ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Эрэлчний тэмдэглэл: Дээд тэнгэр улаачаас юу хүсдэг вэ?

Улаач болох заяатан мөнх тэнгэрийн мөн чанарыг танин ухаарч зам мөрдөө шулуурах хүртлээ олон арван хүндрэл, бэрхшээлийг туулдаг. Энэ бүхэн хэдэн жилээр ч үргэлжилжлэх нь ч бий.

“Яагаад заавал би гэж, би үүнийг хүсэхгүй байна, энэ бүхэн дэндүү шударга бус байна”гэх олонтаа асууж, “санаснаараа амьдарч чадахгүй л юм бол, хэрэв миний хэн байх нь, юу хийх цаанаасаа зурагдчихсан юм бол, би гэж байхын хэрэг юу байна, өөрийн санаснаар хийж чадах ганц зүйл үхэл л бололтой, хэрэв намайг амиа тэвчвэл энэ тэнгэр яах бол” гэхчилэн сэтгэлийн зовлонг эдэлнэ.

Тэрсэвч тэнгэр хүчтэй. Хичнээн эсэргүүцэвч нэгэн цагт дээд тэнгэрийн өмнө өвдөг сөхрөн өршөөл гуйдаг. Аливаа үйлийг өөрийнхөөрөө зохицуулчихаж бас л болохгүй. “Үнэхээр болох л ёстой юм бол эртхэн шиг авчихья” гэж хичээвч яаж ийж байгаад л “асуудал” гарчихна. “Авахгүй бол болохгүй заавал ав ёстой гэнэ. За тэгвэл авъя гэхээр ирэхгүй, буухгүй, эсвэл шинээр ийм олон асуудал гарах, яах ёстой хэрэг вэ, тэд чухам юу хүснэ вэ?” хэмээн уулга айлдан цөхрөлөө илэрхийлэх үе ч тохиолдоно.

Дээд тэнгэр биднээс юу хүсдэг хэрэг вэ?

Тэдний эхний хүсэл- Мөнх тэнгэрийг хүлээн зөвшөөрөх:

  • Мөнх тэнгэр үнэн хийгээд мөнхөд оршино.
  • Мөнх тэнгэр хорвоо ертөнцийн алив бүхнийг эрхшээн мэдэгч юм.
  • Мөнх тэнгэр өөрийн таалалд нийцүүлэн нартын ертөнцөд зарлигийг биелүүлэх элч албатыг томилдог.
  • Мөнх тэнгэрийн зарлигийг үгүйсгэгч хэн бүхэн цээрлэл хүртдэг учиртай.

Тэрээр үнэхээр хүчтэй бөгөөд зөвхөн “мөнх тэнгэрийн тааллаар л бүх зүйл болдог” гэдгийг ойлгуулахын тулд мөрөөрөө яваа нэгний хувь тавиланг орвонгоор нь эргүүлчихнэ. “Чи миний албат, эзэн тэнгэрээ танигтун, чи нартын ертөнцөд миний даалгаврыг биелүүлэх ёстой бишүү, тэнгэрийн үйлийг хэрэгжүүлэхэд чинь туслуулахаар өвөг дээдсийг чинь элч болгон илгээлээ, хүлээн авагтун”

Энэ цагт улаач болох тавилантай хөөрхий “өөрийгөө” хэн бэ гэдгийг танин ухаарах “эрэлчин” болж хувирна. Зарим нэгнийг нь энэхүү эрэл хайгуулын ажилдаа идэвхи их гаргаарай хэмээгээд ажил, амьдралын хариуцлагаас нь чөлөөлчих нь бий. Хэн гэдгээ өөр хэн нэгнээс асуугаад л мэдчих боломж тун бага, учир нь хүн бүр л өөр өөрийг өгүүлнэ.  Би чухам хэн бэ?. Эцсийн мөчид “хэн ч байсан хамаагүй, энэ бүх зовлонгоос салахын тавилан гэж байна уу” цөхрөн гуйсан ч нэмэргүй. Тэгэхээр “мөнх тэнгэрийн албат” гэж хэн бэ? Би хэн бэ хэмээх эрлийг бид эхлэхдээ өөрсдийн өнөөг хүртэл төсөөлж, итгэж ирсэн тэр нэгэн “би” гээс хамаарал ихтэй байдаг тул өөрийгөө энэ бүхний эцэст хэлмэгдэж зовсон, хоригдон эрх чөлөөгүй болсон нэгэн хэмээн гэж дүгнэн ихэд өрөвдөхөд хүрнэ. Өөрийн “би” өнөө цагийн хэм хэмжээ, ойлголт төсөөллөөс мөнх тэнгэрийн ертөнцийн хууль, тэнгэрлэг ёс суртахуун, мөн чанарыг ялган ухаарах хүртэлх бүх үйл явц удаан үргэлжлэнэ. Эцэст нь тэнгэрийн хүслийг дагах хэдий ч эгэл хүн бүрт заяахгүй энэ тавиланг өөрийн оюун санааны хөгжлийн түвшингийн хэрээр л үнэлэх нь бий.

Ядмагхан нэгэн нь хүн бус болох мэт сэтгэн хүмүүн олныг сөхрүүлэхийг хүснэ. Тэдний хувьд энэхүү тавилан нь бусдаас сайхан амьдрах нэгэн арга болох нь бий. Тиймдээ ч эрдэм чадал, эрх сүрийг үнэлэн бизнес болгохыг яардаг ажээ. Нэг талаар бөө болох замналд алдсан бүхнээ аль болох хурдан нөхөх нөгөө талаар онгод тэнгэрийн хүчээр өмнө нь олж чаддаггүй байснаа хурдхан олох боломжийг ашиглахаар яардаг бизээ. Тэд имидж дүр байдлаа ч сүрлэг сайхнаар бүрдүүлэхээр тэмүүлдэг. Өнгөлөг хийгээд сүрлэг бүхний цаана үнэндээ юу нуугддагийг тэр бүр хүн болгон мэдэхгүй нь харамсалтай. Хэлбэр чухалчлагдахын хэрээр жинхэнэ мөн чанараас холддог гэдэг. Өндөр дээд гарвалууд ч үүнийг сургадаг билээ.

Зарим нь тэнгэрийн үйлийг хийвч  сэтгэлдээ хүний ертөнцийн хүслээр амьдрах эрх дутуу болсон мэтээр сэтгэнэ. Тэдний дунд энэхүү хувь заяагаа бусдаас гаж мэтээр төсөөлөх нэгэн байх бөгөөд хэн нэгэн үүнийг нь мэдчих вий гэдгээс айж нууцлана. “Мөнх тэнгэр”, “өвөг дээдэс”-ээс “би” илүү үнэ цэнэтэй байх бөгөөд 2 нутагтан мэт амаргүй зам тэдний өмнө байдаг.

Нэг хэсэг нь оюун санааны түвшинд ухааран ойлгож, бодит үйлэнд шингээн тусгах үйлээ хэтрүүлэн нэгэн төрлийн “бөөгийн хийрхэл” хэмээх сэтгэлийн эмгэг хямралд орчихсон явах нь бий. Тэд гагцхүү дээд тэнгэрийн үзэл, үйлийг л үнэн хэмээн сэтгэж, нартын ертөнцөд төрсөн махан биет цусан зүрхэт нэгэн гэдгээ мартчихдаг гэмтэй.

Улаач хэн болж төлөвших нь тухайн улаач тавилантнаас гадна онгод сахиусын эрэмбэ түвшингээс мөн хамаарна. Түүнчлэн “онгод” болж жүжиглэгчид ч учраа олохгүй нэгнийг эвдлэх нь бий. Аль нь ч байсан тэнгэрийн хүслийг ухан ойлгож, ухааран таних нь юу юунаас ч чухал бөгөөд үүний тулд хэн нэгнээс өөрийн хэн гэдгээ мэдэх гэж тэмүүлэхээс илүүтэй өөрөө танин мэдэхийн тулд хичээх хэрэгтэй юм. Зөв танин ухаарах аваас оюун санааны хөгжлийн шинэ шатанд ахилаа гэсэн үг.

Тэнгэрийн удаахи хүсэл- Тэнгэрийн албанд тэнцэх

Энэ нь томилогдсон албат тухайн үүрэгдсэн зарлигийг биелүүлэхэд хүрэлцэхүйц ухамсар, ёс суртахуун, оюун хийгээд эрдэм, хүч чадварыг эзэмших явдал юм.  Үүнийг тухайн албат өв уламжлах замаар эзэмшинэ. Өөрөөр хэлбэл өөрийн удмаас эрт нэгэн цагт дээрх үүргийг гүйцэтгэж явсан “нэгнээс” суралцан, уламжуулан авна гэсэн үг.

“Эрэг, гангаас төрдөггүй эцэг, эхээс төрдөг билээ. Үндэс үгүй мөчир үгүй. Өвөг үгүй үр үгүй. Тэнгэр заяат удамд төрсөн үр чи энэ удмын өмнө өөрийн гэсэн үүрэгтэй. Ялыг нь үүрч байж язгуурыг үүрнэ. Буяныг нь авна хэмээвээс нүглийн үрийг нь ч мөн эдлэгтүн.”

Тэнгэрт мэдүүлж боссон улаачийг ч мөн олонтаа сорин шалгах нь бий. Эрдэм увидас, эрх сүрийг олж аваад элдвийн мууг үйлдэж, буруу хазгай гишгих вий хэмээсэндээ нэг хэсэг нь өмнө нь хангалттай сорьж байж өвлүүлдэг бол, ихэнх нь практик дээр дадлагажуулан сургадаг. Тэнгэрийн албанд тэнцэн үлдэхийг тулд тэнгэрлэг мөн чанарыг зохих байдлаар эзэмшин, төлөвшихийн сацуу тэнгэрийн үйлийг ёсоор гүйцэтгэдэг болсон байх учиртай. Энэ цагт бөө улаач болсон нэгэн онгод сахиусаа оруулж, эрдэм шидийг эзэмшсэнээр тэнгэрийн албанд тэнцсэн хэмээх нь учир дутагдалтай юм. Үүнийг нэгэн талаар туршилтын хугацаандаа яваа шинэхэн албан хаагч гэж ойлгож болох талтай.

Тэнгэрийн дараагийн хүсэл –Тэнгэрийн тааллыг хэрэгжүүлэх

Тэнгэрийн цаг буюу бөөгийн идэвхтэй дэлгэрэлтийн энэ цаг үед улаач болсон нэгэн Мөнх тэнгэрийн зарлигаар түвшин өөр 3 даалгаврыг биелүүлэх боломжтой.

Мэдээж аль нэгэн уг удмын өвийг өвлөгчийн хувьд тэнгэрийн тааллаар газар дэлхийн их цэвэрлэгээ явагдаж буй энэ цагт өөрийн удмыг өргөн тэтгэж, засан залруулж, авч үлдэх нь зайлшгүй эн тэргүүний үүрэг билээ. Өвдөж, ядарсан нэгэнд засал хийсэн төдийгөөр энэхүү үүрэг биелэх нь үгүй бөгөөд тухайн уг удмын аливаа үрсийг тэнгэрт итгүүлэн, тэнгэрлэг ёс суртахуун, мөн чанарыг суулгаж өгөх үүрэгтэй. Тэгж гэмээн Мөнх тэнгэрийн ивээл юуг тухайн удам хүртэх учиртай.

Дараагийн үүрэг нь төр улс, түмэн олноо өргөн өөрийн хувь нэмрийг оруулах явдал юм. Түмэн олондоо тусална гэдэг нь хүн бүхэнд засал хийгээд явна гэсэн үг биш гэдгийг мөн л анхаарах хэрэгтэй. Монгол улсын төлөөх үнэн зөв үйлд хэргийг сайшаан дэмжиж, өөрийн сурсан мэдсэн энэ цагийн эрдэмээр хувь нэмрээ оруулцах учиртай бөгөөд аргын үйлийг билгийн хүчээр хавсруулан хийх үйл бүхний зорилго нь Мөнх тэнгэрийн таалалд нийцсэн байх болно.

Аль удмын хэний үр гэдгээс хамааран тухайн албатад тухайлсан үүрэг даалгавар гэж бий. Үүнийг хэрэгтэй цаг хүртэл “цохилдог дотроо цоожилж”, амь шигээ санан арга бүхнийг сүвэгчлэн амжуулах учиртай.

Тэнгэрийн албат буюу улаач нь өөрийн эрин цаг дор алив үйлээ ёсчлон гүйцээж буян ихийг хурааваас

  1. Өөрийн нь удмын дээд тэнгэр, онгодуудын үе үедээ өргөгдөн эрэмбэ зэрэг нь ахиж байдаг
  2. Өөрийн удам, үр хойч нь муу заяанаас холдож, өөдлөн дэвждэг
  3. Өөрөө дараа төрөлдөө хийсэн үйл, байгуулсан гавьяаны хэрээр дэвшин эрэмбэ суудал эзэлдэг.
start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
Тэнгэрийн тамгатан (зочин)

Ёстой сайхан мэдээлэл байна. Ийм л зүйл унших гэж энд тэнд интернет ухаж суух юм даа. Илүү ихийг нийтлээрэй. Баярлалаа.

jijgee (зочин)

nadad bas taalagdlaa ilvv ih zvil bichij bgarai tanai blog taalagddag shv...

Urtuulugch (зочин)

Үнэхээр сайхан бичжээ. Эрэлчин гэж нээрээ л үнэн шүү юуг хайгаад байгаагаа мэдэхгүй юм хайгаад л ухаад л дорооо эргээд л хэн нэгэн шидтэн гарч ирээд хэлчих юм шиг хайгаад л хайгаад л. Эрэлчин бүр эрлээ төвөг багтайхан олоод авчбалч мөн сайхан ирээдүй бий гэж итгэх юм.

долгорсүрэн (зочин)

Мөн ч сайхан бичжээ баярлалаа.Мөнх хөх тэнгэрийн ивээлийг хүртлээ.Өөрт гарч байгаа шинж тэмдэг гэвэл нар харахад том цагаан гэрэл болчихоод харагдахгүй удаж байгаад нар гарч ирнэ улаан гэрэлээр цацраад дараа нь солонгийн гэрэлүүд харагдаж явдаг.Газар шар ногоон өнгөөр харагддаг.Одоо зарим үед нар хоёр болж харагдах юм 2011онд тэнгэр элч гэж хүн уулзсан та тэнгэр заяатай гэдгээ мэдэх үү гэж асуусан. Тэгээд миний амьдралын өнгөрсөн үед өвдөж байх үед туслаж байсан лам,дарь эх нарын нэрийг хэлж байхаар нь би итгэсэн.Надад гурав дахь удаагаа туслахаар ирлээ гэж ярьсан тэгээд надад туслаад энэ эх эрч хүчийг өгсөн.Гэхдээ намайг багаас минь чиглүүлж явсан юм гэдгийг би мэдэрсэн.Одоо намайг тэнгэр зарлигаа түгээ гэж үүрэг өгч байна би хаана хандах вэ? та нар туслаач утас 96590389------2013-11-1

Urtuulugch (зочин)

Долгорсүрэн д та угаа авсан гэж ойлгож болох уу? Би улаач биш л дээ гэхдээ өөрөө өөрийгөө хайж өгсөж уруудаж л яваа нэгэн. Ер нь учир шалтгааныг хайсаар Гэрлийн өргөө гэдэг группыг Facebook ээс олсон юм. Маш олон угтай болон угаа авсан олон жил бөөлж байгаа гээд маш олон хүмүүсийн нэгдэл байдаг юм. Энэ блогыг хөтлөгч судлаач эрэлчин нар шиг зөв бодолтой зөв зүйлсийг бие биедээ түгээж буй хүмүүс байдаг. Та /хүндэтгэх үүднээс та гэлээ/боломжтой бол интернетээр орж үзээрэй. Мөн Facebook дээ маш олон групп болон бөө нэртэй улсууд бий тэр бүгдээс та өөрийн зөн совингоор, авах гээхийн ухаанаар хандах боловуу гэж итгэж байна. Одоо Монголд бууж буй олон буурлууд, онгод тэнгэрүүд зүгээр нэг засал хийх гэж ирээгүй бодно. Тэнгэрийн хүслийг хэн ч таашгүй тул эдгээр дээдсүүдийн улаач нар нэгдэж их л том үйлийг хийх байх гэж найдна.

сонор (зочин)

Сайн бн уу,Улаач болох гэж байгаа хүмүүс хамгийн сайн мэдэх ёстой юм юу вэ. Тэнгэр элч гэдэг чинь христосийн үг хэллэг үү, Би ч бас хэдэн жилийн өмнө их том тэнгэр элч уулан дээр надтай их ойрхон байхыг харсан

borhuu (зочин)

minii setgeld hursen tsoriin gants niitlel bna tanii helsen bugd unen.bolii geed bolij boldoggui.awii geed awch boldoggui.zowj ywna.bagsh tai bolii.zamchlah hun bna uu gj haisan.yaduu gedgiig maani mdeed bugd zaigaa barisan.lai l gj bodson blgui.tgeed bi yah yostoi we.bagshgui buu.uuriin az.uuriin hucheer oruuldag tsuuhun hden buu bdag gej sonsson.tiim l bolii.chadahgui bol uhii.

borhuud (зочин)

bolnoo bolno boloh estoig chini medeed l chamaig tengerees tamgalsan busuu. yaduu yaduu bi ch gesen yaduu, gehdee l udur uduruur baga bagaar chimh chimheer tsugluulaad l bai ingej bosvok ih goe bas deedesuud ch uuniig chini haraad chinii zutgeliig hairlan tusaldag yum bilee. CHI CHADNAA.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)