ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : ГЭГЭЭРЭЛ: Бясалгалын тухай: Их Багш Шири Чинмой

ГЭГЭЭРЭЛ: Бясалгалын тухай: Их Багш Шири Чинмой

Бясалгал гэж юу вэ?

Бясалгал гэдэг хүмүүний өөрийгөө сэрээхүй ба Бурханы Өөрийгөө өгөхүй юм. Бясалгал бол Бурханы хэл. Хэрэв бид өөрсдийн маань амьдралыг Бурхан ямар байгаасай хэмээн таалж буйг мэдэхийг хүсвэл, хэрэв бид Бурханаар жолоодуулахыг хүсвэл, бид бүгдийг төгөлдөржүүлж, бидний дотор Өөрийнхөө Тааллыг биелүүлээсэй гэж хүсвэл Түүнтэй хэлэлцэн хүүрнэх ёстой хэл нь бясалгал юм.

Бясалгал үйлдэхдээ бид аниргүй тогтуун ухааны гүнд нэвтрэн ордог. Ингэх үедээ толгойд орж ирэх бодол санааг ухамсарлан мэдэрч байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бурханлаг ба бурхангүй, сайн ба муу ямар ч бодлыг толгойдоо нэвтрүүлэхгүй байх хэрэгтэй. Ухаан туйлын аниргүй тогтуун болох ёстой бөгөөд тэр цагт бид дотоод гүндээ нэвтрэн орж жинхэнэ бодит ахуйгаа ухамсарлан харах ёстой.
Бясалгал бол ухамсрын төлөв байдал. Энэхүү төлөв байдалд орохдоо бид элдвийн бодол эргэлдүүлж суухынхаа оронд зөвхөн Бурхантай хүүрнэн ярилцахыг хүсдэг.

Бид яагаад бясалгал үйлддэг вэ?

Өөртөө юу байгаа хийгээд өөрөө хэн байгаадаа сэтгэл хангалуун бол бидэнд бясалгал үйлдэж суухын хэрэг үгүй билээ. Чухам дотроо өлсч байгаа учраас л бид бясалгах болсон. Бид дотроо ямар нэг гэгээлэг, тэнгэрлиг, уужим юм байгааг мэдэрч байна. Тэр бидэнд чухаг боловч одоохондоо түүнд хүрэх чадваргүй байна. Дотоод өлсгөлөн маань ийнхүү бидний дотоод сэтгэлийн хэрэгцээнээс үүдэн гардаг.

Эхлэгч хүнд та юу гэж зөвлөх вэ?

Юуны өмнө бясалгалын янз бүрийн аргыг заасан ном судар хэд хэдийг унших хэрэгтэй. Дараа нь бясалгаж эхэлж болно. Тэгвэл зөвхөн ном судар унших нь хангалтгүй, танд Багш хэрэгтэйг та ухаарна. Багш тань таны зан төрх болон сүнсэнд тань тохирох бясалгалын аргыг зааж өгнө.

Зөв бясалгах үедээ та хамаг биеэрээ баяр баясгаланг мэдэрнэ. Хэрэв тайван бус, дарамттай бодол санаанд автаж байвал өөртөө үл тохирох аргаар бясалгаж байгаагийн тэмдэг. Аяндаа ундран гарах баяр баясгаланг мэдэрч байвал өөртөө тохирох аргаар бясалгаж байгаагийн илрэл юм.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Зочин

44

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)