ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : ЧӨТГӨР МИНИЙ ХУУЧИНЫ АНД /болсон явдал/ -5

ЧӨТГӨР МИНИЙ ХУУЧИНЫ АНД /болсон явдал/ -5

 Зовлон гуниг надтай хамт л байлаа. Заримдаа тэд намайг үнэхээр дэндүүлнэ. Гэхдээ л сэтгэлийн мухарт хаяахан тэднийг өрөвддөг байв. Хэт даврах үед нь муу хүмүүсийг өөрөөсөө хэрхэн загнаж холдуулах байсан л аягаар муухай аашлан хөөнө. Ингэж явсаар эцэстээ “бөө” болох нэгэн гэдгээ мэдэв. Сайн багштай ч болов. Гэтэл онгод тэнгэрүүд маань надад нэгэн жигтэй даалгавар өгдөг юм байна. Багшийг маань миний хар барааныг салгаж, хараал жатгыг хариулж өгч болохгүй, улаач маань өөрөө энэ бүхнийг өөрийнхөөрөө даван туулах учиртай гэв. Яаж тэр вэ? Тэнгэрүүддээ асар ихээр гомдов, зүгээр л явж байхад зовлонд унагаж, хүчээр бөө болгочихоод, одоо намайг дахиад л зов гэж байна гээд л.

Бөө нь зөвшөөрдөггүй юм бол ламаар нь засуулна гээд нэг өдөр баахан сүм хийдээр тойров. Үзмэрч лам намайг тийрэнгийн хорлол болжээ, Ширнэн дүдэг гэдэг номыг ойр ойрхон уншуулах хэрэгтэй гэсэн юм. Хамгийн сонин нь маргааш энэ заслыг хийлгэхээс өмнө би шөнөжингөө тэдний ачаар уйлж хоносон юм даа. Тэр заслыг 40,0 төгрөгөөр хийлгэлээ. Заслын дараа шууд л цээж уужрах шиг болоод би дахин амар амгаланг мэдрэв. Тэр засал надад 3 хоног л үйлчлэв.

Энэ бүгдийн дараа би хамаг л сайн гэсэн бүгдийг хийгээд байхад яагаад энэ бүхнээс нэг мөсөн ангижрахгүй байгааг ойлгохоор шийдэж, танин мэдэхүйн их аялалд гарлаа.

Уншиж эхлэв. Бас дараа нь бүх шашины болон эзотерикийн номнуудыг ч уншив.

Бүх зүйл хүний дотоод мөн чанараас үүдэлтэй бөгөөд хүн дотоод сэтгэл оюундаа буруу зөрүү бодолтой, хүсэл, шуналын боол болж, атаа жөтөө, уур хилэн, өшөө хонзон, бардам сэтгэлд автаж, нүгэл үйлдэх тэр цагаас “чөтгөр”-тэй нөхөрлөдөг ажээ. Тэд намайг зовоосон биш, би өөрөө зовлонгоо тарьж, харин тэд үүрэх зовлонг минь хурдгасгаж өгдөг гэжүү.

Ижил зүйл ижлээ татдаг гэдэг тэр байх нь. Миний сэтгэл оюун “чөтгөр”-тэй нөхөрлөхөд тэнцэхүйц болсон учраас л тэд надтай хамт байх болжээ. Би эргэн санахыг хичээв. Үнэхээр аз хийморь эзэн тэнгэр ивээж явахад биеэ ихэд санаж, бусдад муугаар хандаж, бусдын атаа жөтөө, уур хилэнг ихээр төрүүлж, мөнгө, нэр хүндийн төлөө олон хүнийг мунхаруулж, бас худал хуймаг зүйл ч хийж явсан нь үнэн юм. Тэгэхээр чөтгөр найзуудаа би өөрөө дууджээ. Таталцлын хууль ёсоор намайг өөрчлөгдөөгүй байхад гаднаас нь хичнээн хөөсөн ч энэ буцан ирэх хүчийг нь л нэмэгдүүлж байдаг байх нь . Би өөрчлөгдөөгүй байхад тэд явахгүй гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр тэд байгаа цагт би өөрийгөө буруу байна гэж ойлгох хэрэгтэй болох нь. Буруу бүхнийг минь ойлгуулж өгч байдаг тэд ч буянтай юмаа. Ийнхүү бодох болсон үед ирсэн хий найзууд маань улайм цайм надад хор хүргэх нь илт багасав. Бас тэднийг ирэх үед би уурлаж дургүйцэх, айх эмээхээ ч болилоо. Би үргэлжлүүлэн бусдад ямар их гэм хийснээ нэг бүрчлэн бодох болов. Миний үзэн ядаж явсан хүний үйл үнэн чанартаа надад тус хүргэсэн нь тэр ажээ.

Ингэж бодох тусам улам л уярамтгай болж, тэднийг өрөвдөн хайрлаж, тэднээс уучлалт гуйж, тэдний төлөө ямар нэгэн сайн сайхан зүйл хиймээр санагдах болов. Нэг л мэдэхэд би өнөөх айхтар найзуудаа үгүйлэх болов. Тэд хаачаа вэ. Нэг л мэдэхэд тэд алга болчихож, сэтгэлд минь уярал хайр, нигүүсэл, бусдын төлөө гэсэн бүхэн бий болох тэр агшинд тэд явцгаажээ. Би тэднийг дахин ирэхэд тавтай морил андууд минь гэж хүлээж авч чадахгүй л байх. Гэхдээ л тэднээс айхгүй ээ.

Номын буянаар ухаарснаар би зовж зүдэрч буй хүмүүст хандан чин сэтгэлээсээ дараахи үгсийг хэлдэг болсон билээ.

“Чөтгөр чамайг зовоовол чи тэднийг чөтгөр гэж бүү бод, харин бурхан тэнгэр гэж бод, чамайг зөв замд хөтлөхөөр ирсэн тэнгэрийн элч гэж бод”,

“Зүрх сэтгэл чинь цэвэр ариун байхад ямар ч чөтгөр, шуламс, тийрэн чамд хор хүргэхгүй”,

“Бүх зовлонгийн учир шалтгаан хүнд өөрт нь байдаг тул гарцыг нь ч өөрөөсөө хай”,

“Өөрөөс чинь өөр хэн ч чамд төгс туслахгүй”

“Хүн та хүсвэл бурхан ч байж чадна, буг ч байж чадна”

            "Тэднээс хол баймаар байна уу, тэгвэл тэднээс өөр бай, өөрийгөө

            өөрчил"

Бурхантай ойр байя гэвэл бурханлаг бай. Түүний мөн чанарыг өөртөө шингээ.

            Тэнгэрийн ивээл хүртэе гэвэл тэнгэрлэг бай.Тэнгэрлэг ёс суртахуунлаг бай.

Чөтгөртэй найзалмаар байгаа бол энэ хэвээрээ үлд бай.


Чөтгөр бол миний хуучины анд.

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
Bayarlalaa (зочин)

Mash ih heregtei medee medeelluud baina, Bayarlalaa

баагий (зочин)

бодууштай зүйлүүд бичжээ . Баярлалаа

Зочин

TEGEED ENE NOHOR CHINE BOO BAIHAA BOLISON YUMUU? GOLNI?

ugui dee (зочин)

ugui dee ongod tengeriin ugeer , dotood mun chanaraa hugjuulj setgel oyun huchtei bolj chadsan baian shuu dee

uhaaral (зочин)

uhaaral hairalsan saihan yum bn bi ch bas saihan setgeltei udgan bhiig husch bn hicheenee gyalailaa

Зочин

Ёстой сайхан нийтлэл байна. Баярлалаа.

Зочин

Ijil yum ijlee tatdeg gej. Ih philosofhytoi oguulleg bn.

Uneniig haigch (зочин)

Bayarlalaa. saihan niitlel bn. magadgui bi ch ene l zamyg tuulj bh shig.

Цоомоо (зочин)

Сайхан нийтлэл байнаа баярлалаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)