ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : БУЯН

БУЯН

Буян

Тэнгэр, хүний биеийг олох, орчлонгийн жаргал бүгд буян буюу буяны үйлээс гарсан. Ертөнцөөс ангижирсан гурван янзын гэгээрэл ч буянаас гарсан. Тэгэхээр нүгэлт үйлийг тэвчиж, буяныг аль чадахаар хийх хэрэгтэй. Буян олон янз бөгөөд барагцаалвал арван цагаан буян гэдэг нь юм. Буян гэдэг нь арван хар нүглийг сэтгэлээрээ тэвчин бие хэлээр буцахын санаа юм.

Арван нүглийг сэтгэлээр тэвчих гэдэг нь тэдгээрийн хор хөнөөл, хохирол ихтэйг мэдэн хэзээ ч үл хүсэн дууриах. Бие хэлээр буцах гэдэг нь арван буяныг үргэлж завтай суух үедээ ч хийхээр барахгүй хийвэл ашиг хонжоотой мэт санан шамд.

Арван буяны тус эрдэм нь

Буяныг их хийвэл тийн боловсролын үрд тэнгэрийн төрөл авна. Бага хийвэл хүний биеийг олно. Хийж байгаа нь буян мөн ч санаа сэтгэл нь буянд чиглэгдээгүй бол асурид төрөл авна.

Буяны шалтгаан зохилдох үр

Амь таслалгүй амьтны амийг аварснаар урт насална.

Хулгай үл хийн өглөг өгсөнөөр эд хөрөнгө цогцолно.

Ариун явдлыг сахиснаар дайсангүй байх

Үнэнийг хэлж ярьснаар магтуулах

Хов эс зөөснөөр олон найз, садантай болох

Хараал эс хэлснээр сэтгэлд таатай яриа сонсох

Дэмий үл чалчин, хэрэгтэй юм ярьснаар үгэнд цэцэн болох

Шуналгүй байснаар санасан хэрэг нь бүтэх

Бусдыг эс хорлосноор сэтгэл санаа амар тайван байх

Буруу үзэлгүй байснаар оюун ухаан сайтай болох

Буяны эзэт үр

Буяны хийж буй буяны үйлүүд маань байгальд эерэгээр нөлөөлнө.

Амьтны амийг аварснаар үр тариа, ургамал ногооны шим, эмийн хүч сайжирна.

Өглөг өгснөөр ган зуд үл болох

Ариун явдлыг сахиснаар цаг агаарын байдал сайжрах

Үнэнийг хэлж ярьснаар газар өндөр нам, хонхор гүдгэргүй тэгш сайхан байх

Хов эс зөөснөөр өвс ногооны ургац ихсэх

Ширүүн үг эс өгүүлснээр өвс мод ургах

          Дэмий эс чалчсанаар дөрвөн улирал цаг цагтаа солигдох

Шуналгүй сэтгэлээр үр тариа, ногооны хэмжээ томсох

Туслах сэтгэлээр ургамал ногоо амттай болох

Буруу үзэлгүй байснаар үр тариа, ургамал ногооны ургац сайжрах

Буян нь энэ насанд болон дараа насанд үргэлжид жаргалтай байхын үндэс учир буянд шамдах хэрэгтэй.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)