ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : ЗАХИДАЛ №2 Аура гадны энергийн хэт нөлөөнд автах үед

Сайн байна уу?

Таны захидлыг хүлээн авлаа. Дэлгэрэнгүй захидал бичсэнд талархаж байна.

Хий юмс харах, мэдрэх нь хүний мэдрэмж хурцадсантай холбоотой байдаг. Харин мэдрэмж ямар цагт хурцдах вэ гэвэл:

1. Хүний энергийн орчин цэвэршиж, оюун санааны хөгжилд дэвшил гарсан үед үүнийг дээд мэлмий нээгдэх гэдэг

2. Хүний аура гадны энергийн хэт нөлөөнд автах үед үүнийг доод мэлмий нээгдэх гэж болох бөгөөд тр хугацааных байж болно.

3. Бие эрүүл мэнд, сэтгэл санаа ихээр хямрах үед

Таны хувьд аура гадны энергийн хэт нөлөөнд автсан байж болох юм. Энэ нь хүн бүр нууцлагдмаар заяагдсан байдаг медиум чадварыг сэргээдэг талтай. Ингэснээр та сүнслэг эрчмийн харах, мэдрэх, сонсох болно. Чухам ямар учиртай хий юмс таныг эргүүлдээд байгааг хэлж мэдэхгүй юм. Ямартаа бие биржийлгэн нөлөөлөх, дүрс харах, дуу хоолой сонсох, биенээсээ гарах мэдрэмжийг мэдрэх тэргүүтэн нь хий биетийн нөлөөлөл юм. Ийнхүү нөлөөлөлд ороход хүргэх дараахи тохиолдлууд бий:

1. Харанхуй энерги муутай газраар явж байгаад ихээр айж цочих, ухаангүй болтлоо архидан мансуурах зэрэг тохиодолд хаа сайгүй тэнэж явдаг төрлөө олоогүй сүнс буюу бидний хэлдгээр “чөтгөр”, “албин” аураг гэмтээн өөрийн сөрөг эрчмийн нөлөөллөөр дарангуйлах нь бий. Энэ үед та сайн сайтар ажиглан таньваас тэрхүү хий биет танай гэр бүлийн амьдрал таны ажил үйлсийг илтээр хорлох хандлагатай байдаг.

2. Амьдарч буй гэр орон, хашаа, ойр хавьд орогносон буг буюу байнга оршигч сөрөг эрчимт хий биет байгаа тохиолдолд тухайн газарт амьдарч буй хүний эрүүл мэнд, сэтгэл санаа хямрах, хэт цочирдох үед өөрийн нөлөөллийг тогтоон, мэдрэмжийг идэвхижүүлэх талтай.

3. Хүмүүс “хараал” хэмээдэг сөрөг эрчмийн хүчтэй бөөгнөрөл хүний аураг гэмтээх байдлаар маш хүчтэй нөлөөлөл тогтоодог. “хараал”-тай хүн маш мэдрэмжтэй болдог төдийгүй зарим тохиолдолд тэдгээр хараалыг гүйцэлдүүлэхээр ирсэн сөрөг эрчимт хий биет нь хүнийг онгод тэнгэр, сахиустай мэт харагдуулж бас мэдрүүлж, тийнхүү аяглах нь бий. Эдгээрийн аль нь ч айдсаас ялгарах эрчмээр хүчирхэгжин биежиж байдаг.

4. Үнэхээр өвөг дээдсийн сүнслэг биет ирсэн байж болно. Гэхдээ ийм тохиолдолд ч тухайн хүн сэтгэл санаа, итгэл үнэмшлийн зохих бэлтгэл, хамгаалалтгүй байдаг тул аюултай байж болно. Тэнгэр төрөлтөн мөн аваас тод өнгийн тунгалаг цагаан цэнхэр гэх мэт гэрлээр үзэгдэх нь бий бөгөөд хүн дүрсээр биежсэн үедээ ч цэвэрхэн тунгалаг утаанаас бүрдсэн байх нь элбэг. Түүнчлэн таатай анхилуулан буюу арц хүжний үнэрээр мэдрэгдэх нь бий. Хамгийн гол нь үнэхээр тэнгэр төрлөөс ирсэн бол танд айдас мэдрэгдэхгүй.

Муу эрчимт хий биетний нөлөөлөлд орсон үед хүн цочимтгой, огцом ууртай, бухимдуу, байнгын айдастай болдог бөгөөд ойр дотны хүмүүстэйгээ үл ойлголцох, ажил үйлс бүтэлгүйтэх, бие, сэтгэл өвдөх байдал байнга тохиолдоно. Тэднээс өмхий, илжирсэн, гашилсан гэх мэт үнэр үнэртэх бөгөөд хий бие нь саарал, цоохор, хар бараан өнгөтэй харагдах нь бий.

 Танд бүхий л тэнгэр бурхадын хэлдэг хамгийн үнэн ганц үгийг хэлье.

ХАМГИЙН САЙН ХАМГААЛАЛТ ХҮНД ӨӨРТ НЬ БАЙДАГ.

Тэрхүү хий биет юу ч байсан та айх хэрэггүй. Сайн ч бай муу ч тэд биегүй л болохоос хүн шүү дээ. Харин азгүй таагүй нь уу гэгээн ариун нь уу гэдэгт л учир нь бий.

Хэрэв сөрөг эрчимт хий биес бол тэд зүгээр л ямар шалтгаангүйгээр таны эргэн тойронд эргэлдэж, таны сайн сайхан бүхнийг шимэгчилж байгаа биш. Тэд таныг хоргоох хэд хэдэн нөхцөл бий. Үүнд:

1. Танд чиглэж таны аураг гэмтээж ирсэн тул зорилгоо биелж дуусах хүртлээ таниас салахгүй байх нь бий. Үүнийг хараалын амьтан гэнэ. Үүнээс салахын тулд хүнд хараал яагаад ирдгийг ухааран ойлгох хэрэгтэй юм. Хараал гэдэг нь шууд зорилготой хийгээд тодорхой зорилгогүй байдлаар хэн нэгнээс асар хүчтэй сөрөг энергийн бөөгнөрөл ялгаран тодорхой нэгнийг нөлөөлөлд оруулахыг хэлж байгаа хэрэг. Энэ нь үйлийн үртэй холбоотой бөгөөд таны энэ болоод өмнөх төрлүүдийн алинд ч хийгдсэн муу үйлийн чинь хариу гэсгээл болж ирж буй зүйл юм. Та хэн нэгэн сөрөг эрчим дийлсэн хүний уур, гомдол, атаа хорсол, атаархлыг төрүүлэхэд л тэр хүн таныг хорлох бодол үгүй байсан ч ямар нэг хэмжээнд “хараал” ирнэ. Түүнчлэн тодорхой зорилготой хараал байсан ч өмнө нь та хэн нэгнийг тэгтлээ их гомдоож, хорсгож байсны л хариу юм. Үүнийг зөв ухааран ойлгоод тэднийг уучилж, өөрөө гэмшиж, алив үйлээрээ бусдад хор хүргэхгүй амьдрах аваас ямар ч хүчтэй хараалын хүч суларч үйлчлэхээ больдог.

2. Ижил юм ижлээ татдаг гэдэг. Таны хямарсан сэтгэл, гуниг зовлонгийн тухай бодол, уй гашуу, уур хилэн, гомдол, цөхрөл бүхэн таны эерэг сайн сайхан, хүчтэй энергийг үгүй хийж байдаг бөгөөд таныг энергийн хүчтэй хямралд оруулдаг. Уруудаж бохиртсон энерги бүхий та өөрийн адил уруудсан бусдыг өөртөө татдаг. Үүнд махан бодтой төдийгүй бие үгүй хий дүрст амьтдын аль аль нь хамаарна. Энэ тохиолдолд та стрессээс салж, өөдрөг зорилготой, хүсэл тэмүүлэлтэй, баяр хөөртэй амьдрахад өөрийгөө зориулах аваас цэвэрхэн газар ялаа суудаггүйн адил яваад л өгнө. Тэд танд амар заяа үзүүлэхгүй байгаа бол тэдэнд таларх, алдаагаа засж сайн сайхан амьдрахыг сануулж өгсөнд нь. Аяндаа алга болцгооно.

3. Маш ихээр хүчирхэгжсэн сөрөг эрчимт хий биетийн байнгын орогнол бүхий газарт амьдарч байгаа бол түүнийг дийлэх хүчтэй хүнд магадгүй лүйжин тавьдаг лам нарт хандах нь зүйтэй. Тэд эс дийлвээс нүүсэн нь дээр. Нөгөөх дагалгүй байдаг газраа л үлдэнэ. Орогносон сүнс нь ихэвчлэн муу үйлт сөрөг эрчим давамгайлсан хүмүүс болох архичин, гэмт хэрэгтэй, алчуурчин, биеэ үнэлэгч хийгээд амиа хорлогсдын сүнс бөгөөд тэд үйлийн үрээ эдэлж бартлаа мянга мянган жилээр ч буг болон орших нь бий.

4. Хэрэвзээ тэд үнэхээр сайн төрөлт сүнс мөн бол та тэдэнд хандан чин сэтгэлээсээ залбирч байхад л болно. Таны залбирал чин сэтгэлийнх байх тусмаа үр дүнтэй бөгөөд тэнгэрт хүрэх эрчим хүчтэй байх тусам тэндээс ч илүү хүчтэй сайн энерги ирдэг болохыг ойлгох хэрэгтэй. Таны асуудлыг хэн нэгэн хүчтэй шийдвэрлэж өгдөг юмаа гэхэд тэр нь таны өөрийн өвөг дээдэс л байх болно.

Танд амжилт хүсье.

 Хүндэтгэсэн: Эрэлчин

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
Зочин

YOOO, TA NEEREE YAMAR EEMER MEDJIINA, BI YAGL IIM BDALD BSAN 3 UDAA HUN BOLOH GJ OROLDOOD CHADKUU L ODOO STREESIIN BDALD BGAAD BNA TSENHER TSAGAAN GEREL ENE TR NAAD BICHSEN BUHEN CHINE NADAD TOHIOLDSON BI ASAR IHEER ZALBIRCH MORGOJ CHADSAN BOLOVCH ERGEED UNAAD BNA, SHONO ZUUDEND YANZAN BURIIN NUURTEI NUURGUYE HUMUUSTEI ZODOLDOH AMITAN ALAH TEMTSELDEH YUMDAA DAANCH NAMAIG HEN CH BISH BOLGOH HARAAL HIISEN GJ HELSEN TERNII UILEER TSARAI ZUS SAITAI OMOG BARDAM BOLOVCH TSAAGUURAAL UNE TSENGUYE NZ NOHDGUYE BOLJ HOTSROLOO SUULIIN UED IHED DOGSHIROH HANDLAGATAI BOLJ BNA MINII SETGEL, AURAD HARUULSAN MINII GOL 3 N HURDIIG HAASAN 2 GARIIG HAR ZURAASAAR TATSAN ENERGIIN ALDAGDAL 55 HUVITAI BN GJ GARSAN GANTSHAN BILGIIN MELMII GEDEGNI NEELTTEI GJ ONOSHILOGDSONDOO UNEHEER HAIR DURLAL MONGO HIIMORI NOYON NURUU UGUYE ENE BIE SETGEL BAINGA AIDASTAI TUGSHIH UG UNE TSENEGUYE BOLOH MINII ERHEER BISH YAVAADL BNADA YAAVAL ZOHILTOI VDE OLOON JIL BOLLOO

iin ued (зочин)

iin ued blogt bichseneer gadnaas arga zam haigaad nemergui yum baina, uuruu uuriiguu zasch dotood setgelee ariusgaj chadval haraal ch ter, chuugii muugii ch ter alga ayandaa alga boldog gene shuu

Зочин

Torno-d tur zuurtaa bol ariusnaa, gehdee gol zuil chinii setgel pyun dbaidag yum, chi setgeldee har baraan bodol setgeliin hudulguun aguulahgui l bol yamar laa lam buugiin zasal shaardlagagui bolnoo, aura tuvuud gaduur zunduu bii

Tomo (зочин)

Auragaar uzuulmeer bna xaana ochix ve xelj ugooch ?

Tomo (зочин)

Laanii zasal xiilgeed aura 100% boloxuu ?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)