ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : ГЭГЭЭРЭЛ: "БИ"-гийн тухай: Богд Зонхова ЗҮРХЭН ЭРДЭНЭ

Би хэмээх атгагийн суурийг хувилгах арга юм. Энэ цэг дээр бид дөрвөн зүйлийг ойлгох хэрэгтэй болно.:

1. Би хэмээх атгагийн суурь нь юу болох

2. Би хэмээх атгагийн суурийг юуны учир хувилгах шаардлагатай болох

3. Би хэмээх атгагийн суурийг хэрхэн хувилгаж болох

4. Би г таслах суурийг хэрхэн өөрчилж болох

эдгээрийг мэдэх шаардлагатай.

 Би хэмээх атгагийн суурь гэж юу вэ?

 Хүний БИ буюу өөрөө гэдэг нь юу юм бол? Би гэдэг нь бие биш, мөн ухаан сэтгэл ч биш, яагаад гэвэл Би бол өмчлөгч эзэмшигч, бие ба ухаан нь эзэмшигдэн буй үзэгдлүүд юм. Жишээлбэл: “Миний бие” Миний ухаан, миний сэтгэл” хэмээн ярьдаг маань

өөрсдийгөө бид бие ба сэтгэл ухааныхаа эзэмшигч хэмээн үздэгийг харуулж байгаа хэрэг юм. Гэлээ ч Би гэдэг нь бие сэтгэл биш ч гэлээ “Би “ хэмээх бодол бидний ухаан сэтгэлд аяндаа үүсэхдээ бидний бие сэтгэлээ хүртэж мэдэх суурин дээр л гагцхүү үүсэх боломжтой болдог юм. Тиймээс бидний бие сэтгэл бол Би хэмээх атгагийн суурь болж өгдөг.

Яагаад Би хэмээх атгагийн суурийг өөрчлөх хэрэгтэй вэ?

Би хэмээх бодлыг сэтгэлдээ үүсгэхдээ, бид автоматаар, би – д атгалах атгагийг үүсгэдэг, энэ нь Би г өөрөөрөө оршин байдаг хэмээх үзлийг атгалан барих явдал юм. Энэ бол мунхаг бодол. Энэ бол сансрын уг ёзоор бөгөөд бидний хамаг зовлонгийн үндсэн гол шалтгаан болно. Би хэмээх атгагийн суурь болох Бидний бие сэтгэл нь, агрегат бүрэлдхүүнүүдээр бохирдсон байх бөгөөд “Би” хэмээх бодлыг үүсгэх бүрдээ Би д атгалах мунхаглалыг хар аяндаа үүсгэж байдаг юм. Одоогийн энэ бие сэтгэлийг Би – гийнхээ суурь болгон ашигласаар байх юм бол Би д атгалах мунхаглалаасаа хэзээ ч салж чадахгүй иймээс ч зовлонгоо үргэлжлүүлэн амссаар л байх болно. Энэ л шалтгаанаар Би хэмээх атгагийн суурийг бид өөрчлөх хэрэгтэй байдаг юм.

Би хэмээх атгагийн суурийг хэрхэн өөрчлөх вэ?

 Урьдах төрлүүддээ бид тоолшгүй олон удаа бие олж, тухай бүрийд Би гийн маань суурь өөрчлөгдөж байжээ. Бид хүн төрөл олохдоо, хүний бие сэтгэлийг Би гийн суурь болгон авч, амьтны төрөл авахдаа амьтны бие ба сэтгэлийг Би гийн суурь болгож байжээ. Нэг төрлийн хугацаанд хүртэл Би-г ойлгох суурь олонтоо өөрчлөгдөж байдаг. Тухайлбал, нялх хүүхэд байхад, бидний Би гийн суурь нь нялх хүүхдийн бие сэтгэл байдаг, хүүхэд байхад хүүхдийн бие сэтгэл бидний Би гийн суурь болж байжээ. Нас ахихын хэрээр бидний Би гийн суурь нь хөгшин хүний бие сэтгэл болно.

Бид биенд хувиралтууд гарч байсан ч эдгээрийг мөн л өөрийн биеэ хэмээн үзнэ, учир нь бүгдээрээ нэг л ижил континуумд хамаарагдана: гэхдээ өөр хэн нэгний бидэнд үл харъяалагдах бие яагаад Би гийн суурь болдгийг ойлгох гэдэг тийм ч амаргүй. Үүнийг ойлгохын тулд дараах зүйлийг эргэцүүлж болно. Бид эхийн өндгөн эс ба эцгийн эр бэлгийн эс нэгдсэний дүнд эхийн умайд үр болон тогтох үедээ бусдын улаан ба цагаан дусал хоорондоо холилдсон тараг төдий байжээ. Юуны түрүүнд бид энэ бол бидний бие гэдгийг мэдээ ч үгүй, харин сүүлд нь энэхүү континуумтай илүү танил дасал болох тусам түүнийг өөрийн биеэ хэмээн үзэх болж, энэ маягаар тэр нь бидний Би гийн суурь болдог. Өөр бусдын бие, ойр дотно харьцаанд орохоор бидний Би гийн суурь болдгийг энэ жишээ тод томруун зааж байна. Өөрөөр хэлбэл, миний бие бусдын бие гэдэг нь энэ уул тэр уул гэдэгтэй адил тэдгээр нь бидний харьцангуй байр сууринаас хамааран өөрчлөгдөж байдаг.

Эцэст нь өөрсдийн ердийн бие сэтгэлээ дээр дурьдсанчлан хоосон чанарыг бясалгах замаар ариусгаснаар, бид өөрсдийгөө Билгэ Билгүүний Будда Богд Зонховад хувилгана. Тэгээд зөв төсөөллөөрөө үүсгэсэн Богд Зонховагийн лагшинг Би гийн хээ суурь болгож ашиглан, “ Би бол Мэргэн ухааны Будда Богд Зонхова “ хэмээн сэтгэж бурханлиг омогшлыг хүчтэй үүсгэнэ.

Би гийн суурийг хэрхэн өөрчлөх вэ?

 Хоосон чанарыг бясалгах замаар бие сэтгэлийнхээ ердийн үзэгдэл төрхийг ариусгаж, дээр тайлбарласан ёсоор өөрсдийгөө Богд Зонховад хувилгаснаар Би гийн сууриа өөрчилдөг юм. Тэгээд бид бурханлиг омогшил ба яруу тунгалаг төрхийн талаар үргэлж сайтар бясалгаж сурна. Нэгэн цагт, зүгээр л нэг төсөөлөл байсан зүйл бодит байдал болон хувирч, бид Богд Зонховагийн ариун лагшин тааллыг биеэр мэдэрнэ. Энэ бол Би гийнхээ суурийг оюун билгийн замаар өөрчлөх тусгай арга мөн. Төрөл тутамд нэг төрлөөс удаах төрөлд шилжихэд үйлийн хүчээр үүсч байдаг, сансрын л үйл явцууд болох Би гийн суурин дах хэвийн өөрслөлтүүдээс ялгаатай нь, энэхүү тусгай арга нь сансраас чөлөөлөх арга зам болдог билээ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)