ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Дагина

Дагина

Дагина

Дагина буюу санскритаар Дакини нь үгчилбэл огторгуйгаар зорчигч, огторгуйн бүжигчин гэсэн утгатай бөгөөд Буддизмын очир хөлгөний ёсонд иогинийг шид бүтээлийн онгодоор жигүүрлэн, Нууц сургаалийг дамжуулан, мөн оюун билгийн өсөлт дэвшил, сахил тангарагтаа хэр үнэнчийг сорин шалгагч бөгөөд цаг хугацааны чанад дахь Орчлонгийн эхийн догшин дүрийн нэг илрэл билээ.

Дагнисын сорилыг амжилттай давсан тантрын йогич нь Махасиддха буюу их шидтэн болж, гэгээрсэн төрөлхтөнгүүдийн төгс баяслаар цэнгэн баясах Дагинисын орноо орших эрхтэй болдог байна.

Дагинын 16 нас бие төгөлдөр, цэл залуу үлэмж үзэсгэлэнт онгон охины дүр нь йогчийг амьтны зөн совингоо хянаж бурханлиг баясгаланг үүсгэж чадаж буй эсэхийг шалгах хамгийн эцсийн сорилт болдог байна.

Толилуулан буй дагины хөрөг бол Наро гэгээнтний дагина буюу Очир дагина Важра иогиний.

Түүний зүүн мутартаа барьсан гавал аягатай бялхсан цус нь бүх зөн совингуудыг хувилгасаны билгээр цаглашгүй баясгаланд ханасны билгэдэл, баруун мутар дах махир хутга нь бодлын саад бологч бүх долгионуудыг таслан хаяж буйн бэлгэдэл.

Зүүн мөрөндөө мөрлөсөн хатванга Хэруга Буддатай нэгдмэл оршин буйн бэлгэдэл , хүний гавал эрхи хүзүүндээ зүүж, хүний цогцос дээр зүүн хөлөө жийсэн нь Би хэмээх үзлийг төгс гэтэлж, мунхагийн харанхуйг ялсаны бэлгэдэл.

Огторгуйгаар зорчигч дагинас нь Үнэний номд чин үнэнч Хинди ба Буддын сургаалын туурвигч бурхдын гэргий нар болно. Орчлонгийн эхийн агуу хувилгагч хүчин чадлыг илэрхийлэгч Кали охин тэнгэрийн хувилбар болох Дагинас нь гэгээрэлд хөндөлсөх бүх саад тотгорыг даван гарахад йогчидод тусалж, нууц эрдмийг дамжуулагчид юм.

Махасиддха Дэлобагийн айлдсанаар бидний оюун бодлын толь мэт тунгалаг огторгуй нь өөрөө Дагнисын чанадын дагшин орон.Тодруулбал, хүний баруун бөмбөлөг буюу эмэгтэй сэтгэлгээг хариуцсан зөн бэлгэ мэдрэмжийн дүрсийн сэтгэлгээний талд нээгдэх Чанадын нууц дагинас бол хүмүүний ухамсарын гүний гүнд булаатай нууцуудыг сахин хамгаалж байдаг.

Адиша гэгээний “ Хүний гарт сэвтээгүй ариун онгон байгаль эх өөрийн бүх эзэмшлийн чанад дах учир шалтгааныг зөвхөн цавчихыг үл мэдэн нэвт тольдох билгийн мэлмийд л нээж, эрдэнэсээ дэлгэдэг” хэмээн айлдсанаар (Бодь мөрийн зул 22-р тал 2007 УБ) зөн совингийнхоо эзэн болж төгс ариусан Би-гээ номхотгож, Бурхан өлмийд өөрийн бие хүнээ өргөсний дүнд нээгдэх билгийн мэлмийгээрээ л Дагнисын орны хаалгыг нээж тэнд баясан цэнгэдэг ажээ.

Гэгээрлийн ноён сарьдгуудын оргилд хүргэх онгодын жигүүр, шууд онох эрдмийг , Шакти хүч чадлын хамт, хайрлагч Дагинасын соёрхол дор йогич бээр хорвоо, эго үзлийн бүх хүлээс боолтуудаа таслан хаяж, төгс гэгээрэлд хүрсээр иржээ. Дагинас нь тааварлашгүй, урсгал зөнгөөрөө, нөхцөл болзолгүй, догшин хүчирхэг бөгөөд төгс баясгалангаар Бурханлиг үнэний бодит биелэл болон хязгааргүй огторгуйгаар цэнгэн бүжигчид юм.

Дагисын 64 дүр цогцолсон бүтэн нэг тойрог нь хувь хүний хувилган төгөлдөржүүлэх бүтэн космограмын илэрхийлэл, Бурхан эхийн мэргэн ухаан , эрч хүч, бүжгээр дүрслэгдэх туурвин бүтээх мөчлөгт энергийн биелэл байдаг юм.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)