ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Тэнгэр

Тэнгэр

Тэнгэр

Хүсэлт тэнгэрийн оронд төрвөл амгалантай юм гэж бодвол үгүй юм. Хийсэн буяныхаа хүчээр тэнгэрт төрдөг бөгөөд буяны үрээр жаргаж байдаг. Бие нь гэрэлтэй ба хүссэн зүйл нь бодонгуут бий болно. Энэ жаргалдаа ташууран буян хийдэггүй. Буян нь дуусаад ямар ч буянгүй болдог учир голдуу 3 муу заяанд төрдөг.

Хүссэн зүйлээ ханалгүй хэрэглэснээр нас буян нь барагдаж, олон мэдрэхүй нь алга болдог. Эрх мэдэл багатай тэнгэр нь эрх мэдэл томоохон тэнгэрийн орноос хөөгдөх, буян багатай зарим нь хуурнаас өөр огт хэрэглэлгүй, хов хоосон нь ч байдаг. Тэд нар эд баялаг ихтэй тэнгэрийг харвал өөрийн буянд цөхрөн гутардаг. Ялангуяа 4 махранз, 33 тэнгэрийн орон нь асурьтай байлдах зовлонтой. Хүсэлт орчлонгийн нийт бүх тэнгэрт үхэн егүүтгэгдэх, уналын зовлон гэж байдаг. Тэнгэрүүд үхэхийн өмнөх 7 хоногоос нь үхлийн 5 шинж тэмдэг гардаг.

1. Биеийн өнгө зүс доройтох, муухайрах

2. Уйтгарлан, суудалд дургүйцэх

3. Цэцэгсийн зүүлт чимэглэл нь хуучрах

4. Биед нь хар толбо үүсэх

5. Биеэс нь хөлс гарах эдгээр 5 юм. Эдгээр шинж тэмдгүүд гарахаар зарц, найз нөхөд нь орхино.

Цагийн урт богино нь, хамгийн богино 4 махранзын 7 өдөр нь бидний 350 жил юм. Уналын зовлон гэдэг нь тэнгэрүүд үхээд доод тэнгэртээ төрсөн нь ховор. Хүнд төрсөн нь цөөхөн. Голдуу муу заяанд төрдөг. Авидарма-д:

Тэнгэрийн ертөнцөөс егүүтгэх үед

Хэрэв буяны үлдэгдэл байхгүй бол

Тэндээс эрхгүй адгуус, бэрд

Тамын орны нэг нэгт төрнө гэж айлдсан. Хийсэн буяны хүчээр тэнгэрт төрдөг бөгөөд жаргаж байдаг. Бие нь гэрэлтэй бөгөөд хүссэн зүйл нь бодох төдийд бий болно. Энэ жаргалдаа ташууран буян хийдэггүй. Буян нь дуусаад ямар ч буянгүй учир шууд тамд төрөл авдаг.

Тэнгэрүүд илт мэдлээр (зөн билгээр) үхээд хаана төрөхөө урьдчилан хардаг. Хүнд төрөхөөр бол олон зовлонтойд харан нүдэндээ итгэхгүй. 3 муу заяанд төрөхөөр бол амсах зовлонг нь мэдсэнээр сэтгэлийн тэвчишгүй зовлонтой болдог. 3 муу заяаны үйлийн зовлонгоос түүний сэтгэлийн зовлон нь их.

Дүрст, дүрс үгүй орчлонгийн тэнгэр

Дээд орчлонгуудад эгэл төрөлхтөнг харвал илт зовлонгүй ч хутагт бодьгал харвал хуран үйлдэгч зовлонгоос ангижраагүй байдаг. Самадид орон, эгэл төрөлхтөнгүүд нь самадийн тайван төлвөөс амталж буй жаргалдаа амтшиж, түүнээсээ гарч чаддаггүй. Бясалгалаар оносон эрдэм нь ч ахидаггүй. Өөр өөрсдийнх нь самади доройтоод үхдэг нь ч байдаг.

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
tulga (зочин)

tfuuiou

tulga (зочин)

bi sayhan sahiusaa zalsiimaa 1l bolj ogdguu ygd bgaga mdh um algoo yrilcah hun bn u

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)