ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Нүглээ наминчлах арга

Нүглээ наминчлах арга

Урьд хийсэн нүгэл хилэнцээ дөрвөн хүч бүрэлдсэн наминчилгаагаар наминчлах нь чухал.

1. Шүтээний хүч- Аврал одуулж, бодь сэтгэлийг үүсгэх

2. Харамсахын хүч- Урьд хийсэн нүгэл хилэнцдээ харамсан гэмших юм.

3. Дахин буцахын хүч- Хойшид нүглийг хорих сэтгэл. Нүгэл хийхгүй байх зорилт өөртөө тавих

4. Ерөндөг, бүхэнд явах хүч- Нүглээ ариусган чадлынхаа хирээр буян хийх

Эдгээр дөрөв бүрдэх хэрэгтэй.

Хамба, ловон, багш, лагшин, зарлиг, тааллын шүтээн буюу бурханы хөрөг, дүр, ном судар, суварга, хуварга тэргүүтний өмнө наминчилгаа хийнэ. Эдгээр нь бүрдэхгүй бол огторгуйгаар дүүрэн бодьсадва нарыг ургуулан бодож тэдгээрт наминчилга өргөнө. Наминчилгын үг нь Дүншиг, Сэр-Од Дамби Шагба гэх мэт сударт гардаг шиг. Өөрөө ч хийсэн аль ч нүглээ ингэж хийлээ хэмээн нууц нууцлалгүй өгүүлэх нь чухал.

Арван нүглээр барахгүй жижиг сажиг бүх нүглийг хийхгүй. Хийж буй нүгэлд даган баясан хийлгэхгүй. (Жижиг нүгэл гэж байхгүй. Бүх нүгэл зовлонг л үүсгэнэ.) Магтан сайшаах ч үгүй гэж бод.

Арван буянаар хязгаарлагдахгүй бусдын амийг аврах, амьдралд нь туслах, эд зүйл өгөх, сахил санваар сахих, гурван эрдэнийг тахиж тахил өргөх, сүжиглэх хэрэгтэй. Бусдын хийж буй буянд даган баясан, хөхүүлэн дэмж.

Мөн буян нүгэл хоёрын аль нь ч биш явах, идэх, унтах, суух гэх мэт иш үзүүлээгүй буюу судар номд тодорхойлоогүй үйл байна. Тэдгээрт боловсрон гарах үр дагавар байхгүй ч хэрэггүй зүйлд цагийг нөгцөөж байна. Залхуу хойргийн эрхэнд автаж байна. Хойшид залхуу хойргот бүү авт. Иш үзүүлээгүй эдгээр үйл гарахад буяны үйл болгон хувирга, бясалга.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)