ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : ГЭГЭЭРЭЛ: Үйлийн үрийн тухай : Шири Шири Рави Чанкир

Кармын хууль буюу үйлийн үрийн хууль

Та "Юу тарина "  түүнийгээ л хурааж авна.

Тийм биз дээ. Жнь: Төмс таричихаад л лууван ургасангүй гээд уурлаад  байж болохгүй биз дээ.

Хүний өвдөж зовох, алдагдалд орж дампуурах, ажил үйлс бүтэлгүйтэх, хүндээр гэмтэж бэртэх, солиорч дэмийрэх, бүр амь насаа алдах нь хүртэл хийсэн үйлийн үртэй нь холбоотой байдаг. Хүн өөрт тохиолдсон  болгонд хүлээцтэй, тэвчээртэй хандаж, зохих дүн шинжлэлийг хийгээд, зовлонгийн шалтгааныг өөрөөсөө, ажил хэрэг болон бодол, сэтгэлээс хайж сурах хэрэгтэй гэнэ.  Бид ч бас  их хүсвэл бүтнэ, эсвэл  санаж явбал бүтнэ ээ гэж ярьцгаадаг шүү дээ.  Энэ ч ортой байх.  Сансрын хууль буюу кармагийн  үйлчлэлийн дагуу бол  бидний алдаа болгон шийтгэл хүлээж, зөв үйлдэл бүр шагнагдаж байдаг гэнэ.

Бас карма нь хүнд байнга сануулга анхааруулга явуулж байдаг бөгөөд буруу юм хийгээд эхэлвэл ажилд  тушаа болж, бүх юм бүтэлгүйтэж эхлэх ч юм уу нөлөө үзүүлнэ. Харин энэ нь сансрын сануулга бөгөөд, ухааруулж гэгээрүүлэх зорилготой байх юм. Хүнд заяасан шинэ амьдрал, шинэ төрөл болгоны зорилго нь өөрт буй сайн сайхан бүхнийг нэгэн саванд хуримтлуулаад цаашид улам хөгжүүлэх, илүү өндөр шатанд хүрэх явдал юм . Энэ бол хүний амьдралын төдийгүй сансрын, кармын төрөл авах хуулийн мөн чанар аж.
Хэрвээ бид амьдралдаа "хүн" шиг байж, өөрийн хөгжилд өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулсан бол нас барсаныхаа дараа илүү дээд түвшинд шилжинэ. Гэтэл нэгэн хэвийн, идэвхигүй, гэхдээ мөрөөрөө амьдралыг туулсан бол тэр хүн нөгөө л түвшиндээ үлдэж зогсонги байдалд орно.
Харин оюун санаа, ухамсар, сэтгэлийнхээ хөгжилд огт санаа тавилгүй амьдарсан хүн Шим ертөнцийн хөгжлийн шатнаас ухарч, нэг шатаар доошилно.
Дэлхий дээр ээлжит төрлөө авч, хүн болон төрөх явдал нь ухамсар оюунаа сайжруулахын төлөө биш юмаа гэхэд үр хүүхдийнхээ төлөө ухаалаг байхыг шаарддаг. Бидний физик бие үйл ажиллагаагаа зогсоосон бол анагаах ухаанд "Клиник үхэл" гэж нэрлэгддэг.


Тэр ч бүү хэл бидний хүүхдүүд тохиолдлоор заяагддаггүй, харин урьд төрөлдөө болоод энэ амьдралдаа хийсэн үйлийн үрд тохирсон хүүхдүүд байдаг.

Карма гэдэг нь үйл гэсэн утгатай санскрит үг юм.

Карма буюу үйлийг 3 түвшинд ангилдаг.

1. Энд ямарч үйл байж болно. Жнь би гараа өргөлөө гэхэд түүнд зайлшгүй карма хэрэгтэй болдог.Үүнийг кармын 1-р түвшин гэнэ.

2.Энэ нь учир шалтгаан ба үр дагаврын хүлбоо бүхий хууль юм.Одоо гэдэг нь өнгөрсний үр дагавар, ирээдүйн шалтгаан юм.

3.Энэ нь зармын хуулийн нөлөөнөөс ангижирах гэсэн үг.Хүмүүс заримдаа кармын 2-р түвшинд л очдог. Энэ түвшин хамгийн чухал гол түвшин.Хэрвээ та 3-р түвшинд хүрч очиж чадахгүй л бол буцаад л үхэх төрөх өтлөх өвдөх гэсэн тойрогтоо эргээд л орооцолдоод тойрогоосоо гарч чадахгүй гэсэн үг.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)