ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ: БӨӨГИЙН ОНГОД ГЭЖ ЮУ ВЭ?

ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ: БӨӨГИЙН ОНГОД ГЭЖ ЮУ ВЭ?

Бөөгийн онгод, тэнгэрийн тухай мөн л олон тооны тодорхойлолт байдаг. Тэр бүгдээс дүгнэхэд дараахи шинж тэмдгүүд давхцсан байдаг.

  • Сүнс;
  • Сүнслэг биет:
  • Биежсэн оюун санаа;
  • Оюун санааны эрчим;
  • Хуралдсан энерги; гэх мэт

Хэдхэн жилийн өмнө “сүнс” хэмээх зүйл байдаг гэхэд олон хүн үүнийг үгүйсгэж харин үлдсэн нь далдхан айцгаадаг байв. Аймшгийн киноны үндсэн сэдэв нь аллагаас илүүтэй сүнстэй гэх тодотгол руу шилжих болжээ. “Сүнс” хэмээгчийн тухай тайлбарлахыны өмнө түүнийг хүлээн зөвшөөрөхөд дөхөм болсон шинжлэх ухааны үндэслэлийн тухай өгүүлье. Ертөнцийн алив шинж байдал хийгээд үүсгэлийг матери, ухамсар хэмээн ангилж, улмаар хүмүүс ч материалист, идеалист гэлцэн үзэл бодлоороо хуваагдацгааж байлаа. Аливаа бүхний үүтгэл нь ухамсарт энерги хэмээн үздэг идеалистуудыг бодит бус хэмээгдэн шүүмжилж байсан материалистуудын хувьд бүхий л зүйл шинжлэх ухааны аргаар нүдэнд үзэгдэж, гар баригдаж, басхүү шинж чанрын түвшинд танигдахуйц, хэмжигдэхүйц байх ёстой хэмээн үздэг байв. Гэвч шинжлэх ухаан тайлж үл чадах тийм үл танигдагч зүйлс энэ ертөнцөд олноор оршсоор иржээ. Физикийн шинжлэх ухааны судалгаа эцэстээ энэ бүх эсрэгцсэн талуудад эцсийн хариултыг өгч “матери ухамсар хоёр нь мөн чанартаа нэг зүйл” хэмээн нотолсон юм. Өөрөөр хэлбэл матери бол нягтаршсан энерги, ухамсар бол нягтраагүй энерги ажээ.

Сүүлийн жилүүдэд “сүнс” гэдэг нь хаа сайгүй байдаг болсон тухай бараг хүн бүр л ярих болов. Гэвч тэднийг олж харах, мэдрэх чадвар хүн бүрт ижил түвшинд байдаггүй билээ. Сүнс бол гарт баригдахгүй, нүдэнд үзэгдэхгүй, үүсч бий болоогүй, устаж үгүй болдоггүй маш нарийн бие бөгөөд шар будаанаас хэд дахин жижиг, хурц цагаан гэрэлтэй хэмээн буддийн шашины ном сургаалиудад бичсэн байдаг. Түүнчлэн Дорно дахины их мэргэдийн бүтээсэн хөлгөн сударт “Хүмүүний бие нь махбод буюу бие цогцос, аура буюу гэрлэн бүрхүүл, сэтгэхүй буюу оюунлаг ухамсар гэсэн бүтэцтэй бөгөөд эд бүгд цугтаа байсан цагт амьд хүн бүрдэнэ хэмээн өгүүлжээ. Энд өгүүлсэн оюунлаг ухамсар нь сүнс юм.

Өмнө дурьдсан эрдэмтэн судлаач, бөө, улаачдын тодорхойлолтод орсон шинжүүдийг дээрх өгүүлсэнтэй харьцуулан үзэхэд “тэнгэр”, “онгод” нь сүнс буюу оюунлаг ухамсар бөгөөд энерги хуралдсанаар зохих түвшинд нягтаршил үүсэн биежсэн, өөрөөсөө ихээхэн хэмжээний энерги ялгаруулж байдаг зүйл ажээ. Бөө нартай хийсэн судлаач Ш.Сүхбат гуайн ярилцлагад онгод ирэх нь шуурга шиг эрчтэй, бие дүүргэх мэт мэдрэмж төрүүлдэг тухай өгүүлсэн нь үүнийг баталж байгаа болно.

Тэнгэр хийгээд онгодууд нь оюун ухаан бүхий хэмээсэн. Тэгвэл энэ удаад чухам хэний ухамсарт бүхий хуралдсан эрчим болох тухай авч үзье.

Бөө мөргөлд улаачийг тэнгэрийн, онгодын, сүнсний, лусын бөө хэмээн ангилсан байдаг. Лусын бөө буюу лус хөллөсөн, лусын хорлолоор бөө болох цөөнгүй тохиолддог. Лусын тухай дараагийн хэсэгт илүү дэлгэрүүлэн авч үзнэ.

Сүнс хөллөсөн бөө гэж тусад нь ангилж буй нь онгод гэдэг хэдий сүнс мөн ч дотроо ялгаатай болохыг харуулж байна. Сүнс гэдэгт онгодын түвшинд хүрээгүй болон зарим язгуурынхны тодорхойлдогоор онгод болоогүй сүнснүүдийг хамруулж үздэг байна. Асар их буян хурааж, дараа төрөлдөө дэвшсэн эгэл хүн, лам, үзмэрч, домч, бариач зэргийн оюунлаг эрчим нь өөрийн удмын улаачтай холбоо тогтоож, нартын ертөнцийнхөнд тус буянаа хүргэх нь бий. Түүнчлэн төрлөө олоогүй төөрсөн буюу зуурдад гацсан, муу энерги давамгайлсан оюунлаг эрчмүүд хэн нэгэнтэй тэр дундаа улаач хүнтэй холбогдож, улмаар “өвөг дээдэс” нь болж жүжиглэдэг явдал цөөнгүй.

Тэгэхээр “онгод” гэж чухам юу вэ?

Бөөгийн ёс заншил, уламжлалаа авч үлдсэн дархадууд зөвхөн бөө улаач байсан хүнийг тусгай ёс заншлын дагуу хөдөөллүүлдэг бөгөөд сүнс нь 3 жил байгалийн эрчимтэй нэгдэн хүчирхэгжсэний дараагаар түүнийг лусаас дэгдээх тусгай зан үйлдсэний дараагаар “онгод” болгон залдаг гэж үздэг. Өөрөөр хэлбэл онгод гэдэг нь бөө улаач байсан хүний оюунлаг эрчим байгалийн хүчирхэг эрчмийн нэгдмэл чанар юм. Тийм ч учраас дархадын бөө улаач нар зөвхөн онгодыг л буулгадаг байна. Бөө мөргөлийн уламжлалыг авч үлдсэн буриадуудын дунд хүнээс дээш гарч чадсан оюунлаг эрчмүүдийг тэр болгон ялгаж үзэлгүй бүгдийг нь эрхэмлэх байдал цөөнгүй бий.

Монголд бурханы шашин дэлгэрсэнтэй холбоотойгоор зарим газарт бөөгийн онгод, тэнгэрийг “сахиус” хэмээн нэрлэх явдал их болжээ. Түүнчлэн нийтэд шүтэгдсэн томоохон онгодуудыг бурханы шашинд дагаар оруулж, сахиус болгох зохион байгуулалттай арга хэмжээ ч олон байв.

Онгод болон тэнгэрийн хооронд ялгаа бий юу, эсвэл энэ зөвхөн холбоо үг юу хэмээх асуултад хариулцгаая.

Бөөгийн онгод тэнгэрийн дуудлагад “Асар хар тэнгэр”, “Асар тэнгэрээс морилоотонгууд” гэх зэргээр өгүүлсэн байдаг. Монголчууд “Асар” хэмээн нэрлэдэг тэрхүү ертөнцийг буддизмд “Асура”, загалмайтны шашинд “Азуре” хэмээн нэрлэдэг бөгөөд хүнээс дээш орших харьцангуй хөгжсөн сүнсний ертөнц юм. Бурханы шашины ном сургаальд өгүүлснээр асура нар нь сайн заяат гурван төрлийн дунд төрөлтөн бөгөөд дээд түвшинд хүрсэн тэнгэр төрөлтөнтэй тэмцэлдэж байдаг “тэнгэр бус” төрөлтөн ажээ. Тэдгээр нь хэдий буяны үр ихээр хурааж, эрдэм увидаст хүрсэн ч хүний ааш араншин, хүсэл хийгээд үйлийн үрийн холбоосоос бүрэн ангижирч чадаагүй байдаг байна. Өөрөөр хэлбэл, хүнээс илүү тэнгэрээс дутуу бөгөөд илүү дээд төрөлд дэвших үүднээс хүний ертөнцөөр эргэн, бусдын оролцоотойгоор буян хураадаг гэдэг. Харин бөө мөргөлд тэднийг арай өөрөөр үздэг байхыг үгүйсгэхгүй бөгөөд бидний судалгаа цаашид энэ бүхнийг дэлгэрүүлэхэд чиглэж байгаа юм. Магадгүй онгод, тэнгэрийг нэг мэт, бөөгийн тэнгэрийг зөвхөн асура мэт ойлгуулах нь Монголчуудын оюун санааг эзэмдэн оршихыг санаархагч харийн шашины бодлого байж ч мэднэ. Ямартаа ч өнөөгийн байдлаар улаачдаа буусан онгодуудыг ажиглан судлахад оюун санаа, сэтгэл зүрхний төгс ариусалд хүрээгүй гэдэг нь тодорхой харагддаг билээ.

Хэрэвзээ дээрх байдлаар онгод ба тэнгэрийг ялгаатай хэмээн үзвэл тэнгэр гэж чухам юу вэ?

Буддизмын онолоор тэнгэрийг хүний үйл үрийн гинжин хэлхээсээс ангижирч чадсан буюу бүрэн ариуссан хэдий ч бүрэн гэгээрч чадаагүй бурхад хэмээн үздэг. Тэнгэрүүд зуурдын ертөнцийн дээд оронд оршин, хүний ертөнцийг дээрээс тольдож, хүссэн цагтаа халамж, ивээлээ хүртээдэг байна. Тэгвэл бөө мөргөлд ийм өндөр түвшинд хүрсэн “тэнгэр” бий юу?

“Бий” гэж бардам хэлье. Энергийн хуулиар ийм өндөр төрөлтөн нь дайдын ертөнцөд тэр бүр ойртоод байдаггүй нь энергийн асар их ариусалтай нь холбоотой. Бөө мөргөлийг судлан, сурталчлах үйлст өөрийн гэсэн томоохон хувь нэмрээ оруулж яваа нэгэн зайрангийн “тэнгэр” нь “сүү цай уухаар сүүдэртэй биед буудаггүй” хэмээгээд алсын зайнаас оюун санааны энергиэр нь дамжуулж суу залиараа зааж, сүр хүчээрээ ивээж явахаа сануулсан гэдэг. Төслийн хүрээнд уулзаж явсан цөөнгүй улаачийн “тэнгэр”-үүдийн сургаалиас дүгнэхэд “гэгээрэл” гэдэг бидний хувьд хичнээн чухал болохыг сургамжилсан байх нь олонтаа. Тухайлбал, зовж шаналсан улаачдаа тэрхүү тэнгэр нь:

Гэм буй болбасу

Гэсгээл буй болай

Гэгээн оюундаа тунгагахтун

Гэтэлгэх мөртээ хичэгэхтүн

хэмээн үйлийн үрийн мөн чанарыг таниулсан сургажээ.

Судлаач З.Бат-Отгон өөрийн судалгааны ажлын үр дүнд үндэслэн олон нийтэд хүргэсэн бүтээлдээ дээрх өвөг дээдсийн оюун санаа язгуур нь хаана байдгаасаа хамааран өөр өөр өнгө гэрэлтэй байдаг тухай өгүүлсэн. Тэнгэр ертөнцийн байршил нь тэдний зэрэг дэв, үүрэг даалгаврыг давхар илэрхийлж байдаг байна. Судалгааны үр дүнд хүргэсэн болон улаачдын өгүүлснээр онгод, тэнгэрүүд нь цагаан, хөх, улаан, шар гэх мэт өнгөтэй байдаг ажээ. Цагаанд нь эх дэлхийд ойр буюу энд оршин байх язгуурууд багтдаг. Дээд тэнгэрээс морилогчид нь газар дэлхийд уул хайрхадаар дамжин бууж улаачийн буй газарт хүчирхэг шонхор, хүрэн бүргэд, хүрэн баавгай, хөх чоно, хөлөг морь, хандгай буга зэрэг аль нэгэн амьтныг хөлөглөн ирдэг гэдэг.

Нэгэн тэнгэр улаачдаа бууж морилохдоо:

Хүн таван одноос

Хүйн дээрээс ирлээ

Хөрст алтан дэлхийд

Хөрвөөн байж буулаа.

хэмээн хүүрнэсэн билээ.

Тэнгэрийн орон зай, байршил, зэрэг дэв, ангилал, ялгамж, үүрэг оролцоо, зохион байгуулалтын тухай Эрэлчний тэмдэглэлийн дараа дараагийн цувралд илүү тодорхой өгүүлэх болно.

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
Зочин

UNEN BJ MAGADGUYE MINIIH BOL TSAGAAN TSENHER GERLUUD HARAGDAAD BDGIN

salkhi (зочин)

sain baina uu saihan namarjij baina uu.
uuliin modod urt baihiin adilaar
uhaant humsiin uhaan ur dui
itgel,setgel,zutgel
hiih uil heleh ug bas uur bolobchig
uuriin aldaa onoog uhaaraad
unen geechiin ereld uuriin bieiig zolin mordohui

uhaant ouynt tengeruudn
uultei tengerees doohnuur
uzuurtei moddoos deehnuur
uneniig tanij
itgel setgel zutgelee
en tentsuulen
tanin medehui husliin hulguur
ter zaid huurun hureh
uuriin munhag udmyn urstei uchiran zolgodog baih met
zuud noirondn haruulan
zurh setgeldn medruulen
tarhi ouyndn boduuldag baihui
gadna dotnoos nebt gereltsen
ter ursn
ug heln uran tstsen
uil buteeln gaihamshigiig taniulsan
zub bodoltoi zuulun setgeltei negen baidag met

Yalgyyn (зочин)

Bayarlalaa sonin bailaa

Aminaa (зочин)

Sain bna u? Herev tenger n ulaan bval haanaas irj bgan Bol? Busad n onguudiig n mon tailbarlan helj ogooch. Tanii bichisen zuiluud uneher ih taalagdlaa. Uil buhen chin delgereh boltugai gej erool tavya.

S.......... (зочин)

darhad yosoor hiigdsen ayn sogoonii hengereg,baawgain arisan gurwaljin hengereg yaraltai zarna.utas 95137693

seegii serchmaa (зочин)

Үнэн байж магадгүй.Гэхдээ миний хувьд бөөгийн онгод зөвхөн орох ёстой хүндээ л ордог байх.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)