ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ: УУЛ УСНЫ ЭЗЭД ЛУС, САВДАГ ГЭЖ ЮУ ВЭ?

Амьд бүхэн сүнстэй, амьгүй бүхэн эзэнтэй гэдэг. Байгаль дэлхийн уул, ус, мод ургамал, чулуу шороо бүгд эзэнтэй бөгөөд тэднийг лусын аймгийнхан эзэгнэн хамгаалан сахьдаг. Тодруулан хэлбээс, дэвжит 88 лусын аймгийнхан нь сав шимийн ертөнцийн махбодуудтай холбоотой бөгөөд энэ ертөнцийн амар амгаланг сахин хамгаалан оршдог. Усны эзнийг хөх лус, газар шорооны эзнийг хар лус гэх мэтчилэн нэрлэдэг. Тэдний тухай тэнгэрүүд айлдахдаа:

Газар тэнгэрийн эзэд

Гарвал нэгтэй л байдаг

Гагц тэдний ялгаа нь

Гаршсан үйлэндээ байдаг

Эрэмбэ хийгээд суудал нь

Эзэн тэнгэрээс томилоостой. . .

гэснээс үзэхэд тэдгээр нь мөн л оюунлаг, эрчимлэг шинж чанарыг өөртөө агуулдаг байна. Буддын ном сургаалд лусын аймгийхныг үйлийн сайн муу үрийн шалтгаанаар эх болсон зургаан зүйлийн амьтны төрөл олдог хэмээдэг.

Бөө улаачдын тамлагад лусын тухай дараахи байдлаар өгүүлсэн байдаг.

Хар лусан хамжаатангууд минь

Халтар үүлэн нөмрөгтөнгүүд минь

Хөх лусан хамжаатангууд минь

Хөвхгөр үүлэн нөмрөгтөнгүүд минь . . .

Эрт цагаас тэнгэрийн улаач нар лусын аймгийнхтай холбоотой байж, тэдний ивээл хайрыг хүртэн, хүч чадлыг нь ашигладаг байжээ.

Бөө мөргөлд лус буцах, ичих тухай өгүүлдэг бөгөөд нийтлэг байдлаар хүйтний цагт ичсэн хэмээн үзэж, лус аргадах үйлийг хийдэггүй байна. Саяхан үйл, үгэндээ үнэнч нэгэн улаач аминчлан байж “газрын доргио ихэдсэн тул лус ичиж чадахгүй байна хэмээн тэнгэрүүд хэлэв” гэж билээ.

Нэгэн том тэнгэр өөрийн улаачдаа ийнхүү сургасныг та бүхэнд хүргэе.

Ус лус хөлдлөө гээд

Унтчихдаг юм гэж андууруузай

Урсах хөдлөх нь хязгаартай ч

Угийн чанараа алддаггүй юм.

Хөрс лус унтлаа гээд

Хөлчихдөг юм гэж эндүүрүүзэй

Хөдлөн шилгээх нь хязгаартай ч

Хүний чанарыг мэддэг л юм.

Хад лус ичлээ гээд

Хатчихдаг юм гэж андууруузай

Харагдах дүр нь өөрчлөгдлөө ч

Халуун сэтгэлтнийг таньдаг л юм.

Үүнээс үзэхэд лус ичнэ гэдэг харьцах боломжгүй болно гэсэн үг биш бөгөөд уул, ус, хад чулуу, газар шороо бүрийн эзэдтэй харьцаж болох ажээ.

Сүүлийн жилүүдэд улаач нар хаврын сүүл сараас намрын дунд сар хүртэл хөдөөлж, энд тэндэхийн уул овоо, ус мөрнийг тахих зан үйлийг хийцгээх болжээ. Уламжлалт зан үйлийг сэргээсэн нь зөв хэдий ч тахиж байгаа нь энэ гээд байгаль дэлхийгээ бохирлож, уул усны эздийг хилэгнүүлэх байдал цөөнгүй болж. Уул хайрхадын эзэд болох савдгууд нь гол төлөв өмнө нь хүн тэр дундаа бөө улаач байсан нь олон. Тэд өөрийг нь тахиж ирсэн болон өөрийн удмаас дуртай хүнс, эдээр тахилга авдаг. Дургүй зүйлийг өргөх, буруу зан үйл хийхэд догшрон хорлол үзүүлнэ. Тиймээс урдаар сайн судлах болон уул усны савдагуудтай холбоо барин асууж тодлон тахилга хийх хэрэгтэй. Түүнчлэн уул хайрхадын эзэд савдагийг буулган бөөлдөг бөгөөд зөвхөн савдаг буулгадаг улаач ч байдаг. Хайрхадын эзэд хэн дуртай нэгэнтэй харьцдаггүй. Тэр тухайгаа:

Баян гээд бардаж болдоггүй

Эрдэмтэй гээд эрдэж болдоггүй

Итгэж чадсанд нь ивээлээ хайрлаж

Шүтэж чадсанд нь шидээ хайрлана.

хэмээн өгүүлсэн байна.

Эзотерикийн сургаалд өгүүлснээр эдгээр нь дэлхийн астрал хүрээнд амьдардаг бөгөөд байгалийн ёс суртахууны хуулийг сахидаг хүн байгалийн энэхүү бүтээлч онгодын онцгой ивээлийг хүртдэг бол байгальд болон бусад хүнд хор хөнөөл хүргэдэг хүн сэтгэц хийгээд бие махбодийн хувьд эрүүл байж чаддаггүй гэжээ. Монголчуудын дунд тэр дундаа сүүлийн жилүүдэд ихээр яригдах болсон зүйл бол “лусын хорлол” юм. Бараг хүн бүр лусын хорлолтой хэмээгдэх болжээ. Үгүйрч хоосорсон, өвдөж шаналсан, өнчирч хоцорсон олон хүн лусын хорлолыг амссан байх аж. Бөө улаачдын хэлж байгаагаар “хавдрын өвчин нь лусын хорлолын үр дагавар” байдаг байна. Хүн төрөлхтөн хэт хөгжлийн замаар замнаснаар байгаль дэлхийгээ ихээр сүйтгэж, ус гол ширгэж, ховор зүйлийн ургамал, амьтад ч мөхөж сүйрэхэд хүрсэн байна. Байгаль дэлхийтэй хайр гамгүй харьцсаны үр дүнд байгалийн эздийн шийтгэлийг хүртэж үер, цунами, шуурга, зуд, ган, гал уулын дэлбэрэлт зэрэг ч хаа сайгүй тохиолддог болов. Энэ тухай өндөр тэнгэрүүд:

Этүгэн эх түмнийг ивээн

Эрдэнийн зүйлээр угжин өсгөвч

Ээлгүй санаатан ихэд олширч

Эхийн энэрлийн ихийг чамлав

Их мөрөн дөлгөөн урсч

Эгэл түмнийг ундлан тэжээвч

Эрдэнийн лусыг эмнэж тахилгүй

Элгээн халин догшрон хөөсөрч

Эргээд хариугаа авдаг. . .

ийнхүү байдлаар өгүүлжээ.

Байгалийн эдгээр лусуудаас гадна цагаан лус, алтан лус хэмээх ойлголтууд бий. Эдгээр нь одоогоор бүрэн судлагдаагүй байгаа ч цагаан лусыг агаар болон салхитай холбон тайлбарладаг бөгөөд адлан шилгээх цагт нь агаараар дамжин халдварладаг өвчин ихэээр дэлгэрдэг гэж үздэг. Харин алтан лусын ивээлийг хүртсэн хүн лусын хаан мэт баяждаг гэх нь бий.

Лус, түүний гүйдэл, орон байр, лусын амьтан зэргийн тухай бөөгийн тухай номнуудад тэр дундаа Ш.Сүхбат гуайн номонд нилээд тодорхой өгүүлсэн тул энд арай өөр талаас нь тодорхойлохыг оролдлоо.

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
hosoo (зочин)

sn bnu ta bvhen

Yalgyyn (зочин)

Bayarlalaa.

Зочин

SAIHAN YUM HELDEG ONGUUD BNAA.

S......... (зочин)

darhad yosoor hiigdsen ayn sogoonii hengereg,baawgain arisan gurwaljin hengereg yaraltai zarna.utas 95137693

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)