ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : ГЭГЭЭРЭЛ: Хүсэл: Их багш Шири Чинмой

ГЭГЭЭРЭЛ: Хүсэл: Их багш Шири Чинмой

Хүсэл гэж юу болох тухай хэлж өгнө үү?

Хүсэл бол хорхойсол. Хорхойслыг тэжээж тэтгэхийн цагт жинхэнэ баяр баясгалан өлсөж харангалдаг. Тэмүүлэл бол сүнсний сэргэлт. Сүнсний сэргэлт гэдэг туйлын дээд баясгалан. Хамгийн өндрөөс ч өндөр тэмүүллийн ачаар л үзэгдэж харагдах хийгээд үл үзэгдэж харагдах, түүнчлэн төрөн гарсан хийгээд хараахан төрөн гараагүй байгаа хорхойслоос ангижрах боломжтой. Хорхойсол гэдэг нь бүх дэлхийг хамарсан ужиг өвчин юм. Огтын тэмүүлэлгүй хүний хувьд хорхойсол бол хэрхэвч орхиод өнгөрч болшгүй зүйл. Жинхэнэ эрэлчин хүн харин хорхойсол гэгч тэр зүйлийг тойроод өнгөрч болдгийг ухаардаг. Түүний хувьд тойрч өнгөрч болшгүй зүйл гэвэл бие махбодын ахуй чанар болон ухамсрыг хувиргах хувиргалт билээ. Ийм хувиргалтыг тэрээр хэрхэвч тойрч өнгөрөхийг хүсэхгүй. Харин ч түүний л төлөө энэ дэлхийд амьдран байгаа юм.

Өөрийгөө бие махбодын хүслээс хэрхэн ангижруулах вэ?

Та сэтгэл зүрхний амьдралын замыг нэгэнт сонгосон. Тиймээс хүсэл гэгч зүйл таны сэтгэлийг тааламжтай болгодог эсэхийг өөрөөсөө асуугаарай. Хүсэл таныг хэрхэвч сэтгэл тааламжтай болгож чадахгүйг та дотроо ухаарч мэдэх болно. Хүсч эхлэхээс өмнө таны ухаан бодолд ямар нэг жимс ч юмуу эсвэл ондоо нэг зүйл дүрслэгдэн төсөөлөгддөг. Түүнийг авчихвал баяр баясгалантай болно гэж боддог. Гэвч харамсалтай нь эцсийн дүндээ гансрал гутралтай л хоцордог. Бие махбодын юмуу тамирын хүсэл дотор ухаан бодлоороо нэвтэрч орвол өөрөө та тэдэнд баригдана. Өөрөө догшин барсын аманд гүйгээд орчихсоноос өөрцгүй юм болно. Хүслийг тогтож анзаарч харвал түүний эхэнд нь ч, дунд нь ч, адагт нь ч огт гэрэл үгүй болох нь мэдрэгдэнэ. Тэнд эхнээсээ эцэс хүртэл зөвхөн түнэр харанхуй ноёлох агаад түнэр харанхуй гэдэг нь сэтгэлийн ханамж үгүйн илрэл юм. Хэрэв та хүсэхээсээ өмнө ийм зүйлтэй учирна гэдгээ мэдэрч чадвал өөрийгөө хүслээс ангид байлгаж чадна.

Бие махбодынхоо хүслийн тухай бүү бод, зөвхөн тэмүүллийн тухай бод. Нэгэн үзүүрт сэтгэлийн шийдмэг зоригоор урагшлан гүйх аваас хүлж аргамжих хүсэл бүхэн таны амьдралаас ангижран замхрах болно. Тэмүүлэл бол цорын ганц зам.

 Танд хэмжээлшгүй их баяр баясгаланг хүртээж буй Гүрү бол таны жинхэнэ Багш мөн. Дөрвөн хүн өөдөөс тань ирж явна гэж саная. Та мэдээж дөрвүүлэнг нь харна. Тэдний дундаас нэг нь л таны анхаарлыг онцгой татах бөгөөд чухам яагаад анхаарлыг тань тэгж их татаад байгааг та мэдэхгүй. Бусдаас онцгойрч анхаарлыг тань татаад байгаа нь та хоёр дотоод холбоотойн илрэл. Түүнчлэн та хэн нэг сэтгэл зүрхний Багштай уулзаад түүнийг урьд нь таньдаг байсан юм шиг санагдаж мэднэ. “Энэ хүнийг би танина” гэсэн мэдрэмж таны дотроос төрж болно.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)