ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Ойр орчмын там

Ойр орчмын там

Ойр орчмын там

Тамын нэг хэсэг болсон, 8 халуун там тус бүрийн 4 зүг бүрт нь ойр орчмын там байрлана.

1. Галт нурман суваг

Маш том амсартай галт нурман суваг байх бөгөөд тамын амьтад тэнд анхнаасаа ч төрдөг. Халуун тамын зарим амьтад нь төөрөн ирдэг байна. Тамын амьтад нь хатуу, хэцүү зовлон тарчилгаанаас болж нэг газартаа тэвчин байх чадваргүй. Зугтахыг хүссэн ч толгой нь эргэн зугтааж чаддаггүй. Тамын аймшигт харуулууд ч тойрон хүрээлж зугтах боломж олгодоггүй. Ийш тийш зугтаан явснаар галт нурман сувагт унадаг. Унахдаа биеийн том жижиг, хүчээс хамааран өвдгөө хүртэл ч юмуу ташаагаа хүртэл орно.

2. Бузрын намаг

Хэрэв зугтвал 9 бузар зүйл бүрэлдсэн бохир намагт шигдэн орно. Тэсэшгүй өмхий үнэрт толгой нь хагарах шиг болж ухаан алдан муужрах дөхдөг. Намгийн голд төмөр хошуут, зэс хошуут олон өт байдаг ба модны өт модыг цоолон иддэг шиг биеийг цоолон иддэг.

3. Хутганы ирт зам

Хутганы ирт зам гэдэг нь холоос сэтгэлд нийцсэн зүлэг ногоог харан гүйн очвол бүх газар нь хутганы ир болон хувирч хөлийг нь тасдах мэтээр зовоодог.

-Илдэн навчит ой гэдэг нь халуунд тарчлахдаа холоос хөх ойг харан баярлан гүйн тэнд очвол навч, иш бүр нь сэлэм мэтийн мэстэй бөгөөд мод нь салхинд хөдлөн мэс нь бороо шиг буун биеийг олон хэсэг болгон тасддаг.

-Шалмалын мод. Хорт олон амьтад дагахад, айсандаа Шалмалын том модыг харан түүнд авирахад, доош харсан 6 үзүүрт төмөр өргөс биеийг цоолно. Оройд нь хүрэхэд цугларсан хорт шувуунууд нүдийг нь ухаж, махыг нь тоншиж аймшигтайгаар тарчлаадаг. Доош буухад өргөс нь дээш харан биеийг нь хатган цоолж, сүлбэдэг. Энэ 3 нь гурвуулаа мэсэн хорлол учир нэг болголоо.

4. Хөлгүй нурман мөрөн

Маш халуунд зовон тарчлахдаа алс хол байгаа усан хүрхрээг харж, юунд ч эргэлзэлгүй үсрэн орно. Тэр нь гал ус холилдсон маш халуун, агуу том, гүнзгий байдаг. Бие нь усанд алдран ороход хэт чанагдан болсноор яс мах нь салж, мах нь үлдэн амь нь ясандаа шингэн усан дээр гарч ирнэ. Тэр дороо мах нь эргэн эдгэрэн дахин живнэ. Тэдгээрт насны хэмжээ байхгүй ч аль аль нь 100, 1000 жилээр байх ёстой.

Дайвар там

Энэ тамын амьтад газар доор, газар дээр, уул тал, ус гэх мэтэд тодорхойгүй оршино. Насны хэмжээ нь тодорхой бус ч зарим нь ойр орчмын тамын наснаас урт байдаг. Зарим нь богино нсатай ч байдаг. Эдлэх зовлон нь тодорхойгүй. Өдөр нь тэнгэрийн төрлийн жаргалыг эдэлж, шөнө нь тамын зовлонгоор тарчилдаг ч юмуу дэвсгэр шиг, хана шиг, нүдүүр шиг, тогоо шиг, мод шиг, шүүр шиг янз бүрийн биетэй, элдэвийн олон янз байдаг

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)