ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Халуун Там

Халуун Там


http://stat.gogo.mn/blog/12/58432/buddhist/tam.jpg

Тамд халуун 8, хүйтэн 8, ойр орчмын 2 гээд 18 там байна. Халуун найман там нь дээрээс доош дараалан оршино.

1. Дахин эдгэрэгч

2. Хар шугамт

3. Хураан эвдэгч

4. Уйлан дуудагч

5. Их уйлан дуудагч

6. Халуун

7. Маш халуун

8. Аюуш

Халуун тамын бүх орон нь уул, гол мөрөнгүй улайдсан төмөр шиг байдаг. Нэг тохой хиртэй гал үргэлжид бадарсан. Хөндийн хонхорт нь завсараар дүүрсэн. Хайлмал зэс болон ширэм, хайлмал тугалга, хурц, давст нэрт хувилгагч маш халуун рашаантай.

Тэнд чөтгөрийн язгуурын гол болон нууртай. Модод нь ч улайсгасан төмөр мэтээс бүрдсэн. Хорт шувуу болон араатан амьтад, ажилчин мангас, олон эрлэгээр дүүрсэн байдаг. Үүнд төрсөн зуурдын сүнс хүйтэн бороо салхинд туугдах тэргүүтэн даарсанаар үйлийн эрхээр халуун тамын орныг үзсэнээр түүнд дулаацая хэмээн тачаан гүйн орсоноор тэр оронд төрөл авдаг хэмээн номлосон. Ойлгоход хялбар болговол үхээд төрөл авахаар зуурдад байгаа сүнс хэрэв халуун тамд төрөхөөр бол тэр халуун тамд төрүүлэх өөрийн хийсэн нүглийн үрээр машид даардаг. Тийнхүү даарч явахдаа халуун тамын оронг харан тэнд дулаацая гэж бодоод тийшээ орон тэндээ төрөл авдаг. Даарч үхэж байгаа хүн амьтад ч иймэрхүү янзаар энд төрөл авах магадлалтай.

Энэ тамын гал нь энгийн галаас долоо дахин халуун зандагийн галтай. Доошлох тусам халуун нь долоо долоо дахин нэмэгдэнэ. Тамын бүх амьтад .............................................................................................................................. ........................................................................................

Зөөлөн биетэй бөгөөд ...................................................

Бие, сэтгэл хоёрын хувьд тэсэх тэвчээр багатай байдаг. Энэ нь үнэхээрийн их зовлонтой. Тэдгээр оронд гар нүүрийн эрхтэн бүрдэх агшинд .................................... төрөх бөгөөд нойрноос сэрэхтэй адил байдаг ажээ. Төрөл авах 4 төрөл байна.

1. Хэвлийгээс төрөх (Хүн, нохой г.м)

2. Хувилж төрөх

3. Чийгнээс төрөх (Чийгийн улаан)

4. Өндөгнөөс төрөх (Шувуу г.м)

Эдгээрээс тамын төрөл нь хувилж төрдөг юм. Тамын бүх төрөл хийсэн үйлийн үрээсээ хамаарч өөр өөр зовлонг амсдаг бөгөөд эдгээр нь :

1. Дахин эдгэрэгч там:

Энэ тамд төрсөн амьтад өөр хоорондоо танихгүй дайсан мэт харан уурлаж, гарт бий болсон хурц мэсээр бие биенээ хатган сүлбэж, олон хэсэг болгоход зарим нь үхэж, зарим нь ухаан алдан унана. Энэ үед хүйтэн салхи үлээж огторгуйгаас дахин эдгэрэгтүн гэх дуу гарахад эргэн эдгэрэн мөн л урьдын адил тэмцэлдэн дахин үхэж, дахин эдгэрдэг барагдашгүй зовлонтой.

2. Хар шугамт там:

Эрлэгүүд энэ тамд төрсөн амьтадын биед олон хар шугам татан, тэр татсан шугамын дагуу хөрөөгөөр хөрөөдөн, ооль хусуураар хусаж, хурц мэсээр тасдах гэх мэтээр тарчлаан зовоодог. Цээжин биеийг тасдахад бөгсөн бие ...................................................бөгсөн биеийг тасдахад цээжин бие ......... ........................................................... тийм байдлаар их зовдог.

3. Хураан эвдэгч там:

Хоорондоо тэмцэлдэж буй хонь, хуц гэх мэт амьтадын голд шахан бөөгнүүлж мөргөнө. Хонины нүүр шиг, бух, арслан мэт аймшигт амьтаны хэлбэрт хадны завсар оруулан шахаж ална. Хэмжээшгүй том төмөр дөшөн дээр бүх амьтаныг цуглуулан уул шиг том нүдүүр юмуу алхаар нүдэн бяцалдаг. Мөн уулаар даран бяцална. Уул нээгдэхэд нүдэж бяцалсан амьтад мөн л урьдынх шиг эдгэрэхэд дахин шахан хавчина. Дараа нь биеийг тээрэмдэнэ.

4. Уйлан дуудагч там:

Аймшигт олон амьтад хойноос нь хөөнө. Холоос цагаан байшинг хараад, тэр байшинд амар тайван байх гэж бодон гүйж дотор нь ороход хаалгагүй төмөр байшин болон хувирч гадна доторгүй бүх талдаа гал бадран түлсэнээр гадагш гарах боломжгүйд хашгиран уйлдаг.

5. Их уйлан дуудагч там:

Их уйлан дуудагч там нь уйлан дуудагч тамтай төстэй ч төмөр байшин нь хоёр давхар байдаг. Тэнд бас төмөр бумбанд чанах, том зэс тогоонд чанан зовоодог.

6. Халуун там:

Энэ тамд төмөр шургааг юмуу гал бадарсан богино хурц жадаар зулайгаас хошного руу, хошногоноос зулайгаар гартал нь цоолон бүх гэдэс дотрыг нь түлнэ. Ингэхэд есөн сүвээс гал болон удаа тортог ............................................................... гарах болой.

7. Маш халуун там:

Энэ там халуун тамтай төстэй боловч гурван үзүүрт жад мэтээр сүлбэдэг. Сэрээний зүүн баруун үзүүр нь хоёр мөрөөр, голынх нь зулайгаар гарч ирдэг.

8. Аюуш там:

Аюуш тамын оронд хэмжээлшгүй зовлонтой бөгөөд өчүүхэн ч амрах боломжгүй байдаг. Тэр оронд улайтгасан төмөр навчаар бүх биеийг нь ороох, төмөр том шигшүүрт буцалмал элс рүү шигшинэ. Хэлэнд нь 500 гадас хатгах гэх мэтээр зовоон тарчилгадаг. Зулын гол асах мэт биеийн гадна дотно бүх тал шатсанаар галын дөл, амьтан хоёрыг ялгахгүй зөвхөн бархирах дуу байгаа төдийгөөр амьтан байгааг мэднэ.

Эдгээр тамын төрлүүд асар их, хүнд хүчир зовлонтой бөгөөд хугацааны хэмжээ нь:

Хүний хорвоогийн 50 жил

Хүсэлт тэнгэрийн хоногтой тэнцэнэ

Тэгвэл таван зуу болой.

Хүний 50 нас 4 махранз тэнгэрийн хувьд нэг хоног юм. 4 махранзын 500 жил дахин эдгэрэгч тамын нэг өдөртэй тэнцэнэ. Дахин эдгэрэгч тамаас доош хар шугамт гэх мэт тамуудын өдрийн урт хоёр хоёр дахин нэмэгдэнэ.

Ийм там тэсэхэд бэрх зовлонтой байх хугацаа урт. Жоохон түлэгдэхэд л тэсдэггүй бид хэрэв энд төрөл авбал тэсэх боломжгүй тийм хэцүү зовлон тарчилгаатай. Хэрэв нэг удаа л энд төрөл авбал буцах боломжгүй. Одоо үүнийг буцаах буюу энд төрөхгүй байж чадах боломж байгаа дээр тэнд төрөх шалтгаан болсон муу үйл нүглээ ариусган, буян номд шамдах хэрэгтэй.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)