ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : ГЭГЭЭРЭЛ: Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

ГЭГЭЭРЭЛ: Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
Америк. Вашингтон. Сийтль. 1993 оны 4 сарын 7
(Эх нь Англи хэлээр)


      А: Гэгээрэлд хүрэхийн тулд хүн хир удаан бясалгах ёстой вэ?
     Б:Гэгээрэл агшин зуур ирдэг, Багштайгаа хамт суугаад чин сэтгэлээсээ хүсэхэд л нүд ирмэхийн зуур ирдэг, заримдаа бүр авшиг өгөхөөс ч өмнө гэгээрчихдэг. Хааяа, заавраа өгч дуусахаас минь урьтаад хүмүүс аль хэдийн гэгээрлийг амсчихсан байдаг. Зарим хүн яардаг учир тэдэнд хүлээх цаг гардаггүй.
          Гэвч гэгээрэл өдөр тутам явагддаг учир нь бид үргэлж гэгээрлийн түвшинд байж, гэгээрлийнхээ батлагааг шинэчлэн, улам сайжруулж, хязгааргүй уудам болтол нь түгээн тэлэхийг хүсдэг. Ингэхгүй л бол,  та зуун жил бясалгаад ч  гэгээрэхгүй.
          Бясалгал биш харин Мастер Хүч л хүнийг гэгээрүүлдэг. Авшиг буюу, манай Аргын бясалгал гээд байгаа тэр зүйлийн үед та бясалгадаггүй, учир нь бясалгал гэдэг бол хичээл зүтгэл гэсэн үг, харин манай энэ аргаар бол энэ нь хичээл зтгэлгүй гэсэн утгатай. Та зүгээр л суугаад, заримдаа бүр зүүрмэглэж байгаад л гэгээрдэг эсвэл унтаж байхдаа гэгээрнэ яагаад гэвэл Мастер Хүч тэр үед сүнснийг чинь сэрээн, Гэрэл, Билэг ухааны ертанц рүү аваачдаг.
         Тийм болохоор, бясалгал нь гэгээрэлд хүргэх арга хэрэгсэл биш юм. Гэвч энэ дэлхийн үг хэлний дутуу дулимагаас болж бид үүнийг бясалгал гэж нэрлэхэд хүрчээ. Түүнээс биш бид зүгээр л суугаад  Бурханы хайр адислалыг хүртэн, Хамгийн Дээд Хүчээ батжуулж байдаг. Угтаа, бясалгал гээд байх юм байдаггүй, учир нь олж хүртэж байгаа бүхэн ямар нэгэн үйлдлийн үр дүн, энэ нь нөгөө л энэ дэлхийн бүтээгдэхүүн, материаллаг хүрээн дотор оршсон хэвээр. Тэгэхээр, манай бясалгал бол бясалгал биш бясалгал, хичээл зүтгэлгүй бясалгал юм.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Yanjmaa (зочин)

Saihan medeelel baina.bayjlalaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)