чадсан холч ухаантан байжээ.
     Г. Их хүн То ван бол шашны өнгө аяс дээр уран барилга. монументаль урлагийг бүтээн хөгжүүлж болдгийн үлгэр дууриалтай зүтгэлтэн мөн.
    Д. 27 метр өндөр Жанрайсигээс дутахгүй Их бурхан бол дэлхийн цөөн тооны гайхамшгийн нэг гэж Оросын нэрт архөологияч эрдэмтэн В.А.Окладников 1949 онд үнэлсэн тухай эрдэмтэн Баярөлзийн Жаргалсайхан гуай онцолсон байна. Их бурхны зургийг татаж дэлхийд ховорхон Монументал урлаг Монголын зүүн хэсэг Бурхантын хөндийд байгааг өөрийн эрхгүй бишрэн гайхсан түхай бичсэн билээ.
1982 онд Бурхантын суман дээр судлаач миний биө очиж үзсэн юм. Б.Жаргалсайхан гуайн бичсэнчлэн есөн эрдэнэ цогцолж орсон, өнгө өнгийн үнэт чулуу, зэс гуулиар гоёсон, хамрынх нь нүхэнд хонь. хурга эрхлэн нааддаг байсан тэр гайхамшигт бүтээлийг То ван шиг их сэтгэгч. зохион. байгуулагч хүн л бүтээлгэж чаддаг байна. Юм үзэж нүд тайлж эрхэм сайхны үнэ цэнийг харьцуулж сурсан эрдэмтэн судлаач Б.Жаргалсайхан гуай 1939.1945 оны дайны хөлд ч сэв суугаагүй тэр гайхамшигт их бурхны үнэт зүйлсээр гарааш барихад ашиглана гээд сүйтгэж бусниулсан бүдүүлэг улс бол Монголчууд бид байв гэж " сэтгэлээрээ чилсэн" байсантай санал нийлэхгүй байх аргагүй юм. Яагаад гэвэл түүх соёлынхоо дархлалыг алдсан улсууд л түүхийн тавцангаас хальж устаж ирснийг буурал түүх нотлоно. Асуудлын гол нь Бурхандаа биш. Монгол хүний гайхамшигт ур ухаан. бүтээх сэтгэх чадварын илрэл болсон тэр их бүтээлийг муйхар хар хүч яаж сөнөөж болдгийг тэр бусниулалт нотолж байгаа билээ. Одоо хүн төрөлхтөний дотор өөрийн гэсэн Тавхан төрлийн бичиг үсэгтэй ард түмэн байдаг байхад босоо бичгээ босгохгүй гэж муйхар хүч зүтгэж байна. ИХ эрдэмтэн Б.Ренчин монгол бичгээ аврахын төлөө И.Сталин. Н.Хрушөв. Маозедун. Ю.Цэдэнбалд захиа бичиж тэмцэж байсан нь цаад утгаар Монгол үндэстний тусгаар тогтнолын төлөө тэмцэж байсныг дөнгөж өнөөдөр бид ойлгож байгаа. Үзэгдэл мөн чанар хоёрын ялгааг ойлгоход их зай байдаг ажээ.

Ес. Ёс зүйг эрхэмлэх То вангийн үзэл баримтлал
То вангийн 2 сургаалийн зүйл бүрийн дотор хэд хэдэн санаа утга сүлжилдэн гүнзгий утга санааг агуулсан байдаг. То ван бурханы сургаал. эзэн богд Чингисийн сургаалаар дэвсгэрлэн аливаа хүмүүн энэ ертөнцөд ёс журмыг гүйцэтгэн амь зуухыг хичээх, эцэс хойтыг бодож бурхан номыг эрхэмлэн буян номыг үйлдэх энэ хоёр болой гэж сургажээ. Өөрийн биеийг өөрөө албадан эогсолтгүй явж ажиллах, эдийн засгийн арга ухаанд суралцах утга санаа гүнзгий туссан байна. Амны тамхи татах явдал XIX зууны эхээр Монголд ихээхэн дэлгэрч гаанс тамхи худалдан авах зэргээр илүү зардал гарч байсныг анхаарч тамхи татах явдлыг 1834 онд хориглосон тушаал гаргаж мөн дөчин наснаас дотогш хүн архи уухыг нэгэн адилаар хориглосон байх жишээтэй. Архи тамхи гэсэн хоёр том аюулын завсарт Монгол оршиж ирсэн бөгөөд энэ аюулийг  зогсооход нэн төвөгтэй мөч тулгарч байна. Дэлхийн хамгийн их тамхичин орон урд талд. Дэлхийн хамгийн их архичин улс хойд талд буюу хоёр хотын дунд хавчуулагдсан Монгол оронд То ван үгүйлэгдэж. байна.
Yг сургаалд аж ахуйн тухай. өрх гэрийг байгуулах. гэр бүлийн гишүүдийн хөдөлмөрийн хуваарь, баян ба хоосон хүмүүсийн хоорондын харилцаа, ардын эдлэх хэрэглэх зүйлийн хэв хэмжээг тогтоосон, хошууны лам нарын тухай хэрмэл цагаачдын тухай, мал маллагааны арга туршлагын тухай зэрэг олон асуудлыг тухай бүр нь задлан шинжилж үзвэл зүйл бүрд эдийн засгийн тодорхой санаа. эдийн засгийн талаар хэний ч хараат бус өрх гэр бүр хүн бүр, хошуу нутаг, аймаг хотлоороо аж ахуйнхаа бүх асуудлыг шийдэж чаддаг болгох гэсэн. Хүн бүрийг үйлдвэрлэн бүтээгч болгох, өнгө аяс гүнзгий туссан байх юм.
Дээр дурьдсан зүйл тус бүрт ёс суртахуун эдийн засаг. эрх зүйн асуудлууд, сүлжилдэн тусгагдсан байдаг байна.

Арав. То ван бол гайхамшигт зохион байгуулагч
Хүн хүнд байдаг ур ухааныг сайн эохион байгуулагч  л удирдан манлайлагч нэн чухал үйлс рүү чиглүүлэн төвлөрүүлж чаддаг байна, Хөх өндөрийн овооны ойролцоо уулын энгэрт 28.7 мөтр их бурхныг бүтээхэд Сэцэн хан аймгийн болон өөрийн хошүүнаас дайчлан эохион байгуулжээ. 300 хүн түүний дотор Бурханы суурийг засахад 40 хүн, мод бэлтгэхэд 40, чулууны ажилд  80 хүн, 180 дархчуулын хүч ухааны ур чадварыг дайчлан гурван жилийн турш бүтээсэн гэдэг юм. Зөвхөн 1000 үхэр тэрэг өдөр шөнөгүй ажиллуулсан их далайцтай ажил байсныг төсөөлж болно. Таван сүм дугануудын ухсан шороогоор 5 оргилтой 1072 м өндөр уул босгож. Зүүн. Баруун тал Дайван сүм дугануудын цоовогуудыг айлуудынхаа үнсээр дүүргэсэн гэдэг билээ.
• Айлаас гуйхаар авдраа уудлах " аргаар бүтээсэн эүйлүүд То вангийн гайхамшигтай эохион байгуулагч гэдгийг нотолж байна. Олон километр газраас өртөөчлөн чулуу туйпуу зөөлгөсөн нь хөдөлмөр эохион байгуулалтын оновчтой арга юм. То ван дэг журмыг нэн эрхэмлэж, түймэр гаргах. нүтгаа бохирлохын эсрэг өөрийн биеэр очиж нүүдэл хийсэн буюу нүүж байгаа айлын буурийг шалгадаг байсан гэдэг юм. Гэтэл одоо Дорнотын талд түймэр гарахгүйгээр өнждөг жил ховорджээ. Сумуудын засаг дарга нарын санаа авууштай жишээ мөн. Энд айлын буурийг шалгана гэдэг нь байгалиа түймэрдэхгүй, бохирлохгүй байх, тэрчлэн удирдлагын хяналтын үүргийг биечлэн гүйцэтгэж байсан байна.

Арван нэг, То вангийн аж төрөх сургаалийг удирдлагын зарчим ба загвар талаас нь үнэлвээс    .    -
1 Ёс журмыг хүндлэн аж ахуйг хичээх гэсэн нэгдүгээр зүйлдээ төрийн хуулийг чухалчлан сахих зарчмийг номлосон байна, Орчин үед аж ахуйгаа дампуурлаас сэргийльө гэвэл эрх зүйн мэдлэг боловсрол эзэмших учиртай.4
2.    Биеийн амрыг үл харгалзан аж ахуйд шамдах үзэл бол эзэн хичээвэл заяа хичээдэг зах зээлийн зарчимтай нийцэж байна.Үүгээрээ монгол хүний амьдрах. чадварыг дээшлүүлэх орчин үеийн бодлоготой дүйх юм.
3.    Баян хүний ба тэдгээр улсын  хүлээсэн үүргийн тухай нь бизнөс эрхлэгчид нийгмийн өмнө хариуцлага хүлээж байдаг зарчимтайг хүлээж харуулжээ. Энд энэрэхүйн ёсыг нэн товойлгосон байна.
4.    Ядуу хүн олзыг хэрхэн олох гэсэн хэсэгт орчин үеийн бизнес хэрхэн  эрхлэх вэ гэдэгт То ван хариу өгч байжээ.   
5.    Хүн юу чаддагаа залхууралгүй хийх гэдэг зарчимдаа хүн өөрөө өөрийгөө л авч явж мэдлэг, сэтгэл, бие бялдрынхаа тэнхээгээр аж төрдөг зах зээлийн хуулийг тэр үед мэдэрч байсан байна Нэг ажлын далимаар хэд хэдэн ажлыг хийх энэ бол орчин үеийн эргономикийн ухааны нэг зарчим юм Шинжлэх Ухааны Менежментын онолыг үндэслэгч Ф.Тейлорын сургаал То вангийн сургаал хоёр таарч байна.
6.    Гэр бүл бололцох тухай бүлэгтээ улс үндэстнээ ухаажуулах явдалыг  төрийн зүгээс жолоодохын учир утгыг тайлсан юм.
7.    Лам нарын тухай гэдэг энэ сургаал орчин үед төр шашныг тустай байхын зэрэгцээ төрөөс түүнийг жолоодон чиглүүлж байхын чухлыг харуулсан нэн ач холбогдолтой заалт мөн.
8.    Хулгайн тухай гэдэг нь орчин үед монголын  нийгмийн дарамт  бухимдлын  нэг  голомт болжээ.
9.    Аян жинд хэрхэн бэлтгэх тухай сургаал нь орчин үөийн  төлөвлөлтийн аргатай дүйцнэ.
10.    Мал маллалагааны зарим арга барил сэдвээрээ аж ахуйг эрхлэн
хөтлөх тактикыг заасан байдаг
11. Нүүдлийн  тухай гэсэн хэсэгтээ ер нь То вангийн сургаал бүгдээрээ эдийн засаг, төрөө тэвхнүүлэхэд чиглэгдсэн бөгөөд .монгол хүн өөрөө  ажиллаж . амьдарч. сурах явдал гэсэн зангилаа утгатай байдаг санаа агуулсан багц ойлголтыг багтаасан байна.
Олон түмнийг удирдах үйл ажиллагааг хүнээрээр төв хийж, газар нутгаа хайрлан хамгаалж, эзэмшин ашиглах. байнга хөдөлмөрлөх үйлстэй нягт холбож үзсэн. Ажил хийхгүй бол хүн төрхөө алдана. Ажил хийж хүн болдог

уул давж хүлэг болдог гэсэн философийг давтсан. Нөөц  бололцоондоо тулгуурлан  өөрсдөө уйгагүй хөдөлмөрлөх замаар эдийн засгийн талаар биеэ дааж зорилгодоо хүрнэ гэж  То ван итгэж байжээ.
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Арилдий (зочин)

То ван лам нарыг цөөлсөн гэсэн нэмээд хэлэхэд олон лам нараасаа шалгалт авч ном сурахдаа сайн цөөн хэдийг авч үлдсэн хэсгийг нь шууд ард болгож байсан гэсэн. Үүний дүнд хийдэд шавилан сурсан эрдэмгүй, шашин бурханаар түрий барьж зүгээр сууж жасын хөрөнгөөр амьдрагсадыг цөөлсөн давуу талтай байв.
Чанартай цөөн ламтай бусад нь амьдралаа хөөдөг байж. Мэдээж сайн адуучин ч юмуу сайн хоньчин болоод эхнэр авч үр хүүхэдтэй болоод сайхан амьдрах байдтал шавар дуганд шийгдэн сурсан номгүй царцаа намжил шиг суухаар эртхэн амьдралаа бодсон нь дээр шүү дээ.

Одоо үед То ван шиг 76 гишүүнтэй бол Монгол улс хөгжихөд тун ч ойрхон байна. Юун нүүрс, юун алт зэс. Газарын хэвлийгээ ухсан ухаагүй сайхан амьдрах боломж бий шүү дээ.

Arildiid (зочин)

bayarlalaa, saihan medeelel baina

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)