ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Адгуус

Адгуус

Адгуус

Адгуусанд ерөнхий (усны) болон бутрагч (хуурай газрын) гэж 2 байна. Ерөнхий оршигч нь том далайд байрлана. Авралын орон байхгүй. Давалгаанд туугдан тодорхойгүй тэнэн явдаг. Бие биенээ иднэ. Үргэлж дайснаасаа айн зугтана. Амьдаараа идүүлэх гэх мэт тэвчихийн аргагүй зовлонтой. Бутрагч нь хүн болон тэнгэрийн төрөлд байгаа эдгээр нь юм. Хүний эзэмшилд байдаггүй адгуус нь дайснаас үргэлж зугтан сэрэмжилсээр сэтгэл нь амар тайван байдаггүй. Хүний эзэмшилд байдаг нь үс ноосоо хяргуулах, хамар чихээ цоолуулах, зодуулах, ачаа зөөх, мах, цус, арьсны төлөө алагдах, амийг нь хороох, уналга болох мэтийн олон зовлонтой. Мөн өлсөж цангах, халж хөрөх, ядарч зүдрэх тэргүүтэн там бэрдээс ялгаагүй зовдог. Гол зовлон нь маш тэнэг болон нэг нэгийгээ иддэг нь юм. Өстөн дайсангүй болох хүртлээ байх хэрэгтэй.

3 муу заяаны зовлонг бодохоор тэвчихийн арга алга. Түүнээс аврах аврал хэрэгтэй байна. Хэн аварч чадах вэ?

Эсрүн тэнгэр, хурмаст ч юмуу. Хүрдэн орчуулагч хаан шиг нь ч аварч чадахгүй юм чинь хэн аврах вэ? Эрхэм дээд 3 эрдэнэ л аварч чадна. Бурханыг багшаа, номыг зарчмаа, хуврагыг номоор явагч найзаа гэж бод. Бурхан аврагч мөн ч номоор авардаг юм. Бурхан нь усанд урсаж байгаа хүнийг хувцас үснээс нь татаж гаргадаг шиг авардаггүй. Ном номлож түүнийг нь хэрэгжүүлснээр аврагддаг юм. Бурханд сүжгийг бясалга. Бурханы сургаал номлолыг түүний айлдсанчлан мөрдөж, хутагт хуврага ч яаж хэрэгжүүлж байгааг дууриан, үргэлж бясалга. Итгэл гэх мэт уншлагыг уншиж, аль чадахаар буян хийх нь чухал.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)