ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : ЧӨТГӨР МИНИЙ ХУУЧИНЫ АНД /болсон явдал/ -3

ЧӨТГӨР МИНИЙ ХУУЧИНЫ АНД /болсон явдал/ -3

Би Метромалл дэлгүүрийн 1 давхарын хонгилын төмөр сандал түр амсхийхээр суув. Хэсэг хугацаанд хөлийн ч сэтгэлийн ч чилээ тайлагдах шиг болж байтал гэнэт сандлын үзүүрийг савлуулан байж хэн нэгэн суулаа. Би тоосон ч үгүй, харсан ч үгүй. Гэтэл өнөөх хөрш маань миний дургүйг хүргэхээр шийдэв бололтой хавчигнасаар сандлыг маань чихруулан байж савлуулав. Энэ удаад үл тоомсорлож чадсангүй, тэртээ тэргүй сүүлийн үед байнга л асч байх болсон уур хилэнгээ бадраан байж хартал хэн ч байсангүй. Миний уур дээд цэгтээ хүрч “болиоч муу хар тэнэгээ” гэж чанга гэгч нь хэллээ. Харцаа өөр зүгт хандуултал хажуугаар өнгөрөх хүмүүс намайг гайхшран харж, басхүү болгоомжилсон байдалтай холуур тойрч гарах бөгөөд сугалцан явсан хоёр хүүхэн дахин дахин эргэж харан инээлдсээр өнгөрөв. Санаа зовсондоо хурдхан босч, гүйх шахам хурдалсаар тэндээс гарлаа. “За чамайг даа” дахиад л намайг чадах шив гэсээр уур хилэн, өшөө хорсолдоо шатаж явлаа.

Нүдэнд л үзэгдэх ийм амьтас сүүлийн үед намайг байнга зовоох болсон юм. Тэд надтай хамт байх болсон цагаас би бүгдийг бүхнийг үзэн явах болж, басхүү бүгд, бүх хүн намайг үзэн ядах болж, гомдоож, хорлож, дарлах болсон билээ. Би тэднийг хардаггүй, харлаа ч нэг л бараан саарал утааны урсгал. Харин тэдний хэн болох, хэр хүчтэй, ямар санаатай болохыг басхүү хаанаас намайг дагах болсныг хүртэл сайн мэддэг байв.

Тэд их муу санаатай, бас тэдэнтэй байхад би байнгын айдастай, байнгын ууртай, байнга л цочиж, сандарна. Тэд миний найзууд болох цагаас хорвоогийн бусад бүх хүн, тэр дундаа бүхнээс хайртай ээж миньч миний хувьд дайсан болцгоов. Би байнга л үхлийн тухай бодно. Урт иштэй хутга барьж байгаад үүнийг гэдэс үрүүгээ дүрвэл нуруугаар нэвтэлж гарч ирэхийг нь харж амжих болов уу, тагтан дээрээс үсэрвэл унах хүртлээ нисээд гоё байх болов уу, яг одоо унтаад л тэр чигтээ хэзээ дахин сэрэхгүй байх сан гээд л. Сэтгэлийн гуниг зовлон бүрийн минь хажууд тэд л байж надад хань болдог байв. Бүх намайг, би бүх хүнийг үзэн явдах болсон юм чинь ядаж тэд надтай байгаад баярлах хэрэгтэй мэт. Гэхдээ л би тэднээс айдаг, тэднийг “чөтгөр” гэдгийг мэддэг болохоор айдаг байлаа.

Өндийж босох гэсэн оролдлого бүр минь бүтэлгүйтэж унана. Унах бүрт миний байдал урьдынхаас ч илүү доош унана. Энэ бүхнээс ганц л зүйл намайг салгаж чадна. Тэр бол үхэл.

Аз таарахад тэр үед би өөрийн адил шаналж яваа зовлон нэгт найзуудтай болсон юм. Тэд хий биш шүү. Тэд жинхэнэ маханбодтой хүмүүс. Бид бүгд зовцгоож байлаа. Гэтэл нэгэн хүн бидэнд амиа хорлож үхсэн хүн бүрийн сүнс өнөөх “чөтгөр” болдог гэж хэлж билээ. Амьд үлдэх цорын ганц шалтгаан болсон хүн найз нартаа би агшин бүрт талархаж явдаг.

Чөтгөр найзуудаасаа салах арга замыг эрэлхийлж эхлэв. Амьд үлдэхийн тулд шүү дээ. Олны танил болж яваа нэгэн дархад зайрангаар “залам гаргуулах” гэдэг засал хийлгэвээ. Биед шингэсэн муу зүйлийг хүчээр татаж гаргаад тэрэнд зориулсан бяцхан тахилгаар сатааруулан холдуулж хаях утгатай засал аж. Хийлгэлээ. Ямартаа ч тэд надаас холдов. Нэг сар орчим би үнэхээр сайхан байлаа. Гэтэл сарын дараа дахиад л хүрээд ирцгээв. Тэгэхдээ бүр хүчирхэг болчихож.

Тэгээд бурханы шашины ном судраас Ловон бадамжунайн зүрхэн тарнийг цээжлээд унших болов. Хий биет хүйтэн айдас хажууд ирж, хөл гар дээр минь сууж, заримдаа биед шингэн орохоор тэмүүлнэ. Бие биржийлгэх тэр мэдрэмж ямар аймшигтай гээч. Бас тэд аймаар хүнд, хөлөн дээр суух агшинд ор хотолзох шиг л болно.

Нэг эрхи олж аваад хүйтэн найзийгаа хажууд ирэх тэр мөчид л “Ум а хум базар гүрү бадмэ сиди хум” гээд л хэдэн мянган удаа чин сэтгэлээсээ уншина. Ам хатаж, хоолой өвдтөл гэхээсээ өнөөх найзийг холдон явах тэр үе хүртэл л уншина. Гайхалтай нь Оюун далай Ловон багшийн очир тарнийн шидийн хүчинд тэд үнэхээр аажим аажмаар надаас холдон оддог билээ. Харамсалтай нь бүр мөсөн биш.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
borhuu (зочин)

huuh nad shig hun bdag l ym bna.bi ch bas olon ymand oroogdon zowj bhdaa.inter nom orood shashnii holbogdoltoi neg nom awsan ym.lovon bagshiin nuuts tarniin nom bsan.uma hum bazar guru badam siddhi hum.minii lam erdene minii awral.2 jil udur shunu gui unshsanunshaagui bol bi alia hedii amia horlood uchih bsan baih.uuriiguu sataaruulj bga neg helber.ach tusaa ugch bsanch hangallttai bish bsan suuld ni olj mdehnee.zaawal lam bagshaas lun wan buyu erh awshig hurtej baij unshdag.tgej baij buren shid huch ni garch bdag ym bna.es buguus horloloos uur yuch irehgui.argatsaah tudii boldog.2011 ond puntsoglin hiidiin arga hemjeend oroltsoj lowon bagshiin erh awshig hurtej awsan.tgee d tarnia toolhod.muu buhen salhind tsatssan uns met alga bolson.hamag burhan hamag sahiusan burhanii aildsan buh nom.amirlangui dogshi buh tenger daginas nuguud ediin tengeruud hurtel ene tarni dor huraagdsan bdag.chamaig neg muu tiiren chutgur baitugai hen beer ch horloj ul chadna.uchir ni chi bol lovon bagshiin shawi.amjilt hamaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)