ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : ГЭГЭЭРЭЛ: Бүтэлгүйтэлийн тухай: Их багш Шири Чинмой

Бүтэлгүйтэхээс айх айдсаа хэрхэн давж гарах вэ?

Бүтэлгүйтэл гэж юу болох, түүний үр нөлөө нь юу болохыг ойлгож мэдэх хэрэгтэй. Бүтэлгүйтэл гэдэг нь ичгүүртэй, хөнөөл сүйтгэлтэй, өвчин зовлонтой зүйл биш гэдгийг ойлгож мэдэхийн цагт айдас тонилон оддог. Бүтэлгүйтлийг ердийн, жам ёсны зүйл гэж үзээрэй. Хөлд орж байгаа хүүхэд үе үе тэнцвэр алдаж унадаг. Гэлээ ч унаж байгаагаа бүтэлгүйтэл гэж боддоггүй. Хөл дээрээ хэсэг хугацаанд зогсоод буцаж унах нь түүний хувьд ердийн зүйл байдаг.

Үүнчлэн бүтэлгүйтлийг бодит байдлаас тасархай, сөрөг чанартай зүйл гэж бодохгүй, харин зөв хэв журамд оруулж, бодит болгодог зүйл гэж үзвэл айдас төрөхөө болино. Бүтэлгүйтэл нь бидний хүсэн хүлээж байгаа зүйл болон Бурханы гэгээрэлд хүрэх замд харш зүйл гэж бид боддог. Гэвч тэр бол гэгээрэлд харш зүйл биш. Харин ч гэгээрэл рүү түлхэгч зүйл. Бидний бүтэлгүйтэл гэж нэрлэж буй тэр зүйл Бурханы Мэлмийд зөвхөн туршлага болж үзэгддэг юм.

Бүтэлгүйтлийг үргэлж туршлага гэж бодож байгаарай. Түүнийг аливаа нэг юмны төгсгөл, ямар нэг туршлагын туйл гэж бүү бод. Харин үргэлжилж буй туршлага гэж бод. Бүтэлгүйтлийг өөрийнхөө туршлагын төгсгөл гэж бодвол алдаа болно. Холын зайн гүйлтэнд оролцогч хүн гараанаас хурд багатай гарсан ч аажмаар хурдаа нэмэгдүүлж гүйсээр барианд ордог. Хурд багатай гарсан болохоор барианд орж чадахгүй гэж бодвол тун ч эндүүрч байгаа хэрэг. Бүтэлгүйтэл үгүй бол мэдээж хамгийн өндөр хурдаар гүйнэ. Харин бүтэлгүйтэлтэй тулгарвал түүнийг зүгээр л туршлага гэж бод. Яван явсаар та амжилтанд хүрэх болно. Тэр цагт таныг бүтэлгүйтсэн гэж хэн хэлэх юм бэ?

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)