ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Бэрд

Бэрд

Хэрэв бэрдэд төрөл авбал жаргалтай юу гэвэл үгүй. Бэрдэд бөөгнөрөн амьдрагч, таран бутрагч гэж төрөл байна.

-Бөөгнөрөн амьдрагч нь: газар доор 500 багцадын зайнд сэржа гэдэг нэртэй бэрдийн хот байрлана. Төвд нь бэрдийн эрхэм эрлэг номун хааны харш байрлана. Түүнийг тоолж баршгүй олон бэрд хүрээлэн оршино.

-Таран бутрагч нь: огторгуйгаар тэнэгч, газраар тэнэгч, газар доогуур тэнэгч гээд тоолшгүй олон байдаг. Хэрэв илт мэдэлтэн (билгийн мэлмий нь нээгдсэн) хэн нэг нь харвал хаашаа ч явсан бэрдийн амьтдаар дүүрсэн, явж суух газар олдохгүй байдаг. Тэдгээрээс их рид хувилгаант (томоохон шидтэй) бэрд л жоохон жаргалтай. Бусад нь бүгд их зовлонтой. Бэрдэд 36 төрөл зүйл байдаг гэж Додэ чэнбу Дамба нершаг сударт айлдсан. Эдгээрийг хураавал:

Гадны түүтгэртэн

Дотрын түүтгэртэн

Идээ ундны түүтгэртэн гэж 3 хэсэгт хуваагдана.

Гадны түүтгэртэн.

Олон жилийн турш хоол олдохгүй, холоос овоолсон хоол харавч өмнө нь очвол ул мөргүй алга болдог. Том гол мөрний эрэгт очвол хайрга, элсэн жалга болдог. Үр жимс ургаж гүйцсэн модонд хүрвэл мод нь хатчихдаг. Заримыг нь олон өтнүүд сахин хаашаа ч явуулдаггүй байна.

Дотрын түүтгэртэн

Ам нь зүүний сүвэг шиг жижиг учир идээ унд багтаж орохгүй. Завьж, хацар нь том хөндий болохоор багтаж орсон хоол унд нь орсон үгүй нь мэдэгдэхгүй замхарна. Залгисан ч нумын хөвч шиг нарийхан хоолойгоор нь явахгүй. Явсан ч уул шиг том ходоодыг нь цатгахгүй.

Идээ ундны түүтгэртэн

Идээ унд гэдэс дотор нь орвол гал болон түлдэг. Угаасаа галын цог, баас шээс, идээ бээр, цус гэх мэтийн муу бөгөөд зовлон үүсгэгчийг л идэх хэрэгтэй. Сайн нь олдохгүй. Хувцасгүй учир халуунд түлэгдэж, хүйтэнд даардаг харьцуулашгүй зовлонтой. Өвлийн цагт нарны гэрэл ч дааруулдаг. Хавар сарны гэрэл ч түлдэг. Бороо орвол галан бороо орж түлэх ч үзэгдэл гардаг. Цаг үргэлж идээ унд эрэн хайсаар ядарч зүдрэх зовлонтой. Идээ унд олдохгүй учир бие нь хорчийж хатна. 360 ясны үе нь хоорондоо хавиралдан гал гардаг. Хоорондоо дайсагналцан хорих, хүлэх, зодон шийтгэж ялладаг аюултай. Ихэнх бэрдийн насны хэмжээ хүний насаар 15000 жил юм.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)