ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : ГЭГЭЭРЭЛ: Диваажин ба тамын тухай: Их Багш Шири Чинмой

Диваажин ба тамын тухай тайлбарлан хэлж өгнө үү?

Дотоод ертөнцийн хамгийн өндрөөс үзвэл там ч тэр, Диваажин ч тэр ухамсрын ертөнц болохыг бид ухаарна. Диваажин, там хоёулаа ухаан бодолд байдаг. Диваажин, тамын аль аль нь бидний дотоод гүнд буй ухамсрын төлөв байдал юм.

Үхлийн дараа хүн Бурхантай уулздаг бөгөөд хэрэв зөв сайн амьдарсан бол Диваажинд очно гэж Өрнөдийн зарим нэг шашинд сургадаг. Үүний тухай тайлбарлан хэлж өгнө үү?

Диваажин ба Бурхан гэдэг нь өндөр дээр, алсын алсад байдаг бус бид бүгдийн дотоод гүнд, өр зүрхний маань дотор бий. Диваажин бол ургамал мод жигдэрсэн, байшин барилгатай холын нэгэн орон бус бидний дотор буй ухамсрын ертөнц юм. Мөнхийн Диваажин нь тэмүүлэлт зүрхнийх нь гүнд байдгийг мөнхийн Үнэний эрэлчид ухаардаг. Хором бүхэнд дотроо бид Диваажинг юмуу тамыг бүтээж байдаг. Өргөжин тэлэх чанартай, сэтгэлийг хангагч бурханлаг бодол бодохдоо бид дотроо Диваажинг бүтээж, бурхангүй харанхуй, ариун бус муу муухай бодол бодохдоо бид дотроо буй тамын ертөнцөд хөл тавьдаг.

Диваажин гэдэг нь гэрэл гэгээтэй, баяр баясгалантай, үхэлгүй мөнх оршин амьдрахын тухай ойлголт. Гэхдээ бидэнд байгаа зүйлсээс юу нь үхэлгүй мөнх вэ гэдгийг ухаарах хэрэгтэй. Үхэлгүй мөнх зүйл гэвэл тэмүүлэгч ухамсар юм.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
золзаяа (зочин)

сонин юм. Диваажин ба там нь хүмний сэтгэлд ухамсарт оршиж байдаг гэнээ . Би бас надад бас тэгж бодогдоод л явдаг байсан шүү.Сэтгэлд далд ухамсарт оршиж байгаад бодит байдал болж гарч,харагдах байдлаар илэрдэг юм байх даа . Их соирхолтой. Цаашид гүнзгийрүүлэн судлах маш их сонирхол байна аа. Сонирхолтой өөр гоё гоё шинэ сонин нийтлэлүүд гаргаж тавьж байгаарай бас тавьж байгаад их ч баярлаж байна . хк Баярлалаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)