ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Хүний биеийн гэрлэн бүрхүүлийг бий болгогч ДОЛООН ХҮРД буюу ЧАКРА

Хүний биеийн гэрлэн бүрхүүлийг бий болгогч ДОЛООН ХҮРД буюу ЧАКРА

Бидний бие өөрийнхөө бодь биеэс харьцангуй өргөн, том гэрлэн бүрхүүлээр хамгаалагдаж байдаг бол тэрхүү гэрлэн бүрхүүлийг бий болгогч зүйл бол хүний биеийн ДОЛООН ХҮРД буюу ЧАКРА билээ. Эдгээр бүх хүрдүүд мөнхийн эргэлтэнд оршиж бидний гэрлэн бүрхүүлийг энергиэр хангаж байх За ингээд ХҮРД буюу ЧАКРА-ны нарийн тайлбартай танилцана уу?

ҮНДЭС ХҮРД БУЮУ МУЛАДХАРА ЧАКРА (улаан)

 Энэхүү хүрд нь бэлгийн үйл ажиллагаа, бэлгийн энергийг хариуцдаг бөгөөд үүний сөрөг төлөв нь хуял тачаал, гаж буруу секс, материаллаг сонирхол, оюун билгийн эрэл хайгуулыг үл сонирхон чихэн дүлий байх явдал бөгөөд илрэл нь өтгөн хатах, түгжрэл, шамбарам болно.

     ХУВИЛГААН ХҮРД БУЮУ СВАДХИСТАНА ЧАКРА (улбар)

Уг хүрд нь урам зориг, ёс зүй, эрхэм дээд мэдлэг, бүтээлч үйл ажиллагааг хариуцна. Үүний харъяа эрхтнүүд нь бөөр, элэг, дэлүү, бөөрны дээд булчирхай, сав багтдаг. Сөрөг төлөв нь хуурамч дүр эсгэн жүжиглэх үйлд хэт татагдах, хувиа хичээх, мансууруулах бодис, архи дарсанд орох гэх мэт болой.

НАРАН СҮЛЖЭЭ ХҮРД БУЮУ МАНИПУРА ЧАКРА (шар)

Энэ хүрд нь хөгжил дэвшил, эрэл хайгуул, оршихуйн арга нөхцөл, үнэн шударгыг бэлэгддэг. Энэ чакра нь амьдралыг тэтгэгч хүч бөгөөд ходоод, гэдэс, дэлүү, элэгний үйл ажиллагааг хариуцна. Үүний эерэг төлөв арван цагаан буяны үйлийг бие хүн бүрэлдэх арга зам хэмээн үзэх явдал ба сөрөг нь хоол хүнсээ хязгаарлах, эсвэл бүүр хэтрүүлэн хэрэглэх, материаллаг сонирхол , архи тамхинд хэт орох, хатуужихын тулд өөрийгөө хэт зовоох, гэр бүлийн асуудалтай зууралдах, эхнэр нөхрөө дарангуйлахыг оролдох зэрэг болой.


ЗҮРХНИЙ ХҮРД БУЮУ АНАХАТА ЧАКРА (ногоон)

 Энэхүү хүрд сэргээгдсэнээр цэвэр ариун хайр энэрэл өндөр уулын ус лугаа хариу нэхэлгүй дэврэн бургилж эхэлнэ. Мөн өөрийгөө гэх аминч аливаа арга саамаасмууд татагдах дур хүслээсээ татгалзан, харин өөрийгөө бусдын байран дээр тавин хүмүүсийг жинхэнэ ёсоор ойлгох болно.

ХООЛОЙН ХҮРД БУЮУ ВИШУДХА ЧАКРА (хөх)

Энэхүү хүрд нь нүүр, хамар, хоолой, шүд, ам, амны хөндий зэргийг хариуцах бөгөөд ханиад томуу, хамар хоолойн элдэв халдлагаас хамгаалах, тамхи татах, элдэв зүйл үнэртэх зэрэг гаж буруу зуршил, донтолтоос сэргийлдэг. Хоолойн хүрдний зүүн талын эерэг төлөв нь ахан дүүсийн эвтэй найрсаг харилцаа байдаг бол сөрөг төлөв нь хараалын үг урсгах алдаа доголдлыг эсвэл болохгүй бүтэхгүй хэмээн ярих, харин баруун талын эерэг төлөв нь өөрийн жинхэнэ “би”-ээ ажиглан тандах, түүндээ үнэнч байх эрмэлзлэл, сөрөг төлөв нь ханиалга болон амьсгалын замын хүндрэлүүд, тамхи, хараал зүхээлийн үг хэлэх явдал юм.

МЭЛМИЙН ХҮРД БУЮУ АДЖНА ЧАКРА (нил ягаан)

Энэхүү хүрд нь хөмсөгний дээд түвшинд духны голд орших сэтгэл зүйн хамгийн чухал төвүүдийн нэг юм. Энд ида, пингала, төв гэсэн гурван судал ирж нийлдэг. Энэхүү чакра нь уртавтар тархины дээд хэсэгт байрлах бөгөөд тархины шүүрэл ялгаруулах боргоцой булчирхайтай холбоотой байна. Ариусал хийгээд өнчин тархины болон бусад булчирхайн хэвийн ажиллагааг хангадаг.


ТИТЭМ ХҮРД БУЮУ САХАСРАРА ЧАКРА (цагаан)

Сахасрара чакра “нэг мянга” гэсэн утгатай үг юм. Энэ хүрдээр мянган сувгаар сансрын энерги цутган ордог. Энэ хүрдний доор махан биед туслах хүрд болох бинду буюу зулайн хүрд оршино. Харин энэхүү титэм хүрд нь хүний бие махбодид бодитоор бус толгой дээр агаарт оршдог. Үүний эерэг төлөв нь хоёрдмол ухамсрын хязгаараас гарах материйн гурван мөн чанар болох хүч, идэвхи, ариусал гурав юм. Харин сөрөг төлөв нь бурханд үл итгэх явдал юм. Энэхүү чакра нь гэгээрэл ариуслын бүх урсгалуудын эрхэм зорилго болох бүх чаруудаар дайран өгсөх күндалины хөдөлгөөний сүнсний ертөнцтэй уулзах бэлчир юм.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
TSEEGII (зочин)

BI YR IIM YMAND IH ITEGDEG BI VRGELJ EYREG ENERGEER TSENEGLEGDEJ SAIN HVN BHIIG HVSDEG

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)