ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Хүйтэн там

Хүйтэн там


1. Цэврүүт там

2. Цэврүү нь хагарагч

3. Ий тий тий

4. Жихүд

5. Шүдээ зуугч

6. Удвал цэцэг мэт хагарагч

7. Лянхуа цэцэг мэт хагарагч

8. Лянхуа мэт их хагарагч

Эдгээр 8 тамууд дээрээс доош оршино. Хүйтэн тамын орны газар шороо уул мөрөн нь цас мөстэй хонгил хөндий цөөтэй.Маш хүйтэн салхи шуургаар үргэлж шуурсан,хүйтэн салхи нь арьс махыг нэвтлэн ясанд тултал дааруулдаг.Эдгээр 8 там дээрээс доошлох тусам хүйтэн нь 7,7 дахин нэмэгддэг. Энд төрсөн амьтад нь анх завсрын төрөлд байх үедээ галд шатаж байгаа юм шиг халууцан, хүйтэн сэрүүнийг хүсэх үед хүйтэн тамын орныг харна. Тийшээ сэрүүцэхээр очин орсноор тэндээ төрөл авдаг. Халууцан үхэж байгаа хүн ч учиртай.

1. Цэврүүт там

Маш хүйтэн учир биеийн гадна дотор бүгд цэврүүтсэн байдаг.

2. Цэврүү нь хагарагч

Цэврүүт тамаас илүү хүйтэн учир цэврүү нь хагардаг.(Биеийн бүрхүүл болсон шар ус нь хөлддөг. Шар уснаас төрсөн амьтад биеэ цоолон иддэг гэж Ловбрин сударт айлджээ)

3. Ий тий тий

Энэ тамыг эндээс гарч буй дуугаар ингэж нэрлэжээ. Дагжин чичиргэсэн маш хүйтэнд даарсандаа ий тий тий гэж бархиран дуугардаг.

4. Жихүд там

Энэ тамыг ч бас гарч буй дуугаар нь нэрлэжээ.Энэ там нь Ий тий тий тамаас илүү хүйтэн учир дуу нь олигтой гарахгүй, сул нарийн дугаар ай хөөрхий гэж орилдог

5. Шүдээ зуугч там

6. Дээрх тамуудаас илүү хүйтэн тул бие нь дагжин чичирч дуу нь гарахгүй шүдээ хавирдаг.

7. Удвал мэт хагарах там

Бие нь хага хөлдөн 4 юмуу 8 хэсэг болон хагардаг.

6. Лянхуа цэцэг мэт хагарагч

Бие нь 100 хэсэг болон хагардаг

7. Лянхуа мэт ихээр хагарагч там

Хүйтэний эцэс учир биеийн эрхтэн, хэсэг бүр 100, 1000 хэсэг болон хагарна.

Насны хэмжээ нь:

Энэ нь цэврүүт тамын насны хэмжээ бөгөөд үүнээс доод тамууд 20, 20 дахин урт байдаг.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)