ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : ГЭГЭЭРЭЛ: Самадын тухай: Шамбал нийгэмлэг

ГЭГЭЭРЭЛ: Самадын тухай: Шамбал нийгэмлэг

Тэгш оюун буюу тэгш сэтгэлийг илэрхийлэгч энэхүү үг нь самгарди хэлнээс гаралтай. Тэгш сэтгэл нь шунал хүсэл, уур хилэн, мунхаг мугуйдлалыг тэвчин огоорч нэгэн үзүүрт сэтгэлээр оршихыг илэрхийлдэг. Самади гэдгийг дияан хэмээн орчуулсан байдаг.

Самадиг дотор нь гадаад бурхадын чуулганыг үүсгэх самади, дотоод сэтгэлийн чанарыг харах самади гэх зүйлд хуваана.

Дотоод сэтгэлийн чанарыг харах самадиг сайтар бясалгаваас өөрт буй гэнэтийн нисванисын гурван хорын байдал нь амирлан тэгшрэх учиртай ажээ. Эл бүгдийг тэгшитгэн дарснаар сэтгэл амирлан буяны чанарт зам мөрд хэлбэртгүй орсныг самади гэнэ.

Самадийн ач тус

- Нисванис бүхэн амирлаж зовлонг гэтэлгэнэ.

- Зөн билгийн зургаан чадвар зэргэмжлэн ургана.

- Нигүүслийн сэтгэл ихсэж бурханлиг мөнч чанар шингэнэ.

Хүмүүний ертөнцийн зовлонгийн үндэс болох шунал хүсэл, уур хилэн, худал хуурмаг байдал, мунхаглал төөрөгдөл нь энэ ертөнцийн хүн амьтдыг үүрдийн зовлонт байдал байлгадаг. Самадиг бясалгаснаар хүн нисванисын үндэст зовлонгоос эгнэгт ангижирах юм.

Түүнчлэн зөн билгийн чадварууд бүрэлдэн тогтоно. Үүнд:

- Рид хувилгаан билэг /хувирах шид үзүүлэх/

- Тэнгэрийн нүдний зөн билэг /үзмэрчлэх/

- Тэнгэрийн чихний зөн билэг /далд дуу хоолойгоор үнэнийг мэдэх/

- Бусдын сэтгэлийг танин мэдэх зөн билэг /бусдын сэтгэлийг унших/

- Урьд орныг даган дуурайх зөн билэг /өнгөрсөнг мэдэх/

- Цувирлыг барсан зөн билэг /ирээдүйг зөгнөх/

Ингэснээр өөр бусдад тумыг эндүүрэлгүй хүргэж чадах буяныг хураана.

Мөн бурханлиг мөн чанарууд бүрэлдэн тогтох болно.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
hehe (зочин)

ehigl haila ollo harin argini medem

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)