ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : ЧӨТГӨР МИНИЙ ХУУЧИНЫ АНД /болсон явдал/ -4

ЧӨТГӨР МИНИЙ ХУУЧИНЫ АНД /болсон явдал/ -4

Тарнийн хүчээр хүч султайг нь би дийлнэ, гэвч надад дийлдэхээргүй хүчтэй нь өөрсдийнх нь эсрэг хүч гаргасны хариуд намайг хатуухан шийтгэхээр улам хилэгнэнэ. Тэдний нөлөөгөөр миний зарим нэг мэдрэмж хөгжиж эхлэв. Автобусанд суугаад хажуу дахь хүний тухай нилээд зүйл мэдчих тохиолдолд ч байв. Ямартаа ч элдвийн хий биетнийг хажуугаараа өнгөрөх бүрт хэн болохыг нь хэлчихдэг л болов. Тэд ямар муухай үнэртэй гээч. Өмхий, ялзарсан, илжирсэн, муудсан өндөгний бас эмнэлгийн мооргийн үнэртэй хүртэл байдаг. Энд тэнд согтуу унтаж байдаг хүмүүсээс би заримдаа тэдний үнэргийг мэдэрдэг. Нэг бол тэд тэр хүнийг ийм болгосон, эсвэл нөгөө хүн удахгүй тэдний нэг болно л гэсэн үг. Заримдаа надтай маш цөөхөн таарах сайн эрчимлэг биеттэй таарна. Гэхдээ маш ховор.

Би үе үе биенээсээ гарч аялал хийдэг юм. Заримдаа өнөөх гайхлууд намайг биенээс минь хүчлэн гаргана. Хүчээр гарах үед бие ямар аймаар зовиурладаг гээч. Гэхдээ махан бие биш. Хий бие минь өвддөг. Маш зовиуртай. Тэд заримдаа миний асуусанд хариулдаг байлаа. Нэг удаа би миний аура ямархуу байдаг бол гэж асуусан юм. Тэгэхэд тэд гэрийн ханан дээр өнгө гэрэл муутай, хүрээ нь сарнисан муухан аураг энэ байна гэж харуулна. Тэр үед би хүмүүс чөтгөрийг андуураад л онгод гэж залдаг бас учиртай л юм байна гэж боддог байлаа.

Нэгэн удаа өнөөх тарниа уншиж байтал баруун чихэн дээр чангаар хөхөрч, “за одоо болио, би явахгүй ш дээ” гэдэг байгаа. Шөнө зүүдэндээ тэдэнтэй хамт энэ тэрүүгээр тэнүүчлэх бөгөөд, нэгэн шөнө бүр “хэлмэгдэж өнгөрсөн сүнснүүдийн эрх ашгийг хамгаалах холбоо байгуулж, ажиллах хэрэгтэй” гэж ирээд л сэрж билээ. Нэгэн шөнө халтартаж цоорсон төрх, өмхий үнэртэй 2 чөтгөртэй зөндөө удаан зодолдож билээ. Зүүдэндээ ч юм уу, эсвэл сүнс минь гарчаад сүнслэг ертөнцөд зодолдоод ч байгаа юм уу, бүү мэд. Би ташуур гаргаж ирээд л тэднийг занчих юм, гэтэл тэд намайг шоолж инээцгээв. Тэгээд “чиний чадах зүйл ердөө л энүү” гэв. Аргаа барсан би арц уугиуллаа. Гэтэл байдал эсрэгээрээ эргэлээ. Бид гурав тойрч суугаад л тэд надад урд нь хэн байсан яагаад ийм болсноо ярьж суулаа. Нэг нь цэвэрхэн цагаан залуу, нөгөөх нь биерхүү бор залуус байжээ. 40 гаран насандаа сүнс болцгоож. Биерхүү нь амьдралаа хайрлалгүй архидасаар нэг л мэдэхэд ийм болчихсон гэнэ. Харин өнөөх нь завхай зайдан явдалтай нэгэн байгаад хүний гарт амиа алджээ. Ийм хүмүүс чөтгөр болдог ажээ. Тэд надад нэгэн сонин үйл ярьцгаасан нь “Хүмүүс биднийг арцны үнэрээр дайждаг гэж боддог юм. Гэтэл үнэндээ арц ч биднийг ариусгадаг. Арц үнэртээд бид хүнд муу зүйл хийж чадахгүй болдог. Энэ их сайхан байдаг. Бидэнд буян үйлдэе гэвэл арц л уугиулж байгаарай” гэсэн билээ. Тэр цагаас хойш би арц уугиулах бүртээ хий биетэй тэдгээр хүмүүс ч гэсэн ариусах болтугай хэмээн залбирдаг болсон.

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
Yalgyyn (зочин)

Artsiig demii neg yygiyldaggyi um bna daa

Yalguund (зочин)

Todorhoi oron zain energiig ariusgah uuregtei baidag buguud tuhai oron zaid hamaaragch hii biyeten buhend todorhoi hemjeegeer bashuu todorhoi hugatsaagaar uilchilj chaddag yum

Uneniig haigch (зочин)

ERELCHIND sain bn uu? bi net-eer olon blog, site-aar orj unshij baisan ch tany bichsen zuiliig mash sain oilgoj chaddag bolohoor unshih durtai. holbogdoj uulzaad uchir baidlyg lavlaj, zuvluguu aviya geheer yaj holbogdohoo medehgui munginaad bnaa. yutai ch deerh bichlegt bichsen zuils nadad tohioldood bdg yum. ene yu ve gvl uner. bas arzaisan zaraa shig murtluu dugui har yum bas uzegdeed bdg. bas gegeen tsagaan udruur minii nudend yanz buriin helbertei (amitan esvel yamar neg zuil) har yums uzegdeed 2 jil garan bolj bn. nadad tuslaach. bi ajilgui bolood 2 jil bolj bn. odoo yaj amidrahaa medehgui l bna.ajild orohoor heseg bj bgaad hachin bolj humuusiig ailgaj, uuruu evgyu baidald orood l ajlaasaa garah hereg boloh yum. odoo ajild orohyg huseh bolovch aidag bolson. huuhdee uuriiguu tejeej ch chadahgui bolchloo. nadad tuslaach guiya.

Идэр (зочин)

ийм хүмүүсд би туслаж чадах юм шиг байна. би лам биш, бөө биш, христ ч биш, сэтгэлзүй ч биш нэг тийм хүн байна. юу ч гэсэн надтай холбогдоорой chukfx@yahoo.com

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)