ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : НҮГЭЛ

НҮГЭЛ

Нүгэл

Нүгэл нь бусдад хор хөнөөл учруулах үйлдлийн ерөнхйи нэр юм. Нүгэл хийсний үр дүнд өөрт зовлон л үүсэн гарч ирнэ. Шунал тачаал, уур, мунхаг гурваар сэдэгдсэн үйл нь нүгэл болно гэж “Авхидража”-д номлосон. Иймээс муу сэтгэлээр өдөөгдөж хийсэн үйл бүхэн нүгэл гэж ойлгож болно. Нүгэл нь нарийн бүдүүн маш олон байдаг ч авах, орхих чухалыг товчхон хураавал 10 бөгөөд:

Биеэр үйлддэг гурван нүгэл нь

- Амь таслах

Алахыг хүссэн амьтнаа санаатайгаар, андууралгүй алах. Хэрэв тэр нь үхсэн бол амьтны амь тасалсны үйл хураана.

- Эс өгснийг авах

Өөрт нь өгөөгүй байхад бусдын эд зүйлийг дээрэмдэх, хулгайлах, гэх мэт. Би авчихлаа, олчихлоо гэсэн бодол төрвөл үйл хураана.

- Хүслээр буруу хурьцах

Үүнд 4 байна.

- Орны үүднээс: Насанд хүрээгүй хүүхдийг уруу татах, бусдын эхнэр нөхөр, эцэг эх, хамаатан садан, удмын 7 үе доторх хүмүүстэй, ариун явдал сахих сахил авсан үедээ хурьцал үйлдэх

- Цагийн үүднээс: Өвчтэй, уй гашуудал, жирэмсэн үед хурьцал хийх

- Газар орны үүднээс: Сүм хийд, суварга, багшийн орон, ариун шүтээний газар хурьцах

- Замын үүднээс: Ханаж мэдэхгүй, ижил хүйстний явдал, төрөх орноос бусад (шулуун гэдэс, ам) янзаар хурьцвал буруу хурьцлын үйл хураана.

Хэл яриагаар үйлддэг 4 нүгэл

- Худал өгүүлэх

Илэрхий мэдэж байгаа зүйлээ буруу, худал хэлэх. Цаад сонссон хүн нь ойлгож итгэсэн бол худал өгүүлэх нүгэл болно.

- Хов зөөх

Хоорондоо эв түнжинтэй хүмүүсийг салган, хонзогнуулахын тулд харшлах үг хэлэх (яс хаях). Цаад хүн нь ойлгосон бол

- Ширүүн үг

Бусдыг сэтгэл санааны хямралд оруулах зорилгоор бусдын гэмийг тоочих, доромжлох, алдаа дутагдалд нь дөрөөлөн муу үгээр дарамтлах, гомдоох

- Чалчих (дэмий ярих)

Зусар бялдууч үг яриа, хэрүүл маргаан, наргиан цэнгээн, дуу бүжиг, дайн, садар самуун, үзэл бодол буруутгасан, ач холбогдолгүй хоосон агуулгатай үг яриа өгүүлэх

Сэтгэлийн 3 нүгэл

- Хомхой сэтгэл (шунахай сэтгэл)

Бусдын эд зүйл, эхнэр хүүхэд, газар нутаг тэргүүтэй бусдын эд хөрөнгөнд шунан өөрийн болгохыг хүсэх, санаархах

- Хорлох сэтгэл

Бусдад хор хүргэхийг хүсэх, тарчлан зовоосой гэж хүсэх санаа

- Үйлийн үрийн хууль худал, урьд хойд нас, 3 эрдэнэ байхгүй гэж баттай бодож баримтлах

10 хар нүгэл нь ерөнхийдөө ийм бөгөөд санаандгүй амьтан алах мэтийг ч арилган тэвчих хэрэгтэй.

Нүглийн үр дагавар

Хийсэн нүгэл маань хэдэн янзаар боловсрон гардаг байна.

- Тийн боловсрох үр (зовлонт амьтдад төрөл авах)

Энэ үр нь хийсэн үр дагаврыг үйлдсэн этгээд биеэрээ амсдаг. Жишээ нь : 10 хар нүглийг хүчтэйгээр, маш ихээр үйлдсэн бол тамд, дунд зэрэг бол бирдэд, цөөхөн үйлдсэн бол адгуусны төрөлд төрдөг.

- Шалтгаан зохилдох үр

Энэ нь тухайн үйлдэж байсан шалтгаан буюу үйлтэйгээ тохирох үр дагавар амсахыг хэлнэ. Үүнд: амсах шалтгаан зохилдох үр, үйлдэгч шалтгаан зохилдох үр гэж 2 байна.

- Амь тасалснаар нас богиносох

Эс өгснийг авснаар эд зүйлээр хоосрох

Буруу хурьцал үйлдсэнээр дайсан олширох

Худал өгүүлснээр доромжлол олон амсах

Хов зөөснөөр найз нөхөд, садантайгаа хонзогнох

Ширүүн үг хэлснээр таагүй үг яриа сонсох

Дэмий чалчсанаар бусад хүмүүс үгийг нь үл тоох

Хомхой сэтгэлтэй байснаар итгэл найдвар нь үл бүтэх

Хорлох сэтгэлтэй байснаар сэтгэлд олон айдас түгшүүр бий болох

Буруу үзэлтэй байснаар маш тэнэг мунхаг болдог.

- Урьд хийсэн үйлэндээ хожим дурлах, дуртай болох. Жишээ нь: амьтан алсан бол түүндээ дуртай болох

- Эзэт үр

Энэ нь гадаад орчин, байгаль дэлхийд нөлөөлөх үр дагаврыг хэлнэ. Амь таслах нүглийн гайгаар байгаль дэлхийн ургамал ногооны үржил шим муудаж, үр тарианы боловсролт доройтож шингэхэд бэрхтэй болж өвчин үүснэ.

Эс өгснийг авснаар ган зуд болох

Буруу хурьцлаар газрын тоос шороо ихсэж, хуурайшиж

Худал хэлснээр газрын эвдрэл, хонхор гүдгэр нь ихсэж

Хов зөөснөөр газар хужиртай болох

Ширүүн үгээр элс хайрга тэргүүтэн ихсэх

Дэмий чалчсанаар цаг агаарын байдал өөрчлөгдөж 4 улирал цагтаа үл солигдох

Хомхой сэтгэлээр үр тариа, ургамал ногооны хэмжээ жижиг болох

Хорлох сэтгэлээр ургамал ногооны амт муудаж амтгүй болох

Буруу үзлээр үр тариа, ургамал ногоо огтхон ч ургахаа болих

Нүглийн шалтгаан зохилдох үр, эзэт үр эдгээрийн үр дагавар энэ насанд ч гарч ирдэг. Дараа төрөлдөө тэнгэр, хүний төрөлд түр зуур төрсөн ч цаг нь тодорхойгүй муу зүйл их гардаг. 10 нүгэл нь хүсээгүй зовлон бүгдийн суурь болдог. Эдгээрийг хойшдоо аминдаа тулсан ч хийхгүй, урьд хийсэн бүгдээ ч ариусгах арга барилд суралцъя гэж дахин дахин бясалга.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)